Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ:Сонголтоор

Хятад улсын алдарт Dongfeng үйлдвэрийн 12-22 морины хүчтнй явган трактор нь (Power tiller = Walking tractor) хос зориулалттай ХАА-н техник юм. Явган тракторыг газар тариалангийн болон тээврийн зориулалтаар өргөн ашиглана.

Dongfeng үйлдвэрийн хос дугуйтай энэхүү трактор нь авсаархан, энгийн бүтэцтэй бөгөөд аюулгүй, эдэлгээ даадаг төхөөрөмж юм.

Ажиллуулж сурахад хялбар, хөнгөн жинтэй хүчирхэг хөдөлгүүртэй, хөдөө орон нутгийн уул бартаа, жалга ховилоор туулах чадвар нэн сайн.

Явган трактор

Явган тракторыг газар тариалангийн хөрс боловсруулах, газар шорооны ажил хийх, жимс ногооны цэцэрлэгт хэрэглэх зэрэг өрхийн аж ахуйд өргөн хэрэглэнэ. Мөн түүнчлэн хөдөөгийн малчидын ахуй амьдралд нэн тустай.

Хэрэв та нэмэлт агергатуудтай нь худалдан авбал газар хагалах, сийрүүлэх, хураалт хийх, газар өрөмдөх, суваг шуудуу гаргах, тээвэрлэлт хийх зэрэг ажлуудаа амархан гүйцэтгэнэ.

Хятад улсад явган тракторыг хүн хүч муутай хөдөө орон нутгийн хүнд хүчир ажилд өргөн хэрэглэж байгаа сайхан жишээ байгаа бөгөөд усжуулалт хийх, ариутгал хийх, хөрс бутлах, гурил тээрэмдэх, малын тэжээл хэрчих, бороожуулалт хийх нүүдэл суудал хийх зэрэг олон ажилд өргөн хэрэглэж байна.

Явган трактор

Загвар Нэгж DF-12L DF-15L DF-18L
Чадал Морины хүч 12 15 18
Тракторын жин Анжисгүй кг 350 360 390
Анжистай 455 465 495
Ажиллах масс (анжистэй) кг 490 505 535
Анжисны эргэх хурд эрг/мин 188
Хэмжээ мм 2680 х 960 х 1290
Хутганы тоо ширхэг 18
Ажил гүйцэтгэх өргөн мм 600
Тракторын хэлбэр Нэг тэнхлэгтэй, хоёр зүтгүүр дээрээ хүч, жолоодлоготой
Үндсэн хүч дамжуулагч (3+1) х 2
Хурд Зүтгэх км/цаг 1..5, 2.7, 4.4, 5.7, 10.2, 16.5
Ухрах 1.1, 4.1
Дугуйны хэмжээ 6.00-12
Тэнхлэгийн өргөн мм 800, 740, 640, 580 (Стандартаараа 800мм байдаг)
Min. Газраас өргөгдөх өндөр мм 185
Min. Эргэх радиус м 0.9 (анжисгүйгээр)
Хөдөлгүүрийн марк S195N/ZS195N S1100A2N / ZS1100N ZS1110N
Хөдөлгүүр Нэг цлиндр, хөндлөн, 4-ээлжтэй, Swirl шаталттай / шууд шахалттай, усан хөргүүртэй
Bore х Stroke мм 95 х 115 100×115 110×115
Total Displacement литр 0.815 0.903 1.092
Compression Ratio 17:01
Тахир голын эргэх хурд эрг/мин 2000
Тогтсон чадал квт 9.2 10.2 12.9
Шатахуун зарцуулалт гр/квт.цаг 265.2 253.8 253.8
Тосны зарцуулалт гр/квт.цаг ≤2.72
Хөргөлтийн хэлбэр Конденсатор (Радиотор)

 

Явган трактор

Загвар DF-12L DF-15L DF-18L DF-20L DF-22L
Үйлдвэрийн үнэ (Үндсэн төхөөрөмж) 5800 юань 6100 юань 6200 юань 6800 юань 6900 юань
Хөрс сийрүүлэгч агергат 1.2м өргөн (Tiller) 1650 юань 1650 юань 1650 юань 1650 юань 1650 юань
Хөрс сийрүүлэгч агергат 1.3м өргөн (Tiller) 1850 юань 1850 юань 1850 юань 1850 юань 1850 юань
Хөрс сийрүүлэгч агергат 1.4м өргөн (Tiller) 2150 юань 2150 юань 2150 юань 2150 юань 2150 юань
Хөрс бутлагч төмөр дугуй (Paddy wheel) 420 юань 420 юань 420 юань 420 юань 420 юань
Хөрс нуруулдагч сайжруулсан машин 1650 юань 1650 юань 1650 юань 1650 юань 1650 юань
Хөрс нуруулдагч стандарт машин 1350 юань 1350 юань 1350 юань 1350 юань 1350 юань
Дан анжис (Single plow) 500 юань 500 юань 500 юань 500 юань 500 юань
4 эгнээ бордоо цацагч машин 720 юань 720 юань 720 юань 720 юань 720 юань
5 эгнээ бордоо цацагч машин 780 юань 720 юань 720 юань 720 юань 720 юань
Цахилгаан стартер (Electric starter) 550 юань 550 юань 550 юань 550 юань 550 юань

Үндсэн машин дээр та өөртөө хэрэгтэй байгаа нэмэлт агегатуудыг сонгон захиалж болно. 

Явган трактор

Явган трактор

Жолоодож сурахад хялбархан. Дугуй мотоцикл унадаг хүнд бол бүр ч амархан.

Явган трактор

Хөрс нуруулдагч төхөөрөмжөөр хөрсийг амархан нуруулдаж, хүнсний ногоо тариалахад бэлтгэж байна.

Явган трактор

Жижигхэн хөнгөн биетэй мөртлөө, хүчирхэг хөдөлгүүртэй болохоороо ямар ч шаварыг туулаад л гарна.

Явган трактор

Хөрс сийрүүлэгч төхөөрөмжтэй явган трактор нь газар тариалангийн ажлын үндсэн ажлыг нугалдаг.

Явган трактор

Энэ тариачин нэг сумаар "АРВАН" туулай буудчихлаа. Ха ха. Залуу эр явган трактортоо анжис зүүгээд, шороо бутлагч дугуйгаараа (Paddy wheel) давхар үйлдэл хийж байна.

  1. Газраа хагалчихна.
  2. Хөрсөө сийрүүлчихнэ.
  3. Цаг хугацаа хэмнэнэ.
  4. Түлшний зарцуулалт багсана.
  5. Хоёр хүний ажил хийчихнэ.
  6. Хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэнэ.
  7. Өрхийн орлого нэмэгдэнэ.
  8. Сэтгэлийн ханамжын таашаал авна.
  9. Өөртөө итгэх итгэл төрнө.
  10. Улам их ухаан сийлэх болно. Ийм л АРВАН туулай буудчихаад байгаа юм даа.

Явган трактор

Шатахуун бага хэрэглэх явган трактор нь чиргүүл зүүчих юм бол 500-1000 кг ачааг хангалттай тээвэрлээд байж чадна.

Явган трактор

Ганцхан явган трактор 12 морины хүчтэй тул газар хагалахад ажлын морь л гэсэн үг.

Явган трактор

Цас их унасан үед хунгарласан цасыг төвөггүй зайлуулж талбайг цэвэрлэнэ.

Явган трактор

Энэтхэг залуугийн "Амжиргаа" болсон чөдрийн ганц морь нь энэ явган трактор гэнэ шүү.

Явган трактор (walking tractors, two-wheel or hand tractors) нь дэлхий дахинаа жижиг фермерийн аж ахуй, төрөл бүрийн ургамалын цэцэрлэгийн аж ахуй, үйлдвэр, газар тариалан, ахуйн хэрэглээнд өргөн хэрэглэгдэж байна.

Үндсэндээ 4 дугуйт тракторыг хялбаршуулсан загвар бөгөөд жижиг талбайд маневр хийх тал дээрээ давуутай юм. Жижигхэн овор багатай тул багахан талбайд тариалалт хийхэд морь үхэр шиг талбай голохгүй мөртлөө, хамгийн багадаа гэхэд 8 морины хүчтэй байдаг.

Явган трактор

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 5 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

зөөврийн өсгөгч