Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: Сонголтоор

Угсармал хүлэмж

Үл зэврэх ган төмөр каркастай хүлэмж нь олон жилийн эдэлгээтэй бөгөөд хавар нь угсарч, намар нь хураагаад авч болдог. Энэхүү ган каркас нь даац сайтай, хөнгөн зэрэг давуу талуудтай тул Хятад улсын хүлэмжийг аж ахуй эрхлэгчидийн таашаалийг их хүртдэг.

Хүнсний ногоо, жимс, цэцэг тарихаас гадна үрсэлгээ хийх зориулалттай.

Өргөний хэмжээг стандартын дагуу 6м ба 8м-ийн өргөнтэй хийх бөгөөд захиалагчийн хүсэлтээр уртын хэмжээг өөрчлөн үйлдвэрлэж болно.

Бүрхэвч материалыг сонгохдоо PE+EVA маркийн удаан эдэлгээтэй нийлэг хальсыг сонгоорой. Ийм материал 150 микроны зузаантай тул эдэлгээ удаан байдаг. Энэ материал нь угааж цэвэрлэхэд хялбар бөгөөд үйлдвэрээс 3 жилийн баталгаа өгөх бөгөөд 5 жил хэрэглэж болдог байна.

  • Салхи эсэргүүцэх чадвар:≤ 0.55KN/м2
  • Цасны даралт тэсвэрлэх чадвар: ≤ 0.30KN/м2
  • Аадар бороо тэсвэрлэх чадвар: 140мм/цаг
  • Цаг агаарын бүс: -40 хэмээс +60 хэм
  • Каркасын даацын чадвар: 15кг//м2
  • Материал: Үл зэврэх гальванжуулсан ган
  • Үйлдвэрийн баталгаа: 3 жил
Хэмжээ Загвар Талбай Үйлдвэрийн үнэ
6 метр х 10 метр Стандарт 60 м.кв 1980 юань
6 метр х 15 метр Стандарт 90 м.кв 2320 юань
6 метр х 20 метр Стандарт 120 м.кв 2700 юань
6 метр х 25 метр Стандарт 150 м.кв 3000 юань
6 метр х 30 метр Стандарт 180 м.кв 3300 юань
6 метр х 35 метр Стандарт 210 м.кв 4000 юань
6 метр х 40 метр Стандарт 240 м.кв 4850 юань
6 метр х 50 метр Стандарт 300 м.кв 5500 юань
8 метр х 10 метр Стандарт 80 м.кв 2500 юань
8 метр х 15 метр Стандарт 120 м.кв 3000 юань
8 метр х 20 метр Стандарт 160 м.кв 3400 юань
8 метр х 25 метр Стандарт 200 м.кв 4000 юань
8 метр х 30 метр Стандарт 240 м.кв 4680 юань
8 метр х 35 метр Стандарт 280 м.кв 5250 юань
8 метр х 40 метр Стандарт 320 м.кв 5980 юань
6 метр х 10 метр Өндөр 60 м.кв 2550 юань
6 метр х 15 метр Өндөр 90 м.кв 2980 юань
6 метр х 20 метр Өндөр 120 м.кв 3350 юань
6 метр х 25 метр Өндөр 150 м.кв 3750 юань
6 метр х 30 метр Өндөр 180 м.кв 4250 юань
6 метр х 35 метр Өндөр 210 м.кв 4980 юань
6 метр х 40 метр Өндөр 240 м.кв 5550 юань
6 метр х 50 метр Өндөр 300 м.кв 6800 юань

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал 200-300 юань нэмэгдэнэ.

Загварууд

Угсармал хүлэмж

Зураг дээр: Стандарт загварын угсармал хүлэмж

Угсармал хүлэмж

Зураг дээр: Өндөр загварын угсармал хүлэмж

Угсармал хүлэмж

Зураг дээр: Хүлэмжийн каркасыг угсарч байгаа нь

Угсармал хүлэмж

Зураг дээр: Хүлэмжийг салхи шуурганд хийсэхээс сэргийлж, олсоор бэхэлсэн байдал.

Угсармал хүлэмж

Зураг дээр: Угсралт хийсний дараа харагдах байдал нь

Угсармал хүлэмж

Зураг дээр: Хүлэмжинд хүнсний ногоо буюу эрт ургацын байцаа тариалсан байдал. Энэхүү зөөврийн тавцан нь хүлэмжийн талбайн ашиглалтыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхээс гадна үрсэлгээ хийх, цэцэг тарих зэрэг өргөн зориулалтаар ашиглагддаг.

Угсармал хүлэмж

Угсармал хүлэмж

Угсармал хүлэмж

Угсармал хүлэмж

Угсармал хүлэмж

Угсармал хүлэмж

Угсармал хүлэмж

Угсармал хүлэмж

Угсармал хүлэмж

Угсармал хүлэмж

Угсармал хүлэмж

Угсармал хүлэмж

Угсармал хүлэмж

Хүлэмжийг хаана хэрхэн байрлуулах вэ?

Нар сайн тусч байхын тулд хүлэмж нь ойр орчмын барилга, модны сүүдэрт орохооргүй, өөрөөр хэлбэл түүний гадаргууд нар аль болохоор их талбайд тусч байхаар газар байрлуулах нь чухал.

Жилийн 4 улирлын байдлаас хамаарч нарны тусгалын өнцөг байнга өөрчлөгдөж байдаг. Өвлийн нар хүлэмжийн зөвхөн нэг талд тусдаг бол зуны улиралд хүлэмжийн хананаас гадна дээвэр дээр удаан хугацаагаар дулаанаа өгдөг.

Манай орны нөхцөлд нэмэлт дулаалгагүйгээр хүлэмжийг хавар эрт, намар орой ашиглах боломжгүй, харин 3-р сараас эхлэн төрөл бүрийн ногооны үрслэгээ бэлтгэхэд ашиглаж болох боловч дотор талын зай их, хана өндөртэй хүлэмжинд шөнөдөө хүйтэн байх тул зориулалтын халаалтын системтэй байх хэрэгтэй.

Хүлэмжийн уртын дагуу салхины урсгалын чиглэл байхаар байрлуулбал зүгээр байдаг.

Гэрэлтүүлгийн систем

Ногоон ургамал гэрэл хамгийн их хэрэгтэй. Ус чийгэнд тэсвэртэй 40 ваттын нэг лампыг 50м2 талбайд тооцож байршуулна. Зориулалтын LED гэрэл ашиглабал сайн. Энэ тухай мэдээллийг манай сайтын "Цахилгаан эрчим хүч" гэсэн ангилалд байгаа "Гудамж замын нарны гэрэлтүүлэг" гэсэн нийтлэл рүү орж танилцаарай.

Агааржуулалтыг хэрхэн хийх вэ?

Хүлэмжинд температурын хэт өсөлт зайлшгүй байдаг тул хэвийн хэмжээнд барихын тулд салхижуулалт агааржуулалтын автомат сэнс суулгаж өгнө.

Хүлэмжийн дотор талд агаар, температур, чийглэг, нүүрс төрөгчийн хийн хэмжээ тогтоосон заавар журмын дагуу байх хэрэгтэй байдаг. Иймд эдгээрийн тэнцвэржилтийг жигд байлгахын тулд агаарын урсгалын сэнсийг ашигладаг.

Температурыг жигд барьж, ургамалын амьдрах орчинг бүрдүүлэхийн тулд СО2 -ийн төхөөрөмж ашиглан, түүнээс ялгарч байгаа хийг жигд тараах шаардлагатай.

Халаалтыг хэрхэн шийдэх вэ?

Халаалтын эх үүсвэр нь халуун ус байх бөгөөд хавар намрын улиралд өргөн хэрэглэнэ. Халаалтын хоолойнууд нь үл зэврэх материалаар хийсэн байна. Цайрдаж хамгаалсан сэрвээт радиаторууд нь хүлэмжийн нийт талбайд бүрэн хүрэлцэхээр тооцоологдон суурьлагдсан байна.

Халаалтын төхөөрөмж нь гэнэтийн цочир хүйтрэлээс ургацыг хамгаалах хамгийн найдвартай хэрэгсэл юм.

Халаалтын төхөөрөмжийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг манай сайтаас үзэж болно. ЭНД дарна уу.

Агаар халаагч

Хүлэмжийн усалгааны системийг хэрхэн шийдэх вэ?

Энэхүү хүлэмжийн усалгааг шийдэхэд хялбар. Томоохон хүлэмжинд ухаалаг усалгааний системийг хэрэглэсэнээр агаарын чийгшилтийг 20-30 хувь багасган өгсөнөөр ургамалын өвчин үүсэх, хортон шавьж үржих явдлыг бууруулдаг. Мөн хөрсний дулааныг 2-3 хэмээр нэмэгдүүлж, боловсрох хугацааг 7-15 хоногоор эрт болгодог.

Та хүлэмжийн ухаалаг усалгааны тухай мэдээлэлтэй танилцъя гэвэл дараах холбоосоор орж танилцаарай. ЭНД дарна уу.

Дуслын усалгаа

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ