НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: Сонголтоор

Бага оврын усалгааны бороожуулах систем нь усны нөөц багатай бүс нутагт өндөр ургац авах шинэ төрлийн технологи юм. Хүлэмжийн аж ахуйд дуслын усалгааг хэрэглэснээр ус бага зарцуулж, арвин их ургац авах боломжтой. Иймд энэхүү арга нь усны нөөц багатай орнууд болон хүлэмжийн аж ахуй өндөр хөгжсөн АНУ-ын баруун бүс, Израйлд өргөн хэрэглэгддэг.

Хөрс, ургамал, ус гурвын харилцан уялдаатай амьдралын процессийг маш сайн холбож өгсөн энэ технологи нь зөвхөн ургамлын үндсийг шим тэжээл бүхий бордоот усаар тодорхой цагт ханган тэжээж, өгдөг тул ургамлын өсөлт хөгжилтийг жигд хурдацтайгаар явагдах алхамыг баталгаажуулна.

Сүүлийн жилүүдэд гадаадын фермерүүд энэхүү ухаалаг усалгааны системийг ашигласанаар ус болон бордооны илүүдэл зардлыг багасгаж эдийн засгийн маш их хэмнэлттэйгээр өндөр ургац авч байна.

Уртын хэмжээ ба шүршигчийн тоо Нэг салаа таймер Хоёр салаа таймер
5 метр урт, 5 шүршигч (Англи дэлгэцтэй) Үгүй 27 доллор
10 метр урт, 10 шүршигч (Англи дэлгэцтэй) 45 доллор 57 доллор
15 метр урт, 15 шүршигч (Англи дэлгэцтэй) 71.2 доллор 80.7 доллор
20 метр урт, 20 шүршигч (Англи дэлгэцтэй) 85.5 доллор 103.5 доллор
25 метр урт, 25 шүршигч (Англи дэлгэцтэй) 108 доллор 121.5 доллор
30 метр урт, 30 шүршигч (Англи дэлгэцтэй) 126 доллор Үгүй

Үйлдвэрийн баталгаа нэг жил. Үйлдвэрээс Улаанбаатар хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

Энд танилцуулж байгаа жижиг усалгааны систем нь жимс жимсгэнэ, хүнсний ногоо, цэцгийн аж ахуйд өргөн хэрэглэгдэнэ. Израйлийн дуслын усалгааны технологийн дагуу БНХАУ-д үйлдвэрлэсэн энэхүү хоолойг Хятад улсын ХАА-н Усалгаа Бороожуулалтын Үндэсний Хяналтын төвөөс 98,56 хувийн өндөр үзүүлэлттэй бүтээгдэхүүн гэж гэрчилсэн байна.

Дуслын усалгааны хоолой нь бөглөрч хугарахгүй. Олон жилийн турш хэрэглэж болох бөгөөд энгийн нөхцөлд 8 жил ашиглах боломжтой. Хөрсийг байнга чийглэг байлгах, үндэсний усан хангамжыг тогтмол барихад онцгой үүрэг гүйцэтгэнэ.

Үйлдвэрлэгчийн тодорхойлсноор усны алдагдлыг 95 аас дээш хувиар багасгаж, эрчим хүчийг 65 хувь хэмнэнэ.

Томоохон хүлэмжинд хэрэглэсэнээр агаарын чийгшилтийг 20-30 хувь багасган өгсөнөөр ургамалын өвчин үүсэх, хортон шавьж үржих явдлыг бууруулан, хөрсний дулааныг 2-3 хэмээр нэмэгдүүлж, боловсрох хугацааг 7-15 хоногоор эрт болгодог.

Дуслын усалгаа

Дуслын усалгаа

Дуслын усалгаа

1. Цаг хугацаа тохируулагч таймерууд

Дуслын усалгаа

2. Дуслын усалгааны доторлогоотой хоолой

Дуслын усалгаа

4/7 гуурсны дотор диаметр 4мм, гадна диаметр нь 7 мм байх бөгөөд салаалагч болгон хэрэглэнэ.

8/12 гуурсны дотор диаметр 8мм, гадна диаметр нь 12 мм байх бөгөөд үндсэн шугам болгон хэрэглэнэ.

3. Шүршигч толгойнууд

Дуслын усалгаа

Толгойнууд нь төрөл бүрийн зориулалттай байх бөгөөд тариалж байгаа ургамалынхаа усалгааны агротехникийн онцлогт тохируулан сонголт хийх хэрэгтэй.

4. Хатгууртай ус шүршигч

Дуслын усалгаа

Дуслын усалгаа

Дуслын усалгаа

Дуслын усалгаа

Дуслын усалгаа

Дуслын усалгаа

  • Зөвхөн ургамалын үндэс байгаа хэсэгт усалгааг тогтоосон цагт хийж өгнө. Иймд усалгаанд шаардагдах усны зарцуулалтыг 70 хувь багасгах боломжтой.
  • Цаг агаарын болон гантай жилийн хур борооны гачаалаас хэзээ ч айх явдалгүйгээр төлөвлөсөн ургацаа хураан авах бүрэн боломжтой. Ургац хэзээ ч алдахгүй. Ургацын хэмжээг 230 хувь хүртэл өсгөж чадна.
  • ХАА-н тогтвортой хөгжлийг баталж, жил бүр өсөн нэмэгдэх хүнсний хангамжыг бүрэн батална.
  • Хувийн болон бага хэмжээний жимс жимсгэний цэцэрлэг, хүлэмж болон хүнсний ногооны талбайд ашиглахад нэн тохиромжтойгоос гадна усалгааны системийн анхны хөрөнгө оруулалт бага шаардана. Оруулсан хөрөнгийг маш богино хугацаанд найдвартай нөхнө.
  • Энэ системийг Европ, Америк, Африк болон Азийн зүүн өмнөд, алс дорнодын бүс нутагт амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд Ойрхи дорнодын арабын элсэн цөлд ч өндөр урагц авах боломжыг бүрдүүлж байна.
  • Ургамал ургах эрүүл орчинг бүрдүүлэн өгч ургамлын өвчин болон зэрлэг өвсөөр талбай дүүрэх явдлыг эрс багасгана. Бордоо хэмнэхээс гадна үр дүнг нь 30 хувиар нэмж өгнө. Усалах болон бордох ажиллагааг хамтад нь хийх боломжтой.
  • Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ургамалын мөр бүрийн усалгааг тус бүрт нь тохируулан өгөх бүрэн боломжтой.
  • Ажиллах хүчийг хэмнэнэ.

Дуслын усалгаа

Дуслын усалгаа

Дуслын усалгаа

Дуслын усалгаа

Дуслын усалгаа

Дуслын усалгаа

Дуслын усалгаа

Дуслын усалгаа

Дуслын усалгаа

Дуслын усалгаа

Дуслын усалгаа

Дуслын усалгаа

Дуслын усалгаа

Дуслын усалгаа

Дуслын усалгаа

Дуслын усалгаа

Дуслын усалгаа

Дуслын усалгаа

Дуслын усалгааны тухай ерөнхий мэдээлэл

Газар тариаланд дуслын усалгааг хэрэглэснээр ус бага зарцуулж, арвин их ургац авах боломжтой учраас энэхүү арга нь гадаргын усны нөөц багатай орнууд, ялангуяа АНУ-ын баруун бүс, Израйлд өргөн хэрэглэгддэг. Дуслын усалгааны арга нь усанд хэмнэлттэйн дээр бас ургамал хамгааллын чухал ач холбогдолтой. Тухайлбал гадаргуугийн ба бороожуулах аргаар услах нь ургамлын навчийг хэт их норгосноос болж мөөгөнцрийн өвчний тархалтыг нэмэгдүүлдэг. Тэгвэл дуслын усалгаа нь усыг зөвхөн үндсэнд шингээх учир навчны өвчлөлтийг бууруулна. Мөн түүнчлэн усандаа бордоо уусган ургамлыг бордож зардал хэмнэх, өөрөөр хэлбэл "нэг сумаар хоёр туулай буудах" боломжтой.

Монголын Хөдөө аж ахуйн их сургуулийн Агробиологийн сургуульд 1996 оноос хойш энэ технологийг ХБНГУ-ын Вайнштэфэны мэргэжлийн дээд сургуультай хамтран ил талбайн ба хүлэмжийн хүнсний ногоо, цэцгийн мандалд туршиж тодорхой үр дүн гаргаад байна. Тухайлбал ХААИС-ийн багш Мөнхтуяагийн хийсэн судалгааны үр дүнд Монгол орны нөхцөлд дуслын усалгааны нийт зарцуулалт нь гадаргуугийн усалгаанаас хоёр дахин бага, харин ашигтай зарцуулалтын коэффицент нь хоёр дахин их байх боломжтой нь тогтоогджээ.

Дуслын усалгаа нь ургамалд хэрэгцээтэй усыг үндсэнд нь дусал хэлбэрээр өгөх арга юм. Дусал хэлбэрээр өгөхөд усыг өндөр даралтаар шахах шаардлагагүй. Ус гүйх шланканд полиэтилен материалаар хийгдсэн дуслагчуудыг холбож өгдөг

Дуслын усалгааны төхөөрөмжийн ус орж буй хэсэгт усны цорго, усны даралт хэмжигч, шүүлтүүр, даралт бууруулагч гэсэн эд ангиуд байрладаг. Даралт бууруулагчаас усны шланк залгагдаж, шланканд дуслагчуудыг таримал ургамлын төрөл зүйл, мөр хоорондын ба ургамал хоорондын зай гэх мэт тухайн нөхцөл байдалд тохируулан холбоно. Төхөөрөмжөө бага талбайд буюу хүлэмжинд бол гараар, том талбайд бол трактороор суурилуулна.

а. Дуслын усалгааны төхөөрөмжийг гараар суурилуулах

Эхлээд талбайд шланк суулгах ховилуудаа услах ургамлын мөрүүдийг дагуулж татна. Дараа нь усны төв хуваарилагчаас шланкуудаа салаалан, ховилуудад суулгана. Суулгасны дараа шланк, дуслагчуудаа эвдэрч гэмтээгүй, хэвийн ажиллагаатай байгааг нь шалгаад, хөрсөөр хучина. Одоо ус тавьж үзвэл дусалж буй газруудад чийг нь хөрсний гадаргууд мэдэгдэнэ.

б. Дуслын усалгааны төхөөрөмжийг трактороор суурилуулах

Томоохон талбайд бол дуслын усалгааны төхөөрөмжийг трактороор суурилуулах боломжой. Баруунд бол энэ ажлыг дангаар нь бус, харин талбай хучих ажилд хавсран хийж хэвшсэн байна. Yүний тулд хучигч багаж Фолиоматад усны шланк суулгах багажийг нэмж угсардаг.

Дуслын усалгааг хүлэмжинд ашиглахад тохиромжтой. Хэрэв хүлэмж нь худгаас усаа авдаг бол торх усаар дүүргээд өндөрлөг газар тавихад хангалттай. Усны хуваарилагч шланкийн нэг үзүүрт крант залгаад, торхондоо холбоно. Энэ хуваарилагчыг хүлэмжинд оруулж, ургамлын мөр тус бүрд, дуслагч бүхий усалгааны шланкуудыг салаална.

Хүлэмжинд суурилуулахтай ижил аргаар суурилуулна. Мөн л торхтой уснаас хуваарилагч шланкаар авсан усаа усалгааны шланкаар дамжуулан, дуслагчаар дуслуулна.

Хөрсний чийгийг тензиометрийн аргаар хэмжих

Хөрсний чийгийн хангамжийг хэмжих олон арга байдгийн нэг нь сорох хүчдэлээр нь хэмжих арга юм. Энэ аргаар хийх хэмжилтэд тензиометр багажийг ашигладаг. Тензиометр нь керамик материалаар хийгдсэн үзүүртэй, целлюллоз хоолой, манометр гэсэн эд ангиудаас бүрдэнэ. Тензиометрийг ашиглахдаа усаар дүүргээд, агаар оруулалгүйгээр таглаж, хөрсөнд хөдөлгөөнгүй зооно. Тензиометр нь хөрсний сорох хүчдэлийг (= даралтын эсрэг хүч)гекто Паскаль буюу гПа нэгжээр, 0-800 гПа-ийн хоорондох хязгаарт хэмждэг. Тензиометорийг усанд хийвэл хоолойн дахь ус гадагш алдагдахгүй учир сорох хүчдэл нь
0 гПа, харин хөрсөнд зоосон үед хөрсний хуурайшлаас хамааран сорох хүчдэл нэмэгдэж дээд тал нь 800 гПа хүрэх боломжтой.

Тензиометрээр хэмжилт хийхийн ач тус нь таримал ургамлын усалгааны тохиромжтой горимыг тогтоож, шинжлэх ухааны үндэстэй, эдийн засгийн үр ашигтай хувилбараар услахад оршино. Зарим хүнсний ногооны хувьд сорох хүчдэлийн зохистой хэмжээг нормчлон гаргасан нь бий боловч фермер хүн өөрийнхөө талбайд туршилт хийж үзэх нь зүйтэй. Учир нь байгаль, цаг уурын зөрүүтэй байдал, дэлхийн цаг уурын өөрчлөлт зэргээс шалтгаалаад аливаа нормчилсон утгуудыг фермерийн аж ахуйдаа шууд тохирно гэж vзэхэд эргэлзээтэй болж байна.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш Эрээн хотод 7 хоногт ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

зөөврийн өсгөгч