Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: Сонголтоор

СУМ ЫН ТӨВД АМЬДРАЛ АЛГА.

“Сумын төвд бизнес хийх үнэхээр хэцүү байна” гэж Сумын дэлгүүрийн эзэн дүү маань надад гомдоллов. Сумын төвийн цорын ганц бизнес бол дэлгүүр л болчихоод байгаа өнөө үед би түүнд арай өөр санал дэвшүүлсэн юм.

Сумын төвийн мянга хүрэхгүй иргэдийн халаасны мөнгийг өрийн дансандаа бичиж суухаар сумандаа байгаа түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийн талаар ярьж, түүнд:

- Чи буруу л тогоо руугаа өнгийгөөд байна даа! гэж хэлээд дараах зөвлөмжийг өгсөн юм.

СУМ БОЛ АВАРГА ТОМ ГРУПП КОМПАНИ

Сумын төв гэдэг бол агуу том газар нутагтай, мянга мянган малтай, хүний нөөц сайтай аварга том групп компани гэж ойлгож болно.

Харин Сумын дарга Мөнгө босгох арга ухаан сайтай хүн байх юм бол Монголын сумууд хөгжилд маш ойрхон байна.

Өнөөдөр сум маань “Хэрэглэгч сум“ болчихсон учраас ядуураад байгаа юм. “Үйлдвэрлэгч сум” болохын тулд 180 сая төгрөг байхад л хангалттай.

Би энд өчүүхэн хөрөнгөөр сумаа баян сум болгож чадсан ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн сумын дарга Сэцэнхүүгийн тухай бизнес нийтлэлээ танд хүргэмээр байна.

Тэрээр Сумын дарга болохдоо нэн ядуу сумыг хүлээн авсан юм. Гэвч “Ядуурал гэдэг мөнх оршдоггүй юм” гэдгийг батлаад зогссонгүй “Мөнгийг мөнгө биш, ухаан босгодог юм” гэдгийг 3 хан жилийн дотор яруу тодоор харуулсан юм.

Сэцэнхүү “Зарааны тосыг загас тос болтол” итгүүлж чаддаг сүйхээтэй залуу байв.

СУМ ХӨГЖҮҮЛЭХ ХОЛБОО БАЙГУУЛАХ НЬ

Сэцэнхүү сумын даргын эрхэм албыг хүлээн авмагцаа нутгынхаа оюунлаг уугуул иргэд болон Гацааны (манайхаар бол Баг юм) дарга нараа цуглуулан зөвлөлдөж, “Сум хөгжүүлэх Холбоо” байгуулжээ.

Сумын оюунлаг уугуул иргэд гэдэг нь Хятад улсын томоохон хотуудад төрийн өндөр албан тушаал хашигчид, эрдэмтэд, бизнесменүүд байлаа. Тэд бүгд төрсөн нутагтайгаа сэтгэлийн уяатай хүмүүс. Ямар ч төслийг сэтгэлээрээ дэмжихэд “БЭЛЭН” халуун сэтгэлтэнүүд. Тэдний оюуны хөрөнгө оруулалт суманд үйлдвэрлэл явуулахад ихээхэн түлхэц болж өгсөн байна.

Сэцэнхүү дарга "Сум Хөгжүүлэх Холбоо"-ныхоо удирдах зөвлөлийн гишүүдийг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд түүнд:

  1. Хуульч
  2. Хүнсний технологич
  3. Зоо техникч
  4. Тоног төхөөрөмжийн инженер
  5. Эдийн засагч гэсэн мэрэгжлийн хүмүүсийг сонгожээ.

Аливаа үйлдвэрлэл явуулахад эдгээр мэрэгжлийн хүмүүсийн оролцоо хамгийн их байдаг.

Харин Сэцэнхүү дарга маань “Сум хөгжүүлэх Холбоо”-ны Хяналтын зөвлөлийн гишүүн болсон бөгөөд Холбооныхоо үйл ажиллагааны цар хүрээг нь тэлж, санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг авах зорилгоор нутгийн оюунлаг уугуул иргэдийн оролцоотой “Эрдмийн зөвлөл”-ийг байгуулсан байна.

Аливаа үйлдвэрлэл түүхий эдийнхээ бааз суурин дээр тулгуурлаж амжилттай хөгждөг. Түүхий эдийн нөөцгүй газар үйлдвэр барьдаггүй шүү дээ.

Мах, сүү, ноос, нэхийний түүхий эдийн шавхагдашгүй зөвхөн нөөц суманд л бий.

Сэцэнхүү сумандаа мөнгө босгож, чинээлэг иргэдийн давхаргыг бий болгохын тулд түүхий эд дээрээ түшиглэн, мах, сүү, ноос, нэхий боловсруулах үйлдвэрлэлийг байгуулах Бизнес төлөвлөгөө боловсруулсан байна.

Тэдний төслийн анхны хөрөнгө оруулалт 500 мянган юань буюу манайхаар 180 сая төгрөг байхад л хангалттай байв. Гэвч Сэцэнхүүгийн суманд энэ хөрөнгө байхгүй.

“Сум хөгжүүлэх Холбоо” төслөө банкинд танилцуулж, нилээн хатуу нөхцөлтэйгээр зээл авахаар тохиролцжээ.

Энэ мөнгийг маш хурдан хугацаанд босгож, банкны зээлийг төлж чадах юм бол сумын хөгжлийн ирээдүй гэрэлтэх нь мэдээж.

Сэцэнхүү дарга эрх мэдлийн дагуу “Сум хөгжүүлэх Холбоо”-ны ажлыг төр захиргааны зүгээс нь дэмжиж, дотоод хэрэгт нь оролцохгүйгээр Хяналт тавин ажилладаг байв.

“Сум хөгжүүлэх Холбоо”-ныхон эрсдэлээс хамгаалах сан үүсгэж 160 мянган юаны хадгаламжтай болж, үлдсэн 340 мянган юаниар дараах тоног төхөөрөмжүүдээс тус тус 5 иж бүрдлийг худалдан авчээ.

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН МЭДЭЭЛЭЛ

1. Мах сүү боловсруулах иж бүрэн үйлдвэрийн тоног төхөөрөмж (5 иж бүрдэл)

Жич: 1 юань = 360 төгрөг гэсэн ханшаар бодов. 

2. Ноос, нэхий боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж (5 иж бүрдэл)

Жич: 1 юань = 360 төгрөг гэсэн ханшаар бодов. 

Эдгээр үйлдвэрлэл нь өрхийн зориулалттай бөгөөд эхнэр нөхөр хоёр л ажиллахад болно.

Холбооны Удирдах зөвлөл хуралдан дээрхи 10 тоног төхөөрөмжийг олон малтай ажилсаг иргэдэдээ зээлээр өгч, нэг жилийн хугацаанд үйлдвэрлэлийнх нь ашгаар эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан байна. Иргэдэд өгөх зээлийг бэлэн мөнгөөр бус тоног төхөөрөмжөөр өгсөн нь тэдний амжилтын эхлэл болсон юм.

Ийнхүү суманд мах сүү боловсруулах 5 үйлдвэр, Ноос нэхий боловсруулах 5 үйлдвэр байгуулагдав.

Мөн Холбооны харъяанд "Сав баглаа боодлын үйлдвэр" байгуулсан бөгөөд энэ үйлдвэрт Малчидын үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүнд чанарын шалгалтыг явуулж, Нутгийн брэнд лого бүхий савалгааг хийж сав баглаа боодлоороо нутгийн брэнд үүсгэх замыг зассан байна. График дизайнер мэрэгжлийн хүн Холбооны харъяа сав баглаа боодлын үйлдвэрийн үйл ажиллагааг удирдан ажиллах бөгөөд бүтээгдэхүүний савалгааны дизайн, өнгө үзэмжийг сайжруулах болно.

Сум хөгжүүлэх Холбооний Удирдах зөвлөлийн гишүүд

Удирдах зөвлөл гэдэг бол Сумын жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд нэн их үүрэгтэй байгуулллага юм байна. Үйлвэрлэл явуулахад хамгийн их эрэлттэй мэрэгжлийн туршлага сайтай хүмүүсийг Удирдах зөвлөлд сонгох нь сумын үйлвэрлэлийг эрчимтэй явуулж, чанар сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцлийг бүрдүүлнэ. Тухайлбал:

  1. Хуульч мэрэгжлийн гүйцэтгэх захирал – Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж Холбооны нэрийн өмнөөс гэрээ хэлэлцээр хийнэ.
  2. Хүнсний технологич мэрэгжлийн Тэргүүлэгч гишүүн – Малчидын мах сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн зааварчилгаа өгч, чанарын асуудлыг хариуцна.
  3. Зоо техникч мэрэгжлийн Тэргүүлэгч гишүүн - Малын үүлдэр чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллана.
  4. Тоног төхөөрөмжийн инженер мэрэгжлийн Тэргүүлэгч гишүүн – Малчидын үйлвэрлэлийн тоног төхөөрөмжүүдийн тасралтгүй ажиллах нөхцөл боломжыг бүрдүүлж, дуудлагаар засвар үйлчилгээг нь хийх, тоног төхөөрөмж дээр ажиллах зааварчилгаа өгнө.
  5. Эдийн засагч – Нягтлан бодогч Тэргүүлэгч гишүүн – Бүх үйлдвэрүүдийн санхүүгийн тайлан тооцоог хөтөлж, орлого зарлагыг хөтлөнө.

Малчидын үйлдвэрийн бүтээгдэхүүний савалгаа хийгдсэн бүтээгдэхүүн Холбооны агуулахаас борлуулагдана. Мэрэгжлийн Хяналтын байгууллагын чанарын шалгалтаар тэнцэж, борлуулалтын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд Холбооны гишүүд ажиллах бөгөөд тэдний цалин төрийн албан хаагчдын цалингаас өндөр байхаар тогтоожээ.

Борлуулалтын орлогын 60-80 хувь нь үйлдвэрлэгч-малчдын дансанд шилжиж, үлдсэн хувь нь зээлийн төлбөр болно. Холбоо сав баглаа боодлын үйлдвэрийнхээ орлогоор санхүүжнэ.

Төсөл амжилттай хэрэгжвэл, дараа дараагийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдийг худалдан авч үйлдвэрлэгч сум болох ажил улам эрчимтэй явагдана. Тухайлбал:

Малын тэжээлийн үйлдвэр, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх гээд харилцан уялдаа холбоотой олон үйлдвэрлэл бий. Энэ тухай СОНИРХОЛТОЙ МЭДЭЭЛЛҮҮД манай сайт дээр байгаа тул та цаг зав гарган тухтай сонирхоорой.

Өөр төрлийн үйлдвэрлэл сонирхож байгаа бол БҮХ НИЙТЛЭЛҮҮД гэсэн хэсэгт зочилно уу!

Сайн бараанд хил хязгаар гэж байдаггүй. Ямар ч байсан Сэцэнхүү дарга сайн баг бүрдүүлж чадсан нь түүний амжилтын түлхүүр байлаа.

СЭТГЭЛ ЭМЗЭГЛЭМ АСУУДАЛ

Би 2016 оны 11 сарын 26 өдөр Дорноговь аймгийн Бизнес эрхлэгчидийн Зөвлөгөөнд урилгаар очиж илтгэл тавьлаа. Энэ зөвөлгөөн дээр миний сонссон сэтгэл эмзэглэм нэг асуудал байсан нь Дорноговь аймаг өнгөр жилүүдэд "Сум хөгжүүлэх сан"-аар дамжуулан 14.8 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Гэтэл энэ мөнгө одоо хүртэл төлөгдөөгүй байгаа нь харамсалтай.

Хэрэв энэ мөнгөөр орон нутагт үйлдвэрлэл байгуулсан бол 1345 үйлдвэр оруулж ирэх боломж байлаа. Өөрөөр хэлбэл нэг Дорноговь аймгийн 14 сум бүр 100 өрхийг мах, сүү, ноос, нэхий жижиг үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр хангах боломж байсан юм.

Гэтэл миний сууж байсан Их Соён зочид буудлын дэргэдэх арьс шир, нэхий авах цэг дээр Хонины нэхий өлөнтэйгээ 1500 төгрөгөөр худалдан авч байх юм. Гэтэл энэ нэхийний үнэ биш гэнэ. Ченжүүд өлөнг нь 1500 төгрөгөөр аваад нэхийг нь хаядаг гэнэ. Энэ бол гашуун ҮНЭН.

Хонины нэхий

Зураг дээр: Шөнийн 24 цагт. Сайншанд хотын Их Соён буудлын дэргэдэх нэхий авах цэг дээр. Энэ нэхийг тоож авах хүн байхгүй болохоор шөнөдөө ингээд хаячихсан байсан. Манай Монгол үнэхээр ЦАМААН байна аа.

Нэхий боловсруулах үйлдвэрлэлийн талаар бяцхан тооцоо хийе. Түүхий эд нь үнэгүй болчихсон нэхий маань элдэж боловсруулалт хийсний дараа 35000 төгрөгийн үнэтэй болдог.

Нэхий боловсруулах үйлдвэрийн тооцоог нэг сараар хийе.

1. Цахилгаан зарцуулалт (Нэг сард 1320 квт/цаг) 330000 төгрөг
2. Хоёр ажилчины цалин (Тус бүр 1 сая төгрөгийн цалинтай) 2000000 төгрөг
3. Идээлүүлэх материалын үнэ. (Ойролцоогоор Нэг сая төгрөг гэж бодъё) 1000000 төгрөг
4 Угаалгын материалын материалын үнэ. (Ойролцоогоор Хоёр сая төгрөг гэж бодъё) 2000000 төгрөг
5 Нийт орлого (Өдөрт 100 нэхий элдэнэ.) 105 сая төгрөг
  Ашиг 100 сая төгрөг

Ингээд л тархи руу харвачихсан ашиг харагдаад байгаа юм даа.

Энэхүү бизнес санааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэвэл 95859000 гэсэн утсаар холбогдож лавлаарай.