НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Хувийн Хаус барих гэж байгаа найзууд болон залуу дүү нартаа санаа болгож хэдэн зүйл эвлүүлэн бичлээ. Байшин барьдаг хүн болж нилээд үзлээ. Эцэст нь ийм нэг бяцхан туршлагатай л үлдсэн юм. Ухаантан нь уншиж, мунхаг нь бичдэг гэсэн Орос ардын зүйр үг байдаг. Алдаа оноо байвал харамгүй шүүмжлээрэй. Бусадад маань хэрэг болно. Хямд зардлаар хаусыг барихын тулд судалсан зүйлээ тэмдэглэл болгон бичлээ. Ухаантанд зориулсан мунхагын зохиолыг шүүн тунгааж, зөвлөмжөө хайрлана уу.

Монголд барилга барьсан түүх

Би хувьдаа нэг байшин барих гэж оролдож үзлээ.

3 сараас эхлээд БЭЛТГЭЛ АЖИЛ маань эхлэн, барилгын зургаа гаргаж, төсвөө тооцоолоод, зөвшөөрөл хөөцөлдсөөр байтал 5 сар хүрчихлээ. Арай гэж бүх зөвшөөрөл бүрдэхээр нь Эрээн хот руу барилгын материал татахаар явлаа.

Материал татах ч амархан байв. Хамгийн хэцүү нь Гааль дээр духандаа нэг "сум" зоолгоод, дараа нь Замын үүд дээр 7 хоног "хонин гүрвэл" болсон маань анхны сургамж боллоо.

Зураг дээр: Миний барилга барьсан үе шатлалууд.

Ингэж зовсоны эцэст арай хийж барилгын материалаа Улаанбаатарт авчраад барилгаа барих боллоо. Барилгын материалаа татчихсан юм чиньБАРИЛГА УГСРАЛТ шатандаа орлоо. Ажилчид гэж ердөө л "Туршлагын туулай" байсан гэхэд болно."Зуун айл"-ын "Би чадна"-нуудын дотор чаддаг амьтан нэг ч алга.

За тэгээд өндөр мэрэгжлийн ажилчин хайж, Зар мэдээ, Шуурхай зар сонингийн газар руу шогшсоор байтал наадам хаяанд тулчихлаа.

Монголчууд маань сайхан наадаад л, миний барилга сайхан саатаад л... НАЙР НААДАМ-ын шатлал нь хэзээ дуусах юм бол? Бүү мэд.

Наадмын дараа бага наадмууд, бага наадмын дараа бас нэг бага наадам. Наадам наадмын үргэлжлэл урссаар 9 сар болж намар хаяанд тулчихдаг юм байна.

Арай хийж хэдэн ажилчин цуглуулж аваад ХУГАЦАА НӨХӨЛТхийх шатандаа орлоо. Намар болж хүйтэний эрч наашилж байгаа болохоор өдөртөө хийсэн бетон зуурмаг шөнөдөө хөлдөж хоноод нэг ч олигтой юм болсонгүй.

За даа,Энэ жил ч өнгөрлөө! Баахан болсон болоогүй ажилчидтай цалингийн хэрүүл хийж, дээд доод дарга нарт хээл хахууль өгсөөр байгаад барилгын төсвийнхөө хагасыг нь салхинд хийсгэчихлээ. Ирэх жил үлдсэн хагасаар нь ямаршуухан байшин босох бол гэж бодохоос үстэй толгой арзайж байсан.

Түүхийн үргэлжлэл

Өвөлжин барилгын технологийн судалгаа хийлээ. Яавал үлдсэн жаахан мөнгөөрөө гайгүй байшин босгох вэ?

Энэ бол миний өөртөө тавьсан шаардлагууд.

Энэ асуултын хариуг их ч хайлаа. Яагаад эдгээр асуулт миний хайлтын үндсэн зорилгоболсон бэ? гэвэл:

  1. Ажилчид маань гэж дандаа "Туршлагын туулайнууд" болохоор байшин барих ХЯЛБАР технолог хэрэгтэй.
  2. Монголд барилгын угсралтын сезон богинохон болохоор ХУРДАН дуусгаххэрэгтэй.
  3. Би барилгын төсвийнхөө хагасыг салхинд хийсгэчихсэн болохоор ХЯМД байх хэрэгтэй.
  4. Санаа байвч, сачий хүрэхгүй юм чинь ЭНГИЙН байх хэрэгтэй.
  5. Нэг насаараа амьдрах юм чинь ДУЛААН байх хэрэгтэй.
  6. "Миний байшин - Миний нэр төрийн баталгаа" болохоор ЗАГВАРЛАГ байх хэрэгтэй.

Энэ 6 шаардлагыг өмнөө тавьж Америк, Канад, ОХУ, Европ, Хятад, Солонгос, Японы барилгын мэдээлэлтэй сайтуудыг ухаж өглөө. Аз болоход "Эрэлийн үзүүр"-т гэрэл гарсан юм.

Эрэлийн үзүүрт гарсан гэрэл

Мөнгө машбага болсон тул,шинээр барих гэж байгаа байшингийнхаа талбайг багасгахаар шийдлээ. Тэгээд аажимдаа томруулах санаатай байв. Ямар ч байсан өөрийн зорилгоо биелүүлэхэд хэрэгтэй зөвлөгөө, технологийн нууцуудыг олсон. Түүнийгээ танд дэлгэн танилцуулья.

1. План зургаас шинэ байшин төрнө

Энэ байшингийн план зураг надад их таалагдсан. Жижигхэн мөртлөө хүний хэрэгцээг бүрэн хангаж чадсан юм. 6,1 * 2,4 хэмжээтэй, 14,86 кв.м талбайтай тэргэнцэр дээр байрлуулсан зөөврийн хаус юм. Энэ байшингаа би "Оюутан сууц" гэж нэрлэсэн.

Энэ хаус нь мансардандаа унтлагын өрөөтэй бөгөөд гал тогоо, зочины өрөө, угаалга - 00 ийн өрөөтэй. Бүрэн тавилгатай ийм хаусын үнэ урьдчилсан тооцоогоор 17 мянган доллор болж байгаа юм. Эндээс харахад одоохондоо нэг кв.м талбайн үнэ нь  2,28 сая төгрөг болж байна. Гэвч би энэ үнийг багасгах боломжыг үргэлжлүүлэн судалж байгаа.
Жич: Улаанбаатар хотод  "Нийт зарагдаж буй хаусны 1 кв.м-ийн дундаж үнэ нь 2,8 сая төгрөгийн үнэтэй байна." гэж www.barilga.mn сайт мэдээлсэн байна.

2. Тэгш өнцөг хэлбэртэй байшингийн давуу тал.

Байшингийн хэлбэр тэгш өнцөгт хэлбэртэй байх нь хамгийн зөв шийдэл байсан. Учир нь ХЯЛБАР, ХЯМД бөгөөд ЭНГИЙН.

1-р давуу тал: Зураг дээрээс харахад тэгш өнцөгт байшингийн талбай 18,6 кв.м болж байхад Г хэлбэрийн байшингийн талбай 15,6 кв.м болж байна.
2-р давуу тал: Хоёр байшингийн гадна ханы периметр адилхан 18,3 м боловч тэгш өнцөгт хэлбэрийн байшинд 4 булан, Г хэлбэрийн байшинд 5 гадна булан 1 дотор булан байна. Эндээс харахад тэгш өнцөгт хэлбэрийн байшин нь илүү ЭНГИЙН байх бөгөөд барихад ХЯЛБАР болох нь харагдаж байна.
3-р давуу тал: Гадна ханы нийт урт нь адилхан байгаа ч гэсэн тэгш өнцөгт хэлбэрийн байшингийн талбай том байна. Энэ бол байшингийн өөрийн өртгийг их хэмжээгээр хэмнэнэ.
4-р давуу тал: Тэгш өнцөгт хэлбэртэй байшин том талбайтай ч гэсэн гадна ханаар алдах дулаан алдагдал Г хэлбэрийн байшинтай адилхан.

3. Хаалга цонхны байршил

Монгол оронд өвлийн цагт баруун хойноосоо салхилдаг. Тэгвэл өвлийн эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны хаалга, цонхыг хойшоо болон баруун зүг рүү харуулж барихаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Урагшаа харсан цонх өвлийн цагт маш их ДУЛААН цуглуулдаг. Урагшаа харсан цонхыг аль болох том хийвэл зүгээр. Хамгийн багадаа гэхэд байшингийн шалны талбайн 15 хувиас багагүй байх хэрэгтэй.

4. Суурийн ажил

Байшингийн өөрийн өртгийн хамгийн их хэсгийг фундамент эзэлдэг. Манайхан байшингийн суурийн уламжлалт аргаараа цемент, хайрга зуурч шугаман хэлбэрээр цутгадаг.

Зураг дээрээс харахад Монгол улсын Алтай Хангай Хэнтий нурууны бүс нутгаар үргэлжилсэн буюу алаг цоог тархалттай мөнх цэвдэг их байгаа нь харагдаж байна. Ийм бүс нутагт уламжлалт аргаар байшингийн суурь тавих нь ирээдүй муутай, үнэтэй болно гэж хэлэхэд болно.

Би суурийн ажлыг ХУРДАН, ХЯЛБАР, ХЯМД, ЭНГИЙН гэсэн шаардлагад нийцэх арга олсон нь двухтавр буюу швеллер төмрөөр хийх технологыг Орос Америкийн цэргийн шуурхай барилгын ангийн сайтаас анх олж харсан юм. Ямар ч газар хамгийн хурдан аргаар, найдвартай суурь хийх аргыг цэргийн барилгын инженерүүд олсон байлаа.

Зураг дээр үзүүлсэн шугаман суурийн өөрийн өртөг төмөр суурьнаас илүү өндөр. Өвлийн цагт хөрс хөлдөхөд овойлт өгч, хавар болохоор суулт өгөхөд шугаман суурь хагарч гэмтдэг. Тэгвэл энэхүү дүнзэн байшингийн доорхи хөрсанд суулт өгсөн байхад байшингийн суурь нь эвдрээгүй байгаа биз? Хөрсөнд суулт өгсөн үед машины домкратаар жаахан өргөж байгаад л ивээс хийчихнэ.

Мөн манай Улаанбаатар хотын зарим айлууд уулын энгэр дээр их налуу газар байрладаг. Тэнд шугаман суурь цутгана гэвэл 15 саяас доошгүйзардал гарна. Тийм газар ямар суурь барих вэ?

Энэ суурийг налуу мөртлөө хөрсний чийг ихтэй газар барьсан байна. Зардал бага, олон зуун жил найдвартай энэ суурийг хийхэд 1-2 өдөр байхад хангалттай тул ХУРДАН, ХЯЛБАР, ЭНГИЙН гэсэн шаардлагыг хангаж байна. Хэрэв суурийн төмрийг Хятадаас татвал үнэ ихээхэн ХЯМД тусна. Үүндээ би итгэлтэй байгаа шүү. Тухайлбал:

L9.76м х W6.1м =59.5кв.м талбай бүхий байшингийн сууринд (9.76*3) + (6.1*2) = 41.48м урт суурь байхад хангалттай.

125*125 хэмжээтэй нэг метр урттай двухтавр дундажаар 36 мянган төгрөгний үнэтэй байдаг гэж үзвэл нийт ойролцоогоор 1,5 сая төгрөгийн материал байхад хангалттай. Үүнд ажлын хөлс болон тээврийн зардал нэмэгдэх нь ойлгомжтой. Энэ суурь 2 давхар буюу эсвэл мансардтай байшинд бол хангалттай даац авч чадна.

Харин нэг давхар хувийн жижиг сууц барих гэж байгаа бол швеллер төмрөөр суурийг хийвэл болно. Тэгвэл үнэ хямдарч 800 мянган төгрөг орчим болно.

Миний танилцуулах гэж байгаа байшингийн загварууд

Зураг дээр уулын налуу энгэр дээр барьсан байшингийн суурийг хийсэн байдал. Иймэрхүү налуу газар үүнээс өөр ХЯМДзардлаар,ХУРДАНхугацаанд суурь хийх аргыг би одоохондоо олоогүй л байна.

Юуны өмнөорон сууцандамьдрах сонирхолтойоюутан гэр бүлийнхээзовлонг хуваалцъя л даа.Улаанбаатарт 2 өрөөорон сууц хөлслөнө гэвэл жилдээ 7,2 сая төгрөг болно. Тэд Улаанбаатарт оюутан байх хугацаандаа нийт 36 сая төгрөгийг салхинд хийсгэнэ. Тэгвэл ийм нэг тэргэнцэр дээр байрлуулсан байшинтай хүн бол хаана ч очоод амьдраад байхаар санагдаад байгаа юм даа.

www.barilga.mn сайтын мэдээллэсэнээр "Нийт зарагдаж буй хаусны дундаж үнэ нь 2,800,000 төгрөгийн үнэтэй байна." Энэ бол хаусын 1кв.м талбайн үнэ шүү дээ. Тэгвэл энэ мөнгөөр юу бүтээж болох тухай тооцоолж үзье.