Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 16000 юань

Сүүлийн үед манайд төрөл бүрийн ундаа зах зээлд ихээр нэвтэрч байгаа билээ. Гэвч тэдгээр ундааны гол түүхий эд болох төрөл бүрийн жүүс гадаадаас импортоор орж ирж байгаа тул итгэхэд бэрх болоод байгаа юм.

 Иймд эх орныхоо үржил шимт хөрсөнд тарьж ургуулсан жимс жимсгэнэ, хүнсний ногоог дахин боловсруулж, ундааны үйлдвэрийн түүхий эдийг бэлтгэх нь эдийн засгийн өндөр үр ашигтай.

Ер нь аливаа том үйлдвэрийн түүхий эдийг бэлтгэн нийлүүлнэ гэдэг бол эрсдэл багатай, тогтмол орлоготой байдаг.

Ногоо жимсний шүүс шахагч

Хятадад алим, лийр, жүрж, интоор гээд олон янзын жимсийг тариалан түүгээрээ "Витаминлаг - Эко" ундаа хийж амжилт олж байгаа үйлдвэрүүд их байдаг.

Иймд өдөртөө 4-16 тонн жимс жимсгэнэ, луувангийн жүүс шахах тоног төхөөрөмжийг танилцуулъя.

Ногоо жимсний шүүс шахагч

Загвар МСВ0.5 МСВ1 МСВ1.5 МСВ2
Түүхий эд 0,5тонн/цаг 1тонн/цаг 1.5тонн/цаг 2тонн/цаг
Диаметр Φ87.5мм Φ125мм Φ175мм Φ205мм
Шүүлтүүр 0.6мм 0.6мм 0.6мм 0.6мм
Мотор 1.5квт 2 квт 4 квт 6 квт
Жин 100 кг 180 кг 240 кг 300 кг
Хэмжээ 1100*265 *920мм 1360*350*1240 мм 1560*450*1340 мм 1760*550*1640 мм
Амсарын хэмжээ 24см*25см 30см*35см 39см*40см 45см*45см

Бутлуурын үнэ

16000 юань

18000 юань

20000 юань

22000 юань

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

Эд ангиудыг SUS304 маркийн үл зэврэх ган төмрөөр хийсэн тул эрүүл ахуйн болон хүнсний үйлдвэрлэл явуулах шаардлагыг бүрэн хангасан.

Үйлдвэр энэхүү тоног төхөөрөмжиндөө нэг жилийн баталгаа өгсөн.

Жимсний шүүс шахагч том оврын машинууд бутлагчгүй байдаг. Тэгвэл энэхүү машин нь бутлагч болон шүүс шахагч гэсэн хос агергатаас бүрдсэн байдаг. Иймд лууван, хүрэн манжин, төмс зэрэг үндэс үрт ургамал болон навчит ургамалуудыг жижиглэн хэрчиж, шүүсийг шахаж чаддаг.

Мөн ихэнхи үйлдвэрүүд шахагч голыг хуванцараар хийдэг бол энэ үйлдвэрийн шахагч гол нь сайн чанарын ган төмрөөр хийсэн нь илүү найдвартай бат бөх болсон байна.

Энэ бичлэг дээр хамгийн бага оврын шүүс шахагч машины тухай мэдээллийг багтаалаа. Энэ бичлэг дээрээс харахад луувангийн шүүсийг авсаны дараа луувангийн хатуу эдийн хаягдал их гарч байгаа биз. Гэвч энэ бол хаягдал биш.

Гахай туулай хоёр бол байгалиас заяахдаа ургамалын үндэс ухаж идэх дуртай амьтад. Тиймээс энэ үйлдвэрийн хаягдал нь гахай туулайны аж ахуйд юугаар ч үл орлуулах тэжээл болдог.

Энэ төхөөрөмж нь мушгиа голны тусламжтайгаар хурдан эргэж өндөр даралтаар ногоог шахаж шүүсийг нь ялгаруулна. Шүүс нь тусгай зориулалтын цоргоор гойжино. Тоног төхөөрөмжийг тэгш гадаргуу дээр боож бэхлэнэ. Төхөөрөмжийг ажиллаж байх үед гар хүрдний тусламжтайгаар эргэлтийн хурдыг тохируулна.

Машины амсар руу хатуу чулуулаг зүйл хийж болохгүй. Машиныг хэрэглэж дууссаны дараа халуун усаар сайтар угааж, элдэв наалдсан бохирдлыг сойздож цэвэрлэх хэрэгтэй.

Манайхан янз бүрийн жимс жимсгэний сироп гаднаас худалдан авдаг. Тэдний 90 хувь нь өмнөд хөршөөсорж ирж байгаа. Гэтэл Хятадад хүнсний эрүүл ахуйн холбогдолтой янз бүрийн сэтгэл түгшээсэн мэдээлэл хэвлэлийнхнийг шуугиулж байна.

Иймд цөөхөн Монголчууд маань нутаггүй хүн шиг хүний нутгийн үржил шимгүй хөрсөнд ургуулсан ногоо, жимс жимсгэнийг худалдан авч байхаар өөрсдөө тариалаад шүүсийг нь шахаж болно шүү дээ.

Монгол газар ургасан төмс хамгийн амттай байдаг шиг өөр бусад ногоо бас сайхан байх нь дамжиггүй.

Иймд өөрсдийн тариалсан хүнсний ногоо, жимс жимсгэнээр ундаа хийж байгаа сайхан жишээ Увс аймагаас эхлээд байна. Тэд чацарганы ундаа хийж байхад, Ховд, Сэлэнгэчүүд мөн дутахгүй сайхан бүтээгдэхүүн хийж байна.

Тэдний сайхан үйлсийг үргэлжлэл болгон энэ мэдээллийг бэлтгэлээ.

Ногоо жимсний шүүс шахагч

Алим, хүрэн манжин болон луувангийн шүүс нь ABC витаминыг гол тэжээл гэдгийг хэн бүхэн мэднэ. Тэгээд ч хүнсний технологичид ногоо болон жимс жимсгэний аминй дэмийн нэгжийг луувангаар тооцдог нь жирийн хэрэг биш юм.

Дээрхи гурван ургамалын шүүсний амт төгс зохицдог болохоор баруун Европт өргөн хэрэглэн, савлаж худалддаг. Ялангуяа тарга бууруулах, таргалалтаас сэргийлэх тэжээл болдог тул өөртөө итгэлтэй бүсгүйчүүдийн дур таашаалд ихээхэн нийцдэг ундаа юм.

Энэхүү тоног төхөөрөмжөөр шинэлэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэтийн зорилготой байгаа найз нартаа зориулж, антиоксидант бета-каротин, төмөр агуулсан С витаминий ундааг хэрхэн хийх тухай зөвлөе.

Ундаа хийх арга

Та нэг ширхэг хүрэн манжин, 2 ширхэг алим, 2 ширхэг лууван, 800 мл цэвэр ус гэсэн харьцаатайгаар түүхий эдээ бэлтгэнэ.

Эхлээд манжин, алим, луувангаа сайтар угаагаад машиндаа оруулж шүүсийг нь шахна. Бэлэн болсон шүүсийг цэвэр усандаа найруулан, гурван минут хиртэй хутгана. Эндээс нэг литр ундаа бэлэн болно.

Ногоо жимсний шүүс шахагч

Зураг дээр: Дээрхи технологийн дагуу бэлтгэсэн ундаа.

Лууванг та юунд тустайг мэдмээр байна уу?

Юуны өмнө нүдний бүх төрлийн эмгэгт сайн гэдгийг эхэлж хэлье.

А аминдэм дутагдсанаас хүн шөнийн харалган болох, нүдний хараа муудах, тахиан сохор хэмээх өвчнөөр өвчилдөг. Иймд хоол хүнсэндээ шар лууванг их хэмжээгээр хэрэглэвэл дээрх өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.

Цаашилбал:

  • Лууванд А , В витамины ихэнх нь, төмөр, кальци, С витамин, бета каротин, кали агуулагддаг.
  • Лууванд байдаг каротин нь А аминдэмийг үүсгэдэг учир хүүхдийн өсөлт хөгжилтөнд маш чухал үүрэгтэй байдаг. Хэрэв хүнд хоногт дунджаар 1,5мг А аминдэм хэрэгтэй гэж үзвэл өдөрт 1шар лууван идэхэд л хангалттай байдаг. Хүүхдийн өсөлт хөгжилтөнд онцгой үүрэг гүйцэтгэдэг тул маш хэрэгтэй. Хүний биед шууд шингэж маш их энерги өгдөг.
  • Таны дархлалын систем идэвхжиж, таныг эрүүл саруул, хүчирхэг байлгахад лууван тус болдог.
  • Их хэмжээний лууванг, ялангуяа түүхийгээр хэрэглэх нь хорт хавдар, астма, ханиад томуу, халдварт өвчин зэргээс сэргийлэхэд тус болдог нь батлагдсан.
  • Лууван нь хорт бодисыг гаргаж зайлуулахад элгэнд тусалдаг учраас биеийн эрхтнүүдийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулдаг.
  • Лууван хүний арьсыг уян зөөлөн болгож, батга, нүүр хүзүүгээр юм гарахыг багасган арьсыг улам эрүүлжүүлдэг.
  • Жижиглэн үрсэн шинэ лууванг шарх, идээт шарханд тавих буюу шүүсээр нь түлэгдэлт ба хөлдсөн болон идээт шархыг цэвэрлэн, өвдөлтийг намдааж, үрэвслийн эсрэг болон шарх битүүрүүлэхэд хэрэглэнэ.
  • Ургийн жирийн өсөлт бойжилтыг хангахын тулд жирэмсэн эхчүүд тогтмол идэж байх нь зүйтэй. Шүүсийг жирэмсэний сүүлийн саруудад 0,5л хүртэл хэрэглэвэл, хүүхэд төрөхөд сепсис / цусан халдвар, идээт үрэвсэл/ өвчний магадлал багатай, ялангуяа элдэв хольц найрлагагүй шүүс нь илүү ашигтай.
  • Жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхчүүд шар лууванг байнга хэрэглэхэд сүүний хэмжээ эрс нэмэгдэнэ.

Хэрэглэх арга:

Лууванг чанахад зарим тэжээллэг бодис нь алга болдог учраас түүхийгээр нь идэх юмуу шүүсийг нь шахаж уухыг мэргэжилтнүүд зөвлөдөг.

Луувангийн шүүсийг шахахад маш бага шүүс гардаг. Энэ нь лууванг дангаар нь идсэнтэй адил гэдэс дүүргэдэггүй тул лууванг хэрэглэх хамгийн зөв арга юм. Ийм маягаар та лууванг илүү их хэрэглэж чадна. Би түүхий лууван зажлах маш дургүй болохоор энэ арга надад үнэхээр тохирдог! Луувангийн шүүсийг шахахдаа, эхлээд ногооны сойзоор сайтар үрж, аяга таваг угаагч шингэнээр угааж, сайтар зайлна (хальсыг авах нь гол биш). Тэгээд луувангаа шүүс шахагчдаа тааруулан хэрчинэ. Нарны гэрэл, дулаан, хүйтэн зэрэг нь луувангийн тэжээллэг бодисуудыг устгадаг учраас шүүсээ тэр дор нь уувал маш сайн. Мөн шүүсээ дангаар нь ууж дастлаа эхлээд усаар бага зэрэг шингэлж уувал зохилтой.

Гэрийн нөхцөлд шахсан луувангийн шүүс өдөрт нэг нэг аяга уувал бид бүхэл өвөлжингөө ганц ч удаа ханиад тусахгүй шүү.

Өглөө бүр өлөн элгэн дээрээ луувангийн шинэхэн бэлтгэсэн шүүс уувал нүүрний арьс өнгө сэргэн, нүдний хараа тогтворжин ядаргаа тайлагдана.

Шар лууван нь байцаатай адил ислэг ихтэй хүний бие махбодоос илүүдэл холестриныг зайлуулан, цусны даралт ихсэх, судас хатуурах өвчнөөс урьдчилан сэргийлдэг.

Шүүсийг зүрх судасны өвчин болон тамир тэнхээг сэргээх зүрхний булчингийн агшилтыг сайжруулахын тулд байнга уух хэрэгтэй.

200гр шар луувангийн шүүс, тал амтат жүрж, нимбэгний 1/4, 1ц,х зөгийн бал, тал шилэн аяга тараг зэрэгтэй сайтар холин коктель хийж уухад нүүрний арьс өнгөлөг болдог байна.

Лууванг улам их идэх нь биеэ эрүүл байлгах маш амархан, хямд төсөр арга юм! Монголд бүтэн жилийн турш лууван тасардаггүй тул үнэтэй биш юм. Иймээс бие махбодоо өвчнөөс хамгаалахын тулд лууван хэрэглээрэй.

Шар лууван нь хамгийн ашигтай бүтээгдэхүүн боловч их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэвэл ходоод гэдэсний хямрал үүсэх аюултай гэдгийг сануулахад илүүдэхгүй бизээ.

М.МӨНХБААТАР-ын www.dornod.net/ сайтын мэдээллээс...

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 5 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

зөөврийн өсгөгч