Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: Сонголтоор

beam

Бүрэн автомат ажиллагаатай соёолуулагч ба үрсэлгээ бэлтгэх төхөөрөмж нь нарийн ногооны хүлэмжийн аж ахуй болон тахиа гахай, үхрийн тэжээлийн аж ахуйд өргөн хэрэглэнэ. Үрсэлгээ бэлтгэх уламжлалт технологийг орчин үеийн дэвшилтэт технологи бүхий энэхүү төхөөрөмжөөр орлуулснаар үрсэлгээ хийх, соёолж бэлтгэх ажиллагааны хурдац нэмэгдэхийн чацуу технологийн нарийн горимоор өдөр бүр их хэмжээний үрсэлгээ хурааж авах боломжтой.

Микрокомпьютерийн удирдлага бүхий уг төхөөрөмж нь дулааны хэмжээг автоматаар тохируулан хянах, температурыг нэмж, хасах, тогтмол барих, усалгааг тогтсон цагт хийх, чийглэгийг жигд барих зэрэг ургамал ургах таатай орчныг бүрдүүлэхээс гадна хүн хүч хэмнэж, цаг хугацааг хэмнэнэ.

Уламжлалт үрсэлгээ хийхэд зун болон дулааны улиралд 5-6 хоног, өвөлдөө 8-9 хоног шаардагддаг бол энэхүү тоног төхөөрөмжинд 3-4 хоногт үрсэлгээ бүрэн хийгдэнэ. Тэгээд ч улирал хамаарахгүйгээ цаг агаар, газар зүйн байршил зэрэг нөлөөнд үл автана.

Нэг кг үр суулгахад 10 кг суулгац хураан авна. Жигд температур бүхий орчинд ургасан суулгацууд хэмжээгээр жигд байх бөгөөд хайр татам, өнгөлөг, шинэхэн бөгөөд амьдрах чадвар сайтай байдаг. Учир нь таагүй орчинд ургуулсан нялх суулгац хэзээ ч амьдрах чадвараар өндөр байдаггүй. Харин технологийн нарийн горимоор ургуулсан суулгацууд ургахдаа хурдан, шим тэжээлээр бүрэн хангагдсан байдаг тул мал амьтадын амтархан идэх дур сонирхолыг их төрүүлдэг.

Үрсэлгээний камер нь хүн хүч хэмнэхээс гадна ажиллуулахад их хялбар. Ер нь үрсэлгээ хийх нь их нарийн нягт нямбай ажиллагаа шаарддаг бөгөөд мэрэгжлийн өндөр ур чадвар шаарддаг. Агро технологийн шаардлагыг хангана гэдэг их нарийн. Тэгвэл энэ төхөөрөмж энэхүү нарийн үйл ажиллагааг маш энгийн болгож чадсанаараа давуу талтай юм.

Би 10 жилийн сургуульд сурч байхдаа Ургамал судлалын хичээл дээр мамбсай хэмээх чихрийн хайрцаганд (Манайханы хөдөөний өвөгчүүд дүнсэн тамхи хийдэг байсан.) вандуйны үр соёолуулж байснаа санадаг. 7 хоногийн дараа ногоо соёо гараад ирэхэд хичнээн өхөөрдөм нялх ногоо гарч ирж байгааг хараад өөртөө бахархаж, байснаа санаж байна. Үнэндээ энэ төхөөрөмжийн үйлдвэр дээр очиход аварга том үрсэлгээний камерууд миний жижигхэн намбсай чихрийн хайрцагийг санагдуулж байлаа. Энэ төхөөрөмжийн тусламжтайгаар үрсэлгээ хийсэн тохиолдолд сул дорой суулгац хэзээ ч гарахгүй гэдэгт итгэлтэй байж болно.

Хятад улсын агротехнологичид "Уламжлалт аргаар хийсэн үрсэлгээний 50 хувь нь сул дорой, амьдрах чадваргүй үрсэлгээ болдог. Харин энэхүү тоног төхөөрөмж нь энэ сөрөг үзэгдлийг үндсэнд нь мартуулж чадлаа" хэмээн өндөр үнэлэж байна. 4 хөн өдрийн дотор ямар ч сул дорой үрсэлгээ энэ төхөөрөмжинд ороод сэргээд ирнэ.

Энэ төхөөрөмж нь дан ба хос камертай гэж хоёр янз байдаг. Хос камер нь дулаан, чийглэгийн тохиргоог тус тусад нь өөр өөрөөр тохируулж болдог талаараа давуу.

Санамж: Хос камертай төхөөрөмжийг давуу тал нь гэвэл камер бүрт өөр өөр ургамал тарьж болно. Харин нэг камерт тарималуудыг хольж тарьж болохгүй. Учир нь ургамал бүр өөр өөрийн гэсэн ургалтын горим, дулаан, чийглэгийн шаардаж байдаг.

Энэ төхөөрөмжинд төрөл бүрийн хүлэмжийн ногоо, шар буурцаг, ногоон буурцаг, арвай, буудай тарих зэргээр ашиглаж болно. Эдгээр соёолжоор тарьж байгаа ургамалд ямар нэгэн ургацыг нэмэгдүүлэх химийн бордоо хэрэггүй. Учир нь байгалын хамгийн тохиромжтой нөхцөлд соёолуулсан тул ургах хурдац маш сайн байдаг.

Загвар Small-100M

Цахилгаан хүчдэл 220V
Нийт цахилгаан чадал 2.2 квт
Хүчин чадал 100кг/өдөр
Цахилгаан зарцуулалт 2.2 квт
Усны хэрэглээ 1.3m3/өдөр
Жин 550 кг
Гадна хэмжээ 2400*1400*1800 мм
Үнэ 8800 юань

Загвар Medium-250M

Цахилгаан хүчдэл 220V
Нийт цахилгаан чадал 3 квт
Хүчин чадал 250кг/өдөр
Цахилгаан зарцуулалт 3.8 квт
Усны хэрэглээ 2.5m3/өдөр
Жин 720 кг
Гадна хэмжээ 4500*1400*2100 мм
Үнэ 10200 юань

Загвар Big-500M

Цахилгаан хүчдэл 220V
Нийт цахилгаан чадал 6 квт
Хүчин чадал 500кг/өдөр
Цахилгаан зарцуулалт 4.6 квт
Усны хэрэглээ 3.5m3/өдөр
Жин 1220 кг
Гадна хэмжээ 5500*1800*2600 мм
Үнэ 17600 юань

Загвар Large-1000M

Цахилгаан хүчдэл 220V
Нийт цахилгаан чадал 4.5 квт
Хүчин чадал 1000кг/өдөр
Цахилгаан зарцуулалт 6.8
Усны хэрэглээ 3.2m3/өдөр
Жин 980 кг
Гадна хэмжээ 4500*2400*3100 мм
Үнэ 19800 юань

Жич: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч тал хариуцна.

АНУ-ын фермерүүдийн сэдэж гаргасан үрсэлгээ хийх технологийг Хятадад шинэчлэн бүтээж, амьдралд хэрэгжүүлсэн билээ. Энэхүү бичлэг дээр байгаа үрсэлгээний аж ахуйн шинэчилсэн Хятад хувилбарыг бид энэ нийтлэлд өглүүлсэн болно.

{yendifplayer youtube=https://www.youtube.com/watch?v=Wmgmr5NwhlQ}

beam
Зураг дээр: Өдөрт 250 кг ургац хураах камер ба шинэ ургац бүхий тавиурууд.
beam
Зураг дээр: Өдөр бүр шинэ ургац авах бөгөөд камер бүрт өөр өөр ургамал тариалж байгаа нь
beam
Зураг дээр: Камерийг автоматаар тохируулах ба хянах систем нь компьютер удирдлагаар явагдана.
beam
Зураг дээр: Үрсэлгээ хийх поддон нь эрүүл ахуйн шаардлагыг хангасан байх бөгөөд маш цэвэр байх хэрэгтэй.
beam
Зураг дээр: Буурцагийн соёолжийн шинэхэн ургац
beam
Зураг дээр: Шинэ ургацын арвай
beam
Зураг дээр: Үйлдвэрээс ачигдаж байгаа төхөөрөмжийг модон хайрцаганд хийж илгээнэ.
bean
Зураг дээр: Арвайн соёолж тарьж байгаа аж ахуйн хүлэмж
bean bean
Зураг дээр: Арвайн соёолжыг туулайн аж ахуйд өргөн хэрэглэнэ. Зураг дээр: Үрсэлгээний төхөөрөмжинд ургуулсан арвайн соёолж
bean bean
Зураг дээр: Арвайн соёолжоор ургуулсан билчээрт байгаа үхэр сүрэг Зураг дээр: Арвайн соёолжоор хийсэн эрүүл мэндийн тэжээл
bean bean
Зураг дээр: Буурцагийн соёолжийг цуйванд хийхэд үнэхээр амттай. Зураг дээр: Хошингор ургамлын талбайд зөгий аж ахуйн хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой.
bean bean
Зураг дээр: Наран цэцэг нь ургамалын тосны түүхий эд бөгөөд үрийг нь бас иднэ. Зураг дээр: Малын тэжээлийн ургамал (alfalfa)

Бүрэн боловсорсон шинэ үр сонгож авах хэрэгтэй. Ижил хэмжээтэй, бүтэн, цайвар өнгөтэй, гэмтэлгүй, хорхойтоогүй, хөгцрөөгүй үр байх нь чухал. Малын тэжээлийн ургамал (alfalfa), улаан лууван, хошингор, арвай, наранцэцэг, улаан буудай, буурцагт ургамал, улаан лооль зэрэг олон төрлийн хүлэмжийн болон хүнсний ногооны үрсэлгээг хийнэ..

1. Үрийг угаах

Үрийг суулгахаасаа өмнө сайтар угааж цэвэрлэнэ.

2. Дэвтээсэн үр

А. Угаасан үрийг 75-80 хэмийн халуун усанд хийж 4-5 цаг ариутгана. Энэ явцад усан дээр хөвж гарсан хөнгөн жинтэй муу үрийг ялгаж хаяна. Дараа нь хүйтэн усаар угаана. Ариутгал хийснхий дараа үр хөөж томорсон байна. (Анхаар. Усны хэмжээ 10кг үрийг 20 литр усанд хийж ариутгана. Үрийг ариутгахын тулд 2мл эмийн уусмал хийнэ. Ариутгалын бодисыг үйлдвэрлэгч хангаж өгнө.)

Б. Ариутгасан үрийг үрсэлгээний камерт хийгээд 240 минут тутамд 40 секундийн хугацаатайгаар 22-23 хэмийн бүлээн усаар бороожуулалт хийнэ. Камерт орсон үр 10 минутын дараа дэвтэж, сэргээш авна. Сэргээш авсан үр задарч, 4 цагийн дараа үр соёолох хэлбэрээ олно. Соёолох хэлбэрээ олсон үрийг хайрцаглаж, камерт оруулаад 4 хоног болгоно. Хайрцаг бүрт 2.5 кг үр байхаар тооцоолно. Нэг хайрцагнаас 3-4 хоногийн дараа 25 кг ургац хүлээн авна.

3. Төхөөрөмжинд оруулах

ҮҮрийг төхөөрөмжинд оруулсны дараа 240 минут тутамд нэг усалгаа хийж байхаар тохиргоо хийнэ. Усалгааны хугацаа 40-80 секунд байна. (Зуны улиралд 90 секунд), Усны температур 22-24 хэм байна. (Зуны улиралд 22 хэм). Төхөөрөмжийн тогтмол дулаан 21 хэм байх бөгөөд зуны улиралд 20 хэмээр тохируулна. Ингээд хаалгыг сайтар хааж битүүмжлэнэ.

4. Тэжээлийн уусмалын найрлага.

А: Төхөөрөмж нь 30 минутын дараа тэжээлийн уусмалаар усалгаа хийнэ. Үр 0.5-1 см хэмжээтэй ургах үед З хайрцаг тутамд 4 мл тэжээлийн уусмал байхаар тооцоно. Энэхүү 4 мл тэжээлийн уусмал нь соёолж байгаа үрийг бүдүүн, бат бэх болгож өгнө. Тэжээлийн уусмалыг 22 хэмийн халуун 10 литр усанд найруулна.

Б. Үр 3 см өндөр ургах үед 3 хайрцаг тутамд 4 мл тэжээлийн уусмалыг дахин хийж өгнө.

5. Ажлын байрны ариутгал ба цэвэрлэгээ

А Ариутгах хэрэгсэл: Ариутгал нь зайлшгүй хийгдэх ажлын нэг юм. Маш цэвэр орчинд ариутгалыг хийснээр халдваргүйжүүлэлтийн процесс идэвхитэй явагдана./p>

Б. Ариутгалыг мэрэгжлийн өндөр түвшинд явуулах нь зүйтэй. Гадны хүний хөл хорих бөгөөд тусгай ариутгалын зааварчилгааг чанд мөрдөнө.

В. Ажлын байр маш цэвэр байх хэрэгтэй бөгөөд ажилчид тостой болон химийн бодис, гоо сайхны үнэртэн бүхий хувцас хэрэглээгүй байх хэрэгтэй. Ер нь бактери үржих нөхцлийг хаана. Мөн тамхи татсан хүн ажлын байранд үл нэвтрүүлнэ.

Г. Ажлын байранд эрүүл ахуйн болон ариун цэврийн дэглэмийг чанд сахиж, долоо хоног бүр ариутгал хийсэн байх хэрэгтэй. Ариутгалын уусмалыг бэлтгэхдээ 1 литр усанд 0.001 кг ариутгалын нунтаг найруулан өрөөг цэвэрлээд 3 цаг ажлын байранд хөл хорино./p>

Д. Үрсэлгээний хайрцагийг цэвэрлэхдээ 5 литр усанд 0.25 кг ариутгалын нунтаг хийгээд, ариугалтын шингэн бүхий саванд 6-8 цаг байлгана. Ариутгалын шингэнийг 15 өдрөөс илүү хугацаагаар ашиглаж болохгүй.

6. Зах зээлд гаргах

Үрсэлгээг устай саванд хийж, худалдаанд гаргана.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ