Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: Сонголтоор

Ухаалаг усалгааны систем нь усны нөөц багатай бүс нутагт өндөр ургац авах шинэ төрлийн технологи юм. Газар тариаланд ухаалаг усалгааг хэрэглэснээр ус бага зарцуулж, арвин их ургац авах боломжтой учраас энэхүү арга нь гадаргын усны нөөц багатай орнууд, ялангуяа АНУ-ын баруун бүс, Израйлд өргөн хэрэглэгддэг.

Дуслын усалгааны систем

Зураг дээр: Ухаалаг усалгааны иж бүрэн системийн угсралтын бүдүүвчийг харууллаа. Энэ зураг дээр харуулсан усалгааны систем дээр хоёр төрлийн хоолой хэрэглэсэн байгаа нь харагдаж байна. Энэ нь гол шугам болон салаалагч шугам. Гол шугамд 32мм- 160мм-ийн диаметр бүхий хоолой ашигладаг бол салаалагч шугамд 20мм-75мм-ийн диаметртэй хоолой ашиглана. Харин микро шугамд 16мм-20мм-ийн диаметртэй хоолой ашиглана. Микро шугам нь ургамал бүрийн үндсэнд усалгаа хийх хамгийн эцсийн нарийн хоолой юм.

Хөрс, ургамал, ус гурвын харилцан уялдаатай амьдралын процессийг маш сайн холбож өгсөн энэ технологи нь зөвхөн ургамлын үндсийг шим тэжээл бүхий бордоот усаар тодорхой цагт ханган тэжээж, өгдөг тул ургамлын өсөлт хөгжилтийг жигд хурдацтайгаар явагдах алхамыг баталгаатай бүрдүүлж өгнө.

Сүүлийн жилүүдэд Хятадын фермерүүд дуслын усалгааны системийг ашигласанаар ус болон бордооны илүүдэл зардлыг багасгаж эдийн засгийн маш их хэмнэлттэйгээр өндөр ургац авч байна.

Энд танилцуулж байгаа ухаалаг усалгааны гол эд анги болох усалгааны хоолой нь жимс жимсгэнэ, хүнсний ногоо, цэцгийн аж ахуйд өргөн хэрэглэгдэнэ. Израйлийн дуслын усалгааны технологийн дагуу БНХАУ-д үйлдвэрлэсэн энэхүү хоолойг Хятад улсын ХАА-н Усалгаа Бороожуулалтын Үндэсний Хяналтын төвөөс 98,56 хувийн өндөр үзүүлэлттэй бүтээгдэхүүн гэж гэрчилсэн байна.

Энэхүү усалгааны хоолой нь бөглөрч хугарахгүй. Олон жилийн турш хэрэглэж болох бөгөөд энгийн нөхцөлд 8 жил ашиглах боломжтой. Хөрсийг байнга чийглэг байлгах, үндэсний усан хангамжыг тогтмол барихад онцгой үүрэг гүйцэтгэнэ.

Үйлдвэрлэгчийн тодорхойлсноор "Усны алдагдлыг 95 аас дээш хувиар багасгаж, эрчим хүчийг 65 хувь хэмнэнэ" гэжээ.

Томоохон хүлэмжинд хэрэглэсэнээр агаарын чийгшилтийг 20-30 хувь багасган өгсөнөөр ургамалын өвчин үүсэх, хортон шавьж үржих явдлыг бууруулан, хөрсний дулааныг 2-3 хэмээр нэмэгдүүлж, боловсрох хугацааг 7-15 хоногоор эрт болгодог.

1. Гол шугамын хоолойнууд.

Дуслын усалгааны систем

Энэхүү хоолойнууд нь усалгааны системийн ус дамжуулах үндсэн шугамд хэрэглэгдэнэ. Та усалгаа хийж буй ургамалынхаа усны хэрэглээ болон зайнаас хамаарч хоолойны диаметрийн сонголтыг хийнэ.

Диаметр 32мм Зузаан 0.5мм Урт 100м 163.71 юань
Диаметр 32мм Зузаан 1.0мм Урт 100м 219.40 юань
Диаметр 40мм Зузаан 0.5мм Урт 100м 193.00 юань
Диаметр 40мм Зузаан 1.0мм Урт 100м 241.36 юань
Диаметр 50мм Зузаан 0.5мм Урт 100м 234.85 юань
Диаметр 50мм Зузаан 1.0мм Урт 100м 281.35 юань
Диаметр 63мм Зузаан 0.5мм Урт 100м 230.20 юань
Диаметр 63мм Зузаан 1.0мм Урт 100м 312.04 юань
Диаметр 63мм Зузаан 1.2мм Урт 100м 347.38 юань
Диаметр 63мм Зузаан 1.5мм Урт 100м 418.06 юань
Диаметр 75мм Зузаан 0.5мм Урт 100м 244.15 юань
Диаметр 75мм Зузаан 0.8мм Урт 100м 327.85 юань
Диаметр 75мм Зузаан 1.0мм Урт 100м 369.70 юань
Диаметр 75мм Зузаан 1.5мм Урт 100м 499.90 юань
Диаметр 90мм Зузаан 0.5мм Урт 100м 281.35 юань
Диаметр 90мм Зузаан 1.0мм Урт 100м 453.40 юань
Диаметр 110мм Зузаан 0.5мм Урт 100м 347.38 юань
Диаметр 110мм Зузаан 1.0мм Урт 100м 541.75 юань

Дээрхи хоолойнууд нь усжуулалтын үндсэн гол шугамд хэрэглэгдэнэ. Өөрөөр хэлбэл усан сан болон худгийн насосноос усалгааны талбай руу татах эхний шугам юм. Эндээс салаалагч шугамуудыг холбодог. Салаалагч шугам нь хамгийн ихдээ 100м хүртэл урт байх бөгөөд 16мм, 20мм, 25мм, 32мм гэсэн диаметртэй байдаг.

2. Салаалагч шугамын хоолойнууд.

Дуслын усалгааны систем

Энэ шугам нь үндсэн гол шугамаас салаалж мөр хооронд татах зориулалтаар хэрэглэгдэнэ. Үндсэн гол шугамын хоолойноос бага диаметртэй байх бөгөөд иэхвчлэн 20мм-75мм-ийн диаметртэй хоолойнуудыг ашиглана

Диаметр 20мм 25мм 32мм 40мм 50мм 63мм
Зузаан 2.3мм 2.3мм 3.0мм 3.7мм 3.7мм 4.7мм
Уртын хэмжээ 500м 300м 200м 200м 100м 100м
Даралт даах чадвар 16кг 16кг 16кг 16кг 12.5кг 12.5кг
Материал Цэвэр PE түүхий эдээр үйлдвэрлэсэн
Баталгаа 50 жил 50 жил 50 жил 50 жил 50 жил 50 жил
Үнэ 1.48 юань/метр 1.95 юань/метр 3.40 юань/метр 5.30 юань/метр 6.75 юань/метр 12.60 юань/метр

Эрээн хот хүртэл тээврийн зардал үндсэн үнэ дээр 15 хувь нэмэгдэнэ. Захиалга авах доод хэмжээ нэг бүтэн ороомогоор (100м-500м).

3. Микро салаалагч хоолойнууд

Дуслын усалгааны систем

Салаалагч шугамаас микро салаалагч татна. Энэ нь 3/5мм, 4/7мм, 9/12мм гэх мэт хэмжээтэй үйлдвэрлэгддэг. Энэ нь дотор болон гадна диамерийн хэмжээг илэрхийлж байгаа юм. Тухайлбал:

3/5мм гэсэн хэмжээ нь дотор диаметр 3мм, гадна диаметр 5мм гэсэн ойлголт билээ. Усалгааны хэмжээнээс шалтгаалан микро салаалагч хоолойг сонгож авдаг. Микро салаалагч нь ургамалыг тэжээгч хамгийн эцсийн хоолой юм. Түүнд хатгуур, шүршүүр, дуслуурыг холбож, усалгааг хийдэг.

Хэмжээ 3/5мм 4/7мм 9/12мм
Нэг боодол 500м 200м 100м
Үнэ: 0.7 юань/метр 0.9 юань/метр 2.7 юань/метр

4. Дуслын усалгааны хатгуур

Дуслын усалгааны систем

Дуслын усалгааны хатгуур нь босоо болон тахир гэсэн хоёр хувилбараар үйлдвэрлэгдэнэ. Энэхүү хатгуурыг усалгаа хийж байгаа ургамалынхаа дэргэд хатгаж, дуслаар усалгаа хийхэд ашиглана.

Хатгуурын багц Нэг салаа хатгуур Хоёр салаа хатгуур Дөрвөн салаа хатгуур
Усалгаа 5-6 литр/цаг 10-12 литр/цаг 20-24 литр/цаг
Хоолой Нэг ширхэг 3/5 мм 2 ширхэг 3/5 мм 4 ширхэг 3/5 мм
Даралт 1кг - 2.5кг 1кг - 2.5кг 1кг - 2.5кг
Үнэ Үнэ: 1.3 юань Үнэ: 2.7 юань Үнэ: 3.60 юань

Жич: Хатгуурын үнийн саналд гуурс болон холбогч нь орсон болно.

Дуслын усалгааны систем

Дуслын усалгааны систем

Дуслын усалгааны систем

5. Хүлэмжийн усалгааны систем

Дуслын усалгааны систем

6. Дусаагуурт усалгааны систем

Дуслын усалгааны систем

Мэдээлэл бэлтгэгдэж байгаа

6. Бороожуулагч усалгааны шүршүүр

Дуслын усалгааны систем

Мэдээлэл бэлтгэгдэж байгаа

7. Мод усалгааны дусаагуур

Дуслын усалгааны систем

Мэдээлэл бэлтгэгдэж байгаа

Дуслын усалгааны систем

Дуслын усалгааны системийг жимсний мод болон гүзээлзгэний аж ахуйд хэрэглэсэн байдал

Дуслын усалгааны систем

Дуслын усалгааны систем

  • Зөвхөн ургамалын үндэс байгаа хэсэгт усалгааг тогтоосон цагт хийж өгнө. Иймд усалгаанд шаардагдах усны зарцуулалтыг 70 хувь багасгах боломжтой.
  • Цаг агаарын болон гантай жилийн хур борооны гачаалаас хэзээ ч айх явдалгүйгээр төлөвлөсөн ургацаа хураан авах бүрэн боломжтой. Ургац хэзээ ч алдахгүй. Ургацын хэмжээг 230 хувь хүртэл өсгөж чадна.
  • ХАА-н тогтвортой хөгжлийг баталж, жил бүр өсөн нэмэгдэх хүнсний хангамжыг бүрэн батална.
  • Хувийн болон бага хэмжээний жимс жимсгэний цэцэрлэг, хүлэмж болон хүнсний ногооны талбайд ашиглахад нэн тохиромжтойгоос гадна усалгааны системийн анхны хөрөнгө оруулалт бага шаардана. Оруулсан хөрөнгийг маш богино хугацаанд найдвартай нөхнө.
  • Энэ системийг Европ, Америк, Африк болон Азийн зүүн өмнөд, алс дорнодын бүс нутагт амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд Ойрхи дорнодын арабын элсэн цөлд ч өндөр урагц авах боломжыг бүрдүүлж байна.
  • Ургамал ургах эрүүл орчинг бүрдүүлэн өгч ургамлын өвчин болон зэрлэг өвсөөр талбай дүүрэх явдлыг эрс багасгана. Бордоо хэмнэхээс гадна үр дүнг нь 30 хувиар нэмж өгнө. Усалах болон бордох ажиллагааг хамтад нь хийх боломжтой.
  • Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ургамалын мөр бүрийн усалгааг тус бүрт нь тохируулан өгөх бүрэн боломжтой.
  • Ажиллах хүчийг хэмнэнэ.

Дуслын усалгааны тухай ерөнхий мэдээлэл

Газар тариаланд дуслын усалгааг хэрэглэснээр ус бага зарцуулж, арвин их ургац авах боломжтой учраас энэхүү арга нь гадаргын усны нөөц багатай орнууд, ялангуяа АНУ-ын баруун бүс, Израйлд өргөн хэрэглэгддэг. Дуслын усалгааны арга нь усанд хэмнэлттэйн дээр бас ургамал хамгааллын чухал ач холбогдолтой. Тухайлбал гадаргуугийн ба бороожуулах аргаар услах нь ургамлын навчийг хэт их норгосноос болж мөөгөнцрийн өвчний тархалтыг нэмэгдүүлдэг. Тэгвэл дуслын усалгаа нь усыг зөвхөн үндсэнд шингээх учир навчны өвчлөлтийг бууруулна. Мөн түүнчлэн усандаа бордоо уусган ургамлыг бордож зардал хэмнэх, өөрөөр хэлбэл "нэг сумаар хоёр туулай буудах" боломжтой.

Дуслын усалгааны систем

Дуслын усалгааны системийг жимс жимсгэний аж ахуй, мод үржүүлгийн газар, хүнсний ногооны талбай, хүлэмжийн аж ахуйд өргөн хэрэглэнэ.

Дуслын усалгааны систем

Усалгаат талбайн шүршигтэй системийг тэжээлийн ургамалын талбай, хүнсний ногооны аж ахуй, хот суурин газрын цэцэрлэгжүүлэлтэнд өргөн хэрэглэнэ.

Дуслын усалгааны систем

Цэцгийн аж ахуйн усалгааны төхөөрөмж нь цэцэг, үнэт ургамал, ботаникийн хүрээлэнд өргөн хэрэглэнэ.

Монголын Хөдөө аж ахуйн их сургуулийн Агробиологийн сургуульд 1996 оноос хойш энэ технологийг ХБНГУ-ын Вайнштэфэны мэргэжлийн дээд сургуультай хамтран ил талбайн ба хүлэмжийн хүнсний ногоо, цэцгийн мандалд туршиж тодорхой үр дүн гаргаад байна. Тухайлбал ХААИС-ийн багш Мөнхтуяагийн хийсэн судалгааны үр дүнд Монгол орны нөхцөлд дуслын усалгааны нийт зарцуулалт нь гадаргуугийн усалгаанаас хоёр дахин бага, харин ашигтай зарцуулалтын коэффицент нь хоёр дахин их байх боломжтой нь тогтоогджээ.

Дуслын усалгаа нь ургамалд хэрэгцээтэй усыг үндсэнд нь дусал хэлбэрээр өгөх арга юм. Дусал хэлбэрээр өгөхөд усыг өндөр даралтаар шахах шаардлагагүй. Ус гүйх шланканд полиэтилен материалаар хийгдсэн дуслагчуудыг холбож өгдөг

Дуслын усалгааны төхөөрөмжийн ус орж буй хэсэгт усны цорго, усны даралт хэмжигч, шүүлтүүр, даралт бууруулагч гэсэн эд ангиуд байрладаг. Даралт бууруулагчаас усны шланк залгагдаж, шланканд дуслагчуудыг таримал ургамлын төрөл зүйл, мөр хоорондын ба ургамал хоорондын зай гэх мэт тухайн нөхцөл байдалд тохируулан холбоно. Төхөөрөмжөө бага талбайд буюу хүлэмжинд бол гараар, том талбайд бол трактороор суурилуулна.

а. Дуслын усалгааны төхөөрөмжийг гараар суурилуулах

Эхлээд талбайд шланк суулгах ховилуудаа услах ургамлын мөрүүдийг дагуулж татна. Дараа нь усны төв хуваарилагчаас шланкуудаа салаалан, ховилуудад суулгана. Суулгасны дараа шланк, дуслагчуудаа эвдэрч гэмтээгүй, хэвийн ажиллагаатай байгааг нь шалгаад, хөрсөөр хучина. Одоо ус тавьж үзвэл дусалж буй газруудад чийг нь хөрсний гадаргууд мэдэгдэнэ.

б. Дуслын усалгааны төхөөрөмжийг трактороор суурилуулах

Томоохон талбайд бол дуслын усалгааны төхөөрөмжийг трактороор суурилуулах боломжой. Баруунд бол энэ ажлыг дангаар нь бус, харин талбай хучих ажилд хавсран хийж хэвшсэн байна. Yүний тулд хучигч багаж Фолиоматад усны шланк суулгах багажийг нэмж угсардаг.

Дуслын усалгааг хүлэмжинд ашиглахад тохиромжтой. Хэрэв хүлэмж нь худгаас усаа авдаг бол торх усаар дүүргээд өндөрлөг газар тавихад хангалттай. Усны хуваарилагч шланкийн нэг үзүүрт крант залгаад, торхондоо холбоно. Энэ хуваарилагчыг хүлэмжинд оруулж, ургамлын мөр тус бүрд, дуслагч бүхий усалгааны шланкуудыг салаална.

Хүлэмжинд суурилуулахтай ижил аргаар суурилуулна. Мөн л торхтой уснаас хуваарилагч шланкаар авсан усаа усалгааны шланкаар дамжуулан, дуслагчаар дуслуулна.

Хөрсний чийгийг тензиометрийн аргаар хэмжих

Хөрсний чийгийн хангамжийг хэмжих олон арга байдгийн нэг нь сорох хүчдэлээр нь хэмжих арга юм. Энэ аргаар хийх хэмжилтэд тензиометр багажийг ашигладаг. Тензиометр нь керамик материалаар хийгдсэн үзүүртэй, целлюллоз хоолой, манометр гэсэн эд ангиудаас бүрдэнэ. Тензиометрийг ашиглахдаа усаар дүүргээд, агаар оруулалгүйгээр таглаж, хөрсөнд хөдөлгөөнгүй зооно. Тензиометр нь хөрсний сорох хүчдэлийг ( даралтын эсрэг хүч) гектопаскаль буюу гПа нэгжээр 0-800 гПа-ийн хоорондох хязгаарт хэмждэг. Тензиометорийг усанд хийвэл хоолойн дахь ус гадагш алдагдахгүй учир сорох хүчдэл нь 0гПа, харин хөрсөнд зоосон үед хөрсний хуурайшлаас хамааран сорох хүчдэл нэмэгдэж дээд тал нь 800 гПа хүрэх боломжтой.

Тензиометрээр хэмжилт хийхийн ач тус нь таримал ургамлын усалгааны тохиромжтой горимыг тогтоож, шинжлэх ухааны үндэстэй, эдийн засгийн үр ашигтай хувилбараар услахад оршино. Зарим хүнсний ногооны хувьд сорох хүчдэлийн зохистой хэмжээг нормчлон гаргасан нь бий боловч фермер хүн өөрийнхөө талбайд туршилт хийж үзэх нь зүйтэй. Учир нь байгаль, цаг уурын зөрүүтэй байдал, дэлхийн цаг уурын өөрчлөлт зэргээс шалтгаалаад аливаа нормчилсон утгуудыг фермерийн аж ахуйдаа шууд тохирно гэж үзэхэд эргэлзээтэй болж байна.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ