Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 57600 юань

Энд би угаасан ноосыг үнэ хүргэх шинэлэг бизнес санаагаа танилцуулах гэсэн юм. Монголын ноос хаашаа урсаж байна вэ?

Бид "Цагаан алт" хэмээгдэж байсан ноосоо боловсруулж чадвал их хэмжээний валютын урсгалыг татаж чадна. Тэр бол тийм ч хэцүү ажил биш. Малтайгаа ойрхон өссөн Монгол хүн бүрийн санаанд багтаж чадах бизнес юм.

Жил бүр малчины хотонд мянга мянган тонноороо ургаад байгаа Цагаан алтны "Нинжа" болохын тулд дараах тоног төхөөрөмж хэрэгтэй.

  1. Ноос сэмлэх машин = 6200 юань
  2. Ноос самнах машин = 24800 юань
  3. Ноос эсгийрүүлэх машин = 7800 юань
  4. Ноосон хөнжлийн компьютер машин = 18800 юань

Үндсэндээ 57600 юань үнэ бүхий 4 машин байхад хангалттай.

1. Ноос сэмлэх машин

Сэмлэх машин нь тэмээ хонины ноос, хөөвөр, ноолуур, даавуун болон синтетик хувцас, олс, мяндас зэрэг сэмлэж, самнахад бэлтгэнэ. Та энэхүү машинаар зөвхөн ноосон эдлэл сэмлээд зогсохгүй комиссын хувцас сэмлэж, зулхай үйлдвэрлэж болно.

Цагт 70 кг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал гэдэг бол жижиг дунд үйлдвэрлэлийн хувьд хангалттай үзүүлэлт юм.

Ноос самнах машин

  • Нэр: Сэмлэгч машин
  • Хүчин чадал: 70кг/цаг
  • Хүрдний диаметр: 1000мм
  • Эргэлтийн хурд: 2030 эрг/мин
  • Цахилгаан зарцуулалт: 5.5 квт/цаг
  • Цахилгаан хэрэглээ: 380V
  • Хэмжээ: 2100мм х 1400мм х 1200мм
  • Хүндийн жин: 240кг
  • Баталгаа: Нэг жил
  • Үнэ: 6200 юань

2. Ноос самнах машин

Энэхүү машин нь үйлдвэрлэл явуулах хамгийн чухал тоног төхөөрөмж нь бөгөөд самнах, зулах, хог шороог цэвэрлэх, тоосонцор сорох гэсэн 4 үйлдэлтэй.

Самнах машин нь тэмээ хонины ноос, ноолуур, хөөвөр гэх зэрэг мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн самнаж ээрмэлийн утас хийх түүхий эд бэлтгэхээс гадна эсгий зулах, зулхай хийх зэрэг зорижлалтаар ашиглана. Түүхий эд нь ямар бүтээгдэхүүн байхаас шалтгаалан маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжыг танд хүргэнэ.

Самнах цехэд бужигнах их хэмжээний тоосонцорыг сорж агаарыг цэвэршүүлж, ажлын байрны эрүүл ахуйн нөхцлийг сайжруулна. Мөн угаасан ноосонд наалдсан хог шороог нь самнаж цэвэрлэдэг.

Ноос самнах машин

  • Модель: МА-200
  • Цахилгаан зарцуулалт: 5.3 квт/цаг
  • Үндсэн хөдөлгүүрийн чадал ба эргэлтийн хурд: 380V/4квт, 1420 эрг/мин
  • Тоос сорогчын хөдөлгүүр: 380V/0.55квт
  • Цавчигчын хөдөлгүүрийн чадал ба эргэлтийн хурд: 380V/0.75квт, 180-200 эрг/мин
  • Цахилгаан хэрэглээ: 380V
  • Хүчин чадал: 50кг/цаг
  • Ороогч булны диаметр: 520мм
  • Ороогч булны өргөн: 2000мм
  • Хэмжээ: 2600мм х 2750мм х 2200мм
  • Хүндийн жин: 1500кг
  • Баталгаа: Нэг жил
  • Үнэ: 24800 юань

3. Ноос эсгийрүүлэх машин

Энэхүү машин нь зулж бэлэн болгосон бүтээгдэхүүнийг нягтруулан бэхжүүлэх зориулалттай. Өөрөөр хэлбэл эсгийрүүлэх үйлдлийг хийж гүйцэтгэнэ. Өндөр даралтаар зулсан ноосыг эрчлүүлэн давтсанаар хөнжил гудас хийх, дулаалгын материалын үндсэн хэлбэрийг бий болгоно.

Хугацааг тохируулж болох бөгөөд хугацаа дуусмагц машин автоматаар унтарна.

Ноос самнах машин

  • Машины хэмжээ: 3800мм х 2340мм х 2830мм
  • Жин: 680 кг
  • Хөдөлгүүрийн чадал: 1.5KW +1.5 KW
  • Ширээний өндөр: 0.75м
  • Үрэлтийн талбай: 2.67 х 2.34м
  • Баталгаа: Нэг жил
  • Үнэ: 7800 юань

4. Ноосон хөнжлийн компьютер машин

Энэхүү машин нь компьютерийн программын дагуу янз бүрийн хээгээр оёдол хийнэ.

Ноосон хөнжил

Зузаан нимгэнийг тохируулж болно.
Компьютерийн хатуу дискэнд маш олон янзын хээ угалз байгаа бөгөөд хатгамал хийх мэт шигүү оёхоос гадна өндөр хурдаар хол хол алхамтай оёдол хийнэ.
"Дэгээ" үйлдэл нь (hook function) машины эвдрэлээс урьдчилан сэргийлнэ.
"Салгалт илрүүлэх" үйлдэл нь (disconnection detection function) идэвхитэй үед систем автоматаар зогсоно.
Компьютер дээр хөнжилийн хэмжээг заах бөгөөд жижиг том янз бүрийн хөнжил оёно.
"Дэлгэцийн мэдээлэл" үйлдэл нь оёдолын явцыг хянахаас гадна төгсгөл, үйлдвэрлэлийн статистик, санах ойн багтаамж, цаг гэх мэт хэрэгцээтэй бүх мэдээллийг харж болно.
Аюулаас сэргийлэх төхөөрөмж нь компьютер, цахилгаан болон бусад хэвийн бус үзэгдлийг автоматаар мэдэрч машиныг унтраана. Эвдрэлийн тухай мэдээлэл өгнө.
"Санамж" үйлдэл нь тог тасрах, зүү хугарах, утас дуусах зэрэг тохиолдолд машины сүүлчийн үйлдлийг санаж байх бөгөөд машиныг дахин ажиллуулахад тухайн газраас үргэлжлүүлэн оёдлыг хийнэ.
Хээг 50-200 хувиар томруулж жижигрүүлэн оёж болно.

  • Оёдол хийх хурд: 80 хатгаас/мин
  • Зүүний модель: 25*400 үйлдвэрийн машины зүү
  • Хатгаасын зай: 25-80мм (тохируулж болно)
  • Оёдол хийх хэмжээ: 2.2м х 2.4м
  • Хөнжлийн нягтрал: 1200 гр/м2
  • Зүүний хурд: 300-2500 эрг/мин
  • Оёдлын гогцоосны зай: 2-10мм (тохируулж болно)
  • Цахилгаан зарцуулалт: 0.5 квт/цаг
  • Цахилгаан хэрэглээ: 220V
  • Машины хэмжээ: 2700мм х 2750мм х 1300мм
  • Машины жин: 1500кг
  • Үйлдвэрийн баталгаа: Нэг жил
  • Үнэ: 18800 юань

Ноос самнах машин

Энэхүү сэмлэгч машиныг Өмнөговь, Ховд, Баян-Өлгий аймгуудад худалдан авсан.

Ноос самнах машин

Энэхүү ноос самнагч машиныг Ховд аймагт анх удаа угсарч, Монгол хониныхоо ноосон дээр 2017 оны 6 сарын 30 өдөр туршилт хийв. Жигдхэн самнасан ноосон ширхэг үнэхээр сайхан харагдаж байлаа.

Ноос самнах машин

Энэхүү нягтруулагч машин дээр самнасан ноосоо нягтруулан хөнжил хийх бөгөөд эсгийрүүлж болно.

1. Энэ үйлдвэрийг байгуулахад хир зэрэг том ажлын байр байх хэрэгтэй вэ?

Нийт 80м.кв талбайтай ажлын байр, 380V -ийн цахилгаантай байхад болно. Энэ нь зөвхөн ажлын байрны хэмжээ бөгөд агуулахын талбай ороогүй болно. 4-6 ажилчин байдаг.

2. Үндсэн түүхий эд юу байх хэрэгтэй вэ?

Угаасан ноос, даавуу, утас болон бусад оёдлын түүхий эд байна.

3. Ямар нэгэн нэмэлт материал хэрэгтэй юу?

Түүхий эдийг 100 хувь найрлагатайгаар хийж болохоос гадна нэмэлт бодис хольж болно. Энэ нь эцсийн бүтээгдэхүүний өөрийн өртгийг хямдруулах, чанарыг сайжруулах, дулаан тусгаарлалтыг нэмэгдүүлэхтэй холбоотой юм.

Хонь, тэмээний ноос болон ямааны ноолуурыг угааж сэгсэрсэний дараа мяндас, олсны ургамал, полиестер, хөвөн, даавуу, синтофон гэх мэт нэмэлт материалуудыг хольж самнаж болно. Ямар бодис хир хэмжээгээр нэмж холих эсэх нь таны сонголт мэднэ. Өөрөөр хэлбэл 30 хувийн полимер материал, 70 хувийн ноос гэх мэт.

Энэ бол таны бүтээгдэхүүний нууц жор болно.

4. Түүхий эдэд тавигдах шаардлага юу вэ?

Хамгийн гол анхаарах зүйл бол элдэв хог шороо, чулуугүй байх хэрэгтэй. Түүхий ноос нь ерөнхийдөө 40-50 хувийн бохирдолтой байдаг бөгөөд зарим нэг хэсэг нь 80 хувь хүртэл бохирдолтой байдаг. Мөн орон нутгийн байгалын онцлог, хөрсний бүтцээс шалтгаалан элс, чулуу, шавар, өвс, малын өтөг бууц гэх мэт бохирдол байдаг.

Түүхий эдийг механик болон химийн аргаар урьчилан боловсруулж, хир шороо, хог хаягдалыг ялгадаг. Мөн цайруулах, будах, шигших гэх мэт нэмэлт боловсруулалт хийж болно.

Ингэж нэмэлт боловсруулалт хийсэн ноос нь цагаан, зөөлөн, хөвсгөр гэх мэт чанарын дээд үзүүлэлттэй болдог.

5. Ноосыг хэрхэн цэвэрлэх вэ?

Зарим малчид ноосонд будаг түрхэх, жижиг чулуу хольж жинг нь нэмэгдүүлэх зэрэг сөрөг үйлдэл хийдэг. Энэ нь ноос боловсруулах явцад машин тоног төхөөрөмжийг эвдэж гэмтээх муу талтайгаас гадна чанарын стандартад муу нөлөө үзүүлнэ. Иймд үйлдвэрлэлд оруулахаас өмнө ноосонд ангилан ялгалт хийж, эцсийн боловсруулалтанд тохирохгүй хэсгийг нь ялгаж авна.

Цэвэрлэгээ муу хийсэн ноос, ноолуур нь ээрмэл болон сүлжмэлийн үйлдвэрлэлийн чанарын стандартыг хангадаггүй. Ноосонд хөлс, давс гэх зэрэг усанд уусдаг бодис их хэмжээгээр агуулагдсан байдаг. Мөн булчирайн шүүрлээр ялгарсан өөх, тос ноосны гадаргуу дээр их хэмжээгээр шингэсэн байдаг. Энэ нь ноосыг гадны нөлөөнөөс хамгаалах үүрэг гүйцэтгэдэг билээ. Ноосонд шингэсэн өөх тос усанд уусахгүй. Органик уусгагч болон хөөсрүүлэгч бодис энэхүү өөх тосыг уусгана.

Иймд НООС УГААХ ҮЙЛДВЭР-ийн тоног төхөөрөмжөөр анхан шатны цэвэрлэгээг хийнэ. Ингэсэнээр ноосны хир буртаг, хөлс, давса, өөх тос, элс шороо, жижиг чулуу гэх мэт үндсэн бохирдол бүрэн арилна.

Бэлчээрийн малын ноос ноолууранд зарим нэг өвс ургамал болон түүний үр ихээхэн хэмжээтэй орооцолдон наалдсан байдаг. Эдгээр хог ургамалыг устгахын тулд янз бүрийн органик бус хүчлүүд хэрэглэдэг. Концентрац багатай хүчилд ноосны эд эс гэмтэх нь бага.

Ургамалын гол бүрдүүлэгч хэсэг нь болох нийлэг эдийг хатаах буюу өндөр температураар саармагжуулна. Үүний дараа ноосноос салж унах нь амархан байдаг. Сайтар цэвэрлэгдсэн ноос болон бусад түүхий эдийг самнах машин оруулна.

Ноос самнах машин

Ноос самнах машин

Ноос самнах машин

Ноос самнах машин

Ноос самнах машин

Ноос самнах машин

Ноос самнах машин

Ноосон хөнжил

Ноос самнах машин

Самнах машинд хөвөн самнахаар оруулж байгаа нь. Ер нь самнагч машин нь хөвөн самнахад сайн биш ч гэсэн төрөл бүрийн ноос самнахад илүү сайн байдаг гэнэ. Ийм болохоор захиалагч хөвөн самнуулж чанарыг нь шалгаж байна.

Ноос самнах машин

Биднийг үйлдвэр дээр айлчилж байхад Казахстаны захиалгат машиныг үйлдвэрлэж дуусгаад чанарын шалгалт хийж байлаа. Энэ машин дээр хөвөн самнаж үзүүлсэн бөгөөд нэг хөнжлийн хөвөнг 3 минуданд самнаж дуусгаж байлаа.

Ноос самнах машин

Зураг дээр: Энэхүү машин дээр самнасан ноос ноолуураа нягтруулан биежүүлдэг. Өөрөөр хэлбэл ноосны ширхэгийг орооцолдуулан бат бөх хатуу болгоно гэсэн үг.

Ноос самнах машин

Үйлдвэрийн захирал, чанар шалгагч хоёр үйлдвэрээс гарч байгаа тоног төхөөрөмжүүдийг шалгаж баталгаа гаргаж өгдөг. Баталгаат хугацаа нэг жил.

Ноосон хөнжил

Зураг дээр: Оёдлын автомат машин дээр 2200 х 2400 хэмжээтэй том хөнжилийг оёхыг үзэж танилцсан бөгөөд нэг хөнжлийг 5 минутанд оёж дуусгасан. Компьютерийн хатуу дискэн дээр мянга гаруй хөнжлийн хээ байх бөгөөд хээний нарийвчлалаас шалтгаалан оёх хугацаа тодорхойлогдоно.

Ноосон хөнжил

Хөнжил оёх компьютер машин дээр хонины ноосон зузаан хөнжил оёдог. Нэг хөнжилөнд 1.5-2.2 кг хонины самнасан ноос ордог. Эндээс харж байхад нэг кг Монгол хонины ноос хичнээн их өндөр үнэ хүрч болохыг сэтгэл зүрхээрээ мэдэрч байлаа.Бид хонины ноосоо Хятадад түүхийгээр нь гаргаж байхаар ийм сайхан зөөлөн хөвсгөр хөнжил хийгээд дэлхийн зах зээл дээр гаргаж болно шүү дээ.

Тэмээний ноос самнаж байгаа нь

Ноос самнах машин

Зураг дээр: Тэмээний ноос. Дэлхий дээр зөвхөн Монгол, Хятад хоёр улсад л энэ үнэт эрдэнэ байдаг.

Ноос самнах машин

Зураг дээр: Тэмээний ноосыг самнагч машин дээр боловсруулаад байгаа нь.

Ноос самнах машин

Зураг дээр: Бид ийм сайхан тэмээний ноосыг дотооддоо бүрэн боловсруулж чадаж байна уу.

Ноос самнах машин

Хятадууд тэмээний ноосон хөнжил үйлдвэрлэж дэлхийн зах зээл дээр өндөр үнээр борлуулдаг.

Ноос самнах машин

Зураг дээр: Монголд хонины ноосыг угааж, боловруулж байгаа нь. Хамгийн их дулаан тусгаарлах чадвартай монгол хонины ноосыг арай дэвшилтэт технологиор боловсруулах хэрэгтэй байна.

Бид эдгээр машинуудаар юу хийж чадах вэ?

Манай хөдөө орон нутагт хонины ноос, тэмээний ноос, ямааны ноолуур зэрэг дэлхийн зах зээл дээр өндөр үнэ хүрсэн түүхий эд жил бүрийн хавар зун олон зуун мянган тонноороо бэлтгэгддэг билээ.

Иймд хөдөө орон нутагт эдгээр түүхий эдээрээ тэмээний ноосон хөнжил, ямааны ноолууран хөнжил, хонины ноосон хөнжилүүд үйлдвэрлэж болно.

Хятадад хонины ноосон аяны хөнжил гэгч маш их эрэлттэй хөнжил байдаг юм байна. Учир нь тэмээний ноос болон ямааны ноолуураас хямд мөртлөө дулааны хувьд хавьгүй илүү байдаг байна.

Монгол оронд маань хамгийн их хэмжээгээр бэлтгэгддэг энэхүү түүхий эдээр аяны хөнжил хийгээд экспортонд гаргах сайхан боломж байгаа шүү дээ.

Ноос самнах машин

Зураг дээр: Хонины ноосон аяны хөнжил хөнгөн бөгөөд дулаан. Синтофон хөнжил чийг татдаг бол хонины ноосон хөнжил чийг татахгүй. 100% эко бүтээгдэхүүн болохоор экспортонд нэн тохирно.

Үүнээс гадна манай монголчууд эсгий гудасан дээр өвөлдөө дулаахан унтаж байсан уламжлал бий. Бусад оронд хонины ноосны оронд өд сөд синтофон гээд л янз бүрийн материал хэрэглэдэг бол бид хонины ноосон гудас, хонины ноосон куртка хийгээд байж бас болно шүү дээ.

Ноос самнах машин

Зураг дээр: "Xiao Mei Yan" брэндийн хонины ноосон хөнжил Хятад улсад нэн алдартай. Энэ үйлдвэрийн нэг хөнжил нь гэхэд 128 доллорын үнэтэй гээд бод доо.

Ноосон хөнжил

Хэрэв сэтгэвэл эсгий ширдэгийг ч гэсэн сайхан хээ угалзтайгаар оёж болно. Үүнийг би яагаад зоригтой хэлж байна вэ? гэвэл үйлдвэр дээр очиход хонины ноосон ханы дулаалгын материалаар доторлосон эсгий туурга оёж байхыг нь үзсэн юм. Ийм туургаар Хятадууд хүлэмжний дулаан хучлага хийдэг юм байна.

Ноос самнах машин

Зураг дээр: Хонины самнаж зулсан ноос. Энэ нь нарийн ноост хонины ноос бөгөөд зах зээл дээр эрэлт ихтэй үнэ өндөр байдаг. Манай Монгол хонины бүдүүн ноосоор хивс л үйлвэрлэж болдог гэж бодож байлаа. Миний сонссоноор зүүн аймгуудын хонины ноосыг Хятадууд их хэмжээгээр худалдаж авдаг. Тэд тэр ноосоор хивс хийдэггүй. Харин хөнжил, гудас, машины дулаан хучлага, хүлэмжний хучлага, өвлийн майхан, аяны хөнжил, өвлийн хувцасны доторлогоо хийдэг гэнэ.

Ноос самнах машин

Зураг дээр: Хонины ноосоор хийсэн Барилгын дулаалгын материал. Самнагч машин дээр зузааны хэмжээг хүссэнээрээ тохируулж болно. Энэ үйлдвэр дээр аялаж байхад нэг санаа төрсөнөө уламжлая. Монгол хонины ноосыг 10 см зузаан самнаад Канад байшингийн хана, таазны дулаалгын материал үйлдвэрлэж болохоор санагдсан. Харин барилгын дулаалга хийхэд борын давс (Boric salt H3BO2) хольж өгвөл шавьж, нян бактер, цагаан эрвээхэй, огтоно үүрлэдэггүй гэнэ.

Жич: Английн Black Morgan үйлдвэр нарийн ноост хонины 3-р категорийн хаягдал ноосоор барилгын дулаалгын материал үйлдвэрлэж, Европын зах зээл дээр өндөр үнээр худалддаг гэнэ. Ямар ч байсан Хятадаас хүнд хортой шилэн хөвөнг орлох органик түүхий эд Монголд маань байна шүү.

Ноос самнах машин

Зураг дээр: Хонины ноосон хөнжил өвөл унтахад зөөлөн мөртлөө дулаан. Тэгээд ч үргэлж хуурай.

Ноос самнах машин

Зураг дээр: Хонины ноосон утас. Ноосыг самнасаны дараа утас ээрч, хивс болон бусад нэхмэл эдлэл хийж болно.

Ноос самнах машин

Зураг дээр: Хонины ноосон доторлогоотой өвлийн курка. Хамгийн гол нь хонины ноос "амьсгалдаг" гэдэг. Энэ нь чийг болон хөлсийг өөртөө татаж авдаг тул өвлийн хүйтэнд хувцасан дотор бие хөлрөхгүй гэсэн үг.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ