НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 16524 доллор

Сүрэл, модны мөчир болон ХАА-н бусад таримал ургамалын хаягдлаар гэрийн тэжээвэр амьтадын тэжээл үйлдвэрлэхээс гадна шахмал түлшний үйлдвэр, модон наамал хавтангийн үйлдвэр, химийн болон эмийн үйлдвэрт өргөн хэрэглэнэ.

Түүхий эд бутлагч машин

Сүрэл, модны мөчир болон ХАА-н бусад таримал ургамалын хаягдлыг 0.05мм-10мм болтол жижиглэн бутлана. Энэхүү машин нь гэрийн тэжээвэр амьтадын (Гахай, тахиа, үнээ, бог мал, загас, нохой, муур гэх мэт ) тэжээлийн үйлдвэрээс гадна шахмал түлшний үйлдвэр, модон наамал хавтангийн үйлдвэр, химийн болон эмийн үйлдвэрт өргөн хэрэглэнэ.

Анхны хөрөнгө оруулалт, эрчим хүчний зарцуулалт зэрэг зардлыг хэмнэх бөгөөд хүчин чадал өндөр, хөрөнгө оруулалтаа эргэн төлөх нөхцөл сайн.

Анхаарах зүйл

Машинд оруулж байгаа түүхий эд нь 20% аас ихгүй чийглэгтэй байх хэрэгтэй. Чулуу төмөр зэрэг хатуу эд хийхээс болгоомжил. Машин дээр ажиллаж байх үед тоосонцор их гарах тул амны маск хийх буюу агааржуулалтын системтэй байвал сайн. 2 цаг тутамд 15 минут амрааж байх шаардлагатай. Угсрах буюу байршуулахдаа хатуу хөдөлгөөн савалгаа бага байхаар тооцоолж, бетонон суурь хийж өгнө. Энэ нь машины эдэлгээг уртасгана. Түүхий эдийг амсар руу гараараа шургуулан хийх нь аюултай. Модон саваа ашиглан түүхий эдийг түлхэн оруулна.

Техникийн үзүүлэлт

Загвар: WS2000
Хүчин чадал: 1000-1500кг/цаг
Эргэлдэгч хутганы диаметр: 800мм
Түүхий эд оруулагч амсарын хэмжээ: 400х250мм
Эрчим хүчний зарцуулалт: 18.5 квт
Хүндийн жин: 1500 кг
Үйлдвэрйн үнэ: 4417 доллор

Биомасс хэвлэгч машин

Төрөл бүрийн нунтагласан болон жижиглэн хэрчсэн биомассыг өндөр даралтаар шахан нягтруулж, хорголжин тэжээл болон шахмал түлш үйлдвэрлэнэ.

Энгийн утгаар ойгоход махны машинтай их төсөөтэй тул хутгыг солих журмаар эцсийн бүтээгдэхүүний диаметр болон хэмжээг өөрчилж болно.

Ажиллуулж эхлэх буюу дуусах үедээ 5-10 минут чийглэг түүхий эд оруулж өгөх нь зүйтэй. Учир нь чийглэг түүхий эд нь машин шахагч голыг сайтар халааж өгнө. Машины бул 60-100 градус хүртэл халсны дараа 20-30 хувийн чийглэг түүхий эд оруулна. Бага зэргийн чийглэг түүхий эд нь хоорондоо барьцалдаж, сайтар шахагдан өндөр нягтралтай бүтээгдэхүүн болно. Жор найрлагыг хэрэглэгч өөрөө тогтооно.

Тухайлбал: Сүрлээр шахмал түлш хийж байгаа тохиолдолд бага зэрэг чийглэг хөрзөн нэмж өгвөл шахалт, нягтрал сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно. Хуурайшилт ихтэй буюу хэт чийглэг түүхий эд нь барьцалдан нягтрах чадвар бага байдаг тул эцсийн бүтээгдэхүүний нягтрал сул гардгийг анхаарах хэрэгтэй. Иймд хэрэглэгч машинд оруулж байгаа түүхий эдийн чийглэгийг 20 хувиас их буюу бага байлгаж болохгүй.

Түүхий эд

Улаан буудайн сүрэл, газрын самарын иш, чихэрийн нишингийн гол, үртэс, кофений хальс, цагаан будааны иш, наранцэцгийн самарын хальс, хөвөнгийн мөчир зэрэг бүх төрлийн ХАА-н ургамалын хаягдал, мал болон гэрийн тэжээвэр амььтадын ялгадас, нүүрсний хог гэх мэт.Ер нь шатааж болох бүх төрлийн бодисыг машинд оруулж шахмал түлш хийж болно.

Мөн малын тэжээлийн бүх төрлийн ургамалаар тэжээл хийнэ.

Хятадууд тариа будааны сүрлийг лигнин хэмээх давирхайлаг бодисоор бэхжүүлэн үйлдвэрлэдэг. Лигнин нь 100 хувийн байгалын гаралтай органик полимер материал юм. Модны холтосон дээр байх бөгөөд модны давирхай юм. Намар цагт модны 20-30 хувь нь лигнин агуулдаг.

Зураг дээр: Лигнин байгаль дээр байгаа байдал ба үйлдвэрийн аргаар гаргаж авсан байдал

ОХУ-д жилдээ 100-200 сая тонн лигнин үйлдвэрлэж шахмал түлшинд хэрэглэж байна. Лигнин нь маш сайн шатамхай бодис бөгөөд шахмал түлшний хамгийн дээд зэргийн барьцалдуулагч бодис болно.

Техникийн үзүүлэлт

Загвар Цахилгаан хэрэглээ Хүчин чадал Хэмжээ Нягтрал Түүхий эдийн чийглэг The size for material Үнэ доллор
WS-140 22квт 800-1000кг\цаг 32*32мм 0.8-1.4 10-25% 30-50мм 8,307

Нэмэлт сонголт:

Туузан дамжуулагч 2500 доллор.
Шахагч хутга 1300 доллор.

Нийт үнэ: 4417+8307+2500+1300=16524 доллор (Иж бүрэн шахмал түлш, багсармал тэжээл, хорголжин тэжээл үйлдвэрлэх шугам)

Чийг хэмжигч

Хэвлэхийн өмнө үртэсний чийгшилт 8-10 хувьтай болсон байх хэрэгтэй. Үүний тулд чийгшилтийг чийг хэмжигч төхөөрөмжөөр шалгана. Үнэ 180 юань байдаг.

Худалдааны нөхцөл

Төлбөр: Захиалга авах үед урьдчилгаа төлбөр 30%, Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдах үед баланс төлбөр 70%.
Тээвэр: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал 8000-10000 юань.
Үйлдвэрлэл:
Захиалга хүлээн авснаас хойш дээд тал нь 7 хоногт үйлдвэрлэнэ.
Үйлдвэрийн баталгаа: Нэг жил
Технологийн сургалт ба угсралт: Захиалагчийн хүсэлтээр тоног төхөөрөмжийг угсрахад мэрэгжлийн инженерийг Монгол улсад явуулж болох бөгөөд Захиалагч тал виз, замын зардал, буудал, хоолны зардлуудыг хариуцна. Мэрэгжилтэний цалин 50-80 доллор/өдөр. Технологийн тухай танилцуулгыг зөвхөн худалдан авагч, захиалагч нарт өгнө.

Хэрхэн худалдаж авах вэ?

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.