Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Танай тоног төхөөрөмж зуучилдаг газар уу?

Үгүй! Бид тоног төхөөрөмж зуучилдаггүй. www.terbumtan.com сайт бол жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн техник, технологийн мэдээллийн судалгаа, зар сурталчилгаа, үйлчилгээний байгууллага.

Сайт дээр байгаа тоног төхөөрөмжийн захиалгыг хаана авах вэ?

Захиалагч өөрийн биеэр манай Улаанбаатар хот дахь офис дээр хүрэлцэн ирж, захиалгаа хийнэ.  Хөдөө орон нутагт байгаа иргэд Facebook-ээр харилцаад захиалга хийж болно.

Хаяг: Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Дүнжингарав захын урд, Global олон улсын дунд сургуулийн залгаа 207-р байр, 3 тоот

Танай байгууллага хэрхэн санхүүждэг вэ?

Манай компаний санхүүжилтийн гол эх үүсвэр бол сайт дээр бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа Хятад улсын үйлдвэр, үйлчилгээ, худалдааны байгууллагуудын реклам сурталчилгааны төлбөр байдаг.

Асуулт хариулт

Товчхондоо Хятад улсын alibaba сайтын зарчимаар ажилладаг гэж хэлж болно.

Танай байгууллагад зөвхөн Монголчууд ажилладаг юм уу?

Тийм. Бид бүгд Монгол улсын иргэд. Хятад улсад 5-11 жил ажиллаж амьдарч байгаа Хятад хэлний зохих мэдлэгтэй хүмүүс байдаг. Дашрамд хэлэхэд Архангай, Ховд, Говь-Алтайн хүмүүс байгаа.

Яагаад Хятад хүн ажиллуулдаггүй юм бэ?

Онцын шаардлагагүй гэж үздэг. Манай байгууллагад Монгол-Хятад-Англи хэл, комптьютерийн өндөр ур чадвартай хүн ажиллах шаардлага тавигддаг. Учир нь Хятадын үйлдвэр худалдаа, үйлчилгээний байгууллагуудаас ирүүлсэн их хэмжээний танилцуулах материалыг эх Монгол хэл рүүгээ зөв орчуулах, түүнийг сайт дээрээ байршуулах зэрэг үндсэн ажилд маань Монгол хэлний мэдлэг сайтай хүн байх ёстой.

Танай байгууллага сайт дээрээ нийтэлж байгаа мэдээллийг хэрхэн олж авдаг вэ?

Бид Хятад улсын үйлдвэрлэл өндөр хөгжсөн бүс нутгаар байнга бизнес аялал зохион байгуулдаг. Мөн Хятадад болж байгаа үзэсгэлэн худалдаанууд дээр боломжынхоо хирээр судалгааны багаа илгээдэг. Ер нь бизнес аялалаас хамгийн бодит мэдээллийг олж авдаг.

Тоног төхөөрөмжийн үндсэн үнэ дээр танай байгууллага ашиг нэмдэг үү?

Бид Үйлдвэрлэгчийн өгсөн үнийн саналыг сайт дээрээ ямар нэгэн ашиг сонирхолгүйгээр нийтлэх үүрэг хүлээдэг. Учир нь үйлдвэрлэгч манай байгууллагад зар сурталчилгааны төлбөрөө хийсэн байдаг бөгөөд өөрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтмол хянаж байдаг.

Бид үйлдвэрээс тоног тоног төхөөрөмж худалдан авахад өөр ямар зардал нэмэгдэх вэ?

Ихэнхи үйлдвэрлэгчид Монгол улсад анх удаагаа өөрийн үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжөө танилцуулж байгаа болохоор зөвхөн үйлдвэрээс худалдан авч болох үнийн саналаа бидэнд өгдөг. Зарим нэг үйлдвэр өөрийн бүтээгдэхүүнээ Хятад улсын аль ч бүс нутагт өөрийн зардлаар хүргэж өгөх үйлчилгээ үзүүлдэг. Тийм үйлдвэрүүд Эрээн хот хүртэл захиалгат тоног төхөөрөмжийг хүргэж өгөх нөхцлөөр үнийн саналаа ирүүлдэг. Иймд нэмэлт зардлыг тооцохдоо үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал болон Эрээн хотоос өөрийн оршин суугаа газар хүртэл тээвэрлэх зардлууд нэмэгдэнэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Монгол улсын гааль, НӨАТ нь зарим нэг тоног төхөөрөмж дээр чөлөөлөгдсөн байдаг тул энэ тухай Монгол улсынхаа хууль тогтоомжуудыг эргэн харвал зүгээр. Үүнээс өөр зардал нэмэгдэхгүй.

Үйлдвэр дээр очиж тоног төхөөрөмжтэй танилцая гэвэл хэдий хир зардал гарах вэ?

Үйлдвэрийн байршилаас хамаарч, замын зардлыг 600-2500 юань/хүн гэж тооцох хэрэгтэй. Зочид буудлын энгийн 2 ортой өрөө 200-300 юань/хоног болно. Хоолны зардал нэг удаадаа 20-30 юань/хүн. Энд нэмж хэлэхэд манай компаниас таныг үйлдвэр рүү дагуулж яваа орчуулагчийн замын зардал, буудал хоолыг танай талаас даана. Бид орчуулгын болон зуучлалын зардал авахгүй.

Үйлдвэр дээр очиж тоног төхөөрөмжтэй танилцая гэвэл хэд хоногийн аялал хийх хэрэгтэй вэ?

Үйлдвэрийн байршилаас хамаарч аялалын хугацаа харилцан адилгүй. Эрээн хот хүртэл ирж очиход 2 хоног болно. Эрээн хотоос үйлдвэрийн бүс нутагт очоод ирэхэд 5-7 хоног байхад хангалттай.

Үйлдвэр дээр очиход ямар ямар бэлтгэл хангах хэрэгтэй вэ?

Гэрээ байгуулах үед танай байгууллагын тамга хэрэг болдог. Үйлдвэрт тоног төхөөрөмжийн урьдчилгаа төлбөрийг бэлэн тооцоогоор хийх бол 10000 юань байхад болно.

Хятад газрын хоол унд Монгол хүнд хир тохирох бол?

Монгол, Хятад хүний амьдралын хэв маяг өөр өөр байдаг. Элдэв хятад маягийн идээ ундаа таардаггүй хүн жаахан борц, жижигхэн аяга цүнхэндээ хийсэн байхад илүүдэхгүй. Савхаар хоол идэж чадахгүй хүн өөрийн гэсэн халбага сэрээтэй байхад бас болно. Хятадын зочид буудлын өрөө болгонд ус буцалгагч байдаг. Мөн төмөр замын болон онгоцны буудлууд дээр буцалсан цэвэр ус үнэгүй өгдөг. Мөн Европ Америк маягийн McDonalds, KFC, Pizza Hat, Mr. Lee гэх зэрэг түргэн хоолны газар их байдаг.

Биедээ их хэмжээний мөнгөтэй ирэх шаардлагатай бол яах хэрэгтэй вэ?

Хятад улсын хилээр нэг хүн биедээ 20000 юань буюу түүнтэй тэнцэх бусад орны валюттай байхыг зөвшөөрдөг. Түүнээс илүү гарсан мөнгө хураагдах аюултай. Ер нь бэлэн мөнгө их хэмжээгээр хол замын аялалд авч явахаас цээрлэ. Мөн UNIONPAY, болон олон улсын VISA, MASTERCARD карттай байхад болно. Эсвэл та Хятад улсын аль нэгэн банкинд өөрийн гадаад паспортоороо данс нээлгэж болно. Данс нээсэн тохиолдолд та Монголоосоо хүссэн хэмжээний мөнгөө шилжүүлгээр хүлээн авч захиран зарцуулж болно. 24 цагийн ATM хятадын газар болгонд бий. Ер нь Agricultural Bank, Bank of China Монгол улстай харилцаа сайн байдаг тул эдгээр банкинд данс нээлгэх нь зүгээр байдаг.

Хятадаас Монголд байгаа ар гэрийнхэн болон ажлынхаа хүмүүстэй хэрхэн харилцах вэ?

Хятадад ирэхээсээ өмнө өөрийнхөө утсан дээр WECHAT суулгасан байвал зүгээр. Мөн зайлшгүй холбоотой байх хүмүүсийнхээ гар утсанд энэ аппликешн-ийг суулгана. Тэгээд энэ аппликешнийг ашиглан, үйлдвэр дээр хийсэн гэрээ контракт, аялалынхаа тухай бүрэн мэдээллийг танилцуулж болно. Зураг видео бичлэг зэрэг танилцуулгыг дор дор нь Монгол руугаа явуулаад байж болно. Хятадын зочид буудал болгон интернетийн WI-FI тай байдаг болохоор ар гэрийнхэнтэйгээ дүрс дүрсээ харан хэдэн цаг ч ярьсан болно.

Хятадад ирээд төөрчихвөл яах вэ?

Хүний газар хэл мэдэхгүй хүн төөрнө гэдэг бол аюул! Иймд Хятадад ирмэгцээ гар утсандаа 100 юанаар шинэ дугаар авах хэрэгтэй. 100 юаний ярианы нэгжин дээр чинь интернетийн дата эрх танд бэлэглэнэ. Тэгээд л гар утас чинь л цэнэгтэй байх юм бол төөрөх асуудлаас бүү ай. Гар утсандаа 15810662255 гэсэн дугаарыг хадгалчих юм бол бид хаана ч байсан бүрэн туслаж чадна.