Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Монголчууд маань нэг хүнтэй компани байгуулчихаад Үйлдвэрлэл, Үйлчилгээ, Худалдааны "ХХХХХХХХ" Компаний ерөнхий захирал гээд өөрийгөө өргөмжлөөд байгааг нь би ойлгохгүй юм. Тамганаас өөр хөрөнгөгүй, мөрөөдөхөөс өөр ажилгүй хүн бол "ИЧМЭЭР ДАМШИГ".

Харин Хятадад аялж явахдаа ганц хүн хэд хэдэн компанийг атгачихсан байхыг үзлээ.

Тэтгэвэртээ гарсан өвгөнийг хүн бүр "Дагө" буюу ТОМ АХ гэж дуудаад байхаар нь "Ах дүү олуулаа хүн юм байна даа" гэж бодож байлаа. Гэтэл манайхны Холбоо гээд яриад байгаатай тун төсөөтэй ажлыг сайн дураараа хийдэг өвгөн байсан.

Нутгийн ах дүү нар нь бүгд түүний зөвлөгөө тусламжыг авна. Тэгээд ч өвгөний данс руу мөнгөний урсгал үл тасрана.

Өвгөн гэртээ ер тогтохгүй. Бас машин тэрэг унаад, яам тамгын газрын дарга нарт долдойдож, авилгал энэ тэр гэхгүй. Гэсэн атал дарга нар нь түүний хэлсэн болгоныг биелүүлнэ.

Түүний амжилтын нууц юунд байв?

Тэр байнга хүнд туслаж явдаг мөртлөө хариу огт нэхэхгүй. Тусын хариуд мөнгө юм уу эсвэл бэлэг өгвөл өвгөн таягаараа аль таарсан газар нь хүчтэйхэн цохиж, хэзээ үл мартагдахаар сургамж өгнө. Тэгээд:

"Тусын хариу нэхэх байсан юм бол би чамд туслаад яах юм. Чи намайг бие сэтгэлээ худалддаг ЯНХАН гэж бодоо юу?" гээд л маш их уурлана.

Шудрага үнэн үгтэй өвгөн аливаа асуудлыг сонсох дуртай бөгөөд шийд гаргахдаа хэнд ч амлалт хэлэхгүй. Өөртөө бодоод л явж байгаад нэг л мэдэхэд бусдыг ажлыг бүтээгээд өгчихсөн явж байдаг. Тэгээд дараа нь хүнд тусласанаа мартчихсан л явна.

Үйлдвэрийн эзэд түүнд болж бүтэхгүй байгаа зүйлээ хэлэхэд л болно.

Өвгөн тэдгээр бэрхшээлийг хэрхэн давах ухааныг хэлэхийн оронд өөрөө шийдээд өгчихдөг болохоор "Залууст хэлэх сургамжын мянган нуршаа үгнээс нь илүү хүчтэй сэтгэгдэл" төрүүлнэ.

Өвгөн ингэж л нутгийнхаа жижиг дунд үйлдвэрүүдийн орон тооны бус зөвлөхийн ажлыг сайн дураараа хийх тул бүгд түүний дансанд цалинг нь нууцаар шилжүүлчихнэ. Үүнийг өвгөн " Дүү нараас илгээсэн сэтгэлийн хандив" гэж эерэгээр ойлгож, хүлээн авдаг.

Өвгөний төрөлхийн Тусч өгөөмөр сэтгэл нь түүний бизнесийн амжилт байсан бөгөөд түүнийгээ өвгөн бизнес гэж хэлэх дургүй. Гэвч тэрээр нутгийнхаа хэд хэдэн компаний бодлогыг барьсан ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ хүн юм.

Энд нийтэлж байгаа БИЗНЕС САНАА-ны далд нууц нь гэвэл "Боломж байвал хүнд туслахыг нь хичээж бай. Тусынхаа хариуг бүү нэх! Хүнд туслана гэдэг аугаа их нэр төр, өгөөмөр хайр, их мөнгөний урсгалыг өөр рүүгээ татах хүч болдог юм шүү" гэдэгт байгаа юм.

Энд би Тусч өвгөний өгөөмөр сэтгэлийн үр болгож, нутгийнх нь нэгэн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

Монголчууд маань сүүлийн үед хувийн хаус барих дуртай болоод байгаа ч нэгэн бэрхшээл тэдний өмнө бат бөх зогсож байх юм.

Ямар ч байшинд засал чимэглэл, шавар өнгөлгөөний ажил гардаг. Гэтэл барилгын зуурмагын найрлага орц, жорыг мэдэхгүйгээс болж чанар муутай байшин барих нь элбэг.

Тэгвэл цемент, нарийн элс, хайрга, замаск, гипс, цавуу, шохой зэрэг өргөн хэрэглэгдэх нунтаг бүтээгдэхүүнээр нэгэн төрлийн ашигтай бизнес хийх боломж Монголд байна.

Хятадад нэг кг цементийн үнэ 0,32 юань байдаг. Харин энэ төрлийн бизнес эрхлэгчид 1 кг цементээ 1 юанаар борлуулах боломжтой байдаг гэж байлаа.
Зуурмагын цавуугаа бол бүр 10 дахин нугарсан өндөр үнээр борлуулна.

Элс хайрга мэтийн байгалын түүхий эдийг цементийн үнээр өгөх бол энүүхэнд гэсэн шүү.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж уншаарай.

Зуурмагын нунтаг холигч