Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Жил бүрийн билгийн улирлын гурван сарын гурван болоход, айл гэрийн бүсгүйчүүд үүр цайхаас өмнө эртлэн босож, таван өнгийн шүлхий будааг тогоонд хийж жигнэдэг,ингээд удалгүй жуанчуудын бүх тосгонд шүлхий будааны гоё өнөр ханхалдаг байна. Гэгээ орсны дараа хүүхдүүд хуран цугларч, шүлхий будааны бөөрөнцгийг идэхийнхээ дагуу шалгаруулж, хэний гэрийн хоол нь өнгөлөг мөртлөө амттай байхыг сонгож гаргадаг юм.

Жуанчууд таван өнгийн шүлхий будааны хоолонд яагаад тийм дуртай байх нь мөн нэг домогтой. Яг өнгөрсөнд модны навчаар хар өнгө оруулж, ойн амьтны хулгайлж идэхээс сэргийлэх зорилттой юм. Хожим нь жуан үндэстний иргэн энэ үлгэрээс туршлага хурим туулж, шар өнгийн, улаан өнгийн, хүрэн өнгийн шүлхий будааг хийх болсон бөгөөд шүлхий будааны өөрийн өнгө нь цагаан болохоор өнөөдрийн таван өнгийн будаа болж нэмэгдсэн байна.

Жигнэж болсон шүлхий будаа нь олон өнгийн ялгарч, үзэхэд маш таатай бөгөөд гоё амттай, бага чихэрлэг гэж Анхүй мужийн жуулчин Сүнь Тао хэлж байлаа.

Таван өнгийн шүлхий будааны хоол нь цаг агаар дэндүү халуун биш байдалд олон өдөр хадгалагдаж, амт нь ч өөрчлөгдөхгүй давуу талтай. Жуан үндэстний ахан дүүс олон жилийн практикийн дунд төрөл бүрийн идэх аргийг үүдсэн юм. Зарим нь шүлхий будааг чанаж болгосны дараа самартай хольж барьдаг, зарим нь хулсан дотор хийж шарж болгодог. Таван өнгийн шүлхий будааг хийх бодитой аргын хувьд эрхэмлэх зүйл ч маш олон юм.

Таван өнгийн шүлхий будааны хоол нь мөн зол жаргал өлзий дэмбэрлийн бэлэг тэмдэг болох учраас нэн олон жуанчуудад таалагджээ. Билгийн улирлын гурван сарын гурванаас гадна, шэ ри, жун юаний баяр, жил цагаан сард ч энэ хоолыг хийдэг юм байна. Нялах хүүхдийн сар дүүрэх, шинэ байранд нүүж орох зэрэг дурсгалын өдрүүдэд мөн таван өнгийн шүлхий будаа хийж, харилцан бэлэглэдэг юм.

Таван өнгийн шүлхий будааны доторх улаан өнгөтэй будааг батцагааны навчаар өнгө оруулдаг. Батцагааны навч нь гай барцдыг арилгах үйлдэлтэй гэж жуанчууд үздэг болохоор билгийн улирлын гурван сарын гурваны үеэр таван өнгийн шүлхий будааг хийхэд айл болгон гэрийнхээ хаалганд нарийн сонгосон батцагааны навчийг өлгөж, навчны шаарыг ч хэрэм ханын ёроолд асгадаг юм байна.