НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Хоол хийхэд хэрэгсэх материал: Цагаан гурил 300 грамм, үхрийн хавирганы мах 100 грамм, тунгалаг шөл 50 грамм, жижиг байцай ногооны гол 3 ширхэг, ша ча жян гэдэг амт оруулагч 50 грамм, шар чинжүүний нухаш, далайн гаралтай амьтны махаар хийсэн нухашны амт оруулагч, давс, хэрчсэн сонгино, хэрчсэн цагаан гаа, хүа жяогийн нунтаг, дарс, гүнждийн тос, янь сүй зэргийг хэрэглэх хэрээр бэлтгэж бэлэн болгоорой.

Хийх арга:

1. Гурилаа бүлээн усаар зуурч бөөрөнхйилөөд, 15 минут хэртэй амрааж эвэнд нь оруулна. Дараа нь гурилаа элдэж нимгэлээд хэрчиж жигнэж бэлэн болгож тавьна.

2. Үхрийн хавиргаа хурууны чинээ хэрчиж усанд буцалгаж аваад, дээр дурдсан бүх төрлийн амт оруулагчаа хийж хамтад нь хуурч шараад саванд хийж, дээрээс нь бага хэмжээний тунгалаг шөл болон давсаа хийгээд жигнүүрт хийж нултартал нь жигнэж болгоно. Сонгино болон гаа цацаад хэрэглэхэд бэлэн болгоно.

3. Тунгалаг шөлөндөө ша ча жян болон далайн гаралттай махны амт оруулагч жянгаас, сонгино, гаа, давс зэргийн хамт хийж, тогоондоо ширүүн гал дээр буцалгаж авах ба шөлөө ондоо саванд шүүж хэрэглэхэд бэлэн болгож тавьна.

4. Тогоондоо ус буцалгаж, жигнэсэн гурилаа буцалгаад гаргаж түүнийгээ ша ча жянгийн шөлөнд хийх ба ногооны голоо ч усанд дүрж болгоод дээр нь хийнэ. Дээрээс нь мөн янь сүй, гүнждийн тос болон үхрийн махны шөлөөсөө хийгээд аягалбал энэ хоолыг хийж бэлэн болно.

 

 

Энэ гурилтай шөл нь хурц тод өнгөтөй бөгөөд бага зэргийн халуун амттай байдаг онцлогтой юм. Сануулага болгож танд хэлэхээс, та хавирганы махын оронд гахайн элэг, гахайн гэдэс дотор болон далайн гаралтай амьтны мах, тахианы элэг, галууны гэдэс дотор зэргээр бүр хийж болно.