Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Миллиард юань олохоосоо 20 мянган юань олох л хамгийн хэцүү байлаа гэж тэрбумтан Хуан Вэй дурсан ярьдаг.

Xinhu Zhongbao Holding Co., Ltd барилгын компаний тэргүүн, Хятадын тэрбумтан Хуан Вэй 1959 онд Зэжиан мужид төржээ. Вэнжөүгийн багшийн их сургууль төгсөөд Жуйань хотын дунд сургуульд багшилж байлаа. Энэ мэргэжил түүний хийдэг ажил биш юм байна гэдгийг сургуульд ажилласан анхны өдрөөсөө мэдэрчээ. Хуан бага наснаасаа л баян тансаг амьдралыг мөрөөдөж байсан байна. Иймээс ч улс орон даяар Дэн Сяо Пиний эдийн засгийн шинэчлэл эхэлмэгц Жуйань хотоос Вэньжөү хотод иржээ.

Гурван сар ажил хайсны эцэст Хуан жуулчны агентлагт ажилд оров. Бас л болсонгүй.

Буурцагны үйлдвэрт ажилд орж үзэв. Хар ажил хийж, сайн сайхан амьдралаа мөрөөдөж хайсаар л явжээ. Дэлгүүрт кассир, худалдагчаар ажиллав. Эцэст нь жаахан олсон мөнгөөрөө нүдний шил худалддаг жижигхэн худалдааны лангуу түрээслэв.

Өөрөө өөртөө эзэн, худалдагч болж яваа түүнд ажилчин хөлсөлж авах мөнгө байхгүй байлаа. 1991 он гэхэд түүний цуглуулсан мөнгө ердөө 20000 юань болсон байв.

Тэрээр аз туршиж байгаад ч гэсэн их мөнгө олох арга үргэлж бодно.

Эцэст нь бүх мөнгөө үл хөдлөх хөрөнгийн биржийн худалдаанд оруулж өдөр шөнөгүй завгүй ажиллаж эхлэв. 3 жилийн дараа түүний мөнгө 8 сая юань болсон байв.

Хуаны сэтгэл ханасангүй. Дахин аз туршихад бэлэн байлаа. Энэ үед олон Хятад хүн орон сууцтай болохыг хүсэн мөрөөдөж байлаа. Нэг удаа тэрээр нэгэн таксины жолоочоос

- Хэрэв 30 кв. м талбайтай байшингийн нэг кв метр бүрийг нь 3000-4000 юанаар худалдвал чи худалдаж авах уу гэж санамсаргүй асуужээ. Таксиний жолооч;

- Дуртайяа худалдан авна гэж хариулсанд түүний тархинд их том бизнес санаа төрсөн нь үл биелэгдэх мөрөөдөл мэт байсан юм.

Гэвч тэрээр зориг гарган аз туршихаар шийджээ.

1994 онд Xinhu Zhongbao барилгын компаниа байгуулан бүртгүүлэв. Тэр таксиний жолооч шиг бодолтой хүн маш олон байсан тул Хуан хямд өртөгтэй орон сууцны байшин барих ажлаа эхлэв. Ингээд 5 жилийн дараа Хуан тэрбумтан болсон юм.

Тэрээр барилга барихаас гадна барилгын материалын худалдаа эрхэлдэг байлаа. Цаашид түүний компани зочид буудал, ресторан, соёлын төв барьж Xinhu Zhongbao группийн харьяанд 20 компани нэгдсэн байлаа. 2009 оны үзүүлэлтээр Хуан Вей Хятадын тэрбумтангуудын 17-рт жагсаж, түүний хөрөнгө 4. 4 милрд доллор болсон байна.

Хятад хэлнээс орчуулсан Ц.Энхтайван