Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: Сонголтоор

Манай Монголчууд төмсийг тариалж чадаж байгаа боловч түүгээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр дутуу анхаараад байгаа юм шиг санагддаг. Жил бүр олон мянган тонн төмс хураан авч чадаж байгаа боловч, түүнийхээ ихэнх хэсгийг агуулах зоорь савны хүрэлцээ муутайгаас болж, муутган хаяж байгаа нь харамсалтай.

Иймд төмсөөрөө цардуул үйлдвэрлээд эхлэх юм бол хөнгөн, хүнсний үйлдвэрүүдийн түүхий эдийг эх орондоо үйлдвэрлэх сайхан боломж байна.

Цардуул гэж юу вэ?

Цардуул нь байгалийн өндөр молекулт органик нэгдэл юм. Цардуул нь (C6H10O5)n бүтцийн томъёо бүхий полисахарид ба α-D-глюкозын нэгжээс бүрдэнэ.

Цардуул нь- хүний хоол, хүнсний үндсэн бүрэлдэхүүний нэг бөгөөд талх, гурилан бүтээгдэхүүн, амуу будаа, зарим хүнсний ногоон, эрдэнэ шиш, төмс зэрэг цардуулт ургамалд агуулагдаж байдаг.

Цардуул нь эд эсийн нөхөн төлжилтөд оролцож илчлэг ялгаруулдаг бөгөөд илүүдэл нь өөх тос болж хуримтлагдана.

Цардуулын үйлдвэр

Төмсний цардуулялгах процесс нь нилээд хэдэн дамжлагаас бүрдэнэ. Үүнд:

1. Төмсийг угааж цэвэрлэх дамжлага - Төмсийг үйлдвэрлэлд оруулахын өмнө сайтар угааж цэвэрлэх хэрэгтэй.

2 Төмс тээрэмдэж, бутлах дамжлага - Тээрэмдэх дамжлага нь төмснөөс цардуул гаргах хамгийн чухал дамжлага юм. Энэ машины төмсийг тээрэмдэн бутлаж, цардуулын талстыг ялгаруулна. Ингэж тээрэмдэж буталсан төмсмйг цэвэр усаар угаан, цардуул бүхий зутан болгоно.

3. Элс шорооноос цэвэрлэх дамжлага - Төмсний зутанг сэгсрэгч саванд хийн эргүүлэхэд элс шороо болон цардуул ялгаран гарна.

4. Төмсийг усгүйжүүлэх буюу шүүх дамжлага - Төмсний хаягдал бүхий зутанг өндөр шахалтанд оруулж, цардуул бүхий шингэн зутанг ялгаж авна. Өөрөөр хэлбэл цардуулыг ялгах процесс энд явагдана.

5. Цардуул ялгах дамжлага - цардуулын зутанг тусгай саванд хийж хэсэг хугацаа амраахад төмсний цардуул савны ёроолд тунан үлдсэн байдаг.

6. Савны ёроолд үлдсэн цардуул нь өөртөө тодорхой хэмжээний чийг агуулсан байдаг тул халуун агаараар үлээж хатаах камерт оруулан хуурайшуулна.

7. Халуун камерт хатсан цардуулыг бутлан нунтаглаж, эцсийн бүтээгдэхүүнийг савлана.

Энд танилцуулж байгаа цардуул ялгагч машин нь 2-4 хүртэл дамжлагын ажлыг хийж, төмснөөс цардуул бүхий зутанг ялган хаягдлыг зайлуулах бүх үйлдлийг гүйэтгэдэг.

Энэ хэсэгт төмсний цардуул гаргах үндсэн тоног төхөөрөмжүүдийг танилцуулъя.

1. Түүхий эд оруулах конвейор

Цагт нэг тонн түүхий эдийг угаагч машин руу жигд оруулж өгнө. Өндөр хүчин чадалтай үйлдвэрлэлд тохирно.

Цахилгаан хэрэглээ: 380V
Хэмжээ: 1800мм х 1000мм х 1300мм
Материал: Үл зэврэх SUS304 маркийн ган
Баталгаат хугацаа: Нэг жил
Үйлдвэрийн үнэ: 12000 юань

2. Угаагч машин

Төмс хүнсний ногоо боловсруулах томоохон үйлдвэрлэлийн угааж цэвэрлэх дамжлагад өргөн ашиглах бөгөөд цахилгаан зарцуулалт бага. Ажиллуулахад хялбар, эдэлгээ удаан. Зөөвөрлөгч роликууд нь хүнсний ногооны хальсыг гэмтээхгүй нямбай угаана.

Машинд усаар шүршигч төхөөрөмж байрлуулсан бөгөөд 20см зайтайгаар хүнсний ногоог шүршиж цэвэрлэнэ. Машины бүх эд ангийг үл зэврэх, өндөр чанарын ган төмрөөр үйлдвэрлэсэн тул хүнсний эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан.

Цахилгаан хэрэглээ: 380V
Цахилгаан зарцуулалт: 0.75квт/цаг
Хүчин чадал: 1000-2000кг/цаг
Материал: Үл зэврэх SUS304 маркийн ган
Баталгаат хугацаа: Нэг жил
Үйлдвэрийн үнэ: 27000 юань
Жич: Захиалгаар хүссэн хэмжээ дизайнаар үйлдвэрлэж болно.

3. Цардуул ялгагч машин

Цардуулын үйлдвэр

Модель 600 700 1000
Цахилгаан хэрэглээ 220 V/ 380 V 220 V/ 380 V 380 V
Цахилгаан зарцуулалт 2.2 - 4квт/цаг 2.2 - 4квт/цаг 5.5 квт / цаг
Үйлдвэрлэлийн бүтээмж 500 кг / цаг 1000 кг / цаг 1500 кг / цаг
Хэмжээ 78см х 35см х 96см 90см х 40см х 108см 115см х 40см х 85см
Машины жин 35кг 45кг 85кг
Шүдний өндөр 1.2мм - 1.5мм
Нунтаг эдийн үлдэгдэл ≥5 %
Шүүлтүүр 80
Баталгаа Нэг жил
Үйлдвэрийн үнэ 2380 юань 2880 юань 3440 юань

4. Хатаагч төхөөрөмж

Техникийн үзүүлэлт ба үйлдвэрийн үнийн санал

Загвар Хөдөлгүүр Халаалт Хэмжээ Тавиур Цахилгаан
хэрэглээ
Жин Эзэлхүүн Үнэ
MJJM-16 0,55 квт 13.5 квт 1370мм х 1300мм х 2200мм  16 шр/ Ф110 см 380V / 220V 400 кг 3.9 м3 19500 юань
MJJM-16 0,55 квт 12 квт 1190мм х 1180мм x 2170мм 16 шр/ Ф90 см 380V / 220V 300 кг 3.4 м3 14800 юань
MJJM-12 0,55 квт 6.5 квт 930 х 910мм х 1770мм 12 шр/ Ф70 см 380V / 220V 200 кг 1.9 м3 9000 юань
MJJM-09 0,55 квт 4 квт 730мм х 620мм х 1480мм 9 шр/ Ф50 см 380V / 220V 130 кг  0.9 м3 7000 юань

5. Зөөврийн тэргэнцэр

Агуулахын тэргэнцэр

Хэмжээ Үнэ
1000мм х 600мм х 700мм 570 юань
1000мм х 700мм х 850мм 610 юань
1200мм х 700мм х 700мм 620 юань
1200мм х 700мм х 1000мм 660 юань

Эрээн хот хүртэл тээврийн зардал 100 юань.

Төмсний цардуул ялгах процесс нь их энгийн юм. Энд үзүүлж байгаа видео бичлэг танд цардуул үйлдвэрлэх процессийг энгийн ойлгомжтойгоор танилцуулах болно.

Цардуулын үйлдвэрлэлийн тухай шинжлэх ухааны баримтат киног энд орууллаа. Таны ирээдүйн үйлдвэрлэл явуулахад энэхүү технологийн тухай мэдээл нэн их хэрэг болно гэж найдаж байна.

Төмсний цардуул ялгах нь үнэхээр энгийн процесс гэдгийг тайлбарлахын тулд гэрийн нөхцөлд цардуулыг хэрхэн ялгаж байгааг энэхүү видео бичлэгээс үзэж сонирхоорой.

Цардуулын үйлдвэр

Энэхүү машин нь 3 төрлийн загвараар үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд цагт 500-1500 кг төмс боловсруулж, цардуул үйлдвэрлэнэ.

Цардуулын үйлдвэр

Цардуулын үйлдвэр

Цардуулын үйлдвэр

Цардуулын үйлдвэр

Цардуулын үйлдвэр

Цардуул нь маш орон төрлийн үйлдвэрлэлд гол түүхий эд болдог. Тухайлбал:

  1. Хүйтэн ус болон сүүнд найруулан хүнсний желатин хийдэг.
  2. Гурил, цардуул, давс гурваар бэлэн гоймон үйлдвэрлэдэг.
  3. Шөлийг өтгөрүүлэхийн тулд цардуул хийвэл сайхан зутан болдог.
  4. Нунтаг бүтээгдэхүүнийг барьцалдуулагч болдог. Өөрөөр хэлбэл хуурай нунтаг аарцыг хэвлэхэд цардуул чухал үүрэг гүйцэтгэнэ.
  5. Өөх тослог багатай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гол түүхий эд болдог.
  6. Төрөл бүрийн салатны хэлбэр оруулагч болгон ашигладаг.
  7. Чихрийн үйлдвэрт бэхжүүлэн хатууруулагч болгон хэрэглэдэг.
  8. Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг нэмэгдүүлэхэд ашигладаг.
  9. Эмийн үйлдвэрийн капсул хийхэд хэрэглэнэ.
  10. Гоо сайханы үйлдвэрлэлд нүүр цэвэрлэх маскны түүхий эд болдог.
  11. Оёдлын үйлдвэрт даавууг цардахад өргөн хэрэглэнэ.
  12. Цаасны үйлдвэрийн түүхий эд болдог.
  13. Био технологийн үйлдвэрт хэрэглэнэ.
  14. Мал амьтаны тэжээлийн үйлдвэрийн нэмэлт тэжээл болгон хэрэглэдэг.
  15. Пивоны үйлдвэрийн гол түүхий эд болдог.
  16. Шаазангийн үйлдвэрт түүхий эд болгон ашигладаг.
  17. Цавуу хийхэд цардуулыг бас ашигладаг.
  18. Талх нарийн боовны үйлдвэрийн гол түүхий эд болдог.
  19. Будгийн үйлдвэрт цардуулыг өргөн хэрэглэнэ.
  20. Хуванцарын үйлдвэрийн шинэ технологийн чухал түүхий эд болдог.
  21. Бидний идэх дуртай пүнтүүзийг цардуулаар хийдэг
  22. Сыр үйлдвэрлэхэд цардуул бас л түүхий эд нь болдог.

Энэ мэт маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд цардуулыг ашиглаж байна. 

Аливаа үйлдвэрлэлийг эрхлэхэд түүхий эдийн судалгаа чухал. Юуны түрүүнд түүхий эдээ гаднаас импортолдоггүй байх нь чухал. Иймд цардуулын үндсэн түүхий эдүүдийн талаар мэдээлэл өгье..

Цардуулыг төмс, эрдэнэшиш, буудай, цагаан будаа гэх мэт цардууллаг түүхий эдээс гарган авна. Хүнс үйлдвэрлэлд түүхий эд байдлаар ашиглаж байгаа цардуул найрлаганд цэвэр цардуул 96. 0 - 97. 5%, эрдэс бодис 0. 1 - 0. 7% (үндсэндээ фосфорын хүчил), тосны хүчлүүд 0. 6%, уурагт бодис 0. 1-0. 8% байдаг.

Цардуулын үйлдвэр

Цардуул (төмсний гурил)

Төмсний цардуулын мөхлөг нь дун хэлбэртэй, гадаргуу нь нүд хэлбэрийн цэгтэй, түүнийг тойрсон дугуй хүрээ байна. Төмсний цардуулыг цэвэршилт, химийн найрлага, чанарын үзүүлэлтээр нь "онцгой" буюу "экстра", дээд, нэгдүгээр ба . хоёрдугаар зэргийнх, мөн техникийн зориулалтын гэж ангилна. Төмсний цардуул цагаан өнгөтэй байх ба онцгой, дээд зэргийн цардуул нь гялалзсан цагаан өнгөтэй байна. Энэ нь том ширхэгтэй мөхлөгийн гэрэл ойлгох чанартай холбоотой юм.

Өөр төрлийн хольц нь түүний өнгийг саарал туяатай болгоно. Төмсний цардуулын чийг нь 20%-иас ихгүй байвал зохино. Нэг килограмм төмсний цардуул дахь хүхэрлэг хүчлийн хэмжээ 50 мг-аас ихгүй байна. Төмсний цардуулын жонхуурах температур нь 650 С байна. Төмсний цардуулын цэлцэн тунгалаг, өнгөгүй байна.

Төмсний цардуулын үнслэг 0. 3-1. 5%, 100г цардуулын хүчиллэг (0. 1 Н КОН -аар феиолфталейнаар саармагжуулан тодорхойлно) 18-28 градусаас илүүгүй байвал зохино.

Хар толбо нь цардуулын өнгийг эрс бууруулах бөгөөд "экстра" зэргийн төмсний цардуулын 1 дм2 гадаргууд 60-аас, дээд зэргийн цардуулд -280, нэгдүгээр зэргийн цардуулд 700-гаас илүүгүй байвал зохино.

Төмсний хатаамал цардуулын нягт 1500 - 1503 кг/м3 байна. Усаар бүрэн ханасан төмсний цардуулын хувийн дулаан багтаамж 0-200С-т 1. 3812 х 10Дж/ кг. градус ба 0-600С-т 1. 5905 х 10 Дж/ кг. градус байна.

Жонхуужсан цардуулын гэрлийн хавтгайг эргүүлэх хувийн эргэлтийн өнцөг нь 204. 3 градус байна. Төмсний цардуул нь бусад Цардуултай харьцуулахад агаараас чийг шингээх чадвар сайтай байна.

Эрдэнэ шишийн цардуул.

Цардуулын мөхлөг нь шилэнцэр цөмийн хэсэгт олон талт, гуриланцар хэсэгт дугуй хэлбэртэй байна. Төмсний цардуулаас ялгаатай тал нь түүний мөхлөгт нүд хэлбэрийн цэгийг тойрсон зураас харагдахгүй. Нүд хэлбэрийн цэг нь дотогшоо хонхойсон тал биш зураас татаж ан цав гарсан байна. Эрдэнэшишийн цардуулын нягт 1528 - 1530 кг/м3 байна.

Эрдэнэшишийн цардуулыг дээд, нэгдүгээр зэргийн гэж ангилна. Эрдэнэшишийн цардуул шаргал туяатай цагаан өнгөтэй байна. Эрдэнэшишийн цардуулын жонхуурах температур 680С байна. Эрдэнэшишийн цардуулын цэлцэн нь сүүн цагаан өнгөтэй байна.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 5 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

зөөврийн өсгөгч