НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: Сонголтоор

Манайхан сүүлийн үед төрөл бүрийн ногооны салат хийдэг болсон нь хэрэглэгчдийн талархалыг ихээхэн хүртэж байна.

Өрхийн үйлдвэрлэлийн хямд үнэтэй тоног төхөөрөмжөөр хүнсий ногоог цэвэрлэх, хэрчих, жигнэх ажиллагааг гүйцэтгэж, шинэ ногооны консервийг үйлдвэрлэж болно. Манай хөдөө орон нутагт ногоо тариалаад түүнийгээ боловсруулан зах зээлд гаргах сонирхолтой иргэд их байдаг.

Бага оврын салатны үйлдвэр байгуулахад үндсэн хэдэн тоног төхөөрөмж хэрэгтэй байдаг. Үүнд:

  1. Ногоо хальслагч машин
  2. Ногоо хэрчигч машин
  3. Уурын жигнэгч машин
  4. Савлагч машин

Ер нь иж бүрэн салатын үйлдвэр нь ойролцоогоор 4 сая төгрөгөнд багтана. Хэрэв өрхийн үйлдвэрлэл хийх гэж байгаа бол бага хүчин чадалтай машинуудын сонголт хийхэд болно.

Монгол газар ургасан шим тэжээл сайтай хүнсний болон нарийн ногоогоор салат үйлдвэрлэлийн тухай бизнес санаагаа энд танилцуулъя.

1. Төмс лууван манжин хальслах машин

салатны үйлдвэр

Үндэс үрт ногооны хальсыг нь цэвэрлэхэд бэрхшээлтэй байдаг. Иймд салатанд хэрэглэгдэх төмс, лууван, манжин зэрэг ногоог хурдан бөгөөд хаягдал багатай цэвэрлэхэд энэхүү төхөөрөмжийг ашиглана.

салатны үйлдвэр

  • Цахилгаан зарцуулалт: 750 ватт/цаг
  • Цахилгаан хэрэглээ: 220 вольт/50 герц
  • Хүчин чадал: 15кг/удаа
  • Угаах хугацаа: 1-3 минут (угааж буй ногооны төрлөөс хамаарна.)
  • Машины жин: 60 кг
  • Машины овор хэмжээ: 470мм * 580мм * 780мм
  • Үйлдвэрийн үнэ: 1950 юань

2. Хэрчигч машинууд

Энгийн хэрчигч машин

салатны үйлдвэр

Их хэмжээгээр салат хийхэд өндөр хүчин чадалтай ногоо хэрчигчүүд их хэрэг болдог. Хэрчигч нь машин нь жигд ижил хэмжээтэйгээр хэрчиж болохоос гадна том жижгийг нь тохируулах боломжтой.

Та өөрийн нөөц бололцоо зах зээлийн багтаамжыг харгалзан тооцож, цагт 80 - 350 кг хүртэл хүчин чадал бүхий машиныг эндээс сонгоорой.

салатны үйлдвэр

Загвар 300 загвар 260 загвар 160 загвар
Цахилгаан зарцуулалт 1500 ватт/цаг 370 ватт/цаг 270 ватт/цаг
Цахилгаан хэрэглээ 220V 220V 220V
Хөдөлгүүрийн эргэлтийн хурд 1400 эрг/мин 1400 эрг/мин 1400 эрг/мин
Хүчин чадал 200-350 кг/цаг 100-200 кг/цаг 80-100 кг/цаг
Овор хэмжээ 36cм*30cм*58cм 28cм*24cм*45cм 20cм*20cм*35cм
Тогооны диаметр 30см 26см 16см

Үйлдвэрийн үнэ

1200 юань

1100 юань

900 юань

салатны үйлдвэр

салатны үйлдвэр

салатны үйлдвэр

салатны үйлдвэр

Гоёмсог хэрчигч машин

салатны үйлдвэр

салатны үйлдвэр

  • Цахилгаан зарцуулалт: 750 ватт/цаг
  • Цахилгаан хэрэглээ: 220 вольт/50 герц
  • Хүчин чадал: 100кг/цаг - 300кг/цаг
  • Хэрчилт хийх зузаан: 1мм - 5мм
  • Савхан хэрчилтийн хэмжээ: 4,5мм * 1-3,5мм буюу 3,2мм * 1-3,5мм
  • Машины овор хэмжээ: 440мм * 366мм * 700мм
  • Үйлдвэрийн үнэ: 1950 юань

салатны үйлдвэр

3. Салат жигнэгч машин

Энэхүү жигнэгч машин нь бууз, мантуу, жигнэсэн гурил, бөөрөнхий мах, хүнсний ногоо, махыг (гахай, тахиа, загас, хонь, үхрийн) уурын өндөр даралтаар боловсруулна. Хагас бэлэн бүтээгдэхүүний цех, ресторан, хэрчсэн гурилын үйлдвэр, салатны үйлдвэрт өргөн ашиглана.

Нэг ээлжиндээ нийт 48 тавиур дээр 5800 шр бууз, 1440 шр мантуу жигнэхээс гадна их хэмжээний хэрчсэн гурил, мах, салатны ногоог жигнэнэ.

салатны үйлдвэр

Төхөөрөмжийн давуу тал

1. Жигнэгч камерын гадна ханыг дулаан үл алдах маш сайн дулаалгатай. Эрчим хүч хэмнэх бөгөөд бүтээмж өндөр.
2. Автомат болон механик удирлагын системтэй, төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад тохиромжтой.
3. Цэвэр цэмцгэр дизайнлаг харагдахаас гадна ажиллуулахад хялбар.
4. Хаалга нь уур дулаан алдахгүй бөгөөд халуун уурын өндөр даралт, температурыг сайтар битүүмжилж чадна.
5. Эд ангиудыг сүүлийн үеийн технологиор шинэчлэн үйлдвэрлэсэн. Иймд эрчим хүчний хэмнэлт сайн.
6. Сайн чанарын ган төмрөөр хийсэн тул удаан жилийн туршид зэврэхгүй бөгөөд өнгө үзэмжээ алдахгүй. Удаан жилийн турш эрүүл ахуйн өндөр шаардлагыг хангаж чадна.
7. Хаалганд автомат түгжээ суулгасан тул хөдөлмөр аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан.
8. Усны хэмжээг хянаж, автоматаар нэмэгдүүлнэ.
9. Уурын даралтын аюулгүй ажиллагааны хаалттай тул жигнэж байгаа хүнсний бүтээгдэхүүний хэлбэрийг алдагдуулахгүй бөгөөд жигнэгчийн дотор ханыг ямар нэгэн деформацид оруулахгүй.

Техникийн үзүүлэлт ба үнэ

Материал 201 SS 304 SS
Цахилгаан зарцуулалт 30 квт * 2 30 квт * 2
Цахилгаан хэрэглээ 380V, 50Hz 380V, 50Hz
Овор хэмжээ 1400*1020*1540мм 1400*1020*1540мм
Тавиур 48 шр 48 шр
Үнэ 5200 юань 6300 юань

Жич: Хүнсний бүтээгдэхүүн жигнэх зориулалтаар ашиглах гэж байгаа бол 304SS загварын жигнэгчийг захиалах хэрэгтэй. Учир нь манай мэрэгжлийн хяналтын байцаагч нар хүнсний эрүүл ахуйн шаардлагын үүднээс SUS304 маркийн үл зэврэх гангаар хийсэн төхөөрөмжийг Хүнсний үйлдвэрт ашиглахыг зөвшөөрдөг.

3. Битүүмжлэгч наах машин (Цахилгаан соронзон индукцийн наагч машин)

салатны үйлдвэр

Энэ машин нь гоо сайхан, хими, хортон шавьжийн хор, малын эм, ургамалын тос, техникийн тос, хүнс, эмийн үйлдвэрүүдэд өргөн хэрэглэгдэх бөгөөд тугалган цаасаар савны амсарыг битүүмжлэнэ.

Савны амсарыг битүүмжилснээр бүтээгдэхүүн асгарах, гоожих асуудал үгүй болж, үйлдвэрлэлийн баталгаат лац болж өгдөг давхар үүрэг гүйцэтгэнэ.

Энэ битүүмжлэгчийг полиэтилен (PE), полиестер (PET), полипрополин (PP), полистерин (PS), шил, ABS болон бусад материалаар хийсэн саванд наана. Метал саванд хэрэглэж болохгүй.

Цахилгааны хүчийг тохируулах боломжтой. Хурдан наана. Эдийн засгийн хэмнэлттэй бөгөөд эдэлгээ удаан.

20мм-оос 130мм хүртэл диаметр бүхий саванд битүүмжлэл хийнэ. Автоматаар тоолно. Хэт халах буюу цахилгааны ачаалал ихэсхэд автоматаар хамгаалалтын горимд шилжинэ. Хэрэглэхгүй орхисон тохиолдолд 15 минутын дараа өөрөө автоматаар унтрана.

салатны үйлдвэр

салатны үйлдвэр

  • Цахилгаан хэрэглээ: 220V
  • Цахилгаан зарцуулалт: 0.8квт-1.2квт (тохируулж болно)
  • Гүйдлийн хүч: <0.1A
  • Хамгийн их зөвшөөрөгдөх гүйдлийн хүч: <6A
  • Аюулгүй байдлын зэрэглэл: l p 21
  • Ажлын давтамж: 30KHz (± 5%)
  • Битүүмжлэл хийх савны амсарын диаметр: 20- 130 мм
  • Гадна хайрцагын хэмжээ: 540мм * 335мм * 175мм
  • Машины жин: 2.7кг
  • Үйлдвэрийн үнэ: 880 юань

салатны үйлдвэр

1. Шилэн бортого

Шилэн бортого нь халуунаар ариутган савлах төрөл бүрийн салат, хоол амтлагч сүүмс, майонез, жимсний чанамал, варень, зөгийн бал савлахад зэргийг савлахад өргөн хэрэглэгдэнэ.

салатны үйлдвэр

Багтаамж Өндөр Диаметр Амсарын диаметр Үнэ
100 мл 6,5 см 5 см 4,6 см 1,7 юань
150 мл 7,8 см 5,8 см 5 см 1,8 юань
195 мл 8 см 6,5 см 5,6 см 1,9 юань
240 мл 8,7 см 6,5 см 5,6 см 2.0 юань
260 мл 10 см 6,5 см 5,6 см 2.1 юань
350 мл 10,7 см 7,2 см 6,3 см 2,2 юань
500 мл 12,4 см 8,3 см 7,5 см 2,4 юань
750 мл 14,4 см 8,3 см 7,5 см 2,7 юань

Шилэн бортогыг ашиглахын өмнө тагыг нь таглаад (чанга таглаж болохгүй) 15 минут хиртэй халуун ууранд жигнэнэ. Жигнэж ариутгасаны дараа бээлийтэй гараар авч, таглаатай хэвээр нь сэрүүн цэвэрхэн орчинд тавьж хөргөнө. Энэ үед савхаар цохиход уянгалаг дуугарч байвал  шилэн савыг хэрэглэж болно.

2. Хуванцар бортого

Хуванцар бортого нь төрөл бүрийн ширхэгийн бараа болон даршилсан ногоо савлахад зориулагдсан. Таглаа болон битүүмжлэгч нь үнийн саналд багтсан.

салатны үйлдвэр

Хэмжээ Мөнгөн таглаатай Алтан таглаатай
Өндөр 6,5 * диаметр 8,5. Багтаамж: 275 мл 1,25 юань 1,25 юань
Өндөр 8,5 * диаметр 8,5. Багтаамж: 380 мл 1,25 юань 1,25 юань
Өндөр 10,0 * диаметр 8,5. Багтаамж: 450 мл 1,30 юань 1,40 юань
Өндөр 11,0 * диаметр 8,5. Багтаамж: 500 мл 1,40 юань 1,50 юань
Өндөр 14,5 * диаметр 8,5. Багтаамж: 720 мл 1,60 юань 1,90 юань
Өндөр 10,0 * диаметр 9,8. Багтаамж: 650 мл 1,90 юань 2,00 юань
Өндөр 12,0 * диаметр 9,8. Багтаамж: 840 мл 2,30 юань 2,40 юань
Өндөр 15,0 * диаметр 9,8. Багтаамж: 1024 мл 2,40 юань 2,50 юань
Өндөр 18,0 * диаметр 9,8. Багтаамж: 1300 мл 2,60 юань 2,70 юань

салатны үйлдвэр

Нэг хайрцаганд багтах тоо хэмжээ

Захиалга авах доод хэмжээ нэг хайрцаг буюу 132-500 ширхэг.

Хэмжээ Хайрцаган дахь тоо ширхэг Нэг бортогоны багтаамж
Өндөр 6,5 * диаметр 8,5 540 ширхэг 275 мл
Өндөр 8,5 * диаметр 8,5 420 ширхэг 380 мл
Өндөр 10,0 * диаметр 8,5 360 ширхэг 450 мл
Өндөр 11,0 * диаметр 8,5 300 ширхэг 500 мл
Өндөр 14,5 * диаметр 8,5 240 ширхэг 720 мл
Өндөр 10,0 * диаметр 9,8 264 ширхэг 650 мл
Өндөр 12,0 * диаметр 9,8 200 ширхэг 840 мл
Өндөр 15,0 * диаметр 9,8 176 ширхэг 1024 мл
Өндөр 18,0 * диаметр 9,8 132 ширхэг 1300 мл

Экспортын зориулалттай цаасан хайрцаганд савласан.

салатны үйлдвэр

Салат хийх хамгийн шалгарсан арга бол халуун уураар жигнэх технологи юм. Дэлхийн олон оронд төрөл бүрийн ногоог жигнэж, амтат салат хийх жор байдаг. Интернетээр хайвал хэдэн мянгаараа байгаа болохоор тэрхүү жорыг энд танилцуулсангүй.

Луувангийн салат

салатны үйлдвэр

Байцааны салат

салатны үйлдвэр

Луувангийн закуска

салатны үйлдвэр

Хүрэн манжингийн салат

салатны үйлдвэр

Дунайский салат

салатны үйлдвэр

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 5 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

зөөврийн өсгөгч