Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 2758 - 7596 доллор

Манай орны малчид тариаланчдын хувьд хамгийн их хаягдалыг дахин боловсруулж, орон нутагтаа төрөл бүрийн хүнсний ногоо, тэжээлийн ургамал тариалангийн аж ахуй, эрчимжсэн мал аж ахуйн фермерийн аж ахуй, мал бордох газар, саалийн үнээний ферм зэргийн түшиглэн өрхийн хэмжээнд ихээхэн орлоготой жижиг дунд үйлдвэр байгуулах боломжыг бүрдүүлнэ.

Үндсэн тайлбар

Хэрэглэхэд хялбар, зай бага эзэлнэ. Ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хөдөө орон нутгийн иргэд, малчид, тариаланчидад зориулагдсан энэхүү машин нь бүх төрлийн органик гаралтай эрдэс бодисоор сайн чанарын бордоо хийхэд зохиулагдсан болно. Мөн малын тэжээлийн ургамал, хүнсний ногооны хаягдал, өвс хадланг дахин боловсруулан малын тэжээл үйлдвэрлэнэ.

Манай орны малчид тариаланчдын хувьд хамгийн их хаягдалыг дахин боловсруулж, орон нутагтаа төрөл бүрийн хүнсний ногоо, тэжээлийн ургамал тариалангийн аж ахуй, эрчимжсэн мал аж ахуйн фермерийн аж ахуй, мал бордох газар, саалийн үнээний ферм зэргийн түшиглэн өрхийн хэмжээнд ихээхэн орлоготой жижиг дунд үйлдвэр байгуулах боломжыг бүрдүүлнэ.

Органик бордоог 3.5 аас 8 мм-ийн хэмжээтэйгээр цилиндр болон бөөрөнхий хэлбэртэйгээр үйлдвэрлэнэ. Гэвч сүүлийн үед дэлхий нийтээр бөөрөнхий хэлбэртэйг нь илүүд үздэг болсон бөгөөд Хятад улсын зах зээлд 3.8-4мм хэмжээтэй нь хамгийн их өргөн борлуулалттай байна.

Цахилгаан эрчим хүч бага зарцуулах энэ үйлдвэр нь хүчин чадал сайтай бөгөөд цагт 1-3 тонн органик бордоо үйлдвэрлэнэ.

Үндсэн түүхий эд

Саалийн фермийн хаягдал, хонь ямааны хоргол, тахиа гахайн аж ахуйн хаягдал, үхрийн баас, төрөл бүрийн ялзмаг, шаар, хүнсний ногооны хаягдал, сүрэл, түүхий мяндас, олсны ургамал, модны үртэс, будаа болон улаан буудайн хальс, ургамалын иш, сүү цагаан идээний хаягдал, мал нядалгааны газрын хаягдал, нийтийн хоолны газрын хаягдал зэрэг бүх төрлийн органик эрдэс бодисууд.

Органик бордооны хэвжүүлэгчтэй машин

Техникийн үзүүлэлт ба үнийн санал:

Загвар OF15 OF18.5 OF30
Бордооны хэмжээ (мм) Φ3-10 Φ3-16 Φ3-20
Чадал (квт) 15 18.5 30
Хүчин чадал (тонн/цаг) 1-1.5 1.5-2.5 2.5-4
Үйлдвэрийн үнэ (Доллор) 3800 5116 6306

Тоног төхөөрөмжийн тайлбар

Ороож шахах аргаар хэвжүүлэгч машин нь ямар нэгэн тусгай хэв үл шаардах бөгөөд заавал тасалгааны температурт хатаах шаардлагагүй. Эрчим хүч хэмнэхээс гадна хаягдал бага гаргана. Ажиллуулахад амархан бөгөөд засвар үйлчилгээ хийхэд хялбар.

Бордоо, эмийн үйлдвэр, химийн үйлдвэр, малын тэжээлийн үйлдвэр, барилгын материалын үйлдвэрт жижиг мөхлөг бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд өргөн хэрэглэнэ.

Төрөл бүрийн түүхий эдийг тогтоосон орц норм, жорын дагуу хэлбэржүүлэн гаргана. Ялангуяа органик бордоо, био бордоо, соронзонт бордоо гэх мэт олон төрлийн бордоо хийх ба ховор хөрс, техникийн сод, бикарбонатын серийн аммони зэрэг химийн бүтээгдэхүүнийг хэвжүүлнэ.

Органик бордооны дискэн машин

Техникийн үзүүлэлт ба үнийн санал:

Загвар Дискийн
диаметр
Хашлагын
өндөр
Багтаамж Эргэлтийн
хурд
Чадал Хүчин
чадал
Үйлдвэрийн
үнэ
DG-1.0 1000мм 300мм   13.6 эрг/мин 3квт 0.1-0.2тн/цаг 2758 доллор
DG-1.5 1500мм 350мм   13.6 эрг/мин 3квт 0.2-0.3тн/цаг 3725 доллор
DG-1.8 1800мм 380мм   13.6 эрг/мин 3квт 0.3-05тн/цаг 4370 доллор
DG-2.0 2000мм 450мм   13.6 эрг/мин 4квт 0.5-1тн/цаг 4774 доллор
DG-2.5 2500мм 500мм 2.5м3 13.6 эрг/мин 7.5квт 1-1.5тн/цаг 6145 доллор
DG-2.8 2800мм 600мм 3.7м3 13.6 эрг/мин 11квт 1-2.5тн/цаг 6306 доллор
DG-3.0 3000мм 600мм 4.2м3 13.6 эрг/мин 11квт 2-3тн/цаг 6951 доллор
DG-3.2 3200мм 600мм 4.8м3 13.6 эрг/мин 11квт 2-3.5тн/цаг 7596 доллор

Тоног төхөөрөмжийн тайлбар

Дискэн машин нь ташуу байрлалтай тогоо хэлбэртэй бөгөөд бордоо хийх бүтээмж 93 хувьтай. Гурван цорго бүхий тогоотой, үйлдвэрлэлийн процесс найдвартай, хөдөлмөр хүч ихээхэн хэмнэсэн. Хөдөлгүүртэй холбогдсон редуктор машины үйл ажиллагааг тогтвортой явуулж, зөөлөн эхлүүлэх, аажим зогсоох зэрэг эргэлтийн хурдыг тохируулж өгнө. Энэ нь машиныг урт удаан жилийн хугацаанд эвдрэл гэмтэлгүй ажиллах техникийн нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

Нэмэлт тоног төхөөрөмжүүдийн сонголт

Зураг дээр: Холигч болон туузан дамжуулагч. Түүхий эдийг холигч машинд өөрсдийн бэлтгэсэн жорын дагуу хийж, сайтар хутгаж боловсруулна. Үүний дараа туузан дамжуулагчаар үндсэн бордоо хэвлэгч машинд оруулна.

Зураг дээр: Туузан дамжуулагчын хувилбарууд. Дээд талд нь зөөврийн туузан дамжуулагч, доод талд нь суурин туузан дамжуулагч. Захиалагч өөрийн сонголтоор аль нэгэн хувилбарыг сонгоно. Стандарт хэмжээ: 7500 х 500 х 50мм.

Эцсийн бүтээгдэхүүн: том жижиг хэмжээтэй цилиндр болон бөөрөнхий хэлбэрийн органик бордоо, био бордоо, холимог бордоо үйлдвэрлэнэ. Эцсийн бүтээгдэхүүний хэмжээ хэвнээс шалтгаалан харилцан адилгүй байх бөгөөд жижигхэн хийхэд цагт үйлдвэрлэх тоо хэмжээ буурна.

Хятад улсын туршлагаас

Энэхүү машиныг Хятад улсад дараах үйлдвэрлэлийн салбарт өргөн ашиглаж байна.

1. Хүлэрийн шахмал, хүрэн нүүрс, органик хаягдал, сүрэл гэсэн түүхий эдийг нэгтгэн органик бордоо хийж байна.
2. Тахиа гахайн аж ахуйнууд хаягдал ялгадасаараа хамгийн өндөр үнэтэй органик бордоо үйлдвэрлэж байна.
3. Буурцагт ургамалын аж ахуй, Дүүпүүний үйлдвэрүүд өөрийн хаягдалаа үнэт бордоо болгож байна.
4. Эрдэнэ шиш, шош, овьёос, хөх тариа, үтрэмийн хаягдал, буудайн хальс, хүнсний ногооны хаягдал зэргийг дахин боловсруулан Хятад тариачид органик тэжээл үйлдвэрлэж байна. Мөн гэрийн тэжээвэр амьтадаа тэжээж байна.
5. Биологийн хаягдал, ХАА-н болон аж үйлдвэрийн хаягдалуудыг дахин боловсруулж байна.

Зураг дээр: Органик бордоо ба органик тэжээл

Тус үйлдвэрт 3-4 ажилчин байхад хангалттай.

Үйлдвэрийн баталгаа нэг жил. Борлуулалтын дараа үйлдвэрээс мэргэжилтэн урьж угсралт хийлгэх, ажилчдаа сурган дадлагажуулж болно.

Эцсийн бүтээгдэхүүнийг хаана хэрэглэх вэ?

Энэ үйлдвэрийн бүтээгдэхүүнийг нарийн ногоо болон хүнсний ногооны аж ахуйд өргөн хэрэглэхээс гадна цэцгийн хүлэмжийн аж ахуй, хот суурин газрын цэцэрлэгжүүлэлтийн үнэт түүхий эд болно.

Зураг дээр: Органик бордоог хот суурин газрын зүлэгжүүлэлтэнд хэрэглэж байгаа нь.

Малын тэжээлийн ургамалаар хийсэн хорголжин тэжээлийг нь хаврын цагт ядарсан малд өгөхөөс гадна гахайн аж ахуйд хэрэглэнэ.

Жимс жимсгэний аж ахуй, мод үржүүлгийн газар өргөн хэрэглэнэ.

Органик бордоо гэж юу вэ?

Органик бордоонд малын бууц, гахай, тахиа болон бусад амьтны ялгадас, ургамлын жүүс, шингэн бордоо, багсармал бордоо /холимог бордоо/, био нүүрс, нүүрсний хаягдал, био ялзмаг зэрэг байгөлийн гаралтай бордоо орно.

Зураг дээр: Органик бордоо

Ургамлын амьдралд нэгийг нь нөгөөгөөр нь орлуулж болохгүй 5 хүчин зүйл байдгийн нэг нь шим тэжээлийн бодис юм. Шим тэжээлийн бодисыг бордоогоор өгнө.

Ургамлыг яагаад борддог вэ?

- Ургамал ургах явцдаа хөрсөнд шим тэжээлийн бодис болох макро болон микро элементүүдээр хооллодог.

- Иймээс ургамалд хэрэгцээтэй элементүүдийг бордоогоор нөхөж өгөх бөгөөд талбайгаа жил бүр тохирсрн тунгаар бордох шаардлагатай.

Яагаад жил бүр бордох шаардлагатай гэж?

- Бидний жил бүр хураан авч байгаа ургац бүрэлдэхдээ тодорхой хэмжээний тэжээлийн бодисыг хөрснөөс авч ашиглаж тэр хэмжээгээр хөрс ядуурч байдаг.

- Ийнхүү хөрснөөс ургамалд ашиглагдан алдлагдаж байгаа тэжээлийн бодисыг жил бүр нөхөж өгөхгүй бол жил жилийн ургац буурсаар ургац авах боломжгүй болно.

- Бордоог хэрэглэхдээ тохиромжтой тунг баримтлах хэрэгтэй. Учир нь бага хэмжээгээр бордвол хангалттаэй ургац авч чадахгүй. Их хэмжээгээр бордвол хөрсний ургамлын концентрац ихсэж ургамал хооллож чадахгүйд хүрч ургалт нь зогсонги байдалд ордог. Үүнийг сайн анхаарах шаардлагатай.

Бууцаар бордох

Зөв хадгалж бүрэн ялзруулсан бууцанд ус 75%, Азот 0,5%, Фосфор 0,25%, Кали 0,6%, Кальци 0,35% ургамалд шаардлагатай бусад шим бодис болон микро элементүүд 21% тус тус байна. Ийнхүү ургамалд шаардлагатай бүх тэжээлийн бодис бууцанд байгаа учир эрдэс бордоог хэрэглэхгүй байх бүрэн боломжтой.

Бүрэн ялзарсан бууцаар жил бүр бордвол хөасний үржил шим тогтвортой байх бөгөөд нэмэгдэх ч боломжтой. Бордохдоо ногооныхоо талбайг сайн тэгшлээд бууцыг хөрсөн дээрээ 5см орчим зузаантайгаар жигд тарааж хөрсний 20-25см-ийн гүнд хольж өгнө. Хэрэв бүрэн ялзарсан бууц олдохгүй бол хагас ялзарсан ба шинэ бууцыг ч хэрэглэж болно. Гэхдээ 6-8см зузаантайгаар тарааж бордоно. Учир нь удаан ялзарч зарим хэсэг нь 2-3 дахь жилдээ ашиглагдана. Харин энэ үед ургах зэрлэг ургамлыг цаг алдалгүй устгах мөн хортон шавьжийг дайжуулах арга ажиллагааг урьдчилан төлөвчлөж эрсдлийг даван туулах бэлтгэлээ хангасан байх хэрэгтэй.

Худалдааны нөхцлүүд

Төлбөр: Үйлдвэрлэгч төлбөрийн 50 хувийг хүлээн авсны дараа захиалгыг үйлдвэрлэлд оруулж, тухайн үеийн үйлдвэрлэлийн ачааллаас шалтгаалан 3-5 хоногт бэлэн болгоно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдахаас өмнө захиалагч үлдэгдэл 50 хувийн төлбөрийг хийсэн байна.
Баталгаа: Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн нэг жил.
Технологийн сургалт ба угсралт: Захиалагчийн хүсэлтээр тоног төхөөрөмжийг угсрахад мэрэгжлийн инженерийг Монгол улсад явуулж болох бөгөөд Захиалагч тал виз, замын зардал, буудал, хоолны зардлуудыг хариуцна. Мэрэгжилтэний цалин 50-80 доллор/өдөр. Технологийн тухай танилцуулгыг зөвхөн худалдан авагч, захиалагч нарт өгнө.

Хэрхэн худалдаж авах вэ?

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.