Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 2800 юань

Монгол орны говь хээрийн бүсэд хөмүүл хэмээх гайхамшигт хоол амтлагч байдаг. Энэ ногоог гараар түүхэд цаг хугацаа их зарцуулсан ажил болдог. Тэгвэл өвс тэгшлэгч машинаар маш амархан түүж болно хэмээн үзэж, сайт дээрээ шинэ мэдээлэл болгон бэлтгэж орууллаа.

Хөмүүл түүгч

Хөмүүлийг бууз, хуушуур, банш, цуйван, гурилтай хоол гэх мэт Монголчууд бидний хамгийн өргөн хэрэглэдэг хоолны амтлагч болгон үйлдвэрлэх нь үр дүнтэй. Нэг удаа би Дундговь аймагт ажлаар явж байхдаа нэгэн хөдөлмөрч эмэгтэйтэй танилцаж билээ. Тэрээр зуны 3 сардаа 4.5 тонн хөмүүл гараараа түүж даршлаад, Улаанбаатарт 500 гр бүрийг нь 2500-3500 төгрөгөөр худалдаж, богино хугацаанд их ашиг олсон тухайгаа надад хүүрнэж байлаа.

Хөмүүлийг үндсээр нь зулгаачихгүй л бол бороо ормогц сагсайтал ургадаг байгалийн шавхагдашгүй баялаг нөөц юм.

Хөмүүл түүгч

Зураг дээр: 100 гр хөмүүл 2000 төгрөг. Харин 7 грамм зелень петрушки 1000 төгрөгний үнэтэй.

Иймээс Монголчууд бид Оросын 7 хон грамм жинтэй Петрушка, Зелень гэх мэтийн хоол амтлагчыг 1000 төгрөгөөр худалдаж авч байхаар эх орныхоо амтлаг бөгөөд тэжээллэг ургамалыг боловсруулах нь зүйтэй мэт санагдлаа.

Харин түүсэн хөмүүлээ хэрчиж, хатаах төхөөрөмжийн мэдээлэл манай сайтын ГАЗАР ТАРИАЛАН гэсэн бүлгээс үзэж танилцах боломжтой.

  • Хөдөлгүүрийн чадал: 5.5 морины хүч
  • Хөдөлгүүрийн багтаамж: 160CC
  • Урд хойд дугуйны диаметр: 20см
  • Хадах талбайн өргөн: 51 см
  • Шатахууны банкны багтаамж: 500мл
  • Өвсний уутны багтаамж: 60 литр
  • Хадах өндөр: 2см - 7.5 см (Тохируулгатай)
  • Хүндийн жин: 34 кг
  • Савалгааны хайрцагын хэмжээ: 78см х 57см х 46см
  • Баталгаа: Нэг жил
  • Үнэ: 2550 юань

Хөмүүл түүгч

Хөмүүл түүгч

Хөмүүл түүгч

Хөмүүл түүгч

Хөмүүл түүгч

Хөмүүл түүгч

Хөмүүл түүгч

Дарьгана хөмүүлийн шүүслэг нахиа

Шим тус: Хомхой долоох, амны шарх /угааж шавшина/, хоолой өвдөх, ангина /өдөрт 6-8 удаа зайлна/, хий ханиалга, бронхит, хамрын шуухитнаа, вирусын ханиад, томуу, хоолой горойх, уушигны үрэвсэл, чийг бам, турах, чихрийн шижин, судас тостон хатуурах, цус багадалт, ЦДИ, “С”, “В-1” аминдэмийн дутагдал, алаг морьт, архаг ядаргаа, нойр хулжих, бэлгийн чалх, эрчүүдийн үргүйдэл, ХГЗӨ, бөөр чулуужих, бүдүүн гэдэсний ба түрүү булчирхайн үрэвсэл, өтгөн хатах, яс, махны бэртэнгэнд хэрэглэнэ.

Үйлдэл: Цус төлжүүлэх, цусны нөжрөлтийг задлах /fibrinolytic (clot-removal) action/, цусны холестерин бууруулах, цусны эргэлт, дархаа, биеийн эсэргүүцэл, хоолны шингэцийг сайжруулах, хүйтэнд өлчир болгох, нян, вирус, мөөгөнцөр, шимэгчдийг устгах, яс бэхжүүлэх, бие махбод цэвэршүүлэх /Depurative/, залуужуулах /rejuvenating power/, хорт хавдар, хүүхдийн мэдрэлийн нугас судасны гажиг төрөлт /neural tube defects/, цус харвахаас сэргийлэх, элгэнд хуримтлагдсан өөх тосыг хайлуулах эмийн үндсэн үйлдэлтэй.

Арга: Хөмүүлийг буцлам халуун усанд идээшүүлж угааж шавших, хоолой, амаа зайлж болно. Хоол амтална. Дүрлэг хийж болно. Удаан чанавал амт, чанар нь алга болно.

Хөмүүл түүгч

Буриад хоолны жор: Сүүнд хөмүүл, гурил хийж чанаад, давс, өрөм, шар тосоор амталж иднэ.

Мэдрэхүйн үзүүлэлт: Идээшмэлийн өнгө: Ногоон, амт: гашуун биш гэхдээ сонгино шиг аагтай, үнэр: анхилам. Энэ нь эм биш.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш Эрээн хотод 15 хоногт ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

зөөврийн өсгөгч