Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: Сонголтоор

Иргэн баян бол улс баян гэдэг. Бид нөөц бололцоогоо ашиглан ухаалаг ажиллаж чадах юм бол эдийн засгийн хямралаас гарч чадна.

Ноос нэхий боловсруулах үйлдвэр нь өрхийн зориулалттай бөгөөд эхнэр нөхөр хоёрын л хийдэг бизнес юм. Энэ үйлдвэр нь түүхий эд боловсруулах үйлдвэр бөгөөд бүтээгдэхүүний борлуулалтын хувьд хамгийн эрсдэл багатай үйлдвэрлэл.

Би Хятад улсын олон үйлдвэрээр зочилж байлаа. Миний бизнес аялалын явцад хамгийн ашигтай үйлдвэрлэгч нар бол түүхий эд үйлдвэрлэгчид байв. Учир нь түүхий эд үйлдвэрлэгчид байнгын худалдан авагчтай байдаг бөгөөд тэдний худалдан авагчид дандаа эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид байдаг.

Цэвэрхэн сайхан угаасан ноос болон хонины элдсэн нэхийгээр эцсийн бүтээгдэхүүн хийх үйлдвэрлэгч нар их бий.

Тогтмол орлоготой байгаад зогсохгүй бүтээгдэхүүнээ бөөнөөр нь худалддаг, захиалга ихтэй үйлдвэрлэл байгуулъя гэвэл сайн чанарын түүхий эд үйлдвэрлэх хэрэгтэй.

Тоног төхөөрөмж Хүчин чадал Тоо Үнэ Үзүүлэлт
1. Ноос угаагч 50 кг/удаа Нэг 3 960 000 төг 380V/220V 1.5кw
2. Сэгсрэгч 45 кг/удаа Нэг 2 700 000 төг 380V/220V 2.2кw
3. Ноос хяргагч 10 нэхий/ цаг Тав 972 000 төг 220V 0.2кw
4. Нэхий нимгэлэгч 80-110 шр/цаг Нэг 4 320 000 төг 380V 5.5кw
5. Нэхий элдэгч 80-110 шр/цаг Нэг 4 320 000 төг 380V 5.5кw
6. Нэхийний үртэс сорогч Нэг 700000 төг 380V 2.2кw
Нийт Арав 16 972 000 төг 17.9 квт/цаг

Жич: Ханшийг 1 юань = 360 төгрөгөөр бодов

1. Ноос угаагч машин.

Угаагч машинд нэг ээлжиндээ 15-500 кг ноос угаана. Хөдөө орон нутагт бол бага оврын угаагч машиныг хэрэглэхэд тохиромжтой. Зуны цагт ноос, ноолуур, хөөвөр угаадаг бол намар, өвөл, хавартаа хонины нэхий, ямааны арьс угааж болно. Хот суурин газар хувцас, цагаан хэрэглэл угааж бас болно. Үүнээс гадна ноос, нэхий будахад ашиглана.

Ноос угаах үйлдвэр

Багтаамж Чадал Угаалгын
торхны
хэмжээ
Төхөөрөмжийн
хэмжээ
Хүндийн
жин
Хүрдний
эргэх
хурд
Үйлдвэрийн
үнэ
15 кг 0.75 квт 550мм х 750мм 1250мм х 750мм х 1000мм 300 кг 28-33 эрг/мин 9000 юань
30 кг 1.1 квт 700мм х 860мм 1400мм х 850мм х 1150мм 350 кг 28-33 эрг/мин 10500 юань
50 кг 1.5 квт 780мм х 1000мм 1550мм х 960мм х 1200мм 400 кг 28-33 эрг/мин 11000 юань
70 кг 2.2 квт 850мм х 1080мм 1700мм х 1000мм х 1300мм 700 кг 28-33 эрг/мин 13500 юань
100 кг 3.0 квт 950мм х 1420мм 2320мм х 1200мм х 1350мм 1000 кг 28-33 эрг/мин 16500 юань
150 кг 4.0 квт 1060мм х 1600мм 2650мм х 1300мм х 1500мм 1100 кг 28-33 эрг/мин 18000 юань
200 кг 5.5 квт 1080мм х 2000мм 2950мм х 1550мм х 1600мм 1700 кг 28-33 эрг/мин 19500 юань
220 кг 5.5 квт 1080мм х 2200мм 3100мм х 1550мм х 1650мм 1900 кг 28-33 эрг/мин 25000 юань
250 кг 7.5 квт 1150мм х 2200мм 3100мм х 1650мм х 1750мм 2000 кг 28-33 эрг/мин 27000 юань
300 кг 7.5 квт 1280мм х 2300мм 3350мм х 1600мм х 2300мм 2400 кг 28-33 эрг/мин 32000 юань
400 кг 11 квт 1280мм х 2800мм 3800мм х 1600мм х 2350мм 2600 кг 28-33 эрг/мин 43000 юань
500 кг 11 квт 1350мм х 3200мм 4250мм х 1770мм х 2450мм 3000 кг 28-33 эрг/мин 56000 юань

Жич: Өрхийн үйлдвэрлэл явуулж болох загварыг ногооноор тэмдэглэв.

  • Материал: Үл зэврэх ган
  • Зориулалт: Бүх төрлийн даавуун эдлэл, цагаан хэрэглэл, ноос, ноолуур, хонины нэхий, ямааны арьс, маалинга угаах
  • Баталгаа: Нэг жил
  • Тохиргоо: Цаг болон температур

Эдгээр машин нь хөндлөн давхар хүрдтэй бөгөөд гадна дотор хүрдийг нь үл зэврэх сайн чанарын гангаар хийсэн. Дотор хүрдний хана нь маш толигор тул дотор нь хийсэн аливаа угааж байгаа зүйл гэмтэл авахгүй. Дотор хүрдний хавхлагын түгжээ нь болзошгүй аюулаас сэргийлэх цоожтой бөгөөд гадна хүрдний цоож нь цахилгаан дохиололоор нээгднэ. Найдвартай хамгаалалттай энэхүү машин нь дуу чимээ бага, чичиргээ доргилт бага өгдөг шинэ технологиор үйлдвэрлэгдсэн.

2. Сэгсрэгч машин

Ноос сэгсрэгч машин нь 25-800 кг угаасан ноос сэгсрэнэ. Хөдөө орон нутагт бол бага оврын сэгсрэгч машиныг хэрэглэхэд тохиромжтой. Зуны цагт угаасан ноос, ноолуур, хөөвөр сэгсэрч хатаадаг бол намар, өвөл, хавартаа хонины нэхий, ямааны арьс сэгсэрч хатаана. Хот суурин газар хувцас, цагаан хэрэглэлийн угаалгын газар ашигладаг бол цагаан идээний үйлдвэрт аарц сэгсэрч, шар сүүнээс нь ялгахад хэрэглэнэ.

Ноос угаах үйлдвэр

Загвар Багтаамж Чадал Сэгсрэгч
тогооны
Хэмжээ
Гадна
хэмжээ
Хүндийн
жин
Үйлдвэрийн
Үнэ
VS500 25 кг 1.5 квт 500мм х 260мм 950мм х 600мм 300 кг 7000 юань
VS600 45 кг 2.2 квт 600мм х 300мм 1220мм х 700мм 500 кг 7500 юань
VS800 80 кг 4.0 квт 800мм х 340мм 1720мм х 840мм 800 кг 13500 юань
VS1000 130 кг 5.5 квт 1000мм х 380мм 1830мм х 850мм 1400 кг 15000 юань
VS1200 220 кг 7.5 квт 1200мм х 480мм 2100мм х 1050мм 1800 кг 28000 юань
VS1500 500 кг 8.0 квт 1500мм х 600мм 2550мм х 1400мм 2100 кг 35000 юань
VS1800 800 кг 12.0 квт 1800мм х 680мм 2700мм х 1560мм 2300 кг 50000 юань

Жич: Өрхийн үйлдвэрлэл явуулж болох загварыг ногооноор тэмдэглэв.

Бохир ноосыг угааж дууссаны дараа сэгсрэх машинд оруулж, 10 минут сэгсрэлт хийж ус чийгийг гадагшлуулна. Дараа нь машиныг унтрааж, эргэлт бүрэн зогссоны дараа цэвэр ноосыг машинаас гаргана. Энэ үед ноосны ус чийг 70% иар буурна. Сэгсрэлт хийгдсэн ноос хатаалт хийхэд түргэн хатна.

3. Ноос хяргагч машин

Ноос хяргагч машин нь зуны цагт хонины ноос хяргахад өргөн хэрэглэдэг бол бусад үед нь хонины элдсэн нэхийг цэвэрхэн хяргаж болно. Үйлдвэр нь технологийн шинэчлэл хийсний дараа үнийн саналыг 540 юань болгон хямдруулсан болно.

Нэхий элдэгч машин

  • Загвар: 350
  • Цахилгаан хэрэглээ: 220V-240V
  • Цахилгаан зарцуулалт: 0.35 квт/цаг
  • Гүйдлийн хүч: 1.4А
  • Хайчны хөдөлгөөн: 2950 удаа/мин
  • Нэг ирээр хяргах хонины тоо: 2000-аас дээш
  • Улны зай: 1.0-1.5мм
  • Хэрэглэх заавар: Англи хэл дээр
  • Үнэ: 540 юань

4. Нэхий элдэгч машин

Нэхий элдэгч машин нь Авсрали, Шинэ зеланд, Турк зэрэг оронд ихээр экспортлогдож байна.

Нэхий элдэгч машин

Ажилчин Нэг хүн
Хөтлөгч Цахилгаан
Элдэгчийн өргөн 183мм
Хүчин чадал 80-110 нэхий/цаг
Үндсэн хөдөлгүүрийн чадал 5.5 квт
Вакуум төхөөрөмжийн чадал 3 квт
Нийт цахилгаан зарцуулалт 8.5 квт/цаг
Хүрдний эргэх хурд 750-800 эрг/мин
Элдүүр хийх талбай 0.72м х 1.3м
Хүндийн жин 270 кг
Хэмжээ 810мм х 1460мм х 1480мм
Баталгаа Нэг жил
Үйлдвэрийн үнэ 12000 юань

Үнийн саналд үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал шингэсэн болно. Ер нь Хятадын том үйлдвэрүүд улсынхаа бүх нутаг дэвсгэрт бүтээгдэхүүнээ үнэгүй хүргэж өгдөг. Энэ бол тухайн үйлдвэрээс түншүүддээ үзүүлж байгаа худалдааны урамшуулал юм.

Нэхий элдэгч машин

Нэхий элдэгч машин нь хоёр төрөл байдаг. Үүнд:

  1. Хөнгөн цагаан бултай - хуурай нэхий элдэгч,
  2. Чулуун бултай - чийглэг нэхий элдэгч

Хөнгөн цагаан бултай элдэгч машин нь нэхийг уян зөөлөн болгох зориулалттай бол чулуун бултай элдэгч машин нь зузаан нэхийг үрж, нимгэлэх зориулалттай байдаг.

Нэхий элдэгч машин

Зураг дээр: Нэхийг элдэж байх явцад гарсан үртэс, хог, хаягдалууд

Нэхийг элдэх үед их хэмжээний жижиг үртэс ялгардаг. Тэдгээр нь ажилтаны ам хамраар орж, амьсгалын замын эд эрхтэнг гэмтээх муу талтай тул тусгай үртэс зайлуулагчыг хэрэглэдэг. Энэхүү үртэс зайлуулагч вентиляторыг нэмж захиалбал 2000 юаний үнэтэй байдаг.

Нэхий элдэгч машин

Хонины нэхийг үйлдвэрлэлд оруулахын өмнө нядалгааны үед зөв өвчиж авбал сайн чанарын нэхий эдлэл үйлдвэрлэх эх суурь тавигдана. Энэ талаар зөвлөгөө болгож дараах хичээлийг танилцуулъя.

Өнөөдөр Монгол оронд маань хонь ямааны нэхий, арьсыг боловсруулж байгаа үйлдвэр нэг ч байхгүй байна гэж хэлэхэд болно. Энэ тухай тодорхой жишээг дараах бичлэгээс үзнэ үү.

Нэхий ширийг маш хялбархан аргаар халимлаж болно. Үүний тулд өндөр даралтын ус шүршигч байхад хангалттай.

 

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 15 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно. Захиалга авах утас 95859000

зөөврийн өсгөгч