НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Хүн элдэв идэштэн болж төрсөн болохоор, зүрх сэтгэлдээ хамгийн амттай бүхнийг идэх хүсэлтэй байдаг. Шавьжинд тахианы өндөгнөөс илүү их уураг агуулагддахын зэрэгцээ, төмөр, магни зэрэг чухал элементүүд их байдгийг Entomophagy-ийн шинжлэх ухаан нотолжээ.

Хэрэв та Хятад, Япон, Солонгос, Тайланд, Уганда, Шинэ Гвиней зэрэг оронд очиж байгаа бол шавьж хоолтон болж өөртөө хэрэгцээтэй эрдэс бодисыг нөхвөрлөнө.

Entomophagy юун тухай судалдаг вэ?

Entomophagy (Хүнсний шавьж - arachnids (tarantulas) ба myriapods (centipedes) ) гэдэг нь шавьж судлалын нэг салбар бөгөөд хүний хүнсэнд хэрэглэж болох шавьжны ашигтай талыг судлах шинжлэх ухаан юм.

Яагаад шавьж идэх ёстой юм бэ?

Шавьжинд хүний биед хэрэгтэй их хэмжээний тэжээллэг бодис агуулагддаг бөгөөд манай гаригийн газар газрын хүмүүс олон зуун мянган жил хоол хүнсэндээ хэрэглэж ирсэн түүх бий. Орчин үед дэлхий дахинаа шавьжийг хүнсэнд хэрэглэх хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд Төв болон өмнөд Америк, Африк, Австрали, Зүүн өмнөд Азийн орнуудад хүнсний зориулалтаар үржүүлж байна.

Хүн идэж болох хичнээн шавьж байдаг вэ?

АНУ-ын Хүнс, ХАА-н Яамны судалгаагаар 1462 төрлийн шавьжийг хүнсэнд хэрэглэж болохыг нотолсон байна.

<{flv}insectfood{/flv}

Видео бичлэг дээр: Бээжин хотын Ванфужин зах дээр худалдаалж байгаа шавьжин хоолнууд. Энд би амьралдаа анх удаа царцаа болон хүр хорхойн авгалдай, сам хорхойн шөл ууж үзлээ. Хоол харахад таагүй боловч хэзээ ч мартагдахгүй сэтгэгдэл надад үлдээсэн.

Шавьжинд хир их тэжээлийн бодис байдаг вэ?

Байгаль дээр хамгийн их тэжээлийн бодис шавьжинд агуулагдаж байдаг. Түүнд хамгийн их уураг, хамгийн бага нүүрс ус байдаг. Тухайлбал 100 гр хүрэлзгэнэ хорхой 121 калори илчлэгтэй бөгөөд түүнд 12,9 гр уураг, 5,5 гр өөх тос, 5,1 гр нүүрс ус, 75,8 мг кальци, 185,3 мг фосфор, 9,5 мг төмөр, 0,36 мг тиамин (Витамин В1), 1,09 мг био рибофлавин (витамин В2) 3,1 мг витамин В3 агуулагдаж байдаг. Үүнийг үхрийн махтай харьцуулбал:

"Үхрийн мах нь 288,2 калори илчлэгтэй боловч өөх тосны хэмжээ нь 21,2 гр байдаг. Энэ нь хүн өөрөө өөрийнхөө эрүүл мэндийг хөнөөж байгаагийн нэг хэлбэр юм. Хүмүүс бид эрүүл саруул аж төрөх статусаа өөрчлөх хэрэгтэй" гэж Хүнсний Эрүүл ахуйн зөвлөх Лу Соркин зөвлөж байна.

Зураг дээр: Хүрэлзгэнэ хорхой.

Амттай болгон тэжээл биш! Шоколад, чихэр, давс гэх мэт эрүүл мэндэд хэрэггүй их хэмжээний хог хаягдлыг бид ходоод руугаа шидэж байна. Хүнд тэжээл болох уураг хэрэгтэй. Энэ уургийг шоколад, жигнэмэг зэргээр нөхнө гэвэл их хэмжээний хорт бодисыг хамтад нь идэх болно. Харин хүрэлзгэнэ идэх юм бол дан ганц уураг болон бусад хэрэгцээт эрдэс бодис, амин дэмийг нэгэн зэрэг хүртэнэ. Мэдээж хар, саарал зэрэг зэвхий өнгийн хоол харахад ямар ч таашаад төрүүлэхгүй байх л даа.

Шавьж ямар амттай вэ?

Шавьжаар хоол хийх маш олон жор байдаг. Тогооч бүр өөрийн амтлах мэдрэхүйн ташаалаараа жороо зохиодог тул, тэдний бэлтгэсэн хоолны амт харилцан адилгүй. Миний идэж үзсэн царцаа, хүр хорхой, сам хорхой бүгд л өөр өөрийн гэсэн онцлог амттай байсан. Сам хорхойн шөл бол өвөрмөц сайхан амттай.

Харин царцаа идэхэд Монгол борц зажилж байгаа мэт сэтгэгдэл төрсөн гэвэл та бараг итгэхгүй байх. Үнэхээр амттай байсанд би их гайхсан.

Хүр хорхойн авгалдай аман дотор зажилахад пис хийн хагарч их эвгүй сэтгэгдэл төрүүлсөн боловч нүдээ аньж байгаад залгичихсан. Ямар амттай байдгийг нь би сайн мэдээгүй. Жаахан гашуувтар мэдрэмж төрсөн. Хятад хүмүүс надад хүр хорхойн авгалдай тэр чигээрээ уураг тул эрүүл мэндэд их сайн төдийгүй нэг ширхэг авгалдай нэг өдрийн уургын хэрэгцээг хангаж чадна гэж зөвлөж байлаа.

 

Visit NBCNews.com for breaking news, world news, and news about the economy

Эдгээр өчүүхэн амьтад бусдаас өөрийн биеэ хамгаалахын тулд харахад нүдэнд хүйтэн эвгүй дүр төрхтэй байдаг байх. Түүнийг эс тоогоод амтлаад үзвэл бас нэг өөрийн гэсэн онцлогтой сонин сайхан амт байгаа шүү дээ.

Зураг дээр: Хүр хорхойн авгалдай