Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 20000 юань

Энэхүү тээрэм нь уламжлалт чулуун тээрмийг орчин цагийн хувилбараар өөрчлөн бүтээсэн бөгөөд чулууны зөөлөн эргэх хөдөлгөөнөөр улаан буудай, арвай, вандуй зэрэг буурцагт ургамалуудыг тээрэмдэнэ.

Чулуун тээрэм дээр тээрэмдсэн гурил нь байгалын унаган төрхөө хадгалахын зэрэгцээ амт үнэр сайхан болдог. Ийм гурил нь цавуулаг чанар сайтай, уургын агууламж өндөр, тэжээлээр баялаг болохоос гадна төрөл бүрийн эрдэс бодисоор дүүрэн байдаг. Мөн

Том хэлбэрийн гурилын үйлдвэрүүд өндөр температур, хүчтэй даралтаар буудайг тээрэмддэг тул түүний уургийн бүтцэнд гэмтэл учирдаг билээ. Мөн гурилыг цагаан болгохын тулд нэмэлт бодис хэрэглэх нь элбэг. Иймд унаган байгалын төрх байдлаа зөв хадгалсан гурил үйлдвэрлэхийн тулд чулуун тээрмийг ашиглах хэрэгтэй юм.

Чулуун тээрмээр тээрэмдсэн гурил нь эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бөгөөд цусан дахь сахарын илүүдлийг багасгах, хий тамир тэнцвэр алдагдах өвчинд нэн сайн гэж Хятадын уламжлалт анагаах ухаанд тайлбарласан байдаг.

Энэхүү тээрмийг том жижиг хэлбэрээр үйлдвэрлэж болох бөгөөд жижиг дунд үйлдвэрийн эздийн сонголт болсон төхөөрөмж юм.

Гурилын чулуун тээрэм

  • Цахилгаан хэрэглээ: 380V
  • Цахилгаан зарцуулалт: 5.6 квт/цаг
  • Хүчин чадал: 50-75 кг/цаг
  • Хэмжээ: 2.5м х 1.4м х 3.2м
  • Баталгаа: нэг жил
  • Үнэ: 20000 юань
  • Жич: Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

Автомат үйл ажиллагаатай. Зөвхөн нэг хүн ажиллахад л болно. Буудайг автоматаар тээрэм рүү оруулж өгөх бөгөөд бэлэн болсон гурилыг мөн автоматаар тосгуур руу хийнэ.

Байгальд хоргүй. Чулуун тээрэм нь буудай болон бусад түүхий эдийн унаган тэжээллэг чанарыг үл алдагдуулах бөгөөд хүний биед ямар ч хоргүй.

Өндөр хурд. Хүчирхэг хөдөлгүүр нь тээрмийн чулууг минутанд 10 удаа бүтэн эргүүлнэ.

Цахилгаан хэмнэлт. Зөөлөн эргэх чулуун тээрэм нь цахилгаан зарцуулалт бага бөгөөд буудайг жигд нунтаг болгон тээрэмдэнэ. Дизайн загвар сайтай бөгөөд ажиллуулж сурахад хялбар бөгөөд эдийн засгийн хэмнэлттэй.

Бага температур. Тасалгааны температурт тээрэмдэх тул буудайны уураг, цавуулаг шинж чанар алдагддаггүй. Мөн витаминлаг элементүүд нь хадгалагдан үлдэх бөгөөд эрдэс бодис нь хэвээр үлдэнэ.

Чулуун тээрмийн бул. Чулуун тээрэмийн бул нь 100 гаруй төрлийн байгалын эрдэс бодис агуулсан байдаг тул түүний эдэгдлээс үүссэн нарийн ширхэглэг эд нь хүний бие организмд тэжээл болдог.

Эрдэс бодис. Гурилын найрлаганд байгаа уураг, цавуулаг эд, каротин, нүүрс ус, кальц, фосфор, төмөр, витамин В1, В2 болон бусад эрдэс бодисыг алдагдуулахгүй.

Үүнээс гадна чулуун тээрмээр тээрэмдсэн гурилын агуулганд байгаа каротин болон Е витамины хэмжээ энгийн гурилынхаас 18 дахин их байдаг.

Эрүүл Монгол хүн Монголын баялаг гэдэг. Тэгвэл Монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэвэл чулуун тээрмээр тээрэмдсэн гурилыг өргөн хэрэглэх хэрэгтэй юм.

Гурилын чулуун тээрэм

Гурил үйлдвэрлэлийн процесс дараах маягаар явагддаг. Үүнд

Улаан буудай хадгалах сило - хайрах - угаах - хальслах - тээрэмдэх - ангилах - савлах

Гурилын чулуун тээрэм

Чулуун тээрмийн гурилаар хийсэн цуйван амттай болдог. Мөн талх үйлдвэрлэсэн ч маш сайхан үнэр амтыг мэдрүүлдэг.

Хятадын Хэбэй мужаар аялаж явахад чулуун тээрмийн гурилаар хийсэн цуйванг идэж үзсэн билээ. Миний хувьд амьдралдаа тийм сайхан амттай цуйванг идэж үзээгүй гэж хэлэхэд болно.

Цуйван

Манай хөдөө орон нутагт арвайн гурилыг их тариалж бэлтгэдэг. Түүний сайхан үнэр амт мөн л чулуун тээрмийн ид шид шүү дээ.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ