НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 72250-130110 доллор

EPS хөөсөн блокны үйлдвэрлэлийн Үндсэн шугам нь 3 хэсгээс бүрдэнэ. Орчин үед барилгын хамгийн их эрэлттэй байгаа энэхүү үйлдвэр нь автомат үйл ажиллагаатай бөгөөд 4-6 ажилчин шаардлагатай. Захиалагч та 2000мм-8000мм ийн өргөн EPS хавтангийн үйлдвэрийн сонголт хийгээрэй. Үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмж байршуулах барилга нь 25м х 20м х 5м (6-7м) хэмжээтэй байшин байна. Түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүний байрыг өөрсдийн хүссэн хэмжээгээр хийж болно. Уурын тоног төхөөрөмжийг тусад нь байранд байршуулахаар тооцоолно.

Зураг дээр: EPS хөөсөнцөр хавтангийн үйлдвэрийн схем

Зураг дээр: EPS хөөсөнцөр хавтангийн үйлдвэрлэлийн үндсэн машинууд

1. EPS хөөлгөгч машин

EPS хөөлгөгч машин нь EPS түүхий эдийг (expanded polystyrene) уур халаалтаар хөөсөн сувд мэт томруулна. Англи хэлний программчлалтай PLC (Made in Taiwan) хурууны мэдрэмжтэй дэлгэцнээс бүх үйл ажиллагааг автоматаар удирдаж, түүхий эд оруулах, халаах, хөөсөн сувдыг гадагшлуулах зэрэг үйлдлүүдийг хийнэ. Үйлдвэрлэлийн процесс маш энгийн бөгөөд ажиллаж сурахад их хялбар. Хэрэв захиалагч хүсвэл Германы Siemens Японы Mitsubishi брандийн PLC систем тавьж болно.

Зураг дээр: EPS Хөөлгөгч машин

Зураг дээр: EPS түүхий эд хөөлгөгч машинаар орж хөөхийн өмнөх ба хөөсний дараах байдал

Техникийн үзүүлэлт

Загвар 2000 3000 4000 6000 8000
Шингэн хатаагч болон туузан дамжуулагч Бий Бий Бий Үгүй Үгүй
70 хэмийн шингэн хатаагч Үгүй Үгүй Үгүй Бий Бий
Тэлэлтийн сав Ф1100мм x Н1500мм Ф1100мм x Н1500мм Ф1100мм x Н1500мм Ф1400 x 1700(h) Ф1400 x 1700(h)
Нягтрал 10-60кг/м3 10-60кг/м3 10-60кг/м3 10-60кг/м3 10-60кг/м3
Хүчин чадал 150-300 кг/цаг 150-300 кг/цаг 150-300 кг/цаг 260-500 кг/цаг 260-500 кг/цаг
Уурын даралт 0.4-0.8 Mpa 0.4-0.8 Mpa 0.4-0.8 Mpa 0.4-0.8 Mpa 0.4-0.8 Mpa
Нягтруулсан агаарын даралт 0.6-0.8 Mpa 0.6-0.8 Mpa 0.6-0.8 Mpa 0.6-0.8 Mpa 0.6-0.8 Mpa
Уур оруулах хоолой 50мм 50мм 50мм 50мм 50мм
Нягтруулсан агаар оруулах хоолой 50мм 50мм 50мм 50мм 50мм
Уурын зарцуулалт 6-10 кг/ээлж 6-10 кг/ээлж 6-10 кг/ээлж 10-15 кг/ээлж 10-15 кг/ээлж
Нягтруулсан агаарын зарцуулалт 0.5-0.9 м3/ээлж 0.5-0.9 м3/ээлж 0.5-0.9 м3/ээлж 1.3-2.8 м3/ээлж 1.3-2.8 м3/ээлж
Машины жин 2500 кг 2500 кг 2500 кг 3000 кг 3000 кг
Гадна хэмжээ 1800*2200*4600мм 1800*2200*4600мм 1800*2200*4600мм 1900*2200*4600мм 1900*2200*4600мм

2. EPS хөөсөнцөр хавтан хэвлэгч машин

EPS хөөсөнцөр хавтан хэвлэгч машин нь урьдчилан хөөлгөсөн хөөсөн сувдыг эцсийн бүтээгдэхүүн болгох процессийг үргэлжлүүлнэ. Халуун уурын хүчээр томорч хөөрсөн хөөсөнцөрийг салхин хөргүүрээр хөргөнө. Англи хэл бүхий программчлалтай, хурууны мэдрэмж бүхий дэлгэцэн дээр бүх тохиргоог хийх бөгөөд бүтээгдэхүүнийг автоматаар оруулах, халаах, салхин хөргүүрийг ажиллуулах, хэвлэгчийг нээх, хөөсөнцөр хавтанг гадагшлуулах зэрэг үйлдлүүдийг бүрэн автоматаар гүйцэтгэнэ.

EPS хөөсөнцөр хавтан хэвлэгч машин

EPS хөөсөнцөр хавтан хэвлэгч машин

EPS хөөсөнцөр хавтан хэвлэгч машин

EPS хөөсөнцөр хавтан хэвлэгч машин

Техникийн үзүүлэлт

Үзүүлэлт 2000 3000 4000 6000 8000
Дотор цэвэр хэмжээ 2040*1020*520мм 3060*1250*630мм 4080*1250*630мм 6120*1250*630мм 8120*1250*630мм
Хавтангийн хэмжээ 2000x1000x500мм 3000x1200x600мм 4000*1200*600мм 6000x1200x600мм 8000x1200x600мм
Уурын даралт 0.6-0.8Mpa 0.6-0.8Mpa 0.6-0.8Mpa 0.6-0.8Mpa 0.6-0.8Mpa
Дотор багтаамж 1.10м3 2.41м3 3.21м3 4.82м3 6.43м3
Нягтруулсан агаар оруулах хоолойн диаметр 80 мм 80 мм 80 мм 80 мм 80 мм
Нягтруулсан уур оруулах хоолойн диаметр 80 мм 80 мм 108 мм 159 мм 159 мм
Цахилгаан зарцуулалт 7 квт 7 квт 13 квт 13 квт 13 квт
Уурын зарцуулалт 20-30 кг/ээлж 30-40 кг/ээлж 40-50 кг/ээлж 50-60 кг/ээлж 60-70 кг/ээлж
Нягтруулсан уурын зарцуулалт 1-1.5м3/ээлж 1.5-1.8 м3/ээлж 1.8-2 м3/ээлж 2-2.3 м3/ээлж 2-2.3 м3/ээлж
Бүтээгдэхүүний нягтрал 4-45 кг/м3 4-45 кг/м3 4-45 кг/м3 4-45 кг/м3 4-45 кг/м3
Хүчин чадал 2-9 ээлж/цаг 2-9 ээлж/цаг 2-8 ээлж/цаг 2-8 ээлж/цаг 2-8 ээлж/цаг
Машины жин 15000кг 4600кг 6000кг 9600кг 10600кг
Машины гадна хэмжээ 3600*2000*2750мм 4500*2150*2950мм 5500*2150*2950мм 7500*2150*2950мм 9500*2150*2950мм

3. EPS огтлогч машин

EPS огтлогч машин нь эцсийн бүтээгдэхүүн гаргах сүүлчийн дамжлага бөгөөд бат бөх хийц бүтэцтэй. Ямар нэгэн деформацгүй, дизайны болон эргономикийн ухаалаг шийдлээр бүтээсэн нь ижил төрлийн үйлвэрүүдийн огтлогч машинуудаас илт давуу. Хөндлөн ба босоо чиглэлээр зүсэлт хийх бөгөөд шилжилт хөдөлгөөн хийх, хэмжээг нарийн тохируулахад хялбар. X*Y*Z гэсэн 3 тэнхлэгээр чөлөөтэй зүсэлт хийнэ.

EPS хөөсөнцөр хавтан огтлогч машин нь захиалагчийн шаардлагын дагуу хөөсөнцөр хавтанг хүссэн хэмжээгээр нь зүснэ.

Техникийн үзүүлэлт

Загвар 2000 3000 4000 6000 8000
Хавтан 2000×1300×1000мм 3000×1300×1000мм 4000×1300×1000мм 6000×1300×1000мм 8000×1300×1000мм
Чадал 11.2квт 11.2квт 11.2квт 11.2квт 11.2квт
Гадна хэмжээ 4800×1950×1850мм 5800×1950×1850мм 6800×1950×2450мм 8800×1950×2450мм 10800×1950×2450мм
Жин 860кг 1000кг 1180кг 1580кг 1980кг

4. Уурын тоног төхөөрөмжүүд

Зураг дээр: Уурын бойлер

Зураг дээр: Уурын аккумлятор

Зураг дээр: Агаар шахагч компрессор

5. Эд ангийг үйлдвэрлэж байгаа Дэлхийн брэндүүд

Зураг дээр: Тус үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд дээр хэрэглэж байгаа эд ангиудын брэндүүд

Тус үйлдвэр дээр 2012 онд анх зочилж байхад Хятад үйлдвэрүүдэд хийсэн эд ангиудыг хэрэглэж байлаа. 2014 оноос тус үйлдвэр дэлхийн нэр хүнд бүхий брэндүүдийн цахилгаан холболтын эд анги, дулааны температур хэмжигч, комьютер удирдлагын систем, хурууны мэдрэмжтэй LCD дэлгэц гэх зэрэг бусад олон эд ангиудийг Европын Холбоо, АНУ, Япон, Герман, Гонгконг зэрэг улсуудаас импортлон угсардаг болсон байна. Үүнийг дагаад тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, чанарын түвшин Европын Холбооны стандартад хүрч CE сертификат авчээ.

6. Түүхий эд

Түүхий эд болох хөөсийг үйлдвэрээс нийлүүлж болно. Түүхий эдийн үнэ 2200-2500 доллор/тонн
Түүхий эд нь маш жижиг ширхэгтэй байх бөгөөд хөөсний дараа 50-200 дахин томроно.

Хөөсөнцөр хавтан хийдэг түүхий эд нь ширхэг томтой байдаг бол хөөсөнцөр сав суулга хийдэг түүхий эд нь жижиг ширхэгтэй байдаг. Түүхий эд нь 25кг-аар савлагдана. 20 тонны чингэлэгт 17 тонн түүхий эд багтана. Захиалга авах доод хэмжээ нэг чингэлэг.

7. Үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүнүүд

Эцсийн бүтээгдэхүүн

EPS хөөсөнцөр хавтан

Түүхий эд ба EPS хөөсөнцөр хавтан.

8. 2014 оны үнийн саналууд

Бид EPS хөөсөнцөр хавтангийн хэд хэдэн үйлдвэр дээр очиж үнийн саналыг нь авсан бөгөөд хамгийн өндөр болон хамгийн хямд үнийн саналуудыг танд танилцуулж байна.

Өндөр үнэтэй хөөсөнцөр хавтангийн үйлдвэр

Төхөөрөмжийн нэр 2000 3000 4000 5000 6000 8000
EPS хөөлгөгч машин $22240 $22240 $22240 $23200 $24150 $24150
EPS хөөсөнцөр хавтан хэвлэгч $21870 $25180 $28600 $30000 $31300 $40360
EPS огтлогч машин $6200 $6700 $7000 $7500 $8050 $8500
Түүхий эдийн сило $5300 $5300 $5300 $7800 $7800 $7800
Уурын бойлер 1-2тонн $25800 $25800 $25800 $25800 $31800 $31800
Уурын аккумлятор 8м3-12м3 $7500 $7500 $7800 $7800 $8200 $8200
Агаар шахагч компрессор 2м3-3,6м3 $7200 $7200 $7200 $7200 $7200 $8600
Нягтруулсан агаарын танк 2м3-4м3 $2100 $2100 $2100 $2100 $2800 $2800
Үйлдвэрийн үнийн дүн $96210 $100020 $104040 $109300 $119200 $130110

Хямд үнэтэй хөөсөнцөр хавтангийн үйлдвэр

Model 2000 3000 4000 5000 6000 8000
EPS хөөлгөгч машин $17,000 $17,000 $17,000 $17,000 $17,000 $17,000
EPS хөөсөнцөр хавтан хэвлэгч $15,000 $17,000 $19,000 $21,000 $23,000 $27,000
EPS огтлогч машин $2,600 $2,600 $2,600 $2,600 $2,600 $2,600
Түүхий эдийн сило $3,800 $3,800 $3,800 $5,700 $5,700 $5,700

Уурын бойлер 1-2тонн

$20,000 $20,000 $20,000 $20,000 $20,000 $20,000
Уур хадгалагч 8м3-12м3 $7,150 $7,150 $7,150 $7,150 $7,150 $7,150
Агаар шахагч компрессор 2м3-3,6м3 $5500 $5500 $5500 $5500 $5500 $5500
Нягтруулсан агаарын танк 2м3-4м3 $1200 $1200 $1200 $1200 $1200 $1200
Үйлдвэрийн үнийн дүн $72,250 $74,250 $76,250 $80,150 $82,150 $85,150

Хэрэв таны үйлдвэр төвийн уурын системтэй холбогдоогүй бол эдгээр төхөөрөмжүүдийг бүгдийг нь захиалах шаардлагатай. Харин холбогдсон бол эхний 4 төхөөрөмж байхад болно.

Үйлдвэрлэл явуулах байр ба ажиллах хүч

Үйлдвэрлэл явуулах талбай: 500 кв.м
Ажлын байрны өндөр 5 метр
Ажилчины тоо: 4-6 хүн

9. Үйлдвэр дээр хийсэн бичлэг

factory

 

10. Худалдааны нөхцлүүд

Төлбөр: Үйлдвэрлэгч төлбөрийн 40 хувийг хүлээн авсны дараа захиалгыг үйлдвэрлэлд оруулж, тухайн үеийн үйлдвэрлэлийн ачааллаас шалтгаалан 45-60 хоногт бэлэн болгоно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдахаас өмнө захиалагч үлдэгдэл 60 хувийн төлбөрийг хийсэн байна.
Баталгаа: Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн нэг жил.
Тээвэр: 12м-ийн урт чиргүүлтэй машин 2 ширхэг, 6м-ийн урт чиргүүлтэй машин 1 ширхэг. Үйлдвэрээс Эрээн хүртэл тээврийн зардлыг үйлдвэр хариуцна.
Технологийн сургалт ба угсралт: Захиалагчийн хүсэлтээр тоног төхөөрөмжийг угсрахад мэрэгжлийн 2 инженерийг Монгол улсад явуулж болох бөгөөд Захиалагч тал виз, замын зардал, буудал, хоолны зардлуудыг хариуцна. Мэрэгжилтэний цалин 100 доллор/өдөр. Технологийн тухай танилцуулгыг зөвхөн худалдан авагч, захиалагч нарт өгнө.

Хэрхэн худалдаж авах вэ?

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.