Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Хятадад ажил нь урагшаа явдаггүй нэгэн өрлөгийн компани байж гэнэ ээ. Тэдний ажилчид маш залхуу бөгөөд биеэ тоочихсон хүмүүс байсан гэнэ. Ажил хийхдээ тэд хэнийг ч дагуулахгүй чадварлаг мөртлөө ажил дээрээ түүнийгээ харуулж чаддаггүй байв. Нэгэн удаа компаний захирал ажилчдын хувцас солих өрөөнд жижигхэн самбар байрлуулаад талбайн инженертээ хандан:

- Ээлж бүрийн хийсэн өрлөгийн талбайг энэ самбар дээр бич гээд, заавар өгөөд явжээ.

Талбайн инженер өдрийн ээлжийг ажлаа дуусгамагц “65 кв.м” гэж бичжээ. Удалгүй оройн ээлжнийхэн хувцас солих өрөөндөө орж ирээд, самбар дээр бичсэн тоо ямар учиртай эсэхийг талбайн инженерээсээ асуув. Талбайн инженер:

- Өдрийн ээлжнийхэн ийм л залхуу хүмүүс дээ. Хийсэн ажлыг нь харж байгаа биз дээ гээд доогтойхон хэлж гэнэ. Оройн ээлжийн ажилчид өдрийн ээлжийнхэнийг “Залхуу” гэж хэлсэнд бах тав нь буцалж,

- Бидний өнөөдөр хийсэн ажлыг бас энд бичих үү? гэж инженерээсээ асууж гэнэ. Инженер:

- Тэгнэ ээ. Та нар хэдэн кв.м өрлөг өрсөн байна. Түүнийг чинь шудрагаар бичнэ гэв. Гэтэл ажилчдын дундаас ээлжийн ахлагч нь:

- Өнөөдөр бид ажлыг яаж хийдгээ өдрийн ээлжнийхэнд харуулъя! хэмээн уриалж, ажилдаа гарцгаажээ. Тэднийг ажлаа дуусгаад тарахад нь инженер самбар дээр өдрийн ээлжийнхэний дүнг арилгаад, “159 кв.м” гээд бичиж гэнэ.

- Маргааш өглөө нь өдрийн ээлжнийхэн хувцас солих өрөөндөө ороод, мөн л ямар учиртай тоо болохыг нь асуужээ. Талбайн инженер:

- Оройн ээлжнийхэн урьд шөнө ийм амжилт үзүүлсэн. Тэгээд “Танай ээлжнийхэн чаддаг юм бол бидний рекордыг эвдээрэй“ гэсэн үг дамжууллаа гэв. Чаддаг юмаараа хүнд басуулахыг хэн хүсэх билээ дээ. Өдрийн ээлжийн ажилчидын шар нь гозойж, ээлжийн дарга нь:

- Биднийг арай дутуу үнэлээд байна. Хэн болохоо харуулах цаг боллоо! хэмээн ажилчидаа уриалав. Орой ажил тарахад өдрийн ээлжнийхэн “159,5 кв.м” гэсэн амжилттай ажлаасаа буув. Оройн ээлжнийхэн орж ирэхэд талбайн инженер:

- Өнөөдөр өдрийн ээлжийнхэн та нарын рекордыг эвдсэн шүү! Хамгийн дээд рекордыг бид тогтоолоо гэж байна хэмээн дахин шарыг нь малтжээ. Оройн ээлжнийхэн:

- Өчигдөр 159 кв.м хийсэн юм чинь өнөөдөр 160 болгож яагаад болохгүй” гэж хэмээн урам зоригтойгоор “ШИНЭ РЕКОРД АМЖИЛТЫН ТӨЛӨӨ” ажилдаа оров.

Гэвч тэд 160 кв.м хүргэж чадсангүй. Энэ амжилт бол тухайн үеийн ажлын зохион байгуулалтаар хийж болох хамгийн дээд амжилт байсан юм. Маргааш нь талбайн инженер самбар дээр “170 кв.м бол Хятад улсын хамгийн дээд амжилт” гэж бичив.

Ээлжийн ахлагч нар “Ажлын зөв зохион байгуулалт”-ын талаар толгойгоо ажиллуулж эхлэв.

Ээлж бүр “Хэн гэдгээ харуулах” болсон энэ цаг мөчид, ажилчин бүр КАПИТАЛИСТ УРАЛДААН нууцаар зарлагдчихсан байсныг мэдээгүй ч өрсөлдөөн ширүүсч байгааг мэдэрч байлаа.

Тамирчин хүн “Амжилтын төлөө” хөлс хүчээ дайчлах мэт “Рекорд амжилт”-ын төлөө шудрага өрсөлдөөн компаний ажилчдын дунд өрнөсөн юм.

Гурван долоо хоногын дараа өглөө, оройн ээлжүүд бүгд “170 кв.м” гэсэн амжилтыг “180 кв.м” хүргэж чаджээ. Тэдэнд энэ амжилтаа улам өсгөх боломж бий. Яагаад гэвэл тэд өндөр мэрэгжсэн өрлөгчид шүү дээ. Барилгын өрлөгийн ажил ийнхүү хурдацтай явагдаж эхэлмэгц, компаний захирал ажилчдын хурал зарлаж:

- Та нар бол Хятад улс даяар “180 кв.м гэсэн Шинэ рекорд” тогтоосон чадварлаг залуус. Одоо та нарт нэг амлалт хэлэх гэсэн юм. Сар бүр хамгийн их өрлөг хийсэн ээлжийн бүх ажилчдын цалинг 2 дахин нэмэгдүүлж, хамгийн их өрлөг хийсэн нэг өрлөгчинд 3 дахин илүү шагнал цалин олгоно. Ялагдсан нь авдаг цалингаа авна! гэсэн мэдэгдэл хийв.

Энэ бол жинхэнэ КАПИТАЛИСТ УРАЛДААН-ы хэлбэр юм. Ээлжүүдийн хооронд ширүүн тулаан эхэлж, хүн бүрийн сэтгэлд 2-3 дахин илүү цалин бодогдон ажиллах болсон юм.

Дүгнэлт

Манай Монголчууд ажлыг хийж чаддаг. Солонгосуудыг хамгийн хөдөлмөрч хүмүүс гэдэг. Гэтэл Солонгост очсон Монгол залуус Солонгос ажилчдыг алмайртал төлөвлөгөөгөө хийсэн баримт бишгүй л байдаг.

Тэд Солонгос очихоороо сайн ажиллаад Монголдоо ирэхээр яагаад ажиллаж чаддагүй юм бол гэсэн асуултын хариу ЕРДӨӨ Л ГАНЦХАН.

Мөнгө л хүнийг ажиллуулж чадна.