Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: Сонголтоор

Нэг тонн чацаргана жимснээс 26-70 кг тос, 600 литр цэвэр шүүс, 50 кг поливитамин, 200-250л дарс үйлдвэрлэх боломжтой гэж Монгол улсын гавъяат багш, академич Ч.Авдай нарын эрдэмтдийн судалгаагаар нотолсон байдаг.

  1. Чацаргана жимсийг түүх
  2. Үйлдвэрт нийлүүлэгдэж байгаа чацарганаас лабораторийн дээж авч, мэдрэхүйн үнэлгээ, шүүсний гарцыг тодорхойлж, үйлдвэрлэлд хүлээн авна
  3. Чацаргана жимсийг ариун цэврийн шаардлага бүрэн хангасан -100С доош температур бүхий агааржуулагчтай зориулалтын агуулахад шалнаас 20см өндөр, хананаас 60-70см зайтай тавиур дээр зориулалтын тааран уутанд хийж, 4-5 үеэр давхарлан хурааж хадгална.
  4. Үйлдвэрлэлд ашиглах хэмжээгээр хэмжин авч, цэвэр усаар гадна бохирдлоос цэвэрлэн угаана.
  5. Угаасан жимсийг 8-16 цаг дэвтээнэ.
  6. Дэвтээсэн жимсийг шахаж шүүсийг ялгаруулан авна.
  7. Хальс, зөөлөн эд, үрийн хэсгийг чацарганы цэвэр тос ялгахад ашиглана.
  8. Тосыг нь ялгаж авсаны дараа хальс болон зөөлөн эдийг дарс хийх үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглана.

Чацаргана

1. Чацаргана жимс түүх багаж

Чацаргана

Бид чацаргана түүх технологийн судлагаа нилээд удаан хугацаагаар хийлээ. Хятадад хараахан шинээр сонгоод авчих төхөөрөмж үйлдвэрлэгдээгүй байгаа бөгөөд чацарганы аж ахуйнууд ихэвчлэн гар таслагчаар хураалт хийж байна. Чацаргана тариалагч нар "Чацарганыг жижиг мөчиртэй хураах нь тээвэрлэлтийн явцад чацаргана эвдэрч гэмтэхгүй сайн талтай байдаг. Тиймээс бид жимсээр нь ширхэглэн түүдэггүй" гэж байлаа.

Чацаргана болон оливийн жимсний хураагч гар багаж судалж үзлээ. Тийм ч их ач холбогдолтой эд биш мэт санагдлаа. Мөн чацаргана түүдэг вакуум сорогч машин гэж байдаг юм байна. Канадад их хэрэглэж байгаа бололтой. Хятадад энэ машины үйлдвэрийг хайгаад олсонгүй.

2. Чацаргана жимс хадгалах хүйтэн агуулах

Увс аймгийн хувьд жилд их хэмжээний чацаргана ургац авдаг боловч түүнийг хадгалаж нөөцлөх зориулалтын агуулахын хүрэлцээ муутай байдаг. Иймд эрүүл ахуйн шаардлагыг хангасан агуулах хэрэгтэй. Чацарганыг -10 хэмээс хүйтэн агуулахад хадгаладаг.

Чацаргана

Энэхүү агуулахын тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү.

Хүйтэн агуулах буюу зоорьний бүрэн мэдээлэлтэй танилцах холбоос

3. Чацаргана жимсний шүүс шахах төхөөрөмж

Иймд өдөртөө 4-16 тонн чацарганы жүүс шахна.

Чацаргана

Загвар МСВ0.5 МСВ1 МСВ1.5 МСВ2
Түүхий эд 0,5тонн/цаг 1тонн/цаг 1.5тонн/цаг 2тонн/цаг
Диаметр Φ87.5мм Φ125мм Φ175мм Φ205мм
Шүүлтүүр 0.6мм 0.6мм 0.6мм 0.6мм
Мотор 1.5квт 2 квт 4 квт 6 квт
Жин 100 кг 180 кг 240 кг 300 кг
Хэмжээ 1100*265 *920мм 1360*350*1240 мм 1560*450*1340 мм 1760*550*1640 мм
Амсарын хэмжээ 24см*25см 30см*35см 39см*40см 45см*45см

Бутлуурын үнэ

16000 юань

18000 юань

20000 юань

22000 юань

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

Эд ангиудыг SUS304 маркийн үл зэврэх ган төмрөөр хийсэн тул эрүүл ахуйн болон хүнсний үйлдвэрлэл явуулах шаардлагыг бүрэн хангасан.

Үйлдвэр энэхүү тоног төхөөрөмжиндөө нэг жилийн баталгаа өгсөн.

Жимсний шүүс шахагч том оврын машинууд бутлагчгүй байдаг. Тэгвэл энэхүү машин нь бутлагч болон шүүс шахагч гэсэн хос агергатаас бүрдсэн байдаг. Иймд лууван, хүрэн манжин, төмс зэрэг үндэс үрт ургамал болон навчит ургамалуудыг жижиглэн хэрчиж, шүүсийг шахаж чаддаг.

Мөн ихэнхи үйлдвэрүүд шахагч голыг хуванцараар хийдэг бол энэ үйлдвэрийн шахагч гол нь сайн чанарын ган төмрөөр хийсэн нь илүү найдвартай бат бөх болсон байна.

Энэ төхөөрөмж нь мушгиа голны тусламжтайгаар хурдан эргэж өндөр даралтаар ногоог шахаж шүүсийг нь ялгаруулна. Шүүс нь тусгай зориулалтын цоргоор гойжино. Тоног төхөөрөмжийг тэгш гадаргуу дээр боож бэхлэнэ. Төхөөрөмжийг ажиллаж байх үед гар хүрдний тусламжтайгаар эргэлтийн хурдыг тохируулна. Машины амсар руу хатуу чулуулаг зүйл хийж болохгүй. Машиныг хэрэглэж дууссаны дараа халуун усаар сайтар угааж, элдэв наалдсан бохирдлыг сойздож цэвэрлэх хэрэгтэй.

4. Олон үйлдэлт тос шахагч машин.

Олон үйлдэлт тос шахагч машин нь хүйтэн буюу халуунаар шахах тул маш олон төрлийн ургамалын үрнээс тос гаргаж чаддагаараа ижил төрлийн машинуудаасаа давуутай юм. Ер нь энгийн тос шахагч машин нь зөвхөн өөрийн тохиргоо хийсэн ургамалынхаа үрнээс тос шахдаг дутагдалтай байсан.

Монгол орны чацарганы өлгий нутаг Увс аймагт ургаж байгаа зэрлэг чацарганы үрнээс тос шахах стандарт температур тодорхой биш байгаа тул олон үйлдэлт тос шахагч машин нь нэн тохиромжтой юм.

Ургамалын тосыг технологийн дагуу тохирсон халуунаар нь шахах нь ургамалын тосны найрлаганд байгаа бүхий л эрдэс бодисыг алдахгүйгээр шингээж авахаас гадна тосны өнгө цайрч, үрнээс гарах хаягдал бага болдог. Монгол орны чацаргана бол хамгийн их баялаг эрдэс бодис агуулсан, эмчилгээний өндөр үр дүнтэй бүтээгдэхүүн тул түүний энэхүү давуулаг талыг нь бүрэн ашиглах үүднээс тос шахагч машины сонголтыг маш сайн хийх хэрэгтэй байсан юм.

Чацаргана

Олон үйлдэлт тос шахагч машин нь Европын зах зээлийн стандартын дагуу үйлдвэрлэгдсэн бөгөөд маш олон төрлийн ургамалын үрнээс тосыг нь ялган авч чадна. Тухайлбал:

Рапс, газрын самар, шар буурцаг, чидун жимс, хушга, эрдэнэ шиш, цагаан будаа, хивэг, үр, гүргэм, чацаргана, чинжүү, улаан лооль, тарвас, усан үзэм, наранцэцэг, цитрус, какао, шош, кофе, лавар, бүйлс, самар, хонго болон бусад тосны ургамалууд.

Тохиргоо таараагүй тос шахагч машин дээр шахсан тос нь бараан өнгөтэй байх бөгөөд олон дахин шүүлт хийх зэрэг илүү зардал их гаргадаг. Мөн маш их хэмжээний тос гарган авах нөөц боломжоо алдаж, хаягдалд нь тосны үлдэгдэл их байдаг байна.

Увс аймаг цаг агаарын эрс тэрс уур амьсгалтай тул цаг агаарын таатай нөхцөл шаардсан тос шахагч машин тохиромжгүй юм. Иймд бид 10-50 хэмийн өрөөнд ажиллаж чадах машины судалгааг хийх тал дээр анхаарлаа хандуулсан билээ.

Мөн үйлдвэрийн технологич нарын зөвлөсөнөөр "Бага оврын тос шахагч машин нь чацаргана мэт хүчиллэг, олон найрлагат жимс болон шүлтлэг бүтээгдэхүүнээс тос шахах чадвар муутай байдаг бөгөөд тосны цайршилт бага, алданги их байдаг. Энгийн тос шахагч машинтай харьцуулахад 100 литр тосноос 2-6 литр илүү тос ялгаруулна" гэлээ. Чацаргана мэтийн өндөр үнэтэй тосны үйлдвэрлэлийн хувьд бүтэн жилийн алданги хэдэн зуун саяар тооцогдоно. Хятадад нэг литр чацарганы тос 30-40 юань байдаг. Манайхтай харьцуулбал харьцангуй хямд байгаа юм. Учир нь үйлдвэрлэлийн аргаар тосыг ялгаруулж байгаа болохоор өөрийн өртөг хямд байх нь арга үгүй. Үйлдвэрийн эдийн засагч нь "Энэхүү тос шахагч машиныг худалдан авсанаар ажлын 8 цагт нэг ээлжийн ажилчин 320 литр тос үйлдвэрлэдэг байсан бол одоо 64 литр тос илүү үйлдвэрлэдэг болсон" гэж байлаа.

  • Эрчим хүчний хэрэглээ - Ижил төрлийн тос шахагч машинтай харьцуулалт хийхэд, цахилгаан зарцуулалтын хэмнэлт нь 40% байсан ба 6 квт/цаг цахилгааны зардлаас өдөр бүр 30 юань хэмнэж байв.
  • Ажиллах хүч - Хөдөлмөрлөх хүчийг 60% хэмнэж байгаа бөгөөд үйлдвэрлэлийн бүх процессийг 1-2 ажилчин явуулж чадна. Эндээс үйлдвэрлэгч өдөр бүр 40 юаны хэмнэлт үүсгэж чаджээ.
  • Зориулалт - Машин нийт 30 гаруй төрлийн ургамалаас тос ялгаруулж чадах тул үйлдвэрийн бүтээгдэхүүний нэр төрөл төдий хэмжээгээр нэмэгдэнэ.
  • Цэвэр тос - Вакуум фильтр нь тос тундасгүйжүүлэн цэвэрлэх бөгөөд эрүүл ахуй стандартын шаардлагыг бүрэн хангана.
  • Ажлын байр - 10-20 кв.т талбайд үйлдвэрлэлийн бүх процессийг явуулах боломжтой.

Аливаа үрийг шахаж тос гаргахын тулд машины халаагч төхөөрөмж үрийг 120-150 хэм хүртэл халааж тосыг ялгаруулна. Ургамал үр бүрийг өөр өөрийн гэсэн халаах технологийн зааварчилгааны дагуу халааж тосыг шахна.

Цагт 80-150 кг түүхий эд боловсруулах хүчин чадалтай тос шахагч машин 21500 юань
Цагт 150-250 кг түүхий эд боловсруулах хүчин чадалтай тос шахагч машин 23000 юань
Цагт 250-350 кг түүхий эд боловсруулах хүчин чадалтай тос шахагч машин 29000 юань
Цагт 350-450 кг түүхий эд боловсруулах хүчин чадалтай тос шахагч машин 37000 юань

Энэхүү үнийн саналд тос шахагч машин + шарагч тогоо + тосны шүүгч + цахилгаан тэжээлийн хайрцаг болон хөдөлгүүрүүд багтана. Сав баглаа боодлын зардалыг үйлдвэр хариуцна. Үйлдвэрийн баталгаа нэг жил.

Захиалагч тоног төхөөрөмжийн захиалах үедээ чацарганы түүхий эдээ авчирч, тос гаргах процессийг хэрхэн явуулж байгаа үйлдэлтэй биечлэн танилцаж болно. Шаардлагатай гэж үзвэл үйлдвэрийн инженерийг Монгол улс руу явуулж, угсралт хийх, сургалт явуулах боломжтой.

Урьдчилгаа төлбөр 30 хувь. Тоног төхөөрөмж үйлдвэрээс ачигдах үед үлдэгдэл 70 хувийн төлбөрийг хийнэ.

Хатаасан чацаргана үйлдвэрлэх технологийн заавар

1. Чацаргана жимсийг жигнэж хүлээн аваад бүлээн усаар зайлж цэвэрлэх

2. Жимсийг жимсний шахуургаар шахаж шүүсийг ялган авах (шүүсний гарц 60-70%)

3. Шахсан шүүсийг өтгөрүүлэх (45-600С) 25-30 мин хугацаанд 50-55% чийглэгтэй болтол өтгөрүүлнэ)

4. Жигдрүүлэх (500С 350 бар хүртэл өндөр даралтын шахуургаар жигдрүүлэгч хавхлагруу шүүсийг шахаж жигдрүүлнэ)

5. Өтгөрүүлсэн шүүсийг нарийн ситогоор шүүж хөргөнө

6. Чацарганы шүүсийг хатаах агаарын температур тоосруулан хатаагчид орох үед 180-2150С гарах үедээ 80-850С-д тоосруулан хатаана.

7. Хатаасан чацарганыг чанарын шинжилгээг хийж, шигшин савлана

8. Хадгалах: нарны гэрлээс хол, сэрүүн нөхцөлд 6 сар хүртэл хугацаанд хадгална.

9. Хэрэглэх: буцалсан усанд 10гр чацарганыг найруулан хэрэглэнэ.

Чацаргана жимснээс лабораторийн дээж авч мэдрэхүйн үнэлгээ, шүүсний гарцыг тодорхойлж хүлээн авна. Чацаргана жимсийг ариун цэврийн шаардлага бүрэн хангасан -100С доош температурт агааржуулагчтай зориулалтын агуулахад шалнаас 20см өндөр хананаас 60-70см зайтай лангуун дээр зориулалтын тааран уутанд жимсийг хийж 4-5 үеэр давхарлан хурааж хадгална. Чацаргана жимсийг үйлдвэрлэлд ашиглах хэмжээгээр хэмжин авч усаар гадна бохирдлоос цэвэрлээд 8-16 цаг дэвтээнэ. Дэвтээсэн жимсийг шахаж хальс, зөөлөн эд, үрийн хэсгийг чацарганы цэвэр тос ялгахад ашиглана.

Жимсний шүүсийг механик аргаар мөн концентрацитай шүүсийг усаар шингэлэх аргаар гарган авна. Хүчиллэг жимснээс гаргасан шүүсэнд сахароза, фруктоза, глюкоза нэмж амталдаг. Шүүсийг боловсруулахдаа цэвэршүүлэх /тунгалагшуулах/ буюу булингарыг нь арилгах, нэмэлт булингараас сэргийлэн тогтворжуулах зэргээр боловсруулдаг. Мөн шүүсийг тунгааж ялгаж болно. Жимсийг шахаж шүүсийг нь ялгаж аваад 10-12 цаг амраагаад хөвсөн, тунасан хэсгийг ялгаж авдаг. Хэдийгээр чацарганы боловсруулаагүй шүүс найрлагандаа олон төрлийн шим тэжээлтэй бодис агуулдаг ч метаморфозид орж бохирдохдоо амархан байдаг. Боловсруулаагүй шүүс нь эзэлхүүн ихтэй, тунадаггүй, тээвэрлэхэд тохиромжгүй. Боловсруулаагүй шүүсийг өтгөрүүлж болно, ингэхдээ 500С хүртэлх температурт вакуумжуулсан нөхцөлд өтгөрүүлдэг. Өтгөрүүлсэн шүүс нь амин хүчил, С, В1, В2, РР3 зэрэг витамин агуулдаг. Ийнхүү өтгөрүүлсэн жимсний шүүс нь химийн болон микробиологийн хувьд жимсний шүүснээсээ илүү тогтвортой байдаг. Өтгөн шүүсний хуурай бодисын агууламж 60-75%. Чацарганы хатаасан шүүс үйлдвэрлэхэд шахаж ялгасан шүүсийг вакуум өтгөрүүлэгчид 55-600С-т 20-30минут өтгөрүүлж 50%-ийн чийгийг ууршуулсны дараа өтгөрүүлсэн шүүсийг тоосруулан хатаахад бэлдэж 600С хүртэл хөргөнө.

Тоосруулан хатаагчид өтгөрүүлсэн шүүсийг хатаахдаа 120-160м/сек хурдтайгаар цацах явцад нь халуун агаараар үйлчлэн чийгийг ууршуулна. Чацарганы шүүсийг хатаах агаарын температур тоосруулан хатаагчид орох үед 180-2150С гарах үедээ 80-850С байхад тохиромжтой бөгөөд хатаасан шүүс нь 5%-аас ихгүй чийгтэй байна.

Манай Технологийн Инкубаторын туршсан чацаргана хатаах туршилтын ажлын үр дүнгээр 100л шүүс тоосруулан хатаахад 9,5 кг хатаасан чацаргана гарган авч байгаа бөгөөд энэ нь чацаргана жимсний хуурай бодисын агууламжаас шалтгаалан гарц дээрх үзүүлэлтийг харуулж байна. Дундажаар чацарганы ихэнх сортуудын хуурай бодисын агууламж 9,0-11,3% байдаг байна.

Бид энэхүү хатаасан чацарганаа 10гр-ийн нунтаг савлагч машинаар савласан бөгөөд нэг уут ийм чацарганыг 200-250 мл усанд найруулан чихэр нэмж шууд хэрэглэхэд нэн тохиромжтой бүтээгдэхүүн болсон билээ.