Үнэ: 165000 юань

Баталгаа: 13 сар

Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног

Төлбөр: 100 хувь

Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй

Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ

Үйлдвэрийн үнэ: 165000 юань

Үнийн Сонголтуудыг ҮЗҮҮЛЭЛТ ба ҮНИЙН САНАЛ гэсэн хэсэгт танилцуулсан байгаа.

Бетон зуурмагыг үйлдвэрлэж ашиг олоход ихээхэн хөрөнгө мөнгө шаардсан ажил байдаг. Тухайлбал

  1. Суурин бетон зуурмагын үйлдвэр байгуулах
  2. Бэлэн болсон бетон зуурмагийг барилгын талбарт хүргэх миксер худалдан авах гээд

Энэ бүх зардлыг нэгтгэн барилгын талбар дээр нь очоод бетон зуурмагийг үйлдвэрлээд өгвөл эдийн засгийн хэмнэлт илүү их гарах нь дамжиггүй. Тэгээд ч барилга барьж байгаа объект дээр өөрийн гэсэн зөөврийн бетон зуурмагын үйлдвэр худалдаад авчихвал бүр их хэмнэлт үүсч цаг хугацаа хожих давуу тал бий болно.

Энэхүү бетон зуурмагын үйлдвэр нь нэг цагт 40-60 куб метр бетон зуурмаг үйлдвэрлэх бөгөөд бүх үйл ажиллагааг нэг цэг дээрээс удирдах боломжтой.

Энэ хүчин чадал гэдэг бол жижиг биш. Хятадад аялаж явахад том том гүүрийн барилга байгууламж дээр энэхүү зөөврийн бетон зуурмагын үйлдвэрүүдийг ашиглаж байгааг олон удаа харж явлаа. Тоног төхөөрөмжийн судалгаа хийж явдаг над шиг хүний нүдэнд ийм л зүйл хамгийн их тордог.

Марк XTZW-40 XTZW-60
Бетон зуурагч JZM1000 JZM1500
Хүчин чадал: 30-40 м3/цаг 50-60 м3/цаг
Нэг удаад зуурмаг бэлтгэх хугацаа: 90 секунд 90 секунд
Бэлэн болсон бүтээгдэхүүнийг хүлээн авах өндөр: 1,2 метр 1,2 метр
Хамгийн том хайрганы хэмжээ: 8 см 8 см
Цемент жинлэх дээд хэмжээ: 500 кг 500 кг
Хайрга элс жинлэх дээд хэмжээ: 1200 кг х 3 1200 кг х 3
Ус жинлэх дээд хэмжээ: 300 кг 300 кг
Миксерийн эргүүлэх чадал: 11 х 2 квт 11 х 2 квт
Нийт цахилгаан хэрэглээ: 50 квт 50 квт
Нийт хүндийн жин: 12 тонн 12 тонн
Нийт овор хэмжээ: 14 х 3 х 4,2 метр 14 х 3 х 4,2 метр
Үйлдвэрийн баталгаа: Нэг жил Нэг жил
Үйлдвэрийн үнэ: 165000 юань 190000 юань

Энэхүү үнийн саналд трайлер чиргүүлийн үнэ болон Эрээн хот хүртэл тээврийн зардал шингэсэн болно. Хэрэв захиалагч энэ хүчин чадлаас дээш үзүүлэлттэй зуурмагын зөөврийн үйлдвэр авахаар төлөвлөж байгаа бол үйлдвэрлэгч хүчин чадлыг нь 200 тонн/цаг хүртэл нэмэгдүүлж чадна.

  • Автомат болон механик хяналтын системээр түүхий эдийн нөөц, материал оруулж гаргах, туузан дамжуулагчийн хурд, микесерийн хянана.
  • Нуман баригч болон вибратор доргиурын функцтэй.
  • Хэрэв шаардлагатай гэж үзвэл нэг болон олон төрөлт материалыг тус бүрээр жинлэж чадна.
  • Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бүрэн удирдах үзельтэй.
  • Материал болон түүний зарцуулалтын статистик тооцоог бодож чадна.
  • Материалын орц нормыг хүссэн хэмжээгээрээ тохируулж болно.
  • Хүлээлтийг тохируулах функцитэй.
  • Лифтэн бункер рүү конвейороор дамжуулан түүхий эдийг тээвэрлэнэ.
  • Анхааруулга өгөх, өргөхгүй байх, хүлээлт хийх цаг хугацааг тохируулж болно.
  • Түүхий эдийн ширхэгийн хэмжээг тохируулж болно.
  • Бүх параметрийн тохиргоог хүссэн хэмжээгээрээ тааруулж болно.
  • Ганц точлуур дараад бүх машин автомат тохиргооны дагуу ажиллана.
  • Цахилгааны бүх кабель утаснууд нь Улсын цахилгааны аюулгүй байдлын стандартад нийцсэн.
  • Хятад улсын зам гүүр, барилгын стандартаар батлагдсан.

Энэхүү Зуурмагын зөөврийн үйлдвэрийг хөдөө орон нутагт цахилгаангүй газар ажиллуулна гэвэл зөөврийн цахилгаан генератор хэрэг болох нь ойлгомжтой. Та дараах холбоосоор орж цахилгаан генераторын мэдээллийг энд дараад авч болно.

Өндөр чадалтай дизель генератор

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ