НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үйлдвэр гэхээр дэлгүүрийн лангуун дээр байдаг зүйлийг л үйлдвэрлэдэг гэвэл ташаа ойлголт. Ер нь Хятадын үйлдвэрүүд маш сонин. 

Хэнд ч хэрэггүй юм шиг зүйл үйлдвэрлээд л байдаг. Ажилчид нь цалингаа аваад, сэтгэл хангалуун амьдраад л байдаг. 

Үйлдвэрлэгчид нь борлуулалтандаа сэтгэл огт зовохгүйгээр захиалгат бараагаа цаг хугацаанд нь чанартай хийгээд л, нийлүүлээд л...

Гэвч тэр хэрэггүй зүйлс гэж хараад байгаа юмнууд маань хамгийн хэрэгтэй түүхий эд байдаг. 

Энгийн хүний нүдээр харвал, амьдралдаа худалдаж авах нь бүү хэл хэзээ ч харж байгаагүй зүйлийг үйлдвэрлээд байгаа хүн яаж мөнгө олдог юм бол гэж бодмоор.

Өмнөх бизнес санаан дээр амттаны тухай бичсэн бол энд үнэртэний тухай бичмээр байна. 

Хятадад ийм үйлдвэрүүд маш олон. Энд би хэрэггүй гэж хэлж болохгүй мөртлөө хүний нүдэнд огт харагддаггүй зүйл үйлдвэрлээд тэрбумтан болсон бүсгүйн тухай бичмээр байна.

Жу Лин Ию (朱林瑶) хэмээх Хятад бүсгүй шиг хамгийн олон үнэртнийг эзэмшсэн хүн энэ дэлхийд үгүй билээ. 

Жу Лин Ию 1970 онд Сычуан мужид төрсөн бөгөөд 1990 онд өөрийн компаниа 20 настайдаа байгуулжээ. 

Тэрээр үнэртэн гоо сайхны аварга том компанийг удирдаж, сүүн бүтээгдэхүүн, талх нарийн боов, түргэн хоол, чихэр, жимсгэнэ, махан бүтээгдэхүүн, тамхи, эм, косметик, үнэртэй ус зэрэг хүнс - эрүүл ахуйн бүтээгдэхүүний үнэр оруулагч бодис үйлдвэрлэж байна. 

Анх залуу бүсгүй Бээжин хотод амтлагч борлуулах жижиг компани эрхэлж байв. 

Зураг дээр: Хятадын анхны тэмбумтан эмэгтэй, Huabao International группийн ерөнхийлөгч, хатагтай  Жу Лин Ию

Хэдэн жилийн дараа өөрийн ирээдүйн нөхөр болох хүнс болон ахуйн химийн үйлдвэрийн үнэртэн судлаач, эрдэмтэн Линь Го вэнтэй танилцаж, гэрлээд Гонг Конгод шилжин иржээ. 

2004 онд Huabao International хамтарсан үйлдвэрээ байгуулж, Хятад улс даяар нэр хүнд бүхий үнэртэн гоо сайхны үйлдвэрлэгч болсон байна.

Жу Лин Ию-гийн компаний амжилтын нууц гэвэл тэрээр хэзээ ч хүний хийсэн технологийг хуулбарлагч биш, харин цоо шинэ бүтээгдэхүүн нээн үйлдвэрлэгч байсан.

Эдүгээ Huabao International группийн эрдэм шинжилгээний институтүүд Шанхай, Юннань, Гуандунаас гадна Германд амжилттай ажиллаж байна. Жу Лин Ию-гийн мэдэгдсэнээр:

- Шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд жил бүр хэдэн арван сая америк доллорын хөрөнгө оруулалт хийдэг. Иймээс ч Huabao International өнөөдөр Дэлхийн лидер үйлдвэрлэгч гэдгээ харуулж чадаж байгаа юм гэжээ. 

Жу овогт бүсгүй аварга том группийг чадварлаг удирдахын зэрэгцээ Хятадын хүнс, гоо сайханы үнэр оруулагчидын Холбооны Ерөнхийлөгчийн ажлыг хавсран гүйцэтгэдэг.

2008 онд Forbes сэтгүүлийн газар “Дэлхийн Хамгийн их нөлөө бүхий бүсгүйчүүд”-ийн жагсаалтанд Жу Лин Ию-г бүртгэж, тэрбумтан эмэгтэйгээр өргөмжилжээ.

Hurun Report –ын мэдээллээс үзэхэд 39 настай Хятад бүсгүйн хөрөнгө 2009 онд 2 миллиард доллор хүрсэн байна.

Бизнес санаа

Монголд арьс шир, ноос ноолуур, мах махан бүтээгдэхүүн, уул уурхай, барилгын үйлдвэрлэл ирээдүйд зонхилох салбарууд болно. 

Гэвч тэдгээр үйлдвэрүүд түүхий эд болон химийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг гадаадаас импортлон оруулна.

Хэрэв шинээр далайцтай үйлдвэрлэл эрхлэе гэвэл эндээс л шинэ бизнес санаа ургана.

 Хятад хэлнээс орчуулсан Ц.Энхтайван