НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Хамтдаа хөгжье

Хятад улсын бизнесийн бодит мэдээлэлүүдийг судлах зорилгоор Хэнань, Хэбэй, Шаньши, Хубей, Шаньдүн, Аньхуй, Жиансу, Жианши, Зэжиан, Фужиань, Гуандүн мужууд болон Бээжин, Тианьжинь, Шанхай зэрэг хотуудаар аялаад, 8 жил өнгөрчээ.

Монголд хэрэгжүүлж болох шинэ соргог бизнес санаа хайж явахдаа, олон арван бизнес эрхлэгч, эгэл жирийн хятад хүмүүстэй танилцан, өөрийн гэсэн хүрээллээ бүрдүүллээ. 

Үзэж харсан зүйл багагүй, хэлж ярих юм их байгаа болохоор шинээр бизнес эхлүүлж байгаа дүү нартаа “Чамд туслая?” гэж баттай хэлж чадна.

Би яагаад энэ ажлыг хийх болсон бэ?

Тоног төхөөрөмжийн мэдээлэл цуглуулна гэдэг хялбар ажил биш. Үйлдвэрлэгч бүр үр ашигтай ажиллахын тулд бүтээгдэхүүнээ өндөр үнээр худалдахыг эрмэлздэг. Мөн тоног төхөөрөмжийн чанар, хүчин чадлыг гаднаас нь хараад, танихад хэцүү. 

Хятад хэмээх өргөн уудам нутгийг туулан байж, багагүй зардал болж байж нэг хотод ирдэг.  Өдөрт 1-2 үйлдвэрээр зочилж чадвал “Дээдийн заяа”. Арай гэж үйлдвэр дээр очиход, бидний өмнө хэлний бэрхшээл, хятад худалдаачны арга заль гээд олон асуудал тулгардаг. 

Иймд эдгээр асуудлыг шийдэхэд ямар бэлтгэл хэрэгтэй вэ?

1. Аливаа бараа бүтээгдэхүүнийг худалдан авахад зөв сонголт нэн чухал байдаг. Иймд тоног төхөөрөмжийн сонголтыг механик-инженер хүн сайн хийдэг. 

2. Хятадаар чөлөөтэй ойлгож, Англиар сайн ярьдаг хүн Хятад худалдаачинд санаагаа зөв ойлгуулж, далдуур ярьж байгаа бизнесийн нууцыг сонсож чаддаг.

3. Хятад худалдаачны нарийн арга мэхэнд үл хууртах бизнесийн туршлагатай байх бөгөөд аливаа гэрээ хэлэлцээрийг олон улсын худалдааны дүрэм, журмын дагуу заавал Англи хэл дээр хийх хэрэгтэй. Шаардлагатай бол Хятад Англи хоёр хэл дээр хийх чадвартай байх.

4. Хятад хэмээх их зах зээлийг сайн мэдэж байвал бусдын арга мэхэнд орох нь бага. 

Дээрхи бэлтгэлийг хангасан гэдэгтээ итгэлтэй байдаг болохоор, энэ ажлыг хийх хүсэл зориг надад төрсөн юм.

Хамтран ажиллах санал

1. Таны бизнес санаануудын хэрэгжүүлэхэд бизнесийн дасгалжуулагч нь болж, хамтран ажиллая.

2. Хятад улсаас тоног төхөөрөмж худалдан авах бодолтой байгаа дүү нарынхаа аян замын хөтөч нь болж, дэмжин туслая.

3. Орон нутгаа хөгжүүлж, шинээр ажлын байр нээх бодолтой байгаа иргэд болон аж ахуйн нэгжүүдтэй хамтран баг бүрдүүлж, бизнесийн холбоотон нь болж, хамтран ажиллая.

Таст овогт Цэдэндоржийн Энхтайван

Mychina.biz Hong Kong Limited компаний захирал