Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Уламжлал яриагаар бол Ү Чэн энь "Тансаг лам баруун газраас ном залсан үлгэр"-ээ бичихдээ, үлгэртээ санаа оноо нэмэхээр хөдөө хээрээр явж байгаад энэхүү Шүй лянь дүн агуйд амарч унтсан байжээ. Тэгсэн чинь сүргээр сармагчин гарч ирээд түүний бичиж байсан үлгэрийн эхийг урвуулан үзээд, бидний орцонд сууж үлгэр бичихдээ яагаад биднийг бичдэггүй юм гээд үлгэрийн дэвтрийг нь урж хаясан гэнэ. Ү Чэн энь сэрээд харсан чинь бийр, бэх, бичиг зэрэг нь бүр байхгүй болсон байв. Харин агуй дүүрэн сармагчин бүжиглэж байсныг үзээд Ү Чэн энь уурласангүй мөртөө өрөвдөх сэтгэл төрж, үлгэртээ тэдгээр сармагчинг бичиж оруулсан юм гэнэ.

Хуа гүө шань буюу цэцэг жимст ууланд очих юм бол хааяагүй л сармагчин харагдана. Тэдгээр сармагчин бол үнэхээр тэр нутгийн эзэн нь гэсэн үг. Тэдгээр сармагчин жуулчидтай тоглоом тохуу хийж, өөр хоорондоо наадан тоглож, хүн хараас бишүүрхэхгүй тун ч хөөрхөн ааштай. Нутгийнхны хэлснээр бол энэ газрын сармагчин үе улиран Хуа гүө шань ууланд нутагшиж байгаа бөгөөд сүрэг болгон өөрийн гэсэн хаантай гэнэ. Маш их хүч бяртай нь хаан болж, сүргийн олныхоо дунд харьцуулашгүй их эрх дархтай болдог бөгөөд идэш уушийг бусдаасаа урьдаар эдэлж, гоо үзэсгэлэнтэй залуу өлөгчин сармагчинг хүчээр эзэрхэх эрхтэй. Хуа гүө шань уулны сармагчингууд хаадынхаа удирдлага дор өөр өөрийн тогтсон нутаг бэлчээр дээр үе улиран оршин амьдардаг гэнэ.

Сармагчны сүргүүд нь хоорондоо ерөөс харилцахгүй. Хэрвээ аль нэг нь бусдын нутагт орох юм бол дайн боллоо л гэсэн үг. Бүр эрэгчин эмэгчнээ үзэж, үхэж сэхтэлээ дайтдаг байна.

Ууланд түүх соёлын дурсгалт газар ч олон байдаг. Энэ уулын эртний барилгууд нь маш онцлог юм. Энэ уулны хормой дохь Аюүв хааны суварга бол бэлэгдлийн чанартай барилга юм. Уг суварга нь 1023 онд байгуулагдсан тул мянга гаруй жилийн түүхтэй болсон байна. Уг суварга нь 9 давхартай, 8 талтай, бүгдийг тоосгоор барьсан, өндөр нь 10 метр. Олон удаагийн газар хөдлөлтөд өртсөн хэдий ч эвдэрч нураагүй хэвээрээ л байсаар байна.