НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


 

Бээжин хот дахь Хааны ордон

Хааны ордон Бээжин хотын төв хэсэгт байрладаг. Yүнийг Бор хот ч гэж нэрлэдэг. Энэ бол Хятадын Мин, Чин хоёр гүрний хаадын ордон харш бөгөөд, дэлхий дээр хамгийн том хааны ордон юм. Бээжингийн Хааны ордон бол Мин улс, Чин улсын түүхэн он цагийг үзүүлэхээс гадна Хятадын эртний урлагийн баялаг сантай музей юм. Бээжингийн Хааны ордонг Мин улсын Юн Лэ хааны дөрөвдүгээр он буюу 1406 онд эхлэн байгуулж, Юн лэ хааны арван наймдугаар он буюу 1420 онд дуусгажээ. Түүнээс хойш олон төрийн нүүр үзэн, өргөтгөн сэлбэгдсээр өнөөгийн төрх байдлыг бүрдүүлсэн юм. Мин улсын 14 хаан (Юн лэ хаанаас Чүн зэн хааныг хүртэл), Чин улсын 10 хаан (Эебэргүү засагч хаанаас Хэвт ёст хааныг хүртэл) энд оршин сууж байсан бөгөөд бүх Хятадын төрийн үйл хэргийг эндээс удирдан явуулж байжээ.
Зураг дээр: Хааны ордон
1912 оны 12 дугаар сард Чин улсын хаан нь хаан ширээнээсээ бууж өгсөний дараа 1913 онд өмнө төрийн гурван их ордныг эртний түүхийн дурсгалт зүйлсийн музей болгож, 1925 оны 10 дугаар сарын 10-ны өдөр арын ордонд хааны ордны музей байгуулжээ. 1948 онд энэ хоёр музейг нэгтгэсэн юм. Хааны ордны ордон ба цэцэрлэгт хүрээлэнгийн нийт талбай нь долоон зуун хорин мянган хавтгай дөрвөлжин метр байдаг. Өнөөг хүртэл хэвээр хадгалагдаж байгаа зуун жаран мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай, найман мянга долоон зуу гаруй өрөө бүхий ордон харш бол өнөө дэлхий дээрхи хамгийн том бөгөөд хамгийн бүрэн бүтэн эртний ордон харш юм.
Зураг дээр:Тай хэ дянь дуган

Yүнийг 1961 онд Төрийн Зөвлөлөөс үндэсний хэмжээний түүх соёлын дурсгалын гол байгууллага нэгжээр тогтоож, 1987 онд Нэгдсэн Yндэстний Байгууллагын Гэгээрэл боловсрол Шинжлэх ухаан соёын байгууллага буюу ЮНЕСКО Дэлхийн өвийн жагсаалтад хамруулсан юм. Хааны ордонд эртний барилга болон хааны цэцэрлэгт хүрээлэн байгаагаас гадана, Хааны ордны музейд бас түүх соёл урлагтай холбогдол бүхий ордны эдлэл хэрэгсэл, шинжлэх ухаан техникийн дурсгалт зүйлс, шашин уламжлалт дурсгалт эд анги, уран бичлэг, уран зураг, хүрэл болон шаазан эдлэл, алт мөнгөн эд эрдэнэс, торго дурдан нэхмэл бараа зэрэг сая шахам ширхэг үзмэрийн зүйл байдаг. Хааны ордны музей бол дэлхийн нэртэй том музейнүүдийн нэг нь юм. 
Зураг дээр: Хааны ордны бүх үзэмж