Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 14170 доллор

Герман улсын BOSCH брэндийн фотоэлектрон мэдрэгчтэй, Тайваны PLC удирдлагын систем бүхий бүрэн автомат энэ машин нь LED дэлгэцтэй бөгөөд LCD хурууны мэдрэмжтэй. Хэрэглэхэд энгийн бөгөөд нилээд ойлгомжтой.

Хятад улсад барилгын салбарын шинэ бүтээгдэхүүнээр патентжуулан баталгаажсан орчин үеийн шилдэг технологиор үйлдвэрлэгдсэн. Хөөсөн блокны энэ машин нь хүчин чадал өндөр, барилгын шал дээврийн ажилд өргөн хэрэглэгдэхээс гадна ханы дулаан блок үйлдвэрлэнэ. Мөн хуучин барилгын дээврийн засварын ажилд хэрэглэхэд өндөр үр ашигтай. Хөөсийн орцын хэмжээгээр блокны нягтралыг тохируулна.

Өндөр хүчин чадалтай хийжүүлэгч компрессороос өндөр даралтаар гарч буй хий нь хөөсыг агаараар дүүргэн хөөсрүүлж, бетонон зуурмагын дотор шахна. Машины хийц өмнөх загваруудаасаа илүү энгийн бөгөөд ажиллаж сурахад хялбар бөгөөд найдвартай. Хятад улсын Хэнань мужын барилгын технологийн шинэчлэлийн институтын эрдэмтэдийн шинэ бүтээл энэхүү машин нь 2013 оноос зах зээлд шинээр нэвтэрснээс хойш Хятадын барилгын үзэсгэлэн худалдаанууд дээрээс хамгийн өндөр шагналуудыг хүртээд байна. Иймээс ч тус үйлдвэрийн шинэ бүтээгдэхүүнүүд Хятадын томоохон барилгын компаний талархалыг хүлээж байгаа юм.

Хятад улсад барилгын дулаалгын асуудлыг шийдэх олон арга нэвтэрч байгаа боловч энэхүү технологи нь хамгийн бага зардалтайд нь тооцогдох боллоо.

Барилгын шал, тааз, давхар хоорондын дулаалга болон дуу тусгаарлах давхрагыг богино хугацаанд хямд өртгөөр хийж гүйцэтгэсэнээр шилэн хөвөн, чулуун хөвөн, ЕРS хөөсөнцөр зэрэг өндөр үнэтэй дулаалгын материалуудыг шууд орлож байна.

Хүчин чадал: 15-20м3/цаг Хүчин чадал: 25-30м3/цаг
Хүчин чадал: 50-60м3/цаг Хүчин чадал: 100-120м3/цаг

Тайлбар

Гадна корпус болон автомат шүршигчийг Тайваньд үйлдвэрлэсэн тул чанар сайтайгаас гадна гадаад үзэмж сайтай:

Микрокомпьютер хавтан бүхий удирдлагын систем нь орчинд үеийн шилдэг программчлалаар хангагдсан бөгөөд дэд системүүдийг тус бүрт удирдана. Програмчлалыг сайжруулах, засахад хялбар бөгөөд ажиллагаа бат найдвартай.

Их биений дизайн загварыг өөрчилснөөр овор хэмжээ болон жин нь багассан. Бид цаг хугацаа, хөдөлмөр хүч, өөрийн өртгийг багасгаж чадсан тул зах зээлд гаргах үнэ ихээхэн хэмжээгээр буурсан.

Нийт цахилгаан хэрэглээ 9квт болсон нь эрчим хүчний хэмнэлтийг бүрдүүлсэн бөгөөд гидрийн насосны цахилгаан зарцуулалт ¼ хүртэл буурсан байна.

Төхөөрөмжийн гол эд анги болон гидрийн насосонд засвар үйлчилгээ хийхэд нэн хялбар. Ямар нэгэн байдлаар ажилчины буруутай үйлдлээс болж эвдэрсэн тохиолдолд үйлдвэрээс шинийг худалдан авч суурьлуулахад үнэ хямд.

Цахилгаан хөөсрүүлэгч системийн хөөсрүүлэгч насос нь давтамжийг ихэсгэх багасгах зарчимаар хөөсний эзэлхүүнийг тохируулах, хөөсрүүлэх процессийг маш сайн хийнэ.

Зураг дээр: Хөвсгөл, Сүхбаатар аймгаас захиалсан Хөөсөн блокны машинууд.

Барилгын салбарт хэрэглэж байгаа Хөөсөн блокнуудын хөөсрүүлэлт удаан болсноос суулт их өгч бүрэн хөөдөггүй байсан дутагдлыг бүрэн арилгаж чадсанаар энэхүү төхөөрөмжийн давуу тал оршиж байгаа юм. Хөөсрөлт хурдан төгс явагдсанаар хаталтын хугацаа багасдаг. Хөөсрүүлэгчийг мал ургамалын гаралтай түүхий эдээр хийдэг тул байгальд хоргүй бөгөөд хүний эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөөгүй.

Механик болон автомат горимоор ажиллана.

Удирдлагын төхөөрөмж дээр ажиллаж сурахад 30 минут хангалттай. Угсралт хийхэд заавал өндөр мэрэгжлийн инженер техникийн ажилтан хэрэггүй. Машины оператор өөрөө л 10 минутын дотор угсрана.

Хөөсөн блокыг ашиглах нь

1. Дээврийн дулаалга, дулаалгын шингэн давхрага, налуу давхрага хийхэд хэрэглэнэ.

2. Шалны халаалтын систем болон шал давхар хоорондын хучилтын хавтангийн дулаалга, дуу тусгаарлалтанд хэрэглэнэ.

3. Барилгын суурийн даацгүй хэсгийн бетонон дүүргэлт, туннель болон гүүрний бетонон дүүргэлт, Газар доорхи байгууламжын хана шаланд өргөн хэрэглэнэ.

4. Барилгын гадна ханы дулаалга болгон ашиглана.

5. Дулааны шугам хоолойн дулаалга, Галд тэсвэртэй хөнгөн байгууламжын хамгаалалтын давхрага, хад чулуу суулгасан цэцэрлэг, хотын болон барилгын ландшафт тохижилт, усан сан зэрэг ус чийг, галын аюултай байгууламжинд өргөн хэрэглэнэ.

Энэхүү төрөөрөмжийг сонгох болсон давуу тал

  1. Сүүлийн үед EPS хөөсөнцөр нь галын хамгийн их аюултай барилгын материал болоод байгаа билээ. Галд тэсвэртэй EPS хөөсөнцөр ч гэсэн галд шатахгүй ч гэсэн хайлах нь хурдан байдаг. Иймд EPS хөөсөнцөрийг Хятад улсад барилгын дулаалга болгон ашиглахыг хориглоод байгаа билээ. Та энэ төхөөрөмжийг худалдан авсанаар барилгын ханы EPS хөөсөнцөрийг орлуулах хавтан үйлдвэрлэж болно.
  2. Олон жилийн туршлагатай үйлдвэрлэгч энэхүү төхөөрөмжийн 9 дэх сайжруулсан хувилбарыг үйлдвэрлэж байгаа билээ. Иймд борлуулалтыг өмнөх ба дараах үйлчилгээ, тоног төхөөрөмжийн баталгаа, сэлбэг хэрэгсэл болон түүхий эдийн ханган нийлүүлэлтийг нэг цэгээс үзүүлнэ. Тус компани хөөсрүүлэгч түүхий эдийн үйлдвэрлэл явуулдаг тул хэрэгцээтэй үедээ түүхий эд худалдан авч болно.
  3. Инженерийн хүчирхэг мэдээллийн системтэй тул худалдан авалт хийсний дараа технологийн нууц мэдээллийг авч болох бөгөөд тус төхөөрөмжийг хэрэглэж байгаа Хятадын барилгын объект дээр захиалагч өөрийн биеэр очиж танилцахад туслалцаа үзүүлнэ. Мөн Монгол улсын барилгын салбарт энэхүү технологийг нэвтрүүлэх сонирхолтой аж ахуйн нэгж хувь хүмүүстэй хамтран ажиллана.
  4. Хятад улсын барилгын томоохон хөрөнгө оруулалтын компани, барилгын шинэ технологийн эрдэм шинжилгээний төвийн харъяа тус үйлдвэрийн энэхүү машин нь Хятад улсын хөөсөн блокний Чанарын эталон болж, стандартын шаардлагыг бүрэн хангаж чадсан тул “Хамгийн найдвартай төхөөрөмж”-ийн гэрчилгээг хүлээн авсан байна.
  5. Хятад улсад хийсэн тооцоогоор энэхүү Хөөсөн блокны үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүний өөрийн өртөг 180 юань/м.куб болж байгаа бөгөөд энэ нь хамгийн хямд хана, шал, давхар хоорондын хучилт, дээврийн дуу тусгаарлагч-дулаалгын материал хэмээн үнэлэгджээ.

Үндсэн машин

Загвар   ВС90A ВС90B ВС90C ВС90D
Хүчдэл V 380 380 380 380
Хөдөлгүүр Квт 5.5 7.5 11 15
Хүчин чадал М3/цаг 15-20 25-30 50-60 100-120
Босоо тэнхлэгт шахах өндрийн хэмжээ М 100 120 80 60
Хэвтээ чиглэлд шахах уртын хэмжээ М 600 1000 800 600
Түүхий эдийн хэмжээ Мм ≤15 ≤15 ≤15 ≤15
Хийн даралт Mpa 2.0 2.0 2.0 2.0
Гадна даралт Mpa 1.5 1.5 1.5 1.5
Хэмжээ Мм 1500*880*1380 1700*880*1380 1950*880*1380 2050*930*1380
Машины жин Кг 500 600 700 800
Нийт жин Кг 960 1060 1160 1400
Үнэ Доллор 14170 15860 27000 28680

 

Зураг дээр: ВС-90 загварын машины шрупэн дамжуулагч. Үнэ: 900 доллор. ВС-90 загварын машины цемэнт зуурагч. Үнэ: 1300 доллор.

Шрупэн дамжуулагч нь цемент зуурагч руу түүхий эдийг жигд оруулж, зуурмагийн найрлагыг жигдрүүлнэ. Зуурагч нь цементийг зуурч, том ширхэгтэй хэсгийн шүүн жигд найрлага бүхий зуурмагыг үндсэн машин руу оруулна.

Хөөсөн блок буюу Хөөсөн блок нь үйлдвэрлэлийн явц хялбар бөгөөд хамгийн өндөр үр ашигтай ханы материалын технологи юм. Маш олон жижигхэн нүх сүв, бөмбөлөг бүхий бүтэцтэй тул дулаан болон дуу тусгаарлалт маш сайн байдаг.

Агаар бүхий хөөсөн бөмбөлөг нь хоорондоо холбоогүй тул дулааны алдагдлыг багасгаж дуу чимээг сарниулдаг. Мөн орон зайг томсгож их хэмжээний талбай эзлэх бөгөөд хөнгөн жинтэй, нарийн жигд бүтэцтэй, бат бөх, дулаан хадгалах ба дулаан тусгаарлана. Ус чийгэнд норж дэвтэхгүй, химийн хор, галын аюул багатай.

 

1. Химийн аргаар гаргаж авсан барилгын EPS, XPS хөөсөнцөр нь өндөр даралтанд тэсвэр муутай байдаг бол хөнгөн. Хөөсөн блок нь тоосго мэт бат бөх, урт настай байдаг. Олон үеийн туршид дулаан тусгаарлах чадвараа үл алдана.
2. Хөнгөн жинтэй. 200-1200 кг/м3 нягтралтай тул барилгын жинг их хэмжээгээр бууруулна.
3. Дуу тусгаарлалт маш сайн. Хөөсөн блок нь бетонон ханатай харьцуулбал 5-8 дахин их дуу тусгаарлах тул нам гүм амар тайван орчныг бүрдүүлнэ.
4. Өндөр температурт тэсвэртэй. Хөөсөн блок нь 400 хэмийн өндөр температурт физик шинж чанараа алдахгүй. Яг чулуу мэт.
5. Удаан жилийн эдэлгээтэй. Он жилүүд өнгөрсөн ч Хөөсөн блокны дулаан хадгалах чанар тогтвортой байдаг ба шал хийсэн ч хагарахгүй оршин тогтноно. Түүний амьдралын хугацаа EPS хөөсөн хавтангаас 5-10 дахин их бөгөөд перлитээс 5 дахин илүү.
6. Байгаль орчинд хоргүй. Хөөсөн блокны хөөсрүүлэгч бодисыг мяндаслаг ургамал болон амьтны гаралтай уургаар хийдэг. Иймд байгалын бүтээгдэхүүн гэж хэлж болно. Химийн гаралтай дулаалгын материал болох органик дулаалга, перлит шиг өндөр температурт хорт хий ялгаруулахгүй.
7. Дулаан тусгаарлалт гайхамшигтай. Дулаан дамжуулалтын коэффициент нь 0.06 - 0.20w/m. K байгаа нь бетонон хананаас 20-30 дахин өндөр байна гэсэн үг.
8. Өндөр даралтанд тэсвэртэй. 350 кг/м3 нягтралтай шинэхэн Хөөсөн блок 7 өдрийн дараа 6кг/см2 байсан бол 28 хоногийн дараа 9кг/см2 болж бэхжинэ.
9. Барилга барихад хялбар. Хөөсөн блок нь шингэн байдлаар машины өндөр даралтан доор үйлдвэрлэгдэх бөгөөд хөдөлмөр зарцуулалт болон материалын ихээхэн хэмнэлийг авч ирнэ. Гадаргуу нь тэгшхэн бөгөөд толигор.
10. Ус чийгэнд тэсвэртэй. Халуун усны хоолойны орчим газар хөлрөлт үүсэхэд конденсаци үүсэхгүй бөгөөд ус чийгэнд дэвтэж мөөгөнцөртөх нь бага.
11. Өрлөг хийхэд хялбар. Цемэнтэн зуурмагаар өрлөг хийх явцад маш сайн барьцалдаж, нэг цул хавтан болох бөгөөд зүсч тайраад эв тааруулахад хялбар. Тоосго шиг хагаран хэлбэр муутай дүрс үүсгэн онгойж нүх үүсэхгүй.
12. Барилга угсралтын хугацааг багасгана. Машин бүр нэг ээлжиндээ 1000-3000 кв.м талбайн ханы өрлөг хийх материал үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд барилгын талбар дээр шууд зөөвөрлөн авчраад ханы материал үйлвэрлэж болно.
13. Тэгшхэн бөгөөд толигор. Зүссэн бяслаг шиг цэвэрхэн харагдах ба өрлөг хийсэн хана маш тэгшхэмтэй болно.
14. Энгийн цемэнтэн хавтан 2400кг/м3 нягрталтай байдаг бол Хөөсөн блок нь 2 00-1600кг/м3 нягтралтай байдаг.

Хөөсөн блок бол хамгийн төгс ханы материал.

1. Хөөсөн блокыг дотор ханы өрлөгт ашиглаж болно.
2. Хөөсөн блокыг гадна хананд хэрэглэвэл барьсан байшин нэн дулаанхан
3. Дээвэр болон таазны дулаалга болгон хэрэглэж болно.

Хөөсөн блокыг ашиглах нь

 

 

 

 

Хөөсөн блокыг цемент, болон хөөсөөр хийдэг. Цемент, хөөсний харьцаа нь 300:1, 400:1, 500:1 гэсэн орцоор найруулна. Элс болон шохойг дүүргэгч материал болгон ашиглаж болно. Өөрөөр хэлбэл 300кг цементийн зуурмагт нэг кг хөөс хийнэ гэсэн үг. Цементийн хэмжээ их байх тусам өндөр нягтралтай болох бөгөөд барилгын шалны хийцэд ашигладаг. Харин цемент нь бага бол дулаалгатай ханы хавтан болгон ашиглана.

Ихэвчлэн нэг ширхэг Хөөсөн блокыг 100 х 100 х 40 см хэмжээтэй үйлдвэрлэх бөгөөд Хөөсөн блокны хэвийг та өөрийн хүссэн хэмжээгээр өөрчлөн хийж болно.

Зураг дээр: Хөөсөн блокны үйлдвэр дээр Монгол улсаас ирсэн зочин М.Эрдэнэцогт шинэ загварын тоног төхөөрөмжийн туршилтын үйл ажиллагааг сонирхож байгаа нь.

Зураг дээр: Хөөсөн блокны хөөсрүүлэгчээс гарч байгаа хөөсний нягтралыг шалгаж байгаа нь

Зураг дээр: Хөөсөн блокны хэв. 600мм х 360мм х 240мм хэмжээтэй 20 ширхэг блок хэвлэнэ.

Зураг дээр: Хөөсөн блокыг хуванцар хэвэнд хийх туршилт.

Хэвийг опалкны хар хавтан, хуванцар, төмөр хийж болох бөгөөд барилгын төмөр бетонон хийцийн хашилтын хавтан ашиглан хийж болно. Энэхүү блокыг тусгай зүсэгч машин болон хөрөөгөөр хөрөөдөж төрөл бүрийн хэмжээгээр үйлдвэрлэж болно. Хаягдал хэсгийг дахин бутлан ашиглаж болно. Хэвэнд цутгасан Хөөсөн блокыг 4-5 цагийн дараа задлан авч байгалын аргаар 7 хоног хатаана. Хатаалт хийхээс өмнө зүсэлт хийнэ.

Хөөсрүүлсэн цемэнтэн зуурмагаар барилгын дээврийг цутгаж байгаа нь. Хөөсөн блок нь дуу болон дулаан тусгаарлах чадвар өндөр байдаг тул дээврийн хэсэг болон давхар хоорондын хучилт, шал хийхэд нэн сайн. Мөн барилгын өөрийн өртгийг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ. Одоогоор үүнээс илүү хямд бөгөөд дулаан технологи гэж үгүй.

Тааз болон шалыг хөөсрүүлсэн цементээр хийх нь ямар ач холбогдолтой вэ?

Орчин үед хүмүүс хөөсрүүлсэн цемент эн зуурмаг гэх зэрэг нэр томьёог сайн мэддэггүй . Барилгын шал болон таазаар маш их хэмжээний дулааны алдагдал явагдаж, үргүй зардал ихээхэн гаргадаг. Үүнийг төгс шийдэх арга бол хөөсрүүлсэн цемент эн зуурмагын өнгөлгөө юм.
- Галд шатахгүй,
- Хөнгөн жинтэй,
- Өөрийн өртөг бага,
- Цаг хугацаа хэмнэнэ,
- Ямар ч нүх сүвийг үлдээхгүй бүрэн бөглөнө.
Эдгээр давуу талуудыг өөр ямар ч дулаалгын материал илэрхийлж үл чадна.

Хөөсрүүлсэн цемент эн зуурмаг нь органик бус материал бөгөөд 5000C ээс дээш өндөр температурт тэсвэртэй. Мөн дулааны урвалд орж ялзрахгүй, удаан жилийн турш дулаан тусгаарлах чадвараа хадгалдаг. Даралт даах чадвар 0.6 ~ 0.8MPa, нягтрал 200 to 300 кг / м 3

Ямарч хорт бодис агуулаагүй бөгөөд хөөсрүүлэгч бодис болон бусад нэмэлт түүхий эд нь дэгдэмхий бус, аюулгүй, орон сууцанд хэрэглэхэд эрүүл ахуйд хорт нөлөөгүй.

Барилгын хамгийн их өөрийн өртөг шингээсэн дулаалгын зардлыг үлэмж хэмжээгээр бууруулж, ажилчдын хөдөлмөрийг ихээр хэмнэнэ. Цагаан хөөсөцөрөөр дулаалга хийснээс 1 / 3 дахин хурдан бөгөөд хадах наах бүх ажлыг хөнгөвчилсөн.

Хөөсрүүлэгч материалын талаар

Зураг дээр: Хөөсрүүлэгч бодис. Үндсэн түүхий эд болох хөөсрүүлэгч нь нэгэн төрлийн савангийн хөөс бөгөөд хүний биед ямарч хоргүй.

Хөөсрүүлэгч материал нь 1750 доллор/тонн үнэтэй байдаг. Үйлдвэрүүд хамгийн багадаа 1 тонн хөөсрүүлэгч материалын захилга авдаг.

1. Хөөсөн блокны хөөсрүүлэгч материалыг ургамалын гаралтай уургаар хийдэг тул байгаль орчинд хоргүй бөгөөд хүний эрүүл мэндэд хот нөлөөгүй.
2. Хөөсөн блокны үйдвэрлэлийн үндсэн түүхий эд болгон ашиглана.
3. Тогтвортой бөгөөд маш их хөөсрүүлэх чадалтай

EFF-01 маркийн хөөсрүүлэгчийг үйлдвэрлэхдээ байгалын ургамал болон полимер материалыг түүхий эд болгон ашигладаг. Химийн урвалын цогц үйлчилгээгээр гарган авсан энэхүү бодис нь шаргал тунгалаг өнгөтэй тослог шингэн бодис юм. Хатуулаг ихтэй усанд найруулсан ч болох бөгөөд хоргүй, амттай, тундасггүй бодис болно. PH чанарын хувьд саармаг, цемент болон төмөрлөг эдийг зэврүүлэхгүй. Хадгалахд технологийн онцгой нөхцөл үл шаардах бөгөөд муудаж чанараа алдахгүй.

Лабороторийн сорилын үзүүлэлт

Сорилууд Үзүүлэлт Үр дүн
Гадаад байдал Цайвар шаргал шингэн Цайвар шаргал шингэн
Нягтрал (кг/литр) 1.06-1.1 1.07
PH чанарын үзүүлэлт 6.8-7.2 6.9
Органик бус давс (Na2SO4 -ийн хувь) 0.5 максимум. 0.3
Уусах чадвар 40 минимум 42
Тун хэмжээ (кг/м3) 0.35-0.45
Найруулах температур (°C) 5 °C минимум

Тун хэмжээ:

EFF-01 маркийн нэг кг хөөсрүүлэгч бодисыг 50- 70литр усанд найруулна. 0.6-0.7кг цементийг нэг литр усанд найруулна.

Давуу тал:

EFF-01 хөөсрүүлэгч бодис нь бага тунгаар их хэмжээний хөөс гаргах бөгөөд өртгийн хувьд хямд, чанар болон бэхжилт сайн. 200 кг торхтой нэг хөөсрүүлэгч бодисоор 500 куб метр Хөөсөн блок үйлдвэрлэнэ. Ихэвчлэн халаалттай, дулааны хэмнэлттэй шал, тааз, хана хийх бөгөөд барилгын өөрийн өртгийг үнэмлэхүй хэмжээгээр бууруулна.

Хөөсөн блокоор шат, шалны өндөрлөгөө, дулаалгатай шал, платформ, залгаас, доошоо уналттай хоолой, балкон, усан сан, цөөрөм, дотор гадар хана, багана болон суурь, бетонон цутгалт гэх зэрэг олон төрлийн барилгын хийц болгон ашиглаж болно.

Энгийн тоосгон болон бетонон ханатай харьцуулбал дулаан тусгаарлалт маш сайн байдаг тул манай орны нөхцөлд өвлийн дулаан сууц барихад нэн хэрэгтэй технологи юм.

Хөөсөн блокыг төрөл бүрийн дулаалгатай хана, барилгын чимэглэл зэргийг хийхэд өргөн ашиглана.

Зураг дээр: Барилгын чимэглэл хийсэн байдал

Савалгаа ба хадгалалт

200 кг-ын хуванцар торх болон эсвэл 1000 литрийн торхонд савалсан байна. Нарны туяа үл тусах сүүдэр газар сэрүүн орчинд хадгална. -5 аас +25 хэмийн орчинд чанараа алдахгүй. 12 сар хадгална.

Хөөсөн блокны тухай тайлбар

Хөөсрүүлсэн цементэн зуурмаг нь бетон зуурмагыг хийжүүлэн хөөсрүүлэгч бодисоор хөөлгөж, эзэлхүүнийг томруулах аргаар үйлдвэрлэгддэг. Хөөсрүүлэгч бодисыг хөөс үүсгэгч төхөөрөмжийн тусламжтайгаар устай найруулан бетон зуурмагтай хольсоноор зуурмагийн эзэлхүүн тэлдэг. Үүнд ямар нэгэн химийн урвал үл явагдана.
Энд танилцуулж байгаа машин нь хөөс үүсгэгч болон холигч бүхий иж бүрэн шугам юм. 200- 3 00кг/м3 нягтралтай Хөөсөн блок болон хөөсрүүлсэн цементэн зуурмаг үйлдвэрлэнэ.

300-500кг/м3 (19-38 lbs/ft3) нягтралтай Хөөсөн блок

Зөвхөн цемент болон хөөсрүүлэгч бодисоор хийнэ. Энэхүү Хөөсөн блокыг шал таазны дулаалга болон дуу тусгаарлагч болгон хэрэглэнэ. Мөн хашаа болон газар доорхи байгууламжын хананд хэрэглэж болно. Хэвэнд цутгахдаа Хөөсөн блокны дотор EPS хөөсөнцөр хийж дулаан тусгаарлах чадварыг нь нэмэгдүүлж бас болдог.

Ус шингээлт

Физик шинж чанарын үзүүлэлтийн шинжилгээгээр хөөсрүүлэгч бодисны түүхий эд болох уураг нь ус шингээдэггүй болно. Иймд Хөөсөн блок нь мод, шилэн хөвөн гэх мэт бусад барилгын материалаас давуу талтай.

10 хоног хатаасан Хөөсөн блок 13% нь чийглэгтэй болсон байдаг бол энгийн блок энэ хугацаанд 50 хувийн чийглэгтэй болж хатдаг. Эндээс үзэхэд Хөөсөн блок нь энгийн блокноос илүү хурдан хатдаг нь харагдаж байна.

Галд тэсвэртэй байдал

Галын аюулд хамгийн бага өртдөг барилгын материалуудын нэг бол Хөөсөн блок юм. Удаан хугацааны турш үргэлжилсэн галд Хөөсөн блок нь чанараа хэвээр хадгалж чаддаг бөгөөд улам хатуужин бэхжинэ.

Төлбөр: Үйлдвэрлэгч төлбөрийн 30 хувийг хүлээн авсны дараа захиалгыг үйлдвэрлэлд оруулж, тухайн үеийн үйлдвэрлэлийн ачааллаас шалтгаалан 10-15 хоногт бэлэн болгоно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдахаас өмнө захиалагч үлдэгдэл 70 хувийн төлбөрийг хийсэн байна.
Баталгаа: Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн нэг жил.
Технологийн сургалт ба угсралт: Захиалагчийн хүсэлтээр тоног төхөөрөмжийг угсрахад мэрэгжлийн инженерийг Монгол улсад явуулж болох бөгөөд Захиалагч тал виз, замын зардал, буудал, хоолны зардлуудыг хариуцна. Мэрэгжилтэний цалин 50-80 доллор/өдөр. Технологийн тухай танилцуулгыг зөвхөн худалдан авагч, захиалагч нарт өгнө.

Хэрхэн худалдаж авах вэ?

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.