Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Хятад, Монгол хоёр үндэстэн олон зуун жил хөрш амьдарсаар ирсэн. Гэвч энэ хоёр үндэстэн адилхан уу? эсвэл ялгаатай юу гэсэн асуултанд хариулт бичлээ. Та юу гэж бодож байна?

Ялгаатай талууд

 

Хятад хүн бурханд мөргөхдөө БУРХАН МИНЬ НАДАД МӨНГӨ ХАЙРЛА! гэх юм.

Насаараа бурханаас АВЛАГАТАЙ юм шиг

Монгол хүн бурханд мөргөхдөө БУРХАН МИНЬ НАМАЙГ ӨРШӨӨ! гэх юм

Насаараа бурханд ӨРТЭЙ юм шиг

Бавуугийн Лхагвасүрэнгийн 4 мөрт

 
   

 

Хятад хүн мэндлэхдээ ХООЛОО ИДСЭН ҮҮ? гэх юм

Насаараа өлсгөлөн явсан юм шиг

Монгол хүн мэндлэхдээ СОНИН САЙХАН ЮУ БАЙНА? гэх юм

Насаараа уулын мухар сахьсан юм шиг

Цэдэндоржийн Энхтайваны 4 мөрт

 

   

Хятадууд архинд хандалсан эмийг эрүүл явахын тулд уудаг.

- Хятадууд архиндаа эмийн ургамал хандлаж өдөр бүр 50-100 гр хоолон дээрээ юм уу эсвэл орой унтахынхаа өмнө уух юм. Ер нь тэд энэ ч элгэнд сайн, тэр ч ядаргаанд сайн гэх мэт идэж байгаа зүйлээ магтан гайхуулна. Иймээс ч Хятадуудыг хоол тэжээлээр биеэ тордохдоо дуртай ард түмэн гэж хэлж болно.

Монголчууд крантны усанд найруулсан спиртийг согтохын тулд уудаг.

- Дэлгүүрт худалдаалж байгаа архинуудын хэдэн хувь нь хулхи байгаа бол гэж бодохоор үстэй толгой өрвийгөөд ирэх юм. Олон сайхан найз нар маань тэр хортой архинаас болж, ходоодны хорт хавдраар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Ээ дээ энэ найрканууд уу...
 

Хятад хүн ногоо голдуу иддэг бол Монгол хүн мах голдуу иддэг. - Хятадууд өвсөн тэжээлтэй сармагчингаас гаралтай байх. Харин Монголчууд Бөртэ чонын удам.

Хятад хүн найран дээр сэтгэлээ нээж ярих дуртай бол Монгол хүн найранд дээр дууны дугараа өргөх дуртай. - Хятад хүн найран дээр дугараа өргөж байгааг би хэзээ ч харж байгаагүй. Тэд энгийн найрсаг яриа өрнүүлж удаан хугацаагаар идэж суух дуртай ард түмэн. Харин Монголчууд дууны дугараагүй бол найрыг найр гэж үздэггүй.

Хятад хүн хамтарч ажиллах дуртай бол Монгол хүн ганцаараа ажиллах дуртай. - Энэ ч аргагүй биз. Хятадууд эртнээсээ суурин амьдралаар амьдарч, хамтын хөдөлмөрийн давуу талыг яс махандаа шингэтэл ойлгосон. Харин Монголчууд өвөг дээдсээсээ үе залгамжлан нүүдэллэн амьдарсан болохоор бүх ажлаа ганцаараа хийдэг байсан. Энэ нь одоогийн Хятадын хөгжлийн нэг түлхүүр юм.

Би Хятадын өмнөд нутгаар олон жил бизнес аялал хийлээ. Хятадын үйлдвэрлэл бүс нутгаараа төрөлжсөн байх нь олонтаа. Тухайлбал:

Шеньжен хотод гар утас, ноутбук угсардаг айлуудын гудамж байх жишээтэй. Би тэр гудамжинд очиж үзсэн. Нэг үйлдвэрээр орлоо гэсэн чинь нэг айлд яваад орчихдог юм байна. Гэрт нь өвгөн эмгэн хоёр гар утас угсраад сууж байлаа. Өвгөн нь эд ангийг нь угсраад, эмгэн нь хайрцагладаг ажлыг нь хийж байна. Харин хүү нь түүнийгээ худалддана. Ийм л нэг өрхийн үйлдвэрлэл байлаа.

Би тэдэнд "Нэг өдрийн дотор 1000 ширхэг хямдхан ноутбук угсруулах" хүсэлт гаргасан байсан юм. Гар утас зардаг залуу их итгэлтэйгээр Та маргааш өглөө ирээд авч болно гэхэд би итгээгүй. Гэвч Үйлдвэрийн угсрах тоног төхөөрөмжгүй ч гэсэн тэд нэг өдрийн дотор угсарсан.

Үүний нууц хаана байв? Мань залуу 1000 ноутбукны захиалгыг задлаад гудамжныхаа айлуудад 50 ширхэгээр угсрах захиалга болгоод тараасан юм байна. 20 айл нийлээд маргааш өглөө нь гэхэд 1000 ижилхэн гар компьютер угсарсан байлаа. Энэ залуу олсон захиалгаа өнөөдөр хуваалцсан бол маргааш өөр нэг айл нь том ажилын захиалга олж ирнэ шүү дээ. Тэд ингэж л хамтран ажиллаж байлаа.

Адилхан талууд

Монгол Хятад хоюулаа утасны дугаараараа гангардаг

Монголчуудын гангараа Хятадуудын гангараа

 Үүнээс өөр адилхан гээд хэлчихмээр юм надад үнэхээр олдсонгүй. Тийм болохоор Хятад Монгол хоёр үндэстэн их өөр юм байна.

Нийтлэлийг бичсэн: Ц.Энхтайван