НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: Сонголтоор

Газар тариалан эрхлэгч фермерүүдийн сонирхолд хамгийн их нийцсэн энэхүү үрлэгч машин нь универасал гэдгээрээ онцлог юм. Олон төрлийн том жижиг үрийг жигд хэмжээтэйгээр суулгадаг энэхүү үрлэгч машинууд нь 15-100 морины хүчтэй тракторын ард зүүж хэрэглэнэ. Мөн үрлэгч төхөөрөмж нь бордоо хийх давхар үйлдэлтэй тул тариалалтын явцад цаг хугацаа хэмнэх эдийн засгийн давуу талтай юм.

Универсаль үрлэгч

Уулархаг, дов толгой ихтэй бүс нутагт ч гэсэн энэ төхөөрөмжийг амжилттай хэрэглэж болдог бөгөөд тариачидын талархалыг хүлээж байгаа өөр олон давуу талууд байдаг. Тухайлбал:

1. Үр болон бордоо хийх сав нь тус тусдаа. Мөн их бордох багын хэмжээг тохируулж болдог. Бордоо үрийн савыг толь мэт үл зэврэх сайн чанарын гангаар хийсэн тул үзэмжтэй харагдахаас гадна эдэлгээ удаан даадаг.

2. Энэхүү төхөөрөмж нь үр суулгах гүний хэмжээг тохируулах, хөрсийг буталж ярах, үр цацах, бордох, булах, хөрсийг тэгшлэх гэх мэт олон үйлдлийг зэрэг хийнэ.

3. Төхөөрөмжийн дискэн тавгийг манганы хольцтой гангаар цутгаж хийсэн тул маш хатуу бөгөөд хутга мэт хурц иртэй. Дээд зэргийн хатуулагтай, бат бөх дискэн тавагнууд нь хөрс боловсруулах ажлын гүйцэтгэл нь төгс бөгөөд шаварлаг хөрсөнд ч гэсэн хэрэглэхэд нэн тохиромжтой.

4. Үр, бордоо суулгах гүнийн хэмжээг дээшээ доошоо, баруун зүүн тийшээ гэх мэт хүссэнээрээ тохируулж болох бөгөөд төхөөрөмжийг ажиллаж байх явцад ч гэсэн өөрчлөлт хийх бүрэн боломжтой байдгаараа онцлог юм.

5. Төхөөрөмжийг дискэн болон анжист гэсэн өөр өөр хувилбараар өөрчлөн тоноглож хэрэглэж болно.

Бусдаас ялгарах онцлог тал

а. Энэхүү өргөн мөрөөр үрлэгч универсаль машин нь Герман улсын шилдэг технологиор үйлдвэрлэгдсэн. Эдэлгээ удаан, ухаалаг хийцтэй.

б. Улаанбуудай, буурцаг мэт том үртэй ургамал тариалахаас гадна жижигхэн үртэй байцаа, лууван, царгас гэх мэт ургамалын үрийг суулгаж чаддаг тул универсаль олон зориулалттай төхөөрөмж болж чадсан.

в. 6-16 араатай бөгөөд тэднийг нь солих тохиргоо хийх боломжтой.

Марк МС9 МС12 МС14
Үрлэх мөрийн тоо 9 12 14
Үрсэлгээ хийх өргөн 1.5м 2.0м 2.6м
Мөр хоорондын зай 16см 16см 16см
Холбох тракторын хүч 20-40мх 40-50мх 50 мх дээш
Бордоо цацагчийн багтаамж 320 кг 390 кг 420 кг
Үйлдвэрийн баталгаа 13 сар 13 сар 13 сар
Хэмжээ: 1.4*0,8*1,3м 2.1*0,8*1,3м 2.6*0,8*1,3м
Хүндийн жин 280 кг 320 кг 370 кг
Үйлдвэрийн үнэ (Үрлэгч) 5600 юань 6000 юань 6600 юань
Үйлдвэрийн үнэ (Үрлэгч + Бордоо цацагч) 6600 юань 6650 юань 7400 юань

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч тал хариуцна.

Универсаль үрлэгч

Универсаль үрлэгч

Универсаль үрлэгч

Универсаль үрлэгч

Универсаль үрлэгч

Универсаль үрлэгч

Байцаа, лууван, шар буурцаг, шар будаа, сорго, царгаснаас гадна зэрэг жижиг үрийг тариалж болно.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ