Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Гуандун муж бол Өмнөд Хятадын хоолны гол төлөөлөгч юм. Энэ нутгийнхан хоолны амт үнэр, амтлагчийг маш сайн сонгож чаддаг ард түмэн юм. Далайн боомт болсон энэ нутгаас хоолны шинэ шинэ төрөл, жор урган бий болж бүх Хятад даяар тархан түгдэг. Өөрөөр хэлбэл Хятад хоолны жорыг бичдэг ард түмэн гэж хэлж болно. Зарим нэг хоол нь давсгүй мэт санагдаж магадгүй. Гэвч үүнд бүү гайхаарай. Умард нутгийн бид нар чинь их давстай хоолонд дасчихсан хүмүүс шүү дээ.

Лянхуа цэцгийн навчинд боох, шавар вааранд битүү жигнэх гээд эх байгалынхаа гаралтай сав суулга их хэрэглэдэг болохоор эндэхийн хоолны амт үнэр өвөрмөц. Манайхан “Хээрийн цай амттай”, “Ангийн юм гэсэндээ час хийж байна” гэж ярьдаг шүү дээ. Энэ нутгмйн хоол байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой болохоор амт нь хүртэл тасархай.

Өтгөн ой шугуй, гол мөрөн, далай тэнгис гээд энэ нутгийн цаг агаарын онцлог идээ ундаанд нь хүртэл шингэсэн байдаг. Энэ нутгийн хүмүүс хүнсний ногоо болон жимс жимсгэнийг хатааж идэх нь их. Мөн төрөл бүрийн далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг шинээр болон хатаасан хэлбэрээр хоол ундандаа хэрэглэнэ.

Хэрвээ та жинхэнэ амьд зоопарк үзье гэвэл Гуанжөү хотын Чинпин хүнсний зах (Guǎngzhōu qīngpíng shìchǎng 广州 清平市场) дээр очиход хангалттай. Тэнд огт үзэж хараагүй сонин сонин үзэх болно. Хилэнцэт хорхой, могой, яст мэлхий, мэлхий, муур, нохой гээд хүн идэж болох бүх л амьтан болон төрөл бүрийн ургамал, ногоо худалдана. Хамгийн олон төрлийн идэштэй ард түмэн гэвэл Өмнөд Хятадын хүмүүсийг хэлнэ.

Манай Монголчуудын хувьд хамгийн их гайхал төрүүлмээр хоолыг энд өргөн хэрэглэнэ.

Далайн шинэ бүтээгдэхүүнээрээ өмнөд Хятад нэн алдартай. Бүх ресторан зоогийн газарт далай тэнгисийн амьд аквуриумыг үзэж болно. Үзэсгэлэнгийн лангуу аквариум дотор сайхан амьтан ч их бий. Идэх нь бүү хэл хармааргүй муухай амьтан ч их бий. Эдний дотроос та сонголтоо хийнэ. Нальхан хорхой, хавч, далайн чих, сам хорхой, дун, хясаа гээд сонин сонин хоолыг танд санал болгоно. Тэднийг яснаас нь салгаж идэх нь их зугаатай. Хушга хагалаад дотроос нь жижигхэн үрийг нь авч идэх гэж байгаа юм шиг бөөн ажил болж байж чигчий хурууны хумсны толио шиг жаахан нялцгай мах олж иднэ. Уг нь ч амттай л даа. Манайхан шиг бүхэл мах бөөн бөөнөөр нь үмхдэг хүмүүст бол яршигтай мэт санагдаж магадгүй. Их л завтай хүний хоол бололтой.

Амьд загасыг жигнэж болгоод шинэхэн ногоон сонгиноор амтлан өгнө. Ширээн дээр тавган дотор амьд хавч тавьж өгнө. Ширээн дээр арвагнан явж байгаа хавчийг савхаар хавчиж аваад халуун ус руу хийж байгаа нь аймаар.

“Юм ча” буюу Цай уух ёслол нь бүх Хятад даяар түгээмэл заншил бөгөөд ялангуяа Гонконг, Гуанжу мужид их өргөн хүндэтгэлтэй үйл ажиллагаа болдог. Өглөөнөөс үдэш хүртэл найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ сэтгэлийн үгээ ярилцах, өглөөний сонин унших, амарч сэтгэлийн бясалгал хийх зэрэг үедээ Хятад хүмүүс цай их уудаг.

Өмнөд Хятадад хүмүүс шинэхэн ногоог хүнсэндээ өргөн хэрэглэх бөгөөд жижигхэн саримс хэрчиж, шараад амт үнэр оруулах, шөлөөр амтлах аргаар бэлтгэнэ. Ер нь Хятадын амталсан саримсыг идээд үзэхэд гэмгүй. Кантон маягаар шарсан мах, гахай, галуу их амттай. Эдгээрийг дэлгүүрт ч бэлэн бэлтгээд худалддаг. Хятадын хүнсний супер маркетуудад бэлэн буюу хагас бэлэн төрөл бүрийн далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулаад худалдах нь элбэг.

Өмнөд Хятадын шилдэг хоолнууд

1. Хятад хүйтэн ногоо (haoyou jielan 蚝油芥兰 Oyster Sauce Chinese broccoli) – Амталсан шинэ ногооны зууш өмнөд Хятадад их элбэг.

 

Орос хүн талхгүйгээр хоол нь хоолой давдаггүй шиг Хятад хүн ногооны зуушгүй бол хоол идсэн болдоггүй.

2. Шавар ваартай тахиан дэгдээхэй (hainan jifan 海南雞飯) – Тахианы дэгдээхэй, урт савхан будаа, гахайн амтат хиам, хар мөөгийг шавар вааранд хийж чанаад буурцагны соус, будааны дарс, элсэн чихэр, ургамалын тосоор амтлан өгнө.

hainan jifan02.jpg

3. Будааны дарсанд согтсон сам хорхой (zui xia 醉虾) – Амьд сам хорхойг Шаосин дарс болон өөр төрлийн архинд хийж бэлтгэнэ. Дараа нь түүнийгээ архины даруулга болгон хэрэглэнэ.

Хятад хоолны гол амтлагчны нэг бол архи юм. Архи нь эвгүй амт, үнэрийг дарж, элдэв нян бактерийг устгадаг тул хамгийн цэвэр ариутгагч бодис болдог байна.

Мөн архиар амталсан хоол их өвөрмөц тансаг амттай болдог

Zuixia.JPG

4. Утсан гахайн мах (mizhi chashao 蜜汁叉烧) – Гадна талаасаа хүрэн улаан өнгөтэй энэ мах анхилуун үнэр, амтаараа үнэхээр тансаг. Хачир болгож будаа гурил тавьж өгнө.

mizhi chashao.jpg

5. Чинжүүтэй давсалж шарсан сам хорхой. (jiaoyan xia 椒盐虾)

jiaoyan xia02.jpg

Шинэхэн сам хорхойг давс чинжүүгээр амтлаад шарна. Чипс шиг шаржигнасан сам хорхойн мах нэн амттай бөгөөд архины сайхан даруулга болно.

6. Жигнэсэн гахайн тагалцаг (baiyun zhushou 白云猪手) – Гахайн тагалцагийг эхлээд чанаж бэлтгэнэ. Дараа нь зөөлөн гал дээр цуу, элсэн чихэр, давс хийж амтлаад нэмж жигнэнэ. Маш их амтлаг хоолнуудын нэг юм.

baiyunzhushou02.jpg

7. Кантон маягаар шарсан нугас (guаngdong kaoya 广东烤鸭) – Гуандун мужын нэртэй хоолны нэг. Бээжин нугас шиг арьстай нь шарахгүй. Эхлээд нугасны махаа маш нямбай цэвэрлээд таван төрлийн амтлагч (Буурцаг, элсэн чихэр, зөгийн бал, жан, халуун ногоо)-нд хийж даршлана. Даршилж амталсан нугасны мах шараад идэхэд их амттай байдаг.

guаngdong kaoya.jpg

8. Шарсан тагтаа (kaoge 烤鸽) – Кантон нутгийн өдөр тутмын хоол. Тэжээвэр тагтааны махыг халуун чинжүүгээр амтлана. Хамгийн сайхан мах бол тагтааны мах гэж хэлж болно.

kaoge03.jpg

9. Давсалж утсан дэгдээхэйн мах (yan kao ji 盐烤鸡)

yankaoji.JPG

Бүтэн дэгдээхэйн махыг давсалж утна. Утаж бэлтгэсэн махаа бүхлээр нь шарах шүүгээнд жигнэж, бэлэн болгоно.

10. Ууранд жигнэсэн загасны мах (qingzheng quanyu 清蒸鱼) – Ямар ч загасыг ууранд жигнэж болдог. Амьд загасыг халуун тос руу эгшин зуур дүрж аваад уураар жигнэнэ. Дараа нь буурцагн соусаар амтлан ногоон сонгиноор даруулж иднэ. Загасыг ихэвчлэн бүхлээр нь жигнэдэг.

qingzheng quanyu01.jpg