Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 7000 юань

Загвар Хөдөлгүүр Халаалт Хэмжээ Тавиур Цахилгаан
хэрэглээ
Жин Эзэлхүүн Үнэ
MJJM-16 0.55 квт 13.5 квт 1370мм х 1300мм х 2200мм 16 шр/Ф110 см 380V / 220V 400 кг 3,4 м3 19500 юань
MJJM-16 0,55 квт 12 квт 1190мм х 1180мм x 2170мм 16 шр/ Ф90 см 380V / 220V 300 кг 3,4 м3 14800 юань
MJJM-12 0,55 квт 6.5 квт 930 х 910мм х 1770мм 12 шр/ Ф70 см 380V / 220V 200 кг 1.9 м3 9000 юань
MJJM-09 0,55 квт 4 квт 730мм х 620мм х 1480мм 9 шр/ Ф50 см 380V / 220V 130 кг  0,9 м3 7000 юань

Жич: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

Аагшуулж, хатаагч төхөөрөмжийн тухай

Хүнсий хатаагч

Аагшуулж хатаагч төхөөрөмжөөр бүх төрлийн цай, эмийн ургамал, цэцэг, жимс, үр, лаврын навч, таана, хүмүүл, татсан мах, аарц, мөөг, ногоон сонгино, байцаа, саримс, хүн орхоодой зэрэг хүнсний болон эмийн түүхий эдийг хатааж болно. Иймд ийм хатаагч төхөөрөмж худалдан аваад маш олон төрлийн хүнсний болон эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой юм.

Хүнсий хатаагч

Хатаагч машин нь, том, дунд жижиг гэсэн 3 хэмжээтэй үйлдвэрлэгдэнэ. 46-70 см-ийн диаметр бүхий 9-24 ширхэг тавиуруудтай. Доороо дугуйт тэргэнцэртэй тул шилжүүлэн байршуулахад хялбар.

Дотор талын ханыг цагаан гөлмөн төмөр болон никель өнгөлгөөтэй төмрөөр өнгөлнө. Зөвхөн ургамал хатаах зориулалтаар ашиглах бол цагаан гөлмөн төмрөөр доторлогоо хийлгэж болно. Харин төрөл бүрийн хүнсний болон эмийн бүтээгдэхүүн хатаах зориулалтаар ашиглая гэвэл никель өнгөлгөөтэй доторлогоо хийлгэх нь зүйтэй.

Хүнсий хатаагч

Энэхүү машин нь аливаа ургамалын өнгө, чанар, үнэр, амтыг алдагдуулахгүйгээр хатаалтыг олон янзын хувилбараар гүйцэтгэнэ.

Цайны болон эмийн ургамалын үйлдвэрүүдээс тавьсан шаардлагын дагуу уламжлалт хатаагч машины бүтцийг боловсронгуй болгож, эргэлдэгч бул суулгаж өгсөнөөр хатаалтын процесс улам жигд явагдах болсон байна.

Хүнсий хатаагч

Тавиурыг төмөр болон хулсан хүрээтэйгээр үйлдвэрлэнэ. Чийг багатай хөнгөн чанарын зүйл хатаах гэж байгаа бол хямд үнэтэй төмөр тавиурыг хэрэглэнэ. Харин жин ихтэй, эрүүл ахуйн шаардлага өндөр бүтээгдэхүүнийг хатаах гэж бол хулсан хүрээтэй тавиур нь сайн.

Хоёр тавиурыг барьж үзэхэд төмөр тавиур нь уян гулзганасан маягтай байхад хулсан тавиур бат бөх бөгөөд чанартай байлаа.

Хүнсий хатаагч

Зураг дээр: Хуучин болон шинэ загварын хатаагч камерын ялгааг харуулсан байна.

Хятад улсын цай болон эмийн ургамал судлаачидын дүгнэлтээр эргэлдэх хөдөлгөөн бүхий хатааж, аагшуулагч камер нь түүхий эдийг 100 хувь жигд хатааж байхад, хуучин загварын хатаагч нь хаалган талдаа бага хатаалт өгч, гүн рүүгээ хэт их хатаалт явуулж байв. Мөн шинэ загварын машин дээр хатаасан цайны аагшилт 20 хувь нэмэгдэж байсан байна. Өөрөөр хэлбэл төгс хатаалт явагдсанаар аагшилт сайн болно гэж ойлгож болно.

Үүнээс гадна эргэлдэх хөдөлгөөн бүхий хулсан хүрээтэй тавиур дээр байгаа ургамалуудад үйлчлэх агаарын эргэлт, сэлгэлт нь сайжирсанаар камерийн дотор талд ус чийг хуралдаж, хөлрөх явдал үгүй болно.

Камерийн их биеийг мяндсан дулаалгын материалаар битүүлэн дулаалсан тул дулааны алдагдал багасгаж, цахилгаан эрчим хүчний хэмнэлт 40 хувь болсон.

Хүнсий хатаагч

Удирдлагын самбарт байгаа тохируулагчаар камерийн доторхи дулаан температур болон хугацааг нарийн тохируулан өөрчилж болно.

Хатааж байгаа түүхий эд нь харилцан адилгүй чийглэг агуулах бөгөөд хэлбэр, хэмжээгээрээ харилцан адилгүй байдаг тул хатаалтын горим өөр өөр байдаг. Иймд удирдлагын самбарт байгаа тохируулагчаар камерийн доторхи дулаан температур болон хугацааг тохируулан, тухайн ургамалыг хатаах технологийн тогтоосон горимыг чанд баримтлах хэрэгтэй.

Аливаа ургамал бүс нутгийн агаарын чийгшил, хөрсний үржил шимээсээ хамаарч, түүнд агуулагдах эрдэс бодисын найрлагаараа харилцан адилгүй байдаг. Иймд хэрэглэгч хатааж байгаа ургамалынхаа хатаах горимыг олон удаагийн туршилтаар тогтоож, хүссэн хэмжээндээ хүртэл хатаалтыг явуулна.

Үүний тулд камерийн дотор талд агаарын температурыг янз бүрийн хугацаанд өөр өөр темпертурт хатааж үзэх маягаар технологийн горимоо тогтооно. Туршлагаас үзэхэд байгалын ургамалыг 100 хэмээс илүүгүй температурт хатаана.

Хатаагч төхөөрөмж дээр олон төрлийн ургамал нэгэн зэрэг хатааж болохгүй. Учир нь нэг ургамалын үнэр, амт нөгөө ургамалдаа шингэж, эвгүй амт үнэр үүсэх нөхцлийг бүрдүүлдэг.

Машин дээр өөр төрлийн түүхий эд хатаахдаа сайтар цэвэрлэж ариутгаад, үнэрийг нь гаргасан байх хэрэгтэй.

Машиныг ажилд бэлтгэх

Цахилгаан холболтыг мэрэгжлийн цахилгаанчин хүнээр хийлгэвэл сайн.

Хатаалтын явц нь байнгын чийглэг орчин бүрдүүлдэг тул машины цахилгаан холболтын газардуулгыг найдвартай хийж өгнө. Цахилгаан холболтын утаснуудын шалбарсан хэсгийг цахилгааны лентээр сайтар битүүмжилж өгнө. Цахилгааны даац сайтай кабель утсаар холболтыг хийх бөгөөд улаан өнгийн утас нь гал, шар өнгийн утас нь газардуулга, хар өнгийн утас нь 0-ийн холболт юм.

Хатаалгын камерт бохирдсон буюу мөөгөнцөртсөн ургамал хатааж болохгүй. Эрүүл ахуйн шаардлагыг бүрэн сахих хэрэгтэй.

Тэсэрч дэлбэрэх бодис болон ус чийг ихтэй газар байрлуулж болохгүй. Тухайлбал: Бинзин, спирт, шатдаг хий, дарь, усны сав гэх мэт.

Машиныг ажиллуулах зарчим

Машиныг ажиллуулах

  1. Цахилгаан холболтыг зааврын дагуу хийнэ.
  2. Хугацаа болон температурыг тохируулна.
  3. Асаах товчлуурыг залгана.
  4. Машин хатаалтын процесс дуусмагц, автоматаар дохиолол өгнө.
  5. Машины дохиолол өгмөгц, унтраах товчлуурыг дарна.

Температурын хязгаарлалт

Хэрэв та машиныг 100 хэмийн халуун температур дээр ажиллуулах бол халаалтын хязгаарыг 10 хэмээр тооцож, 110 хэм гэж тохируулна.

Үйлдвэр дээр хийсэн фото сурвалжлага

Хүнсий хатаагч

Цайны ургамалыг анхилуун үнэртэй, ааг сайтай болгоход энэхүү төхөөрөмжийн үүрэг маш их. Зөв хатаасан цайны ургамалаас хаягдал бага гарах төдийгүй, чанар түвшин нэмэгддэг. Нутгийн иргэдийн ярьж байгаагаар "Цайг зориулалтын төхөөрөмжөөр хатааснаар уламжлалт хатаалгаас илүү их цаг хугацаа хожиж, нэг жин цайны үйлдвэрлэлийн өөрийн өртөг их хэмжээгээр буурч байна. Түүнийг дагаад ашиг орлого ч нэмэгдэх боллоо" гэж байв.

Хүнсий хатаагч

Зураг дээр: Дунд оврын аагшуулж хатаагч машин. Үйлдвэрийн агуулахад байнга бэлэн байдаг болохоор захиалга хүлээн авангуут л шууд Эрээн хот руу илгээж болно. Хятад улс цай болон уламжлалт анагаах ухааны эм бэлдмэлээрээ дэлхийд тэргүүлэгч орон тул нутгийн өнцөг булан бүрээс энэ үйлдвэрт маш их хэмжээний захиалга ирж байв.

Намайг үйлдвэр дээр очиход Төвдийн уламжлалт эмийн үйлдвэрийн захиалгатай дээрхи 6 машиныг илгээхээр чанарын шалгалт хийж байлаа.

Төвдийн эмийн үйлдвэр нэг зэрэг 6 машин авч байгаа учрыг нь асуувал "Нэг машин дээр зөвхөн нэг төрлийн ургамал хатаана. Ингэсэнээр хатаалтын технологийн горим зөрчигдөхгүй бөгөөд элдэв урвал явагдах, хүчил үүсэх процесс зэрэг маш олон сөрөг үр дагавар гарахгүй" гэж тайлбар өгсөн.

Хүнсий хатаагч

Цайг тарьж ургуулах амархан. Харин түүнийг зөв хатааж, аагшуулна гэдэг л хамгийн чухал ажил. Зөв хатаасан цай сайхан амт, үнэртэй байхаас гадна ааг, шим тэжээл сайтай байдаг. Тэгэхээр аагшуулж хатаах төхөөрөмж бол цайны үйлдвэрийн хамгийн гол амин тоноглол юм.

Хүнсий хатаагч

Зураг дээр: Удирдлагын самбар, агааржуулалтын сэнс, эргүүлэгч хөдөлгүүрийг төхөөрөмжийн дээд талд суурьлуулсан нь харагдаж байна. Түүхий эдийг аажим, жигд хурдаар эргүүлэгч хөдөлгүүр нь минут тутамд 6 удаа эргэж, камер дотор агаарын циркуляци үүсгэхээс гадна. бүтээгдэхүүнийг жигд хатаах нөхцлийг бүрдүүлнэ.

Хүнсий хатаагч

Удирдлагын самбарыг Хятад хэлээр л зөвхөн үйлдвэрлэдэг юм байна. Гэвч энэ бол нэг их төвөгтэй асуудал биш юм шиг санагдсан. Манайхан бол эдгээр цөөхөн үгийг нь компьютер дээр бичээд скочоор наачих л юм байна гэж бодогдлоо. Зураг дээрхи үсэг нь Нэмэх хасах, асаах унтраах гэх мэт энгийн цөөхөн хэдэн үг байсан.

Хүнсий хатаагч

Хаалганы бариул нь үл зэврэх материалаар хийгдсэн бөгөөд бат бөх, үзэмж сайтай харагдаж байв.

Хүнсий хатаагч

Хаалганы нугасыг нь маш бат бөх, үл зэврэх гангаар үйлдвэрлэсэн.

Үйлдвэр дээр зочилсон тэмдэглэл

Хүнсий хатаагч

Үйлдвэрийн даргатай үдийн зоог хамт барьлаа. Энэ залуугийн онцлог тал гэвэл өв залгамжилсан цайны үйлдвэрийн эзний хүү юм байна. Хятадын цайны түүхийг бүтээсэн нутагт төрж өссөн хүний хувьд цайны тоног төхөөрөмжийг жинхэнэ бодит утгаар нь үйлдвэрлэж байгаад итгэл төрж байв.

Энэ нутгийн хүмүүсийн 90 хувь нь зөвхөн цай тариалж, дэлхий болон дотоодын зах зээлд нийлүүлж байна.

Хүнсий хатаагч

Зураг дээр: Аагшуулж хатаах төхөөрөмжийн үйлдвэр.

Энэхүү даруухан бөгөөд жижиг үйлдвэрт зөвхөн аагшуулж хатаах төхөөрөмж л үйлдвэрлэнэ. Ер нь нэг л төрлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийн техник технологийн чадамж өндөр байдаг. Тухайн үйлдвэрийн инженер, техникийн ажилтнууд бүтээгдэхүүнийхээ чанар, стандарт, дэвшил, шинэчлэлд анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж чаддаг. Тиймээс ч зах зээлд нийлүүлж байгаа тоног төхөөрөмжийнхөө борлуулалтын дараах үйлчилгээг сайн үзүүлнэ.

Хүнсий хатаагч

Зураг дээр: Үйлдвэрийн агуулахад.

Би их олон үйлдвэрээр зочилсон. Энэ үйлдвэрийн агуулах нь гэхэд надад үзэсгэлэнгийн танхимд ороод ирчихсэн мэт маш цэвэрхэн, цэгцтэй харагдаж байлаа. Энэ нь "Үйлдвэрийн эзэн - нягт нямбай, цэвэрч, өндөр шаардлагатай хүн юм байна даа" гэсэн дүгнэлтэнд хүргэж байлаа.

Цайны ургамал тариалагч бүс нутагт

Хятадад байтугай дэлхий дахинаа ногоон цайгаараа алдаршсан энэ нутгийн иргэд хэрхэн аж төрж, үйлдвэрлэлээ явуулж байгааг нүдээрээ үзэх зорилгоор Цайны тосгоныг зорьлоо. Миний очсон тосгонд "Аварга том" цайны үйлдвэр байдаг байх гэж бодсон чинь бүгд л өрхийн үйлдвэрлэгч нар байсан нь гайхалтай.

Хүнсий хатаагч

Цайгаа тариалж л чадах юм бол цайг аагшуулан хатаагаад ваакумдаж савлах үйлдвэрт тийм ч их нүсэр тоног төхөөрөмж үл шаардана. Арай томхон үйлдвэрүүд нь дэргэдээ дэлгүүртэй байх бөгөөд ихэвчлэн цайны худалдаачдын захиалгаар үйлдвэрлэлээ явуулдаг юм байна.

Хүнсий хатаагч

Цай тариалагчид нь үйлвэрлэгч нартаа цайны ургамалаа худалдана. Ганц га хүрэхгүй энэ жижигхэн талбайд байгаа цөөхөн бутнаас хэдэн зуун мянган юань ургаж байна.

Хүнсий хатаагч

Цайны ургамал зөвхөн цай тариалагч орнуудад ургадаг гэж ойлгож болохгүй. Дэлхий дээр ургаж байгаа маш олон төрлийн ургамалаар цай хийж болно. Манай Монголд ч гэсэн цайны гайхамшигтай ургамалууд байгаа шүү.

.Хүнсий хатаагч

Цайны ургамал тариалах бүс нутаг нь өндөр уулархаг, хур тундас ихтэй юм байна. Тэд уулын энгэрийг шаталсан байдлаар засаад цайны ургамалаа тарьсан байв.

Хүнсий хатаагч

Алга дарам газар ч цай тариалагч нарт үнэтэй. Тэд тосгоныхоо гудамж талбайд цайны ургамалаа тарьсан байгаа нь тосгоныг чимээд зогсохгүй агаарын цэнгэгжүүлнэ. Цайны ургамал их хэмжээний эфирын тос ялгаруулдаг болохоор хажуугаар өнгөрөхөд хамар сэнгэнэсэн таатай үнэр цоргиж байлаа.

Хүнсий хатаагч

Цайны ургамал тарьсан газар агаар нь хүртэл анхилуун үнэртэй байх бөгөөд хүн ард нь хүртэл баян чинээлэг байгааг хараад "Монголдоо хийх юм их байна даа" гэж бодлоо.

Зуун грамм нь 1000 гаруй юань (Монголоор бол 300 мянгөн төгрөг)-аар үнэлэгддэг цайнууд Хятадад их байдаг. Тийм цайны ургамал Монголд байна уу? Энэ асуултын хариуг олох л хэрэгтэй байна...

Цайны ургамал Монголд

Би Хөвсгөл нутгийн нэгэн хөдөлмөрч эмэгтэй Б.Сувдын хүсэлтээр цайны тоног төхөөрөмж судлах зорилготой энэ нутагт ирсэн юм.

Хүнсий хатаагч

Зураг дээр: Хөвсгөл аймгийн Цайны үйлдвэрийн эзэн Б.Сувдын дээж болгон өгсөн 5 төрлийн цайны ургамал.

Монголынхоо хөрсөн дээр ургасан үхрийн нүд, чацаргана, нохойн хошуу, боролзоо, аньсны хатаасан навчыг Цайны худалдаачинд танилцуулаа. 

Тэрээр үнэрлэн, зажилж үзээд "Энэ үржил шимтэй хөрсөнд ургасан, унаган төрхөөрөө байгаа хээрийн зэрлэг ургамал байна." гэлээ. Тэгээд "Хятадад ийм сайхан ургамалаар хийсэн цай өндөр үнэтэй байдаг. Үнэр, амт нь үнэхээр гайхамшигтай байна." гэж урам хайрлалаа. Харин Хятад тариачин:

- Хатаалт нь буруу байна. Газрын амт их байна. Эдгээр ургамлыг уулнаас түүхдээ их цэвэрхэн түүх хэрэгтэй гэж зөвлөв. Арга ч үгүй биз дээ. Цайны ургамал хураах төхөөрөмжгүй малчид маань улаан гараараа түүсэн болохоор энэ зэргийн шүүмж байх нь зүйн хэрэг.

Ямар ч байсан "Монголд эдгээр ургамалаас гадна өөр маш олон янзын ургамалууд байгалын унаган төрхөөрөө ургаж байгаа шүү дээ" гэж бодохоор бахархах баярлах сэтгэгдэл надад үлдлээ.

Эцсийн дүгнэлт ба бизнес санаа

Цайны нутгийнхан цайны ургамалынхаа хаягдлыг том томоор нь хэвлэж хатаагаад дугуй булант цай хийдэг. Гэтэл Монголчууд бид Хятадын болон Гүржийн дугуй булант цайг өргөн хэрэглэдэг.

Үнэндээ хамгийн шим тэжээлтэй, сайхан цайны ургамалтай газар бид амьдардаг мөртлөө хамгийн муу хаягдлаар хийсэн цайг ууж байгаа нь харамсалтай санагдлаа.

Хүнсий хатаагч

Зураг дээр: Аагшуулж хатаах төхөөрөмжөөр хатаан жигнэж болох хүнсний бүтээгдэхүүнүүд.

Байгаль дээр ургаж байгаа цайны болон эмийн ургамалыг түүгээд, амт үнэр чанарыг нь алдагдуулахгүйгээр хатаагаад зах зээлд нийлүүлэх, экспортлох боломж манай хөдөө орон нутагт их бий.

Мөн сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүнийг ч хатааж болно.

Энгийн жишээ хэлэхэд малын таван цул, гүзээ, махыг татаж хатааж, амтлаад худалдаанд гаргавал, зах зээлд нэгэн төрлийн шинэлэг бүтээгдэхүүн шинээр төрөх болов уу гэж бодож байна. Учир нь уламжлалт аргаар хатаасан борцыг нүдээд хоолонд хэрэглэхэд бэрхшээлтэй. Харин жижиглэж татсан махыг хатаагаад хоолонд хэрэглэх юм бол илүү амар мэт санагдана.

Энэхүү машин нь зөвхөн хатаахаас гадна жигнэж болгох үүрэг гүйцэтгэж чадах тул хатааж жигнэсэн мах үйлдвэрлэх боломж харагдаад байгаа юм. Тэгвэл хатаасан таана, хөмүүл, халиараар амталсан борцтой бэлэн хоол үйлвэрлэх ч боломж бүрдэж магад. Ер нь эзэн өөрөө хичээгээд бодож сэтгэж чадвал их олон төрлийн хагас бэлэн боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно.

Үйлдвэрлэгчээс гоймон хатааж болох уу? гэж би асуугаагүй л дээ. Гэхдээ л эвийг нь олбол хэрчсэн гурилыг ч хатаачих юм шиг санагдсан.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш Эрээн хотод 7 хоногт ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

зөөврийн өсгөгч