Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Вэньмяо хийд бол Хятадын нэрт гүн ухаантан Күнзийг дурсан шүтдэг хийд юм. Мөн ч Хятадын эртний бичгийн хүмүүсийн хуран цуглардаг газар билээ.

Хэнань мужийн төв болох Жэнжөү хот нь 8000 гаруй жилийн иргэншлийн түүхтэй. Жэнжөү хотын хуучин хотод байгаа Вэньмяо хийд нь 1900 гаруй жилийн өмнө Зүүн Хан улсын үед байгуулагдсан түүхтэй. 2005 онд Жэнжөү хотын засгийн газраас Вэньмяо хийдийг сэлбэн засаж сайжруулахад 30 сая юань санхүүжүүлж эдүгээ Вэньмяо хийд сүр жавхлан төгөлдөр сүндэрлэн, жуулчдын анхаарлыг ихээхэн татдаг газрын нэг болжээ.

Вэньмяо хийдээр ороход, гол дуган болох Дачэн дуган анхаарал татна. Вэньмяо хийд нь хэдэн мянган жилийн турш гай гамшиг гал түймэрт өртөж, хэдэн удаа сэргээгээдэн засаж үлдсэн цорын ган эртний барилга болно. Дуганы гадна талт хэдэн зуун жил сагсайн ургасан гүйлсэн мод, салхины аясаар найган ганхаж байгаа нь урт удаан он жилийн түүхийг өгүүлэх мэт.

2,5 га талбай бүхий нүсэр том Вэньмяо хийд нь тухайн үе Шаньдүн мужийн Чюфүгийн дараа ордог том хийд байсан юм. Юань улсын үед Вэньмяо хийд галд шатаагдсан боловч дараа хуучин дүр төрхөөр нь сэргээж засжээ. Модон бүтэцтэй болохоор галт өртөмтгий байдаг. Мөн Мин, Чин улсын үед ч гал түймэрт өртөж байжээ. Шинэ Хятад улс байгуулагдсаны эхний үед Вэньмяо хийдийг цар хэмжээгээрээ өнгөрснийхтэй нь адилдахын аргагүй болгосон юм.

Вэньмяо хийдийн хойд талд урагшаа хандсан Дачэн дуганы дээврийн хоёр талын сэжүүрт 2 метр өндөр аварга луун толгойтой чимэглэл бий. Луу бол хур бороон буулгадаг сахиусан тэнгэр юм. Барилгын дээврийн хоёр талын сэжүүрийг луун толгойн дүрсээр чимэглэвэл дуганыг гал түймэрт өртөхөөс сэргийлж чадна гэж эртний үед мөргөлчид үздэг байсан байна. Дуганын оройд нь давхар асар бий. Түүний дээр билэгт гөрөөс, зааны дүрс сийлбэрлэн чимэглэж, бас өлзий дэмбэрлийг бэлгэдсэн "дүүлэн нисэгч хос луу" " торолжсон аалз" "хос мандарваа цэцгийг" зураглан сийлжээ. Дуганы хоёр жигүүрээр хурмаст тэнгэр саатан суугаа, найман сахиус тэнгис гаталж байгаа зэрэг Хятадын эртний ардын үлгэр домогт гардаг хүмүүсийг дүрслэн уралжээ.

 

Дачэн дуган нь Жэнжөү хотын Вэньмяо хийдийнохь шилдэг нь билээ. Энэ нь Мин Чин гүрний үеийн барилга юм. Энэ удаа Вэнь Мяо хийдийг сэргээн засаж байгуулсан нь Дачэн дуганаас болсон юм. Вэнь Мао хийдэд нутгийн эрдэмтэн мэргэдийн тахилгын дуган зэрэг иж бүрэн барилгууд бий. Арын хашааны зүүн жигүүрийн дуганд "Богд Күнзийн үйл явдлын тухай зураг" дэлгэн үзүүлсэн нь нэн сонирхолтой. Энэ зурагт нь богд Күнзийн амьдралын үлгэрүүдийг тоосгон дээр сийлж урлажээ. Уг сийлбэр нь 1,2 метр өндөр, 300 метр урт бөгөөд Кунзийн "Шүүмжлэлт ном" "Судар бичгээр" ээс нь сэдэвлэн, шавь нараа сургаж хүмүүжүүлж байгаа байдал, насан туршийн хүсэл мөрөөдлөө эрэн хайж байгааг тусган харуулжээ.

Жигүүрийн хоёр талын өрөөг хичээлийн өрөө болгожээ. Сэргээн байгуулснаас хойш Вэньмяо хийд нь Хятадын эрдэм соёлыг бадраан хөгжүүлэх, уламжлалт шилдэг соёлыг түгээн дэлгэрүүлэх үүргийг хүлээсэн байна. Эндэхийн сургалт нь Хятадын эртний гэрийн сургуулийн сургалтын өв уламжлалыг тодорхой санагдуулна. Эрдэм ном сурахаар ирсэн хүүхдүүд бичгийн ширээний ард сууж, Хятадын уламжлалт Күнзийн сургаалыг сурч байна.

Жэнжөүгийн Вэньмяо хийд нь аялан жуулчлагчид сонирхол газар бөгөөд энд ирж Хятадын эртний соёлтой танилцаж болох юм.

Жэнжөүгийн Вэньмяо хийд Жэнжөү хотын Дүнда гудамж болон Чэндүн гудамжны уулзрын дөрвөн замын баруун хойд талд байдаг. Жэнжөү хот зам харилцааны зангилаа газар болохоор нисэх онгоц, галт тэрэг, авто машин саадгүй нэвтрэнэ.