Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 60000 юань

Нэхий хатаагч машин

Нэхий боловсруулах үйлдвэрлэлийн хамгийн гол төхөөрөмжийн нэг бол хатаагч юм. Хатаалга зөв технологиор хийгдвэл бүтээгдхүүний чанарт асар том өөрчлөлт гардаг юм байна. Зөв хатаасан нэхий уян зөөлөн болохоос гадна хэмжээ нь их хэмжээгээр томордог байна. Иймд хатаалга хийх зориулалтын машиныг танд танилцуулъя.

Энэхүү машин нь уураар хонь, ямаа, үхэр, адууны нэхийг хатаах зориулалттай. Нэг ээлжиндээ 15-100 нэхий хатаана.

Захиалагчын хүссэн тоо хэмжээгээр хатаах камерийн тоог нэмж болно.

Нэхий хатаагч машин

  • Хатаагч камерийн хэмжээ: 1.5м х 3м
  • Хатаах температур: 80 хэм
  • Уурын даралт: 0.4-0.6 Мра
  • Уурын зарцуулалт: 250-300кг/цаг
  • Агаарын даралт: 0.4-0.6 Мра
  • Агаарын зарцуулалт: 30 литр/цаг
  • Хатаах хугацаа: 4-6 удаа/цаг
  • Сунгалт хийх хэмжээ: 0-150мм
  • Ажиллах хүн: 4 хүн
  • Цахилгаан зарцуулалт: 25 квт/цаг
  • Цахилгаан хэрэглээ: 380V
  • Хүндийн жин 9 тонн
  • Үйлдвэрийн баталгаа: Нэг жил
  • Үнэ: 60000 юань

Нэхий хатаагч машин

2017 оны 3 сарын 17 өдөр миний бие нэхий хатаагч машины үйлдвэр дээр зочилон очиж, тус үйлдвэрийн бүтээгдэхүүнийг өөрийн сайт дээр нийтлэхээр тохиролцлоо. Энэ үйлдвэр нэхий боловсруулах олон төрлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэгийн нэг нь хатаагч машин юм.

Үйлдвэрийн эзэн 70 гарсан өндөр настан байсан бөгөөд бие нь тааруу байсан тул түүний хүү болон гадаад худалдааны менежер залуустай хамт хонины махны зоогийн газар үдийн зоог барив.

Нэхий хатаагч машин

2017 оны 3 сарын 16-20 өдрүүдэд би Хятад улсын нэхий боловсруулах жижиг үйлдвэрүүдээр аялахаар шийдсэн юм. Үндсэндээ Монголд хэрэгжүүлж болох л үйлдвэрлэл байна. Тийм ч хэцүү ажил биш. Ямар ч байсан миний орж танилцсан хоёр үйлдвэр савхи хийдэг үйлдвэр байв.

Зураг дээр: Савхи боловсруулах үйлдвэр дээр. Энд хагас чийглэг хонь ямааны элгийг индүүдэж байгаа нь.

Зураг дээр: Савхи боловсруулах үйлдвэр дээр. Хагас чийглэг хонь ямааны элгийг элдэх машины дэргэд.

Зураг дээр: Савхи боловсруулах үйлдвэр дээр. Хонь ямааны нэхий, арьсыг идээлүүлэх машины дэргэд.

Зураг дээр: Савхи боловсруулах үйлдвэр дээр. Хонь ямааны нэхий, арьсыг хатаах машины дэргэд.

Энэхүү энгийн төхөөрөмжийг хараад өөрсдөө хийж болохоор санагдлаа. Элдсэн нэхийг халимлах, зөөвөрлөхөд нэн тохиромжтой санагдсан тул санаа болгож танд танилцуулж байна.

 

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ