Үнэ: Сонголтоор

Баталгаа:13 сар

Нийлүүлэлт:Эрээн хотод 7-15 хоног

Төлбөр:100 хувь

Тээврийн зардал:Эрээн хот хүртэл үнэгүй

Үйлдвэрлэсэн он:Цоо шинэ

Үйлдвэрийн үнэ:Сонголттой

Үнийн Сонголтуудыг ҮЗҮҮЛЭЛТ ба ҮНИЙН САНАЛ гэсэн хэсэгт танилцуулсан байгаа.

Сүүлийн үед манай малчдын малын тоо толгой нэмэгдэж байгаа хэдий ч малчин хүнд туслагчийн тоо цөөрсөөр байгаа билээ. Малчидын маань дотно туслагч болсон хүүхдүүд нь сургууль соёлын мөр хөөгөөд, хөөрхий аав ээж нар хүн бүл дутагддаг нь хаяагүй байдаг үзэгдэл. Гэтэл малчин хүний хот цэвэрхэн цэмбэгэр байхад аргагүй л хүүхдүүд бодогдохоос өөр арга алга.

Тэгвэл энэхүү машин нь малчины хотонд байгаа бууцыг цэвэрлэхээс гадна өвөлдөө хунгарлаж орсон цас зайлуулах, намартаа хадсан өвсийг хураагаад бухалдах, ачих зэрэг хүнд хүчир ажилд өргөн хэрэглэх болно.

Үнээн зэлэн дээр хаяагүй харагдах аргалыг түүх гэдэг бас л том ажил. Тэгээд дээр нь нүүж суух, ус түлээ зөөх гээд энэхүү үнэнч зарцын хэрэг их гарна.

Бас дээр нь нэмж хэлэхэд ганц айл ийм машинтай байхад хавь ойрын саахалт хөршүүдийнхээ ажлыг хийж өгөөд, багагүй мөнгө босгох боломж харагдаад байгаа юм.

  • Аккумлятор: 60 вольт / 1,2 квт / 20 загвар
  • Гидрийн аккумлятор: 48 вольт / 1 квт / 180 загвар
  • Нийт урт: 260 см
  • Өргөн: 158 см
  • Ачааны хашлагын өндөр: 97 см
  • Дугуйн тоо: 4 ширхэг
  • Дугуйн хэмжээ: 400-8
  • Тормозны систем: Гидрийн
  • Хамагчийн лифтийн өндөр: 15 см
  • Үйлдвэрийн баталгаа: Нэг жил
  • Үнэ: 34000 юань (Дизель хөдөлгүүртэый)
  • Үнэ: 33000 юань (Цахилгаан хөдөлгүүртэй)

 

 

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ