Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Хятадын эдийн засаг цаашид өсөх хэдий ч бусдыг үлгэрлэн дагуулах нь юу л бол... Харолд Жеймс (Harold James) АНУ-ын Принстоны Их сургуулийн профессор Дэлхийн эдийн засагт хүчний харьцаа хувьссан хэвээр. Хятад улс дэлхий нийтийн эдийн засгийн хямралын оргил үеийг нэгэнт гэтлэн давсан нь илэрхий болоод байна. Хятадын төр, засгийн удирдлагаас гайхалтай богино хугацаанд боловсруулан өнгөрсөн оны 11 дүгээр сард дэвшүүлэн тавьсан дөрвөн их наяд юанийн (420 тэрбум Евро) өртөг бүхий эдийн засгийн тогтвортой хөгжлийн багц хөтөлбөр нь дэлхийд урьд хожид үзэгдээгүй сэргээн босголтын илүү оновчтой хөтөлбөр болж байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд багтсан дэд бүтэц,барилгын болоод бусад олон салбарын цогц болоод салбар дагнасан төслүүд хэрэгжиж эхэлсэнээр үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, хувийн хэрэглээний салбарт эрэлт эрс нэмэгдэж эхлэв. (Ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хэрэглээ 2009 оны 1 дүгээр сард буурсан дүнтэй байсан бол оны эхний хагасын нийт дүнгээр өсөх хандлагатай болжээ. Засгийн газрын зүгээс тухайлбал, бага оврын автомашин, ахуйн хэрэглээний цахилгаан хэрэгсэлд оногдуулах татварын хэмжээг бууруулж хугаслан тогтоосон, мөн эдгээр бүтээгдэхүүнд хөнгөлөлтийн эрхийн бичиг олгох болсон зэрэг нь уг салбарын үйлдвэрлэл богино хугацаанд дахин сэргэх нөхцөлийг бүрдүүлж байна).

Өрнөдийн ажиглагчид Хятадын эдийн засаг энэ оны туршид улам тогтворжин, цаашид өсөн нэмэгдэнэ хэмээн тооцож байгаа бөгөөд америкийн “Goldman Sachs” банкны урьдчилан тооцоолсноор түүний өсөлт 2010 он гэхэд дахин 11 хувьд хүрэх ажээ. Хятад болоод аж үйлдвэржилтийн шилжилтийн бусад орнууд “дэлхийн эдийн засгийг урагш жигүүрлэн хөтлөх оч болно” хэмээн итгэл найдвар хүлээлгэх боллоо. Германы “Аллиянц” (Allianz) групп “Хятадын эдийн засаг хямралын хамгийн хүнд үеийг нэгэнт ардаа орхиж, эрч хүчтэй хөгжлийн замдаа орлоо” хэмээн мэдэгдсэн бол америкийн хөрөнгө оруулалтын “Морган Стэнли (Morgan Stanley) банк “тогтвортой сэргэлт”, ЮБиС(UBS) банк “Хятадын эдийн засгийн тогтвортой хөгжлийн багц хөтөлбөр нь хүлээгдэж байснаас илүү эрчимтэй хэрэг-жиж эхэллээ”хэмээн тус тус дүгнэсэн байх юм. Харин BNP Paribas Хятадын хувьцааг түлхүү худалдаж авахыг зөвлөжээ.

Энэхүү эерэг, нэг талаар хөөрөнгүй хэмээн нэрийдэж болохуйц мэдэгдлүүдийн зэрэгцээ хятадын шинжээчдийн, нэн ялангуяа Хятадын төр, засгийн удирдлагын ойрын хүрээний шинжээч судлаачдын зүгээс хийж буй харьцангуй даруу энгийн гэмээр ч мэдэгдлүүд бас бий. Тухайлбал, Хятад улсын Төрийн зөвлөлийн дэргэд үйл ажиллагаагаа явуулдаг зарим эрдэмтэн судлаачид “Улс орны эдийн засаг богино хугацаанд сэргэж, удаан хугацаанд эрч хүчтэй тогтвортой хөгжих магадлал бараг үгүй” хэмээн удаа дараа шуудхан мэдэгдэж байсан байх юм (Zhang Wenhui). Хятадын судлаач, эдийн засагчид улс орныхоо эдийн засгийн төлөв байдлыг гадаадынхнаас дутуу дулимаг мэднэ гэж мэдээж үгүй. Үүний цорын ганц тайлбар нь тэд аливаа мэдэгдэл хийхдээ хэтэрхий хуучныг баримтласан, хөшүүн байдагт л оршдог. Нөхцөл байдал үнэхээр таагүй бол тэд үүнийг улам үл хөөрөгдөх, хэтийн хөгжлийн төлөв нааштай, итгэл найдвар төрүүлэхүйц бол улам илүү баттай нөхцөл байдал бий болохыг хүлээдэг л байгаа юм.

Хятад улс дэлхийн эдийн засгийг аврана хэмээн найдагсдын найдвар талаар болно. Ийм үндэслэл бараг үгүй. Үүнд шаардагдах эрч хүч энэ улсад үгүйлэгдэж байна. Тус улсын эдийн засгийн чадавхи АНУ-ын эдийн засгийн чадавхийн дөнгөж дөрөвний нэгд хүрэлцдэг. Харин Хятад улс өрнөдийн гүрнүүд, Японыг бодвол хилийн чанадад их хэмжээгээр өр тавих шаардлагагүй учир түүний эдийн засаг бидний тооцоолж буйгаас илүүтэйгээр өсөх болно” хэмээн америкийн хөрөнгө оруулагч Жорж Сорос (George Soros) нэгэнтээ мэдэгдсэн байдаг. Дэлхийн эдийн засаг дахин тогтворжиж,хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадвар өндөртэй Хятадын экспортын салбар улам хүчирхэгжиж, ашиг орлого нь нэмэгдэх нь дамжиггүй.

Энэ бүхнийг бүхэлд нь нэгтгэн харвал дэлхий нийтийг өнөөгийн өргөн хүрээтэй хямралд хөтлөн оруулсан тэрхүү англо-америкийн загвараас эрс ялгагдах илүү найдвартай, тогтвортой, эрч хүч, өгөөжөө илүү удаан хугацаанд хадгалах чадав-хитай нийгмийн тийм шинэ маягийн капиталист дэглэм бидэнд шаардагдаж байна хэмээн ойлгогдоно. Үүнийг 1920-иод оны марксист эдийн засагч Рудольф Хилфердинг (Rudolf Hilferding) “зохион байгуулагдсан капитализм” хэмээн нэрийдэж байсан агаад үүгээрээ тэрээр зах зээлийн тогтолцоот эдийн засгаас төр,картель нэгэн зэрэг (зэрэгцэн) давамгайлан ноёрхсон шинэ дэглэмд шилжих үйл явцыг тодорхойлохыг эрмэлзэж байжээ. Түүний итгэл үнэмшилээр “зохион байгуулагдсан ийм төрлийн капитализм” нь анархист зарчимд тулгуурласан зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бодвол байнга нүүрлэж байдаг итгэл зүйн хямралд харьцангуй бага өртөмтгий байх байжээ.

[dropcap type="square" color="red" background="white" ]А[/dropcap]суулт тавьж үзье.Хятад өнөөдөр эдийн засагч Рудольф Хилфердингийн дэвшүүлсэн онол, таамгын үнэн зөв болохыг нотолж байгаа бус уу? Өнөөгийн аж үйлдвэржсэн гүрнүүд хэтдээ “илүү зохион байгуулалтад орох шаардлагатай юм биш биз?

Дэлхийн хоёр гол бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн зөрүү түр зуур туйлшрах үйл явцыг хэт дөвийлгөн ойлгож, тэднийг систем хоорондын зарчмын зөрчилдөөн, ялгааг дангаар илэрхийлэн тунхаглагч болгон хөөрөгдөхөөс зайлсхийхийн тулд уг асуудалд нэлээдгүй болгоомжтой хандах учиртай. Америк долларын курс тэнгэрт хадаж, АНУ-д аж үйлдвэржилт зогсонги байдалд ороод байсан 1980-аад онд дэлхийн нэр хүндтэй түүхч, эдийн засагчид “АНУ эх газрын Европ тивийн гүрнүүд болоод Япон улсын зохион байгуулагдсан эдийн засгуудтай харьцуулахад бууралтын шатандаа орлоо” хэмээн дүгнэцгээж байв. Харин 1990-ээд онд Америкт аж үйлдвэрлэл дахин сэргэж,үйлдвэрлэлийн бүтээмж урьд хожид үзэгдээгүй өндөрлөгт хүрлээ. 2007 оны зунаас умард Америкт эхлэлээ авсан банк, санхүүгийн хямрал Европчуудад давамгай байдлаа мэдрэх боломж олгосон хэдий ч ганцхан жилийн дараа тэд өөрсдөө энэ ужиг хямралын давалгаанд автаж, эдийн засгийн уналтад орж эхэлсэн мэдэрсэн юм. Ийнхүү тэд ч мөн Европын мөхлийн тухай дахин хэлцэж эхлэв.

Бид шүтэн биширч буй эсрэг этгээдээ илүү гүнзгий танин мэдэж судлахын оронд өөрсдийн итгэл үнэмшил, улс төрийн илүү давамгай байдалдаа хөтлөгдөн, түүгээрээ бусдын хүрсэн амжилтад атаархах сэтгэлээр түрээ барих тун дуртай улс. Энэхүү атаархал, бүр хурцаар илэрхийлбэл дүргүйцэл бидэнд азийн загварыг ойлгох хоёр учгийг атгуулж байна.Нэгд, манай өрнөдийн гүрнүүдэд өрнөсөн төвлөрлийг саармагжуулах “шинэ либерализмын давалгаа” төрийг эдийн засгийн амьдралаас хэт шахсан тухай гомдоллол. Ийм үйл явдал Хятадад ажиглагдсангүй; Хоёрт, манай өндөр хөгжилтэй орнуудад аж ахуй, эдийн засгийг хөтлөх шинэлэг санаа, хандлага, үзэл баримтлал илэрхий дутагдах болсон байдал. Харин Хятадын “зохион байгуулагдсан капитализм”-д энэ талаар дутагдах гачигдах явдал гараагүй болох нь илэрхий.

Сүүлийн үед нэлээдгүй тооны судлаачид улс төр, эдийн засагч Алис Амсдены (Alice Amsden) баримталж ирсэн байр сууринаас асуудалд хандах болж, Хятадын шинэхэн үеийн эдийн засгийн ололт амжилтыг Солонгос, Тайван зэрэг “Бар улсуудын” үсрэнгүй хөгжил дэвшлийн зүй ёсны үргэлжлэл хэмээн тайлбарлаж байна. Тэдний үзэж буйгаар, Азийн орнууд 1950, 1960-аад оны Япон улсын бүхий л хөрөнгө оруулалтыг Төлөвлөлтийн төв алба (MITI)-наас нь залан зохицуулж байсан эдийн засгийн өсөлтийн тэрхүү загварыг чадамгай хуулбарлан дуурайж давтсан ажээ. Хятад болоод Орос улсын эдийн засгийн өнөөгийн энэ их шинэ амжилтууд яахын аргагүй улс төрийн эрх мэдэл, түүний төвлөрөлтэй холбоотой. Эдгээр орны засгийн газрууд ч уг эрх мэдлээ зах зээлийг жолоодон хөтлөх эсхүл боомилох, материал, түүхий эд, баялаг олж авахад шууд ашигласаар иржээ.

[dropcap type="square" color="red" background="white" ]Т[/dropcap]өрийн зүгээс хөрөнгө оруулалтыг ийнхүү төлөвлөж залсанаар амжилтад үнэхээр хүрнэ гэж үү? Хятад шиг ийм оронд эдийн засгийн хөгжлийн өндөрлөгт хүрэх түлхүүр нь энэ чухам мөн үү?

Энд нэгэн илэрхий зөрчил байна. Юу гэвэл, энэ нь Хятадын дийлэнх улсын өмчит үйлдвэрүүд хэт хөшүүн, бүтээмж багатай үйлдвэрлэл эрхэлж буй байдал. Харин эсрэгээр, орчин үеийн Хятадын эдийн засгийн “гайхамшигийг”бүтээж байгаа хувийн хэвшил, түүний дотроос эдийн засгийг либералчилсанаас хойш (Хятад,Энэтхэг) үй олноороо бий болж эхэлсэн гэр бүлийн буюу жижиг үйлдвэрүүд эдийн засагт илүү түлхүү үүрэг гүйцэтгэх болжээ. Аж ахуй эрхлэн хөтлөх зохион байгуулалтын энэхүү хэлбэрийг европ, америкийн эрдэмтэн судлаачдын нэлээдгүй хэсэг нь бараг мартагдсан ойлголт хэмээн тооцож байв.

[dropcap type="square" color="red" background="white" ]А[/dropcap]зийн улс орнуудын эдийн засгийн динамик хөгжлийн учиг нь төлөвлөлт биш хэмээн үзэх аваас тайлбарыг хаанаас эрж таарах вэ?

Дийлэнх судлаачид энэ асуултын хариуг өнөө үед ихэвчлэн тэдний соёл,зан заншил, шашин шүтлэгийн хүрээнд эрж хайх болжээ. Эртний Хятад гүрэнд күнзийн сургаалын үнэт зүйлсээр идэвхигүй, номхон хүлцэнгүй байдлыг (үүнийг эдийн засгийн дорой хоцронгуй байдалтай адилтган үздэг) сургадаг хэмээн буруутгадаг байсан бол орчин үеийн хувилбараар энэхүү күнзийн эсхүл азийн үнэт зүйлсийг хүний бүтээлч чанар, түүний хамтач нийгэмсэг байдлыг чадамгай хослуулах явдал хэмээн ойлгох болжээ.

Орчин цагийн Хятад гүрний нийгмийн амьдрал нэгд,асар хурдацтай төлөвшиж буй материалист хандлага, хоёрт,шашны сонгодог уламжлалт ойлголт төсөөлөлд үл ойшоон хандах болоод гуравт, аль болох илүү хөрөнгө чинээ хуримтлуулах,хэмнэх эрмэлзлэлээр тодорхойлогдож байна. Энэ бүхэн нь эдийн засгийн хөгжлийн хувьд хоцрогдонгуй, ядуу тарчиг улс оронд эдийн засгийг либералчилахад ажиглагддаг хэвийн үзэгдэл. Эдийн засгийн хувьд гэнэт үсрэнгүй өсөн дэвшиж байгаа хэдий ч улс төрийн талаар тогтворгүй, төр засаг нь сул дорой улс орнуудад иргэд нь ирээдүй, хэтийн амьдралынхаа талаар итгэл найдвар сул, төрийн зүгээс, нэн ялангуяа боловсрол, эрүүл мэнд, өнтөр насны тэтгэвэр тэтгэмжийн талаар тэдэнд үзүүлэх тусламж дэмжлэгийн тогтолцоо цэгцрээгүй зэргээс үүдэн хөрөнгө чинээ хуримтлуулах, хэмнэх хандлага хүчтэй байдаг.

Хятад улсын тухайд хэрэглээ бүхэлдээ (абсолют утгаараа) нэмэгдсэн боловч хэрэглээний квот – өрхийн төсвийн орлогод хэрэглээний эзлэх хувь хэмжээ – орлого нэмэгдсэн хэдий ч буурах хандлагатай байна. 2005 онд нийт хятад айл өрхийн хэрэглээнд улсын эдийн засгийн чадамжийн 40 хүрэхгүй хувийг зарцуулсан байхад харин 30 орчим хувьтай нь тэнцэхүйц хөрөнгийг банкуудад хуримтлуулж хадгалуулсан байх юм.

Эдийн засгийн капиталист дэглэм дан ганц өөрийн дотоод эрч хүч, динамик хүчнээр өдөөгдөн урагш улам дэвшин хөгжижбайдаггүй. Түүний бүхий л үндсэн хэв шинж нь угаас эвдэн сүйтгэх чанартай. Капитализмд хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай, харин хөрөнгө оруулалт хэрээс хэтэрвэл хэт их бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж, зах зээл дүүрч савнаасаа хальж эхлэнэ. Капитализмд хэрэглээ хэрэгтэй,гэхдээ бид гагцхүү байнга хэрэглээд байж таарахгүй. Капитализмд өрсөлдөөн хэрэгтэй, гэхдээ энэ өрсөлдөөн харгис хэрцгий, бусармаг агаад хөнөөл аюул дагуулна. Энэ бүх “сэтгэлийн хөөрөл,халилыг” тогтоон барьж байх хууль эрх зүйн өргөн хүрээтэй зохицуулалт, тогтолцоо шаардлагатай.

Чухамхүү эндээс л капитализмыг засч залруулах үнэт зүйлсийн гаднын ямар нэгэн цогц систем байх ёстой гэсэн итгэл үнэмшил бий болдог. Энд бидний өнөөдөр анхаарах учиртай хоёр хүчин зүйл бий. Нэгд, нийгмийн өмнө хариуцлага хүлээж, хүлцэнгүй даруу байх тухай шашны сургаал, үнэт зүйлс нь ажил хэргийн харилцаанд найдвартай байх итгэл үнэмшлийг төлөвшүүлдэг байх магадлалтай. Энэхүү хүчин зүйл зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд дөнгөж шинээр дэвшин орж буй орнуудад өндөр ач холбогдолтой. Олон зуун жилийн туршид хүчтэй нь хүчгүйгээ дийлж, үл итгэх,хардах сэрдэх байдал ноёрхож байсан аливаа улс оронд хүмүүс удаан хугацааны амлалт үүрэг авч, гэрээ хэлэлцээр байгуулахаасаа илүүтэйгээрээ бусдын эрх ашгийг үл ойшоон аль болох богино хугацаанд их ашиг хонжоо олохыг эрмэлздэг. Үүний дүнд давамгайлсан талын хуримтлуулсан туршлага зах зээлд үл итгэх хандлагыг улам хүчтэй болгоно.

Харин хоёрт, нийгмийн эв нэгдэл, нягтралыг сургасан шашны сургаал, үнэт зүйлс нь нийгмийг туйлшруулж, тэнцвэргүй тэгш бус байдлыг өөгшүүлэхэд тэмүүлсэн зах зээлийн хандлагыг тогтоон барьж, хязгаарлах, засч залруулах чухал ач холбогдолтой. Хятад улсад эдүгээ нийгмийн ийм туйлшрал гүнзгийрч, тэгш бус байдал өндөр хурдацтайгаар газар авч байна. Үйл явцын ийм өрнөлийг эсэргүүцсэн тэмцэл, хөдөлгөөнүүд түүхэнд даяаршил, улс хоорондын худалдаа, санхүүгийн харилцаанд улс төрийн үлэмжхэн хор хохирол учруулж, хойш татаж байсан нь нэлээдгүй.

Шашны сургааль, шүтлэгийн ид шид эсхүл хүлцэнгүй даруу ноомой байдал, итгэл үнэмшилээр хөдөөгийн ядуу тарчиг нийгмээс техник технологи үсрэнгүй хөгжсөн, баян чинээлэг (High Tech Society ) нийгэмд шилжих ямарч боломжгүй бөгөөд үүний тулд Хятад улс аж үйлдвэржсэн орнуудын өнгөрсөн үеийн туршид замнасан замаар замнахаас бус харин тэд Хятадын туршлагыг судлах нь юу л бол.

Орчуулсан М.Энхбаяр