НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Америкийн тэрбумтан Джон Ту. Тэр Калифорни мужид амьдардаг боловч бүх дэлхийгээр аялаж, ажлаа амжуулдаг нэгэн ажээ. Учир нь түүний компани дэлхийн 3 тивд үйлдвэрлэл явуулж, 4 тивд худалдааны салбаруудаа ажиллуулж байна.

Зураг дээр: Kingston Technology Corporation-ыг үндэслэн байгуулагч, ерөнхийлөгч John Tu (зүүн талд) ба үндэслэн байгуулагч David Sun нар (баруун талд).

АНУ-ын иргэн Джон Ту нь Тайваны тариачны гаралтай (Зарим нэг баримт бичигт Шанхай гаралтай гэдэг) бөгөөд өөрийн Хятад угсаагаа үл мартах хүн ажээ.

1942 онд төрсөн Джон хүү 5 настайдаа эцэг эхийн хамт Герман руу цагаачилжээ. 1970 онд Technische Hochschule буюу Германы Дармштатын их сургууль төгсөөд, 2 жилийн дараа Америкт ирэв. Джон Америкийн DEC хэмээх аварга үйлдвэрт хагас дамжуулагчийн үйлдвэрт ажиллан, удалгүй Калифорни мужын AST Research компаний дэд Ерөнхийлөгч (хожим нь Ерөнхийлөгч болсон) болов.

1987 онд Тайваны иргэн найз Дэвид Сан-тай хамтран Kingston Technology Corporation-ыг үндэслэн байгуулав.

Тэд зах зээлд хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаа Компьютерийн SIMM санах ой (RAM) үйлдвэрлэж, 100% чанарын шалгалтын хяналтын системийг өөрийн үйлдвэрт амжилттай хэрэгжүүлжээ.

Түүний үйлдвэрийн бүтээгдэхүүний үнэ хямд, баталгаа сайтай байсан тул байнгын захиалгаар тасрахгүй байлаа. Toshiba болон Samsung зэрэг Дэлхийн алдарт брэндүүд түүний байнгын захиалагч болж, Америк, Тайваний Advanced Validation Labs лабороториуд Kingston Technology-ийн эгнээд нэгдэн оров.

Kingston Technology корпораци 1990 оноос нэг төрлийн бүтээгдэхүүнийг хэд хэдэн мянган төрлөөр үйлдвэрлэж, компьютер, принтер, фотоаппарат, гар утас зэрэг дэлхийн бүх төрлийн комптьютер удирдлагатай тоног төхөөрөмжийн санах ойг бэлтгэн нийлүүлж байна. Kingston Technology корпорацийн Шанхай дахь үйлдвэр л гэхэд 26000 кв м талбайтай бөгөөд сардаа 4,4 сая санах ой үйлдвэрлэж байна. 2008 онд Forbes сэтгүүлийн газар Kingston Technology корпорацийг 4 млрд. Ам. Доллорын бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тухай мэдээлсэн байна.