Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 2500 юань

Би Хятад улсын CCTV10 суваг телевизээр нэгэн хурц өрсөлдөөнт нэвтрүүлэг үзэж байгаад энэхүү машины гайхамшгийг мэдэрсэн юм. Авсаархан бөгөөд хямдхан энэхүү машин хичнээн их хүний ажлыг нугалж, өөрөөсөө хэд дахин хүчтэй техникээс илт давуу болохыг харуулж байгаа энэ бичлэг миний анхаарлыг татсан юм.

Хамгийн гол нь ганцхан ийм машинтай байхад газар тариалангийн хамаг хүнд ажлыг нугалчихаад байгаа юм. Тухайлбал:

1. Атар газрыг бол жижигхэн анжисаа зүүгээд хагалчихна. Ер нь хөрс голохгүй л юм байна.

Жижиг явган трактор

2. Урьд нь тариалалт хийж байгаа газрын хөрсыг хагалаад, дараа нь бүхэл том хэсгийг нь бутлана.

3. Хөрсийг сийрүүлнэ гэдэг бол тариалалтанд бэлтгэх хамгийн чухал ажлын нэг. Энэ төхөөрөмжөөр урьд жил нь тариалалт хийсэн газрынхаа хөрсийг сийрүүлэн бэлтгэнэ.

4. Сийрүүлсэн газартаа суваг шуудуу гарган мөрлүүлж, хүнсний ногоо тариалахад бэлтгэнэ. Хагалсан газраа сийрүүлэхээс гадна бордох, шим тэжээлийг нь нэмэгдүүлэхэд бас ашиглачихна.

5. Энэхүү үрлэгч агергатаар улаан буудай, царгас, лууван, манжин, эрдэнэ шиш зэрэг жижигхэн үрт ургамалын үрийг суулгана.

6. Ногоочин хүний зун цагийн хамгийн хүнд ажил бол зэрлэг ургамалаас ургацаа хамгаалах явдал юм. Тэгвэл энэхүү жижиг төхөөрөмжөөр мөр хооронд ургасан зэрлэг ургамалыг төвөггүй үндсээр нь ухаад гаргачихна.

5. Үрсэлгээгээ хийгээд, гялгар уутаар бүтээчихнэ.

6. Цөлжсөн нутгийг ногооруулахын тулд энэхүү төхөөрөмжөөр хатуу хөрсийг ухаж хагална. Хурц иртэй хутганууд нь хөрсийг маш амархан боловсруулна.

7. Энэхүү хурц иртэй хөрс хуулагчаар зэрлэг ургамал ургасан талбайн газрыг гүн ухаж, цэвэрлэгээ хийнэ.

Жижиг явган трактор

  • Банкны багтаамж: 3.6 литр бензин
  • Шатахууны марк: А93
  • Хөдөлгүүрийн модель: 168FB (Дөрвөн ээлжтэй)
  • Хөдөлгүүрийн чадал: 6.5 морины хүч
  • Хөдөлгүүрийн эргэлтийн хурд: 3600 эрг/мин
  • Хөрсөнд боловсруулалт хийх өргөн: 400мм - 800мм
  • Хөрсөнд боловсруулалт хийх гүн: 175мм - 300мм
  • Хүч дамжуулагч: Нейтрал болон давших хөдөлгөөн хийнэ.
  • Цэвэр жин: 59 кг
  • Баталгаа: Нэг жил
  • Үйлдвэрийн үнэ: 2500 юань

Жижиг явган трактор

Нэмэлт сонголтууд Үнэ
1. Анжис (Нэг иртэй) 200 юань
2. Хөрс бутлагч дугуй 200 юань
3. Хөрс сийрүүлэгч 450 юань
4. Мөр, суваг шуудуу гаргагч 150 юань
5. Үрлэгч 450 юань
6. Зэрлэг устгагч 200 юань
7. Гялгар уутаар бүтээгч 450 юань
8. Цөлжсөн хөрс боловсруулагч 200 юань
9. Хөрс хуулагч 150 юань
10. Үрсэлгээний мөр гаргагч 200 юань

Эдгээр агергатуудыг бага оврын явган тракторуудад нэмэлтээр захиалан авч, үйл ажиллагааны хүрээгээ нэмэгдүүлнэ.

Жижиг явган трактор

Жижиг явган трактор

Жижиг явган трактор

Жижиг явган трактор

Жижиг явган трактор

Жижиг явган трактор

Жижиг явган трактор

Жижиг явган трактор

Жижиг явган трактор

Жижиг явган трактор

Жижиг явган трактор

Жижиг явган трактор

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 5 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

зөөврийн өсгөгч