Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Өнгөөр эмчлэхүйн ухаан бол Дорно дахины эртний эмчилгээний сонгодог аргуудын нэг юм.

Энэтхэг, Хятад, Төвдийн анагаах ухаанд гэрэл болон өнгөөр эмчилгээ хийх аргыг амжилттай хийж байсан туршлага их бий.

Мянга мянган жилийн турш оюун санаа болон бие бялдрыг сэргээхийн тулд энэ аргыг өргөн хэрэглэж байсан байна.

Хятадын уламжлалт анагаах ухаанд тайлбарлахдаа хүний эрхтэн бүр өөрийн гэсэн өнгөний давтамжтай холбоотой байдаг гэжээ. Тухайлбал;

Хөх өнгө-элэг, Улаан өнгө – Зүрх, Шар өнгө – дэлүү болон ходоод, цагаан өнгө – уушиг, хар өнгө – бөөр гэх мэт.

Спектрийн долоон өнгө нь эмчилгээний үр нөлөө үзүүлэхээс гадна сэтгэл санаанд нөлөөлнө. Энэхүү үйлчилгээг ашиглан өвчтөний сэтгэл санааг залуурдаж, эд эрхтэнд өнгөний давтамжийн үйлчилгээ үзүүлэн эмчилдэг эмчилгээний арга болно.

color therapy01.jpg

Ягаан өнгө – Маш хүчтэй өнгө бөгөөд сэтгэл санаанд ихээр нөлөөлж, ядаргаа тайлна. Булчинг суллаж, мэдрэлийн системийг тайвшруулах бөгөөд удаан хугацаагаар хэрэглэвэл уйтгар гуниг, гутрал авчирч мэднэ.

Индиго – Ягаан өнгөтэй адил тайвшруулах үйлчилгээтэй бөгөөд зөн совин төрүүлнэ. Цусны эргэлт болон абсцесст хэрэглэнэ.

Цэнхэр – Ухаан чадварыг дээшлүүлж, хоол идэх дур сонирхолыг бууруулна. Амирлангуй мэдрэмж авчирна. Хор тайлах, элэгийг эмчлэх, мэдрэлийн ядаргааг тайлахад хэрэглэнэ.

Ногоон – Гэрлийн спектрийн дунд байрлах ба ногоон өнгө нь балансыг нэгтгэж, зүрхний эмгэгийг анагаах, нойргүйдэл , цусны даралтыг эмчлэхэд нөлөө үзүүлнэ. Бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлэх тул бактерийн халдварт өвчнийг анагаана.

color-therapy-chakras.jpg

Зураг дээр: Өнгөний эмчилгээ ба долоон чакрас (Chakras)

Шар өнгө – Мэдрэхүйн өнгө бөгөөд цэвэр тунгалаг мэргэн ухааныг төрүүлж, вений судасны эргэлтийг идэвхижүүлнэ. Гутрал, доройтол, арьсны архаг өвчин арилгаж, бактерийн эсрэг үйлчлэхээс гадна хоол шингээлт болон тунгалагийн шингэнийг тогтворжуулна.

Улбар шар – Таашаал авах, дур хүслийн сэрэл өгөх, аюул түгшүүрийг зайлуулах, сэтгэлийн гутралаас авардаг. Нян бактерийг устгах, хоол боловсруулах замын эрхтэнүүдийг эмчлэхэд улбар шар туяаны цацрагийг хэрэглэнэ.

Улаан – Энэ бол эрч хүч бөгөөд хоол идэх дур сонирхолыг хөгжөөдөг. Үүнээс гадна цусны эргэлтийн систем, бодисын солилцоог тогтвортой болгож, амьсгалын замын эрхтэний өвчнийг анагаана. Улаан өнгө нь билгийн дур сонирхолыг өдөөж, хүсэл мөрөөдлийн далайд умбуулдаг. Цаашилбал үргүйдлийг эмчлэхэд улаан өнгөний давтамжыг ашиглана.

Өнгөөр эмчлэхүйн ухаан нь физик эмчилгээний нэг төрөл бөгөөд долгион маягаар тархаж байгаа янз бүрийн урттай гэрлийн энергийг ашиглан анагаах арга юм. Хүний биеийн эд эрхтэн бүрт өнгөний ямар нэгэн давтамжаар эрүүлжих нууц оршиж байдаг байна. Энэхүү давтамжууд нь хүний биеийн эрхтэнд маш хүчтэй нөлөө үзүүлэх бөгөөд биохимийн процессийг өдөөн хөгжүүлснээр эрүүлжих, энерги хүч нэмэн авах үйлчилгээ явагддаг байна.

Амьдрал дээр нарны гэрэл маш олон төрлийн нян бактерийг устгах хүчтэй байдгийг уншигч та төсөөлж байгаа байх. Үүний нөлөөгөөр байгаль эх өөрөө өөрийгөө ариусган эрүүлжүүлж байдаг шүү дээ. Энэхүү ариусган эрүүлжүүлэх процессийг эмчилгээний арга болгон хэрэглэж байгаа жишээ юм.