Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: Сонголтоор

Бид шинээр хийх бизнесийн гараагаа эхлэхдээ хэний ч бодож олоогүй шинэлэг санааг олж авах хэрэгтэй. Манайхан бие биенээ их дуурайдаг болохоор бизнест амжилт олохгүй хамтдаа тамын тогоонд унаад байгаа юм. Нэг нь гайгүй юм хийнгүүт нөгөө нь дуурайна.

Иймд Монгол оронд хэн ч хийж эхлээгүй шинэ төрлийн үйлдвэрлэлийг танд танилцуулъя.

1. Бусдыг дууриахгүйгээр ялгарах боломж байна уу?

Манайхан хүнсний ногоогоо тарьж чадаж байгаа боловч өвлийн цагт хадгалах зоорь савнаас эхлээд түмэн бэрхшээлтэй тулгардаг. Гэвч энэ зовлон зөвхөн Монголд байгаа юм биш. Миний 8 жилийн бизнес аялал хийсэн Хятад оронд ч байдаг зүйл. Гэвч хэрхэн тэр бэрхшээлээс гарах вэ?

Хятадын өмнөд мужид хүнсний ногооны тариалалт их байдаг. Гэвч Хятадын тэр халуун бүс нутагт Хятадууд тарьсан ногоогоо хэрхэн хадгалдаг вэ?

Дээр үед тэд тарьсан ногоогоо даршлах буюу эсвэл нүхэн гэртээ хадгалдаг байжээ. Тэд уулыг нүхлэж зоорь хийдэг байсан. Тэр нь зундаа сэрүүн, өвөлдөө дулаанхан болохоор ногоо хадгалахад тохиромжтой байв. Гэвч уулын үер нүхэн гэрийг нь нураагаад байдаг хүндрэлтэй байж гэнэ ээ.

Харин одоо бол тэд ногооны талбай дээрээ том нүх ухаад 20 буюу 40 тонны контейнер хийгээд гарсан шороогоор нь булчихдаг. Ийм зоорь барьсан жижиг уул нь ногооны талбайг салхинаас хамгаалаад зогсохгүй ногоогоо хурааж авмагц, наранд сэврээгээд, зоорьлоод байх боломжтой болгосон байна. Энэ арга нь тээврийн зардлыг хэмнэх мөртлөө цахилгаан хэрэглэхгүй байх давуу талтай.

Хатаасан ногооны үйлдвэр

Энэ зоорь нь хөрсний нуралт үүссэн ч аюулгүй байдаг.

Иймд намар хүнсний ногоог хямд байх үед нь худалдаж аваад зоорийг хямдхан аргаар барьж болох боломжтой боллоо.

Харин хадгалсан ногоогоо шинэлэг байх үед нь хэрхэн хурдан боловсруулах вэ? Ногоочин хүн өвөлжин хийх ажилтай болох бөгөөд ногоогоо зах зээлд өндөр үнээр борлуулах боломжтой болно.

Хатаасан ногооны үйлдвэр

Хэрэв таны зоорь барьсан талбайд цахилгаан эрчим хүчний шугам болон цэвэр бохир усны шугам байдаг бол ногоо боловсруулах үйлдвэрээ ч зооринийхоо залгаа байрлуулж болно.

2. Яаж?

Үүнийг шийдэхийн тулд нэгэн Хятад эрийн сийлсэн ухааны талаар танд бизнес санаа хүргэмээр байна.

3. Тэгвэл тарьсан хэрхэн хатаах вэ?

Ногооны чанарыг алдагдуулахгүйгээр хамгийн удаан хадгалах арга бол хатаалт юм. Бидний өвөг дээдэс 2000 жилийн тэртээгээс махаа хатааж борц, сүүгээ хатааж ааруул хийж байсан уламжлалтай. Иймд Монголчууд бид хатаасан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж сурсан ард түмэн юм. Одоо харин ногоогоо хатаагаад сурчих юм бол бас нэгэн дэвшилд хүрнэ.

Ногоог хатаахад дараах тоног төхөөрөмжийг хэрэглэнэ. Үүнд:

  1. Хүнсний ногоог угааж цэвэрлэх машин
  2. Хүнсний ногоог хэрчих машин
  3. Хүнсний ногооны хөргөгч
  4. Хүнсний ногоог хатаах машин
  5. Вакуум савлагч машин

Хүнсний ногоог угааж цэвэрлэх машин

Төмс угааж хальслагч

Төвөөс зугатах хүчний хуулийг ашиглан төмс, лууван, манжин зэрэг үндэс үрт ногоог маш хялбархан цэвэрлэх аргыг сүүлийн үед өргөн ашиглах боллоо. Битүү зүлгүүр бүхий саванд үрэлтийн хүчээр хальсыг хаягдалгүйгээр цэвэрлэх бөгөөд шороо шаврыг сайтар угаана.

Энэхүү машиныг нийтийн хоолны газар, хүнсний ногоо боловсруулах үйлдвэрт өргөн хэрэглэнэ. Энгийн бөгөөд ухаалаг шийдэлтэй энэ машиныг хэрэглэхэд нэн хялбар.

380 вольтийн хөдөлгүүр нь цахилгаан хэмнэх бөгөөд хүчирхэг байдаг тул удаан цагаар тасралтгүй үйлдвэрлэл явуулах бол энэ сонголтыг хийгээрэй. Та бизнесийн гараагаа эхлэх хөрөнгийн чадамжинд тааруулан дараах машинуудаас сонголт хийгээрэй.

1. Ногоо угааж хальслах машин

Энэхүү машинаар төмс, лууван, манжин зэрэг үндэс үрт ногоо боловсруулна.

Загвар 350 марк 450 марк
Хүчин чадал 240 кг/цагт 750 кг/цагт
Материал SUS304 маркийн үл зэврэх ган
Цахилгааны хэрэглээ 0.75квт-380V (1.1квт-220V) 1.1квт-380V (1.5квт-220V)
Хүндийн жин 75 кг 110 кг
Гадна хэмжээ 782мм х 512мм х 1002мм 852мм х 602мм х 1102мм
Үнэ 2000 юань 2800 юань
Баталгаат хугацаа 1 жил 1 жил

Жич: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч тал хариуцна.

2. Ногоо хэрчих машин

Нэг удаадаа хэд хэдэн хэлбэр хэмжээгээр хэрчилт хийж болно. Сүүлийн үеийн шинэ загвараар үйлдвэрлэгдсэн бөгөөд засвар үйлчилгээ хийхэд хялбар. Эрчим хүч хэмнэнэ. Гадаад үзэмж гоёмсог. Эрүүл ахуйн стандартын дагуу үл зэврэх SUS304 маркийн төмрөөр үйлдвэрлэгдсэн. Баталгаа нэг жил. Сэлбэг хэрэгслийг үйлвэрээс бүрэн хангана. Амархан эвдрэх буюу элэгдэх жижиг эд ангиудыг өөрийн худалдан авагч нартаа хөнгөлөлттэй үнээр нийлүүлнэ.

Ногоо хэрчигч

Энэхүү машин нь хоёр давхар хэрчилт хийх бөгөөд эхний хэрчигч нь нимгэн хавтгай хэрчдэг бол хоёр дахь нь савхан буюу дөрвөлжин хэрчинэ.

Ногоо хэрчигч

  • Нэр: MMC-660 марк
  • Цахилгаан хэрэглээ: 220V/380V (Сонголтоор)
  • Цахилгаан зарцуулалт: 0.75квт/цаг
  • Цахилгааны давтамж: 50HZ
  • Ногоо хийх цоргоны диаметр: 200мм
  • Гадна хэмжээ: 950мм х 450мм х 850мм
  • Хүнд: 85кг
  • Үнэ: 3550 юань
  • Нэр: MMC-1000 марк
  • Цахилгаан хэрэглээ: 220V/380V (Сонголтоор)
  • Цахилгаан зарцуулалт: 1.5квт/цаг
  • Цахилгааны давтамж: 50HZ
  • Ногоо хийх цоргоны диаметр: 200мм
  • Гадна хэмжээ: 1300мм х 600мм х 1100мм
  • Хүнд: 180кг
  • Үнэ: 4100 юань

3. Ногоо хөлдөөгч

Хүнсний ногоог угааж цэвэрлэсэний дараа гүн хөлдөөлтөнд оруулдаг. Ингэж хөлдөөсний дараа ногоонд найрлаганд байгаа ус хөлдөж мөсжих бөгөөд хатаалга хийх явцад хайлан урсаж хатаалтын процесс түргэн явагддаг. Түргэн хатаалт хийсэн ногоо шим шүүс, витаминлаг чанараа сайн хадгалж үлдэнэ.

Хүнсний ногоог жижиглэн хэрчээд цэвэр усаар сайтар угааж зайлаад гялгар уутанд хийж хөлдөөгчинд хадгална. Ногоог бүрэн хөлдсөний дараа шууд хүнсэнд хэрэглэхээр худалдаанд гаргах буюу эсвэл хатаагч төхөөрөмжинд хийж хатаана.

Дэлгүүрийн хөлдөөгч

  • Дизайн: Дээрээ нээлхийтэй, хөндлөн хийцтэй
  • Хөлдөөлт: Огцом хурдан
  • Хөлдөөлт хийх хурд: 55 кг/хоног
  • Үйлчилгээ: БНХАУ-ын бүх муж орон нутагт үнэгүй хүргэлт
  • Баталгаат хугацаа: Хоёр жил
  • Цахилгаан зарцуулалт: 2.5 квт/24 цаг
  • Цахилгаан хэрэглээ: 220V
  • Хэмжээ: 286см х 86см х 95см
  • Дотор хэмжээ: 268см х 64см х 70см
  • Температур: -25 хэм хүртэл
  • Цахилгаан зарцуулалт: 0.65квт/цаг
  • Багтаамж: 1787 литр
  • Хүндийн жин: 142 кг
  • Үйлдвэрийн үнэ: 4800 юань

4. Ногоо хатаах машин

Энэхүү машин нь хүнсний бүтээгдэхүүний өнгө, чанар, үнэр, амтыг алдагдуулахгүйгээр хатаалтыг олон янзын хувилбараар гүйцэтгэнэ.

Загвар Хөдөлгүүр Халаалт Хэмжээ Тавиур Цахилгаан
хэрэглээ
Жин Эзэлхүүн Үнэ
MJJM-16 0,55 квт 13.5 квт 1370мм х 1300мм х 2200мм  16 шр/ Ф110 см 380V / 220V 400 кг 3.9 м3 19500 юань
MJJM-16 0,55 квт 12 квт 1190мм х 1180мм x 2170мм 16 шр/ Ф90 см 380V / 220V 300 кг 3.4 м3 14800 юань
MJJM-12 0,55 квт 6.5 квт 930 х 910мм х 1770мм 12 шр/ Ф70 см 380V / 220V 200 кг 1.9 м3 9000 юань
MJJM-09 0,55 квт 4 квт 730мм х 620мм х 1480мм 9 шр/ Ф50 см 380V / 220V 130 кг  0.9 м3 7000 юань

Хатаагч төхөөрөмжөөр хүнсний ногоо хатаахаас гадна мах сүүн бүтээгдэхүүн, эмийн ургамал, цай хатаана. 

Энэхүү цай аагшуулж хатаах камерт хүнсний ногоог хатаахдаа тухайн ногооны хатаалт хийх технологийн дэглэмийг сайтар барих хэрэгтэй. Ааг ихтэй сонгино саримс зэрэг ногоог тусад нь хатаавал сайн. Өөр ногоотой хамт хатаавал ааг, үнэр нь бусад ногоонд шингэх тал бий.

Мөн ногоо бүрийн хатаалт хийх температур харилцан адилгүй байдаг тул олон ногоог зэрэг хатаах нь тохиромжгүй байдаг.

Хатаалт хийсний дараа ногоог дэлгэц тавиур дээр тавьж бүрэн хаттал нь 16-24 цаг сэнсээр үлээж сэврээнэ. Хатаалтын процессийг аргадан явуулахын тулд энэ дамжлага зайлшгүй байх хэрэгтэй байдаг.

Хатаасан ногоо боловсруулахад хатаалгын процесс хамгийн удаан явагддаг тул хатаагч машины сонголт хийхдээ аль болох эзэлхүүн ихтэй машиныг сонгох нь зүйтэй.

Таны үйлдвэрийн хүчин чадал хатаагч машины тоо ширхэгээс ихээхэн шалтгаалах тул өндөр хүчин чадалтай үйлдвэр байгуулахад 2-оос дээш тооны хатаагчтай байх хэрэгтэй.

Энэхүү машин нь халуун болон сэрүүн гэсэн хоёр аргаар хатаадаг тул ногоо бүрийг зөв хатаахын тулд та багагүй туршилт хийсний үндсэн дээр үйлдвэрлэл явуулах бодит горимоо олж авах болно.

Хатаалга явуулах өрөөний агаарын чийгшлийг хамгийн бага байлгаж чадвал цахилгаан хэмнэхээс гадна хатаалтын процессийг түргэсгэнэ.

5. Хатаасан ногоо савлах машин

Энэхүү вакуум савалгааны машинд хатаасан ногоог савлахад хадгалалтын хугацаа урт болох бөгөөд элдэв амт үнэр шингэхгүй.

Вакуум савалгаа хийхдээ зориулалтын гялгар уут хэрэглэх нь зүйтэй. Энэ тухай мэдээллийг манай сайтын "Сав баглаа боодол" гэсэн ангилал руу ороод "Хүнсний вакуум уутнууд" гэсэн нийтлэлтэй танилцаарай.

вакуум савалгаа

Загвар BB400 BB600
Цахилгааны хэрэглээ 220V 50HZ/60HZ 220V/50HZ
Савлах хурд 1-6 удаа/мин
Насосын хүчдэл 120W 250W
Амсар дарах хүч 700W 600W
Хэмжээ 60см х 53см х 45см 60см х 43см х 100см
Хүнд 50кг 62кг
Амсар дарах хэмжээ 400мм х 8мм
Ажлийн ширээний хэмжээ 59см х 35см
Вакуум насосны баталгаат хугацаа(Япон) 5 жил
Баталгаат хугацаа 1 жил
Үнэ 3000 юань 4350 юань

Жич: Энэхүү үнийн саналд үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал шингэсэн болно.

Бид энд Хөвсгөл аймгийн баялаг бүтээгчдийн Хатаасан ногооны үйлдвэрлэл эрхэлж байгаа бодит жишээг танилцуулъя.

Хэрэв та ногоогоо цэвэрлэж, хэрчээд шинээр нь худалдаанд гаргах бол энэхүү сэврээгч машины сонголтыг хийж болно.

Ногоо сэврээгч машин

Төмс хүнсний ногоо угаагч машинтай холбож, хатааж сэврээх үйлдлийг гүйцэтгэнэ. Тасалгааны температурт байгаа агаарын урсгалаар хүчтэй үлээж, усан дуслуудыг зайлуулан сэврээх үйлдлийг найдвартай гүйцэтгэж өгнө. Ийнхүү сэврээж хатаасны дараа хүсний ногоонд ангилан ялгалт хийж, шууд савлаж болно.

Нэг метр тутамд нэг сэнсэн сэврээгч байна. Захиалагчийн хүсэлтээр сэнсний тоог нэмж болно.

Энэ машин нь угааж цэвэрлээд хэрчсэн ногооны усыг сэврээн савлаад, шинээр нь худалдаанд гаргахад өргөн хэрэглэнэ.

Мөн зарим нэг ногоог хатаагч машинд оруулахын өмнө энэ сэврээгчээр усыг нь сайтар шавхруулж өгвөл сайн байдаг.

Цахилгаан хэрэглээ: 220V
Цахилгаан зарцуулалт: 1.5квт/цаг
Гадна хэмжээ: 4000*590*1000мм
Хүчин чадал: 1500-2000кг/цаг
Хатаах хэлбэр: Сэнсэн хатаалга
Сэнсний тоо: 4 ширхэг
Сэнсний цахилгаан хэрэглээ: 220V/60Hz
Сэнсний цахилгаан зарцуулалт: 180ватт/цаг
Сэнсний эргэлтийн хурд: 1400эрг/мин
Агаарын урсгалын хүч: 5000м³/цаг
Агаарын урсгалын даралт: 125Pa
Материал: Үл зэврэх SUS304 маркийн ган
Баталгаат хугацаа: Нэг жил
Үйлдвэрийн үнэ: 33000 юань

Хатаасан ногооны үйлдвэр

Хатаасан хүнсний ногоо нь жин нь хөнгөн болох бөгөөд хадгалалт сайн даадаг.

Хатаасан ногооны үйлдвэр

Үйлдвэрлэлийн аргаар хатаасан ногоон ургамал шинэлэг байдлаа 100 хувь хадгалж үлддэг.

Хатаасан ногооны үйлдвэр\

Хатаасан ногоог халуун усанд дэвтээхэд 3-5 минут шаардлагатай бөгөөд ингэж дэвтээсний дараа бүх төрлийн хуурга, шөлтэй хоолонд хэрэглэж болно. Нийтийн хоолны газруудад маргааш өдрийнхөө бэлтгэлийг хийх гэж орой бүр их хэмжээний ногоо арилгаж цэвэрлэх ажил гардаг.

Хэрэв тэд таны бүтээгдэхүүнийг бөөнөөр худалдаад авчихвал тэд удаан хугацаагаар чанарыг нь алдагдуулахгүйгээр хадгалж болох бөгөөд хоолны ногоогоо цэвэрлэж хэрчих хүнд ажилаас чөлөөлөгдөнө.

Хатаасан ногооны үйлдвэр

Хатаасан ногоогоо Монгол борцтой холиод шууд усанд буцалгаж иддэг бэлэн хоол үйлдвэрлэж болно. Улаанбаатарын түгжрэлд саатсан жолооч гэртээ харих гэж орой 18-20 цаг хүртэл саатдаг нь энгийн үзэгдэл. Тэгвэл орой гэртээ ирэхэд тань хүүхдүүд чинь энэ шөлийг усанд найруулж буцалгаад сайхан ногоотой шөл хийчихсэн байвал ямар вэ?

Энэ л өнөөгийн амьдрал хамгийн их хэрэг болоод байгаа бүтээгдэхүүн шүү дээ.

Хатаасан ногоонд хөлдөх, ялзрах зэрэг ямар ч гэмтэл тохиолдохгүй бөгөөд илүүдэл чийг нь ууршсанаар тээвэрлэхэд дөхөмтэй болно.

Төмс. Хатаах төмсийг эхлээд бүлээн усанд хийж сайтар угаагаад хальсалж нахиаг нь ухаж аваад усанд хийж хэсэг байлгана. Үүний дараа дугуй буюу гонзгой хэрчиж буцламгай халуун усанд хийж 3-5 минут хэртэй болгоод шүүж хүйтэн усаар шүршиж хөргөнө. Дараа нь хатаах шүүгээнд 70-80 хэм дулаанд 20-30 мин болгоно. Мөн төмсийг бүхлээр нь чанаж хальсийг нь аваад махны машинаар машиндаж дэлгэж хатааж болно.

Улаан манжин. Бүлээн усанд мөлчийтэл угааж, буцламгай усанд бүхлээр нь хийж 10-15 минут байлгаж, дутуу болгоно. Хатаах шүүгээнд бол 60-65 хэм халуунд 20-25 минут байлгаж хатаана. Төмсний адил хэрчинэ.

Шар лууван. Гол нь хөндийрөөгүй улаан шаргал өнгөтэй булцууг сонгон авч хальсыг арилгаж бүлээн усаар угаагаад буцламгай усанд 15-20 минут зөөлөн буцалгаад хоолны гурил шиг хэрчиж хатаах шүүгээнд нимгэн үеэр дэлгэж хатаана.

Бөөрөнхий байцаа. Боолт сайтай, хайрагдаж хөлдөөгүй байцааны гаднах хальсыг авч нарийн хэрчээд 65-70 хэмд хатаана.

Чинжүү. Үрийн суулт багатай махлаг жимст чинжүүг хатааж хэрэглэнэ. Хатаах чинжүүг хөндлөөш нь 2 хуваагаад зүсэгдсэн талыг дээш харуулж хавтгай модон дээр тавьж хатаана. Мөн жимсний тууш чиглэлд 4-6 удаа сийлж зүсээд хатаах шүүгээнд хийж хатаана.

Сонгино. Бөөрөнхий сонгиныг гаднах хальснаас нь салгаж булцууны хөндлөн чиглэлд 3-4 мм өргөнтэй хэрчиж хатаах шүүгээнд 65 хэмд хатаана.

Хятад оронд нэгэн ногооны худалдаачин айлд зочилж, маш сонирхолтой бизнес санаа олж авсан юм.

Мөнх ногоон амьдрал

Хятадын Зэжиан мужыг хамгийн их тэрбумтантай нутаг гэдэг. Тэр нутгийн олон арван тэрбумтангуудын нэг Ван овогтын гэрт зочилох завшаан надад олдсон юм.

Мөн л бизнес аялалаар явж байгаад санамсаргүйгээр тэр хүнтэй уулзсан маань 2 жилийн өмнө болсон явдал билээ.

Багаасаа хүнсний ногоо тарьж өссөн Ван овогт гуай амьдралынхаа 45 жилийг их хотын хүнсний зах дээр өнгөрөөсөн тул, ногооны туршлагатай худалдаачин байв.

Ургацын үеэр, хүнсний ногооны үнэ хямдарч, удалгүй тэнгэрт хадах нь зах зээлийн ХУУЛЬ.

Энэ хууль одоо ч гэсэн Монголд үйлчилсээр байна. Зарим нэг ногоо махнаас ч илүү үнэтэй болдгийг уншигч дүү нар маань андахгүй.

Шинэхэн хүнсний ногоог хэрхэн удаан хадгалж, чанарыг нь алдагдуулахгүй байх вэ? гэдэг асуулт Ван овогтын тархины өвчин болоод байлаа.

Тэрээр борлуулалтаа сайжруулахын тулд хагас бэлэн боловсруулсан хүнсний ногооны цех ажиллуулж үзэв. Цаг нартай уралдан ажиллаж байгаа хүмүүст үнэхээр тохирсон шинэлэг үйлчилгээ байсан тул худалдан авагчдын талархалыг хүлээж байлаа. Гэвч нөгөө үнийн хөөрөгдлийг зогсоож чадахгүй шүү дээ. Бас л өдрийн бодол, шөнийн зүүд.

Өнгөрсөн зууны эцсээр Хятад орон даяар хот, хөдөөгүй шинэ бүтээн босголт явагдаж, шинэхэн хүнсний ногооны эрэлт хэрэгцээ маш их өсч байсан үе. Хүнсний ногооны үнийн хэлбэлзэл найм дахин өсч, буурч байсан болохоор, түүний шинэ бизнес санаа амжилтанд хүргэх их замын эхлэлийг тавьсан байна.

Ван овогт хүнсний ногоог хямд үед нь бөөнөөр худалдан аваад, хатаах юм бол олон давуу тал гарч ирэх юм байна гэж тооцоолов. Иймд хагас бэлэн боловсруулсан хүнсний ногооны цехдээ ногоо хатаах төхөөрөмж шинээр зохион бүтээжээ. Ийнхүү тэрээр бусдаас ялгарч, хүнсний ногооны борлуулалтаараа тэргүүлж эхлэв. Үүнд хэд хэдэн давуу тал байсан юм.

1. Хатаасан хүнсний ногоо шинэлэг байдлаа хадгалж, жил хүртэл дэлгүүрийн лангуун дээр хадгалж болдог.

2. Хүнсний ногоог бүтэн 6 сар зооринд хадгалах зардал, илжирч муудсан ногооны хаягдал зэргийг тооцож үзвэл, үнийг 8 дахин нэмэхээс өөр арга байхгүй. Харин хатаасан ногооны боловсруулалтын зардлыг нь тооцвол, дээрхи алдагдал гарахгүй тул хямд үнэтэй байлаа.

3. Хөдөө хотгүй их бүтээн босголт хийж байгаа барилгачид, замчид, уурхайчдын хоолыг бэлтгэхэд тэжээллэг чанараа алдаагүй хүнсний ногооны эрэлт их байсан ч тээвэрлэлтийн явцад ихэнхи нь муудаж, чанараа алдана.

Өндөр үнээр авсан ногоо нь ганцхан өдрийн дотор халуун орны чийглэг уур амьсгалд илжрэн муудахыг харах дуртай хүн хэн байх билээ дээ. Иймд "Хатаасан ногоо илүү дээр юм байна" гэсэн давуу тал нь уул уурхай, барилга замын компаниудын захиралуудын анхаарлыг татав.

4. Зоориний ногоог тээвэрлэхэд том машин хэрэгтэй. Харин хатаасан ногоо хөнгөн тул тээврийн зардал их шаардахгүй.

5. Ажилчид тогтсон цагтаа чанартай хоол идэх ёстой. Гэтэл ажилчдын гуанзанд ажиллаж байгаа тогооч нар зоориний ногоог угааж, цэвэрлэж ажилд хамаг цагаа зарцуулна. Харин хатаасан ногоо хэрэглэвэл, нэг л тогооч хурдан хугацаанд хоолыг бэлтгэж чадна. Эдгээр давуу талууд нь олон хэрэглэгчидийн хүлээлт байсан ба борлуулалт нь эрс нэмэгджээ.

Одоо тэрээр шилэн хүлэмжин дотор барьсан тансаг хаустаа жаргалтай амьдарч байна. Өвгөн өвөл зунгүй "Мөнх ногоон амьдрал"-ын нам гүм орчинд урт наслахын нууцыг судлан, биеийн тамирын дасгал хийж өдрийг өнгөрөөнө.

Мөн хатаасан ногоогоор биеэ эрүүлжүүлэх ухаанаар амьдарч байгаа Ван овогт өвгөн машин огт унадаггүй. Өдөр бүр дугуй унана.

Ухаан дагасан буянаа эдэлж яваа Ван овогт өвгөн тэрбумтан болсон ч, эдийн шунал түүнийг дайрч чадаагүй юм.

Тэрээр одоо өөрийн хуримлуулсан мөнгөөрөө эко тариалалтын институт байгуулсан бөгөөд бас нутгийн өндөр наснуудыг асрах "Урт наслалт" сувилалын газар байгуулж, шинэ ногоогоороо төрөл бүрийн витаминт тэжээл үйлдвэрлэдэг гэнэ.

Үйлдвэр дээр эдгээр тоног төхөөрөмж бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та захиалгат тоног төхөөрөмжөө Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ