Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 15500 доллор

QTJ4-25 Блокны машин

Зуурмаг дамжуулах механизм нь механик удирдлагатай тул хэвлэгч машины ачаалал болон хүчин чадалд тохируулан зуурмагийг жигд оруулж өгнө. Блокийг зогсолтгүй жигд хурдацаар үйлдвэрлэх ба элэгдэл бага, засвар үйлчилгээ хийхэд хялбар.

Цементэн зуурмагийг хэвлэж, хэлбэржүүлэх үед доргиурт тавцан босоо чиглэлд чичирхийлэлт өгч зуурмагийг нягтруулж, чанар сайтай тоосго болон замын хавтанг хэвлэх процессийг найдвартай үйлдэнэ. Энэ машинаар маш хатуу, өндөр нягтралтай блок болон замын хавтан үйлдвэрлэнэ.

Энэхүү машин нь төрөл бүрийн хэлбэр хэмжээ бүхий замын хавтан, ханы блокуудыг үйлдвэрлэх бөгөөд өнгөт хавтан, блок үйлдвэрлэнэ. Захиалагч хүссэн нэг төрлийн хэвийг үйлдвэрт санал болгох бөгөөд тэр хэв нь үндсэн машиныхаа үнийн саналд багтана. Өөр төрлийн нэмэлт хэвнүүдийг захиалж болох бөгөөд тэдгээр нь үнийн санал дээр нэмэлт захиалга болж үнийн саналд өөрчлөлт орно.

Мөн блокны машиныг хэвлэгч төхөөрөмжийн тавцан болгон ашиглаж болно.

Тус үйлдвэр нь өөрийн бүтээгдэхүүнд шинэ шинэ нэмэлт өөрчлөлт оруулах, боловсронгуй болгох ажилд онцгой анхаарал тавьдаг. Захиалагчийн хүсэлтээр нэмэлт өөрчлөлтийг хийж өгдөг.

Үйлдвэрлэгч Автомат удирдлагын системдээ 2 жилийн баталгаа өгч байгаа нь энэхүү машин нь чанар сайтай найдвартай ажиллана гэсэн баталгаа юм.

Бүрэн автомат ажиллагаатай QTJ4-25 машин нь хөдөлмөр хүч хэмнэж, бага зардлаар их хэмжээний блок болон замын хавтан үйлдвэрлэнэ. Үйлдвэрлэгч гадаад зах зээлээ өргөжүүлэх, бусад үйлдвэрлэгчдээс хүчин чадалаараа үлэмж давуу блокний машиныг экспортлох ашиг сонирхолын үүднээс энэхүү машины хөдөлгүүрийн хүчин чадал 16.58 квт байсныг 21 квт болгон нэмэгдүүлж, Монгол улсад нийлүүлж байна.

Мөн үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцах бөгөөд захиалагчийн хүсэлтээр тэдний лого, эмбелемийг машин дээр тавьж болно.

Захиалагч анхны төлбөр хийснээс хойш 15-20 хоногт Эрээн хотод хүргэж өгнө. Тоног төхөөрөмжийн захиалгыг Эрээн хот дахь төлөөлөн борлуулагчаар дамжуулан авна. 

Машины иж бүрдэл

Тоног төхөөрөмж Тоо
1 JZM 350 маркийн өндөр хүчин чадалтай Бетон зуурагч Нэг
2 8м урт зуурмаг дамжуулах механизм конвейор Нэг
3 QTJ4-25 Блок хэвлэгч вибратортой машин Нэг
4 Хэвлэсэн блок хүлээн авагч конвейор Нэг
5 Захиалагчийн сонгосон блокний хэв Нэг
6 Тэргэнцэр Нэг

Техникийн үзүүлэлт

Үзүүлэлт Хэмжих нэгж QTJ4-25
Үнэ (Эрээн) USD 15500
Хэмжээ урт мм 6400
Хэмжээ өргөн мм 1500
Хэмжээ өндөр мм 2700
Даралт MPa 15
Вибраци min Цохилт/мин 2800
Вибраци max Цохилт/мин 4500
Поддоны урт мм 850
Поддоны өргөн мм 480
Хэвлэх хурд сек 25

Чадал

Квт 16,58

Автомат үйл ажиллагаатай

  Хэвлэх тоо Хэмжээ Хэвлэх цикл Үйлдвэрлэл
Нүхтэй блок 4 390 х 190 х 190 мм 24-25 сек 5500-6500 ширхэг/өдөр
Замын блок 9 240 х 115 х 90 мм 21-25 сек 1400 ширхэг/цаг
Стандарт тоосго 21 240 х 115 х 53 мм 22-25 сек 22000-30000 шр/өдөр