Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: Сонголтоор

Зөөврийн асфальтийн үйлдвэр нь хөдөө орон нутаг болон хотын зам засварын ажилд хэрэглэхэд нэн тохиромжтой, хөрөнгө оруулалт бага шаардах тул эдийн засгийн хэмнэлттэй. Богино хугацаанд их хэмжээний замын асфальт бэлтгэж чадах энэ үйлдвэр нь зам засвар, байгуулалтын ажилд өргөн хэрэглэнэ. 380v\50hz AC цахилгаан хангамжаар ажиллана.

Mobile asphalt plant

Зураг дээр: SLV10/15/20/30 загварын зөөврийн асфальт үйлдвэр.

Mobile asphalt plant

Зураг дээр: SLV8 загварын зөөврийн асфальт үйлдвэр.

Зөөврийн асфальтийн үйлдвэрийн техникийн үзүүлэлт ба үнийн санал

Загвар SLB-8 SLB-10 SLB-15 SLB-20 SLB-30 SLB-40
Хүчин чадал 8 тн/цаг 10 тн/цаг 15 тн/цаг 20 тн/цаг 30тн/цаг 40тн/цаг
Дизель түлшээр ажиллах чадал 23.7 квт 24.3квт 33 квт 46.5 квт 60 квт 75 квт
Нүүрсээр ажиллах чадал 40квт 41квт 54квт 70квт 90.3квт 117 квт
Бүтээгдэхүүний температур 120-180 градус, Тохиргоо хийж болно.
Түлшний зарцуулалт Газрын тос: 5-7.5 кг/цаг
Нүүрс: 13-15 кг/цаг
Үйлдвэрийн нийт жин 5 тонн 8-9 тонн 8-9 тонн 10 тонн 11-12 тонн 14 тонн
Үйлдвэрийн үнэ $24000 $29500 $38000 $48000 $62000 $72000
Тээвэрлэлт Чингэлэг 20" 40" 40" 40"+20" 40"+40" 40"+40"+20"

Тээвэрлэлт

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл SLB-8 машины тээврийн зардал 13 м урт ачааны машин 16000 юань болно.

Эрээнээс Улаанбаатар хот хүртэл 20 тонны чингэлэг 1800 доллор болно. (Төмөр замын тээвэр зуучийн тарифаар)

Бага оврын зөөврийн үйлдвэр нь асфальтыг зуурах ба хатаах зориулалтаар ашиглагдах бөгөөд анхны хөрөнгө оруулалт бага, хүссэн газраа зөөвөрлөх боломжтойгоороо давуу талтай.

Бүтцийн хувьд энгийн, ажиллахад хялбар бөгөөд цилиндр хэлбэрийн торх нь цагийн зүүний эсрэг эргэхдээ хатааж, цагийн зүүний дагуу эргэхдээ бүтээгдэхүүнийг гадагшлуулна. Торхны голд агаар хуйларч эргэлдэнэ. Бүтээгдэхүүнийг оруулахдаа элеватор шанаганд механик ажиллагаагаар хийнэ. Багтаамжаар нь жинг тодорхойлно.

PLC амтомат удирдлагын систем нь автомат/механик гэсэн хоёр хувилбараар ажиллуулах бөгөөд хурууны мэдрэмжээр ажиллах дэлгэцтэй.

Явах анги нь тээвэрлэх болон суурьлуулахад хялбар.

Хэрэглэгч шатаах зууханд нүүрс болон газрын тосны аль нэгийг нь хэрэглэж болно.

Нэмэлт сонголт

Нэмэлт сонголтоор Зуурмагын агергат, Нүүрс бутлагч, Чийгшил шүүгч, Битум халаагч танк, Хяналтын байр, bag house худалдан авч болно.

1. Асфальт хадгалах сило

Зураг дээр: Сило угсрахдаа даацын бетонон суурь хийж өгнө. Зөөврийн асфальтын үйлдвэрт өргөн ашиглах бөгөөд бэлэн болсон асфальтыг хадгалах зориулалттай

5 тонны хадгалагч сило:7000 доллор (Үйлдвэрийн үнэ)
9 тонны хадгалагч сило:13000 доллор (Үйлдвэрийн үнэ)
20 тонны хадгалагч сило: 25000 доллор (Үйлдвэрийн үнэ)

2. Зуурмагын агергат.

 

Зураг дээр: Суурин зуурмагын агергат.

Зураг дээр: Зөөврийн зуурмагын агергат

Зөөврийн зуурмагын агергат нь энгийн хийцтэй бөгөөд шилжүүлэн байршуулахад хялбар. Жинг маш нарийн хэмжинэ. Төрөл бүрийн бетон зуурмаг үйлдвэрлэхэд хэрэглэнэ.

Зөөврийн зуурмагын агергатын техникийн үзүүлэлт ба үнийн санал

Загвар Бункерйн багтаамж Бункерийн тоо Боломжит жин Чадал
РZ 30 2.3 куб. метр 3 ширхэг 15-20 тонн 3 квт
4 ширхэг 15-30 тонн 3 квт
РZ 50 5 куб. метр 3 ширхэг 30-60 тонн 5.5 квт
4 ширхэг 30-80 тонн 7.5 квт
Гурван бункертэй PZ30 (3 - 3.6 тонн): 22000 доллор (Үйлдвэрийн үнэ)
Гурван бункертэй PZ50(5.7 тонн): 25000 доллор (Үйлдвэрийн үнэ)
Дөрвөн бункертэй PZ50(6.7 тонн): 30000 доллор (Үйлдвэрийн үнэ)

Иж бүрэн зөөврийн асфальтын үйлдвэр

Зураг дээр: SLV30 загварын зөөврийн асфальт үйлдвэрийн иж бүрэн цогцолбор .

Зураг дээр: Чийглэг шүүгч, Нүүрс шатаагч, Асфальт хадгалах сило

Зураг дээр: Нүүрс бутлагч, нүүрсний тээрэм, уутан шүүгч


Худалдааны нөхцөл:

1. Үйлдвэрийн чанарын баталгаа нэг жил.
2. Нийт төлбөрийн 30 хувийг урьдчилан төлж, захиалгыг баталгаажуулна. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдах үед үлдсэн 70 хувийг төлнө.
3. Үйлдвэрийн ачааллаас шалтгаалж, нийлүүлэх хугацаа 20 хоног байна.
4. Савалгаа модон хайрцаганд хийх ба үнэлгээг жич тооцно.
5. Борлуулалтын дараах үйлчилгээ. Үйлдвэрийн инженер Монгол улсад очиж угсралт болон сургалт явуулж болно. Захиалагч тал замын зардал болон виз, буудал хоолны зардлыг хариуцна.
6. Захиалагч тал тоног төхөөрөмжийн угсралт хийх, ашиглалтанд өгөх, сургалт явуулах үйлчилгээ авч болно. Захиалагч тал суурь цутгах ажиллагаагаа дуусмагц, зураг төслийн дагуу 1-2 инженер мэргэжилтэнг Монгол улсад илгээж угсралт хийх, ашиглалтанд өгөх, сургалт явуулах үйлчилгээг хийж өгнө. 20 хүртэл хоногт мэргэжилтэн-инженер нь 60 доллор/өдөр цалинтай ажиллах бөгөөд үүнээс хэтэрсэн тохиолдолд 80 доллор/өдөр цалингаар ажиллана. Замын зардлыг үйлдвэрээс захиалагчийн ажлын талбар хүртэл тооцно. Эдгээр зардал нь үйлдвэрийн дансанд урьдчилан төлөгдсөн байна.


Хэрхэн худалдаж авах вэ?

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.