Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 2000 юань

Төмс угааж хальслагч

Төвөөс зугатах хүчний хуулийг ашиглан төмс, лууван, манжин зэрэг үндэс үрт ногоог маш хялбархан цэвэрлэх аргыг сүүлийн үед өргөн ашиглах боллоо. Битүү зүлгүүр бүхий саванд үрэлтийн хүчээр хальсыг хаягдалгүйгээр цэвэрлэх бөгөөд шороо шаврыг сайтар угаана.

Энэхүү машиныг нийтийн хоолны газар, хүнсний ногоо боловсруулах үйлдвэрт өргөн хэрэглэнэ. Энгийн бөгөөд ухаалаг шийдэлтэй энэ машиныг хэрэглэхэд нэн хялбар.

Загвар 350 марк 450 марк
Хүчин чадал 240 кг/цагт 750 кг/цагт
Материал SUS304 маркийн үл зэврэх ган
Цахилгааны хэрэглээ 0.75квт-380V (1.1квт-220V) 1.1квт-380V (1.5квт-220V)
Хүнд 75 кг 110 кг
Гадна хэмжээ 782мм х 512мм х 1002мм 852мм х 602мм х 1102мм
Үнэ 2000 юань 2200 юань
Баталгаат хугацаа 1 жил 1 жил

Жич: 380 вольтийн хөдөлгүүр нь цахилгаан хэмнэх бөгөөд хүчирхэг.

Үйлдвэрлэлийн хүчин чадал нэн өндөр бөгөөд нэг цагт хамгийн багадаа 250 кг төмс лууван манжинг угааж цэвэрлэнэ. Шууд үйлдвэрээс нийлүүлж байгаа тул үнэ хямд, баталгаа өндөр, эдэлгээ удаан, чанар сайн.

Төмс угааж хальслагч

Үндэс үрт ногоо угаагч машинуудын өмнөх загваруудтай харьцуулах юм бол цахилгаан бага хэрэглэх бөгөөд цэвэр усны хэрэглээ бага. Хаягдал зайлуулах хоолойгоор бохир ус болон хальс нь хамт гадагшлах бөгөөд байнга цэвэр усаар сэлбэх тул хальсалсан ногоог сайтар угаана.

350 маркийн жижиг машинд нэг удаадаа 5-8 кг, 450 маркийн том машинд нэг удаадаа 8-12 кг ногоо угааж, хальслана.

  • Цахилгаан, ус хэмнэнэ.
  • Хугацаа хэмнэнэ.
  • Үйлдвэрлэлийн зардал хэмнэнэ.
  • Анхны хөрөнгө оруулалт хэмнэнэ.

Цэвэр усны цоргыг нээгээд, ногоогоо хийж, машиныг ажиллуулна. Машин 2 минутанд төмс хүнсний ногоог угааж хальсалж дуусгах тул бэлэн бүтээгдэхүүний хаалтыг нээж болно. Хэрэв ямар нэгэн алдаа гарвал машиныг унтраагаад дахин асаахад л болно.

Машиныг ажиллаж байхад гараа машин руу оруулж болохгүй. Машины эргэлт бүрэн зогссоны дараа бүтээгдэхүүнийг гарган авна. Машин нь устай харьцдаг тул цахилгааны аюулгүй байдлаас сэргийлэн газардуулгыг сайн хийж өгөх хэрэгтэй. Гурван сар тутамд машиныг эд ангийг тослох нь зүйтэй. Нойтон гараар машинтай харьцаж үл болно.

Төмс угааж хальслагч

Сэлбэг ангиудыг хүссэн үед тань Монгол улс руу нийлүүлж болно. Сэлбэгийн захиалгыг манай сайтад хандан захиалан авч болно. Баталгаат хугацаанд эвдэрсэн эд ангийг үнэгүй солж өгнө.

Төмс угааж хальслагч

Төмс угааж хальслагч

Төмс угааж хальслагч

Төмс угааж хальслагч

Төмс угааж хальслагч

Эдгээр машинууд нь үйлдвэр дээр бэлэн байдаг тул захиалсан өдрөөс 7 хоногын дотор Эрээн хотод тээвэрлэгдэн ирнэ.

Төмс угааж хальслагч

Төмс угааж хальслагч

Төмс угааж хальслагч

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ