НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 90000 юань

Энд танилцуулж байгаа Хөөсрүүлсэн цементэн хавтангийн үйлдвэр нь барилгын дээд зэргийн дулаалгын хавтан болон ханы дүүргэлтийн хөнгөн блок үйлдвэрлэнэ.

Хөнгөн блокны үйлдвэр

Сүүлийн үед Хятад улсад барилгын гадна фасадны дулаалгыг EPS хөөсөнцөрөөр хийхийг хориглоод байгаа билээ. Учир нь EPS дулаалгын хөөсөнцөрийг хэрэглэсэнээр олон хотод барилга байгууламжууд шатаж, олон зуун сая юаны хохирол гарснаас гадна хүний амь олноор үрэгдсэн эмгэнэлт явдал их гардаг болжээ. Иймд:

1. Галд үл шатах,
2. Дулаан тусгаарлалт өндөр,
3. Хөнгөн жинтэй,
4. Нар, салхи, хур бороонд элэгдэхгүй,
5. Өндөр температурт тэсвэртэй
6. Удаан жилийн эдэлгээтэй хөөсрүүлсэн цементэн хавтанг барилгын компаниуд өргөн хэрэглэх боллоо.

Хөөсрүүлсэн цементийн хавтангийн үйлдвэр нь үндсэн 3 машин болон блокны хэвнүүдээс бүрдэнэ. Үүнд:

1. Цемент зуурагч машин
2. Хөөсөн блокны хэв
3. Хөөсрүүлсэн цементэн хавтан зүсэгч машин
4. Хөөсрүүлсэн цементэн хавтан багцлан боогч машин

1. Цемент зуурагч машин

Хөнгөн блокны үйлдвэр

Хагас автомат үйл ажиллагаатай миксер машин болон хөөсөн блокны хэв нь энэ үйлдвэрийн үндсэн машинуудын нэг юм. Хөдөлгүүр 2.2 квт.

2 . Хөөсөн блокны хэв

Хөөсөн блокны хэв. Хэвийг цэвэрлэж, ажилд бэлтгэнэ. Хэвний доод талд полиэтилен (гялгар уутны материал) дэвсэж өгнө. Ингэсэнээр зуурмаг нүх сүвээр гадагш урсахгүй бөгөөд бэхэжсэний дараа хэвнээс салгаж авахад амархан. Мөн хэвэнд зуурмаг наалдаж бохирдуулахгүй.

Хөнгөн блокны үйлдвэр

Хэвний хэмжээ 1220мм х 930мм х 330мм, зузаан 1.2мм, Үнэ 150-180 юань

3. Хөөсрүүлсэн цементэн хавтан зүсэгч машин

Хөнгөн блокны үйлдвэр

Хагас автомат үйл ажиллагаатай энэхүү зүсэгч машин нь босоо хэвтээ чиглэлээр зүсэлт хийнэ.
1. Хэвтээ чиглэлд зүсэгч: 3.0м х 1.45м х 1.78м
2. Баруун чиглэлтэй эргүүлэгч: 1.9м х 2.06м х 0.86м
3. Босоо чиглэлд зүсэгч: 3.2м х 1.78м х 1.66м гэсэн хэмжээтэй гурван хэсэг машинаас бүрдэнэ..

1.5 квт-ын редуктор бүхий хөдөлгүүртэй, цахилгаан хэрэглээ нь 7.5 квт.
Урт өргөн нь 300 × 300 мм, 300 × 600 мм, 450 × 300 мм , 450 × 600 мм хэмжээтэй хөөсөн блокны хавтан бэлтгэх бөгөөд зузааны хэмжээг янз бүрээр тохируулж болно.

Хатаасан Хөөсрүүлсэн цементэн хавтанг нэг талаас нь оруулж эхлээд хэвтээ чиглэлээр зүсэлт хийнэ. Өөрөөр хэлбэл дээд доод талыг нь тэгшлэнэ. Дараа нь хавтан автоматаар эхний дамжлагаас гарч булт дамжуулагчаар шилжинэ. Цаашид баруун чиглэлтэй эргүүлэгч дээр очин эргэлт хийж, босоо чиглэлд зүсэгч дээр очиж зүсэгдэнэ. Босоо чиглэлээр зүсэгч машинаар хавтангийн зузаан нимгэнийг тохируулан зүснэ.

4. Хөөсрүүлсэн цементэн хавтан багцлан боогч машин

Хөөсрүүлсэн цементэн хавтан багцлан боогч машин нь 0.9м болон 2.6м урт хоёр хэсгээс бүрдэнэ. Өргөн нь 1.1м, өндөр нь 1.8м байна. Гинжин дамжуулагчтай.

Хөнгөн блокны үйлдвэр

12квт цахилгаан хэрэглээтэй энэ машин нь 0.6м х 0.4м х 0.4м хэмжээтэйгээр Хөөсрүүлсэн цементэн хавтанг багцлан бооно. Температур болон багцлах хугацааг автоматаар тохируулна.

Гадна фасадны дулаалгын хавтан үйлдвэрлэх шугам.

Тоног төхөөрөмжийн нэр Тоо Нэгжийн үнэ
1 Цемент зуурагч машин 1 28000 юань
2 Хөөсрүүлсэн цементэн хавтан зүсэгч машин 1 50000 юань
3 Хөөсрүүлсэн цементэн хавтан багцлан боогч машин 1 12000 юань
  Дүн 3 90000 юань

Ханы дүүргэлтийн хөнгөн блок үйлдвэрлэх шугам.

Тоног төхөөрөмжийн нэр Тоо Нэгжийн үнэ
1 Цемент зуурагч машин 1 32000 юань
2 Хөөсрүүлсэн цементэн хавтан зүсэгч машин 1 78000 юань
  Дүн 3 110000 юань

Захиалагч хүссэн хэмжээгээрээ хэв болон хөөсрүүлэгч түүхий эдийг нэмж захиална. Үүнээс гадна хийн компрессор, ус халаах бойлер, термометр, усны торх, жин хэмжигч зэрэг жижиг дагалдах хэрэгсэл хэрэгтэй.

Хэвний полиэтилен уут нь 1.5 юань. Нэг уутыг 3-5 удаа хэрэглэнэ.

Хөнгөн блок хэвлэх үйл ажиллагаа

Хөнгөн блок зүсэх үйл ажиллагаа

Хөнгөн блок багцлан боох үйл ажиллагаа

1. Галд тэсвэртэй.

Органик бус барилгын материалаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн тул галд үл шатах бөгөөд ус чийг үл нэвтрүүлнэ. Бусад төрлийн хөөсөнцөр материалаас бат бөх дулаалгын материал болно. Мэргэжилтэнүүдийн тооцоогоор EPS хөөсөнцөр 5 минутанд галд бүрэн шатаж, их хэмжээний хорт хийг агаар мандалд цацдаг бол хөөсрүүлсэн блок нь 4 цагийн турш галын аюулаас орон сууцыг хамгаалж чадна. Физик шинж чанраараа хөөсрүүлсэн блок нь 1000 хэмийн халуунд тэсвэртэй гэж үздэг. Харин барилгын шатах температур 650 хэм байдаг. Хятадын барилгын материалын үйлдвэрлэлийн экспертүүдийн лабороторын шинжилгээний дүгнэлтээр энэхүү Хөөсрүүлсэн цементэн хавтанг “Галд тэсвэртэй А зэрэглэлийн материал" хэмээн үнэлсэн байна.

2. Байгаль орчинд хоргүй, эрчим хүчний хэмнэлттэй.

Хятад улсын Үндэсний Стандартын байгууллагын зөвшөөрөлтэй энэ бүтээгдэхүүнийг бүх төрлийн иргэний болон тусгай зориулалтын барилга байгууламжинд хэрэглэж болох бөгөөд байгаль орчинд хоргүй барилгын материалын ангилалд багтана. Хорт бодис агуулаагүй, хор хөнөөлгүй, цацраг идэвхит туяагүй, бохирдол үүсгэхгүй бүтээгдэхүүн болно. Мөн Хятад улсын Үндэсний Эрчим Хүчний Хэмнэлтийн Төвийн баримталж байгаа бодлогын хүрээнд "Хамгийн их тохирсон барилгын материал" хэмээсэн дүгнэлт гарсан байна.

Хөнгөн блокны үйлдвэр

Хөөсрүүлсэн цементийн хавтанг барилгын гадна ханы фасадын дулаалга болгон хэрэглэнэ.

3. Удаан эдэлгээтэй, бат бөх

Он жил өнгөрөх тусам нар салхи хур бороонд улам хатууран бэхжидэг физик шинж чанартай барилгын материал юм. Барилгын насжилтаас илүү олон жил чанараа алдахгүйгээр дулаан болон дуу тусгаарлана. EPS, XPS, PU зэрэг хөөсөнцөр материалаас олон талаараа давуу болох нь тодорхойлогдсон болохоор барилгын компаниудын захиалга их байдаг.

4. Дулаалга ба цаг агаар

Цаг агаарын эрс тэрс уур амьсгалтай бүс нутагт хэрэглэж болно. Энэхүү материалыг барилгын дулаалганд хэрэглэснээр жилийн 4 улиралын эргэлтэнд тохь тухтай амьдрах орчиныг бүрдүүлнэ. Зундаа сэрүүн, өвөлдөө дулаахан орон сууц барьж болно. Хятад улсын өмнөд мужын халуун чийглэг уур амьсгалтай бүс нутаг болон Төвдийн өндөрлөгийн хүйтэн сэрүүн нутагт энэ дулаалгын хавтанг хэрэглэж байна.

5 . Стандарт шаардлага.

Барилгын гадна ханы дулаалганд хэрэглэхдээ 35-80мм хүртэл зузаанаар хийж болно. Нэг ширхэг хавтангийн стандарт хэмжээ нь

250мм х 100мм х 50мм
400мм х 400мм х 50мм
300мм х 500мм х 60мм гэх мэт хэмжээтэй байна.

Өндөр нарийвчлалтай зүсэгч төхөөрөмжөөр огтолсон тул маш цэвэрхэн тэгш гадаргуутай. Хөдөлмөр хөнгөвчлөхөөс гадна мэрэгжилийн өндөр ур чадвар үл шаардана.

6. Физик шинж чанар

1. Нягтрал: 180кг/м3 ~ 400 кг/м3;
2. Дулаан тусгаарлалт: ≤ 0.052-0.065W / (m · K);
3. Даралт даах хатуулаг ≥ 0.2-0.3MPa;
4. Сунгалт даах хатуулаг ≥ 0.1MPa;

7. Дуу тусгаарлалт

Хөөсрүүлсэн блокны дуу тусгаарлалтын үзүүлэлт нь 44dB тул гадна ба дотор ханы дуу тусгаарлагч материал болгон ашиглаж болно.

8. Дулаан эсэргүүцэл

АНУ-ын цаг агаарын хамгийн хүйтэн 6 ба 7-р бүс болон Канад улсын өвөл цагийн хүйтний эрч Монгол орны цаг агаарын нөхцөлтэй ижил байдаг. Энэ бүс нутагт хэрэглэж болох ханы дулаалгын хавтангийн дулааны эсэргүүцлийн хэмжээ R13-R21 байх шаардлагатай гэж үздэг. Тэгвэл энэхүү хөөсрүүлсэн блокны дулааны эсэргүүцэл R30 гэсэн үзүүлэлттэй байгаа нь үлэмж давуу болох нь харагдаж байна. Иймээс ч Хятад улсад хийсэн туршилтын үр дүнд хөөсрүүлсэн блокоор дулаалсан байшинд Эйркондишны цахилгааны зардал 30 хувиар хэмнэгдэж байгааг нотолсон байна.

Гадны ханы дүүргэлтэнд ашиглах хөөсрүүлсэн блокны зузаан хамгийн багадаа 15 см байхад хангалттай гэж үздэг бол шал таазанд 23 см зузаан байхад болно.

9. Газар хөдлөлт ба салхи шуурга

Барилгын жин хөнгөн байх тусам газар хөдлөлтөнд тэсвэртэй байдаг. Иймд хөөсрүүлсэн блокны энэхүү технологийг Японы барилгын компаниуд ихээр сонирхож, тоног төхөөрөмжийн захиалга ихтэй байна. Мөн салхины хүч тэсвэрлэх даацаар 5-р категорид бүртгэгдсэн байна.

10. Шал ба таазны дуу ба дулаан тусгаарлалт

Орон сууцны дулааны алдагдал таазаар 35%, ханаар 25%, шалаар 15%, цонхоор 10%, хаалгаар 15% алдагддаг гэж мэргэжилтэнүүд тооцоолжээ. Иймд хана шал таазны дулаалгыг сайтар хийж өгөх нь Эрчим хүчний хэмнэлттэй байшин барих үндсэн нөхцөл болж өгдөг. Энэхүү материалыг шал тааз, давхар хоорондын дуу дулаан тусгаарлагч болгон ашиглаж болно.

11. Хаягдалгүй үйлвэрлэл

Хөөсрүүлсэн блокны үйлдвэрээс гарсан хаягдалыг тааз болон шалны дулаалганд хэрэглэх керамзитны оронд хэрэглэж болно.

12. Хортон шавьж

Хөөсрүүлсэн блок нь химийн шинж чанараараа органик бус нэгдэлд багтдаг тул хортон шавьж үүрлэх боломжгүй юм. Мөн мөөгөнцөрдөхгүй.

13. Ус бороо

Ус чийгийг бүрэн тусгаарлах тул барилгын хийцийг чийгнээс бүрэн хамгаална.

Хөнгөн блокны үйлдвэр

14. Хэмнэлт

Хөөсрүүлсэн блок нь барилгын өөрийн өртгийг үлэмж бууруулдаг. Хятад улсад хийсэн судалгааны материалаас харахад төмөр хийцийн зардлыг 27%, цементийн зардлыг 20% хэмнэсэн байна. Тоосгоноос 8 дахин хямд. Иймд барилгын ханы хийцийн зардалыг 66%-иар хэмнэх боломжтой. Хөөсрүүлсэн блокны үйлдвэр нь 5-6 ажилчинтай байхад хангалттай бөгөөд байгаль орчинд хорт нөлөөгүй. Мөн зориулалтын үйлдвэрийн барилга байгууламж үл шаардах бөгөөд барилгын талбар дээр ч үйлдвэрлэлийг явуулж болно. Ингэвэл хөөсрүүлсэн блокны тээврийн зардлыг 100% хэмнэж чадна.

15. Нягтрал

Энгийн цементэн хавтан 2400 кг/м3 нягтралтай байдаг бол хөөсрүүлсэн блок 180-400кг/м3 байдаг. 180-230кг/м3 хүртэл нягтралтай хөнгөн блокыг барилгын фасадны дулаалгын материал болгон ашигладаг бол 250-400кг/м3 нягтралтай хөнгөн блокыг дүүргэлтийн блок болгон ашиглана. Нягтрал бага байх тусам дулаан ба дуу тусгаарлалтын хэмжээ өндөр байдаг.

16. Өөрийн өртөг

Өөрийн өртөг хямд байдаг тул барилгын засал чимэглэлийн зардлыг үлэмж хэмжээгээр бууруулж байна. Хөөсрүүлсэн блокны үйлдвэр дээр очоод ажиглалт хийж байхад нэг куб метр блокны өөрийн өртгийг их амархан тооцоолж боломоор санагдсан. Хөөсрүүлсэн блокыг үйлдвэрлэгч зах зээлийн эрэлтээс шалтгаалан 260-500 юань/м3 үнээр борлуулдаг. Хятад улсад нэг куб метр хөнгөн блок үйлдвэрлэх түүхий эдийн өртөг гэвэл:

Гадна ханы өнгөлгөөний 180 маркийн хавтан хийх орц норм болон өөрийн өртөг

Асуулт Нэг куб.м хөнгөн блокны түүхий эдийн орц 1 кг түүхий эдийн үнэ Нэг куб метр блокны түүхий эдийн үнэ Нэг куб метр блокны түүхий эдийн үнэ
Хөөсрүүлэгч №001 0,9 кг 20 юань 18 юань 5400 төгрөг
Хөөсрүүлэгч -№002 11,4 кг 3,60 юань 41,04 юань 12312 төгрөг
Ус 99 кг 0,0027 юань 0,27 юань 80,19 төгрөг
Цемент 180 кг 0,3 юань 54 юань 16200 төгрөг
Мяндас 0,9 кг 21 юань 18,9 юань 5670 төгрөг
Нийт 132,21 юань 39662 төгрөг

Жич: Ханшыг 1 = 300төгрөг гэж бодвол нэг куб метр 180 маркийн хөнгөн блокийн түүхий эдийн зардал 39662 төгрөг болж байна.

Ханы дүүргэлтийн 300 маркийн блок хийх орц норм болон өөрийн өртөг

Асуулт Нэг куб.м хөнгөн блокны түүхий эдийн орц 1 кг түүхий эдийн үнэ Нэг куб метр блокны түүхий эдийн үнэ Нэг куб метр блокны түүхий эдийн үнэ
Хөөсрүүлэгч №003 2,25 кг 11 юань 24,75 юань 7 425 төгрөг
Ус 180 кг 0,0027 юань 0,486 юань 146 төгрөг
Цемент 255 кг 0,3 юань 76,5 юань 22950 төгрөг
Үнс 45 кг 0,05 юань 2,25 юань 675 төгрөг
Нийт 103,986 юань 31196 төгрөг

Жич: Ханшыг 1 = 300төгрөг гэж бодвол нэг куб метр 300 маркийн хөнгөн блокийн түүхий эдийн зардал 31196 төгрөг болж байна.

Жич: Эдгээр материалын тооцоог Хятад улсад мөрдөж байгаа барилгын материалын үнэ ханшаар тооцов. Эндээс харахад Хятадад энэхүү бүтээгдэхүүн ихээхэн нугарсан үнээр борлуулагддаг байна.

Нийт 39662 төгрөгний түүхий эдээр нэг куб метр хөөсрүүлсэн блок үйлдвэрлэнэ. Харин хөнгөн блок нэг куб метр нь 110000-130000 төгрөгөөр зах зээл дээр борлуулагддаг гэсэн. Монголд цементийн үнэ харьцангуй өндөр байгаа ч гэсэн зах зээл дээр ямар ч байсан 3 дахин нугарч борлуулагдах нь ойлгомжтой.

Барилгын цагаан хөөсөнцөртэй харьцуулж үнийг тооцвол:

Монголын зах зээл дээр 18-20кг/м3 нягтралтай дунд зэргийн цагаан хөөсөнцөр 65000 төгрөг байдаг. Нягтрал нь их байх тусам үнэ нь 195000 төгрөг болтол өснө. Тэгвэл үүнээс илүү өндөр нягтралтай цементэн дулаалгын хавтан 39662 төгрөг болж байна.

17. Монгол оронд хэрэглэх давуу тал

Хөөсрүүлсэн блокыг үйлдвэрлэхэд барьцалдуулагч материал болгон полимер мяндсан утсыг Хятадад өргөн хэрэглэж байна. Бид энэхүү технологийг бүтээсэн Хятад эрдэмтэнтэй уулзаж, полимер мяндсан утасны оронд Монгол хонины ноос хэрэглэж болох тухай лавлаж асуусан билээ. Бидний асуултын хариуд:

- "Хэрэв Хятадад Монгол хонины ноос хямдхан байдагсан бол бид зөвхөн хонины ноосоор энэ хавтангийн барьцалдуулагч материал хийх байсан. Даанч бидэнд тийм таатай боломж алга" гэж технологич эрдэмтэн хариулж байсан.

18. Хөрөнгө оруулалтын хэмжээ

Бид өнгөрсөн жил Өмнөговь аймгийн нэгэн аж ахуйн нэгжийн захиалгаар "EPS хөөсөнцөрийн үйлдвэрийн төсөл" бичсэн билээ. Гэвч хамгийн бага хүчин чадалтай EPS хөөсөнцөрийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үнэ гэхэд 200 сая төгрөг болж байлаа. Түүхий эд нь 2500 доллор/тонн үнэтэй байдаг.

Мөн Автоклавын хатаалгатай хөнгөн блокний үйлдвэрийн тоног төхөөрөмжийг үйлдвэрээс авах үнэ нь гэхэд 328 сая төгрөг болж байсан.

Тэгвэл хөөсрүүлсэн блокны үйлдвэр нь EPS хөөсөнцөрийг орлох ханы дулаалгын хавтанг үйлдвэрлэхээс гадна Автоклавын хатаалгатай хөнгөн блокний үйлдвэрийн бүтээгдэхүүн болох ханы дүүргэлтийн хөнгөн блокыг үйлдвэрлэж чадна.

Хөөсрүүлсэн блок - дулаалгын хавтангийн үйлдвэрийн анхны хөрөнгө оруулалт

Зардлууд Үнэ Тайлбар
1 Тоног төхөөрөмжийн үнэ 90000 юань Зуурагч машин, зүсэгч машин 2 ширхэг, багцлан боогч машин нийлээд нэг иж бүрэн шугам болно.
2 Блокны хэв 5100 юань Хамгийн багадаа 30 ширхэг хэв байхад болно. Эдгээр хэвээр нэг ээлжиндээ буюу 4 цагт 10 м3 хөөсрүүлсэн блок үйлдвэрлэнэ.
3 Тээврийн зардал 24000 юань Үйлдвэрээс Улаанбаатар хүртэл (2013 оны зун цагийн ханшаар тооцов.)
4 Үйлдвэрлэл явуулах байр (27м х 8м хэмжээтэй. Том байх тусам илүү сайн)   Зундаа барилга угсралтын талбай болон саравчин доор байхад болно. Өвөлдөө дулаан граш байхад болно.
5 Бусад зардал 10000 юань Ус халаах бойлер, компрессор, блок зөөх тэргэнцэр, блок хатаах поддон
6 Цемент 15360 юань Нэг вагон буюу 64 тонн цементээр 355 куб метр хөнгөн блок үйлдвэрлэнэ. Цементийн вагон Замын Үүдээс Улаанбаатар хүртэл 1,4 сая төгрөг гэж тооцоход болно. Эрээн замын үүдийн хооронд 7000 юань гэж тооцно. (2013 оны зун цагийн ханшаар тооцов.) Цементийн үнийг тээврийн зардалгүйгээр тооцов.
7 Хөөсрүүлэгч №01 6400 юань 355 куб метр гадна ханы дулаалга үйлдвэрлэхэд 320 кг №01 хөөсрүүлэгч хэрэглэнэ.
8 Хөөсрүүлэгч №02 14592 юань 355 куб метр гадна ханы дулаалга үйлдвэрлэхэд 4 тонн №02 хөөсрүүлэгч хэрэглэнэ.
  Мяндаслаг утас 6720 юань 355 куб метр гадна ханы дулаалга үйлдвэрлэхэд 320 кг мяндаслаг утас хэрэглэнэ.
       
  Нийт 165452
юань
Юаны ханшыг 300 төгрөг хэмээн бодвол нийт 49635600 төгрөг буюу ойролцоогоор 50 сая төгрөг болно.

Нэг куб метр хөнгөн блокыг өнгөрсөн жилийн ханшын доод үнэлгээ болох 110000 төгрөгөөр худалдвал 39.1 сая төгрөгийн орлого олно. Энэхүү орлогыг тус үйлдвэр өдөрт багаар тооцоход 18 өдөрт олно.

Эндээс харахад энэхүү үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ (түүхий эдийн хамт) ойролцоогоор EPS хөөсөнцөрийн үйлдвэрээс 4.5 дахин, Автоклавын хатаалгатай хөнгөн блокний үйлдвэрээс 6.5 дахин хямд байгаа нь харагдаж байгаа бөгөөд анхны хөрөнгө оруулалтыг маш богино хугацаанд нөхөн олох боломж байгаа нь харагдаж байна.

 

Хөөсрүүлсэн цементэн дулаалгын хавтан хийх технологи нь маш энгийн бөгөөд хүн хүч хөдөлмөр бага зарцуулна.

Хөнгөн блокны үйлдвэр

Зураг дээр: Хөөсрүүлсэн цементэн хавтангийн үйлдвэр

Хөнгөн блокны үйлдвэр

Зураг дээр: Миксер машин. Юуны өмнө тусгай жорын дагуу цемент, хөөсрүүлэгч, ус (үнс бага зэрэг нэмж болно.) зэргийг миксер машинд оруулж өгнө. 30-60 секундийн дараа зуурмаг бэлэн болно.

Хөнгөн блокны үйлдвэр

Зураг дээр: Хөөсөн блокыг хэвэнд цутгасан байдал. Миксер машинд зуурсан зуурмагийг хэвэнд оруулна. 4 цагийн дараа хэвэнд орсон хөөсөн блокийг хэвнээс гаргана.

Хөнгөн блокны үйлдвэр

Зураг дээр: Хөөсөн блокыг аль болохоор нарны хурц туяанаас хамгаалж, сүүдэр газар хатаах хэрэгтэй. Наранд хэт шарагдсан блок огцом хатаалтаас болж хагарах магадлалтай. Хөөсөн блокны хатуулгыг сайжруулахын тулд усалж байвал сайн. Эсвэл дээгүүр нь полиэтиленээр бүтээвэл жигд сайхан хатна.

Хөнгөн блокны үйлдвэр

Зураг дээр: Хөөсөн блокны зүсэгч машин. Хэрчигч машинд оруулахын өмнө хатаалт бүрэн хийгдсэн эсэхийг шалгах хэрэгтэй. Нойтон чийглэг ихтэй хөөсөн блок зүсэгч машины хөрөөний ирэнд амархан бутарч унадаг. Ингэсэнээр материалын хаягдал их гарна.

Хөөсөн блокыг захиалагчийн тавьсан шаардлагын дагуу янз бүрийн хэмжээгээр зүснэ. Зүсэлтээс үүссэн хаягдалыг барилгын дээвэр шалны дулаалганд керамзит маягаар дахин ашиглаж болно. Үүний тулд бага оврын бутлагч машин нэмэлт сонголтоор авах нь зүйтэй.

Хөнгөн блокны үйлдвэр

Зураг дээр: Хөөсөн блок нь маш хөнгөн байдаг. Хөнгөн байна гэдэг маань нягтрал бага (160-300 кг/м3 ) байна гэсэн үг. Нягтрал багатай хөөсөн блок нь дулаан тусгаарлах чадвар өндөр байдаг ч тээвэрлэлтийн явцад эмтэрч гэмтэх нь их. Үүнийг тулд полиэтилен материалаар боож өгдөг.

Хөнгөн блокны үйлдвэр

Зураг дээр: Үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн. Эдгээр хөөсөн блокыг барилгын салбарт өргөн ашиглана. Үүнд.

1. Гадна ханы фасадны дулаалганд хэрэглэнэ.
2. Дулаан ханы дүүргэлтэнд хэрэглэнэ.

Сүүлийн үед Хятад улсын барилгын компаниуд энэхүү дулаалгын хавтанг маш ихээр захиалах болсон байна.

Энэхүү хөөсөн блок нь манай оронд хэрэглэж дулаалганд хэрэглэж байгаа EPS хөөсөнцөрөөс олон талаараа давуу юм. Тухайлбал:

Давуу тал Ижил тал
Галд шатахгүй. Ус чийг нэвтрүүлэхгүй.
Хатуу. Хөнгөн, тээвэрлэхэд хялбар.
Мэрэгч амьтад үүрлэхгүй, Дуу болон дулааныг сайн тусгаарлана.
Шууд шавардлага хийж болдог. Зүсч, том бага хэмжээ тохируулахад хялбар
Үнэ хямд Хөдөлмөр хөнгөвчилсөн

Хөнгөн блокны үйлдвэр

Зураг дээр: Хөөсрүүлсэн цементэн хавтангийн зүсэгч машин.

Хөнгөн блокны үйлдвэр

Зураг дээр: Хөөсрүүлсэн цементэн хавтангийн зуурагч машин

Хөнгөн блокны үйлдвэр

Зураг дээр: Үйлдвэрээс тоног төхөөрөмжийг захиалагч руу илгээж байгаа байдал

Хөнгөн блокны үйлдвэр

Зураг дээр: Хөөсрүүлсэн цементэн зуурмагийг барилгын шал, тааз, дээврийн дулаалгын хавтангийн хөндийг дүүргэх, дулаалгын өнгөлгөө хийх зэрэг маягаар нэмэлт дуу дулаан тусгаарлагч болгон ашиглаж болно.

Хөнгөн блокны үйлдвэр

Зураг дээр: Ханы дүүргэлтийн хөнгөн блок. Энэ үйлдвэрлэл нь барилгын өөрийн өртгийг ихээхэн хэмжээгээр бууруулах бөгөөд дулаан алдагдлыг мөн хэмжээгээр багасгана.

Хөнгөн блокны үйлдвэр

Зураг дээр: Гадна ханы фасадны дулаалганд ашигладаг хөөсрүүлсэн цементэн хавтан. "Энэ хавтанг EPS хөөсөнцөрийн оронд хэрэглэх болоод байна. Ингэснээр хөдөлмөр хүч, материалын зардал ихээхэн хэмжээгээр хэмнэгдэхээс гадна галын аюулаас айх явдалгүй болно" гэж Хятадын барилгын компаниудын захиралууд ярьж байна.

Хөөсрүүлсэн цементэн хавтангийн тухай товчхон

Хөөсрүүлсэн цементэн хавтангийн Лабороторийн шинжилгээний дүгнэлт

Нягтрал Даралт даах
хатуулаг
Дулаан
тусгаарлалт
Ус
шингээлт
Хатаалтын
агшилт
Нүүрс хүчлийн
коэффициент
Галын
зэрэглэл
120 кг/м3 0.10MPa 0.045W/(m·K) ≤ 8% ≤0.80мм/м ≥ 0.80 А
150 кг/м3 0.25MPa 0.049W/(m·K)
180 кг/м3 0.40MPa 0.053W/(m·K)
200 кг/м3 0.50MPa 0.055W/(m·K)
250 кг/м3 0.80MPa 0.059W/(m·K)

Хөөсрүүлэгч болон цементэн зуурмагыг хөөсрүүлэгч машинд оруулж Хөөсрүүлсэн цементэн хавтанг үйлдвэрлэнэ.

1. Хөөсрүүлсэн цементэн дулаалгын хавтангийн үйлдвэрийн хүчин чадал.

Өдөрт хийх хүчин чадал өндөр. Хэв олон байх тусам сайн. Нэг хэвэнд зуурмаг бэлтгэх хугацаа 30 секунд. Иймд цагт 120 хэвэнд цутгалт хийж чадна. Үйлдвэрийн талбай сайтай бөгөөд хатаалт хийх талбай том байх тусам үйлдвэрийн хүчин чадал улам нэмэгдэнэ.

2. Нэг м3 хөөсрүүлсэн хавтан хийхэд ямар материал ямар хэмжээгээр орох вэ? Өөрийн өртөг хир вэ?

1230мм х 930мм х 330мм хэмжээтэй 0.35м3 эзэлхүүнтэй хэвэнд хөөсрүүлсэн хавтан хийхэд цемент (60 кг), 40-45 хэмийн халуун 33 литр ус, 0.3 литр хөөсрүүлэгч, 3.8 кг хөөсрүүлэгч, 0.33 гр мяндас (12-15мм урттай) хийх бөгөөд өөрийн өртөг нь 44.7 юань болно. (Ажилчдын цалин, цахилгаан, дулаан, түүхий эдийн үнэ орно.)

3. Нэг м3 хөөсрүүлсэн хавтан ямар үнэтэй вэ?

Хятад улсын зах зээл дээр энэхүү хавтангийн үнэ 200-450 юань/м3 үнэтэй байдаг. Монгол улсын зах зээл дээр 110000-130000 төгрөгний үнэтэй.

4. Хэрхэн үйлдвэрлэх вэ?

Үйлдвэрлэлийн явц их энгийн. Өглөө эрт ажил эхлэхээс өмнө дараах бэлтгэлийг хангасан байна. Үүнд:
1. Юуны өмнө үнс, цемент, ус, хөөсрүүлэгчийг жорын дагуу бэлтгэнэ.
2. Усыг 40 хэмийн халуун болтол халаана.
3. Үнсийг 10 кг-аар савлана. (Үнсийг заавал хийх шаардлагагүй. Зөвхөн цемент хэмнэх үүднээс нэмж болно.)
4. Хөөсрүүлэгчийг шингэлж бэлтгэнэ.
5. Хэвэнд полиэтилен материалаар хийсэн уутыг углана. Энэ нь шингэн зуурмаг гадагш асгарахаас хамгаална. Нэг бүр нь 1.5 юань байх бөгөөд 2-5 удаа ашиглана.

Бэлтгэсэн түүхий эдийг зуурагч машинд хийж 30 сек зуураад хэвэнд цутгана. Хэвэнд цутгасан блокыг 30 минут болгоод хэвний хашлагыг нээнэ. 4-5 цагийн дараа хатаах талбай руу шилжүүлэн байрлуулж дараагийн блок цутгалтын ажилд хэвийг бэлтгэнэ.

Хатаах талбай дээр байгаа блокыг 24-48 цагийн дараа зүсэгч машинд оруулан стандарт хэмжээгээр нь зүсэн агуулахад хадгална.

Зүсэгч машинаас гарсан хаягдалыг дээврийн болон шалны дулаалганд хэрэглэнэ.

5. Хөөсрүүлсэн цементэн хавтанг хаана хэрэглэх вэ?

Хөөсрүүлсэн цементэн хавтанг барилгын ханы дулаалга, шал таазны дулаалга, дүүргэлтэнд хэрэглэхээс гадна зам гүүр, усны далан, усан цахилгаан станцын барилгын инженерийн байгууламж, хувийн орон сууцанд өргөн хэрэглэнэ.

Барилгын дээврийн дулаалганд ≤ 500 кг/м3 нягтралтай хөөсрүүлсэн цементэн хавтанг хэрэглэснээр барилгын дулааны алдагдал үнэмлэхүй хэмжээгээр буурч байгааг амьдрал дээр нотлоод байгаа бөгөөд эдийн засгийн ихээхэн хэмнэлттэй.

Үүнээс гадна дуу тусгаарлалт сайн тул орон сууц, эмнэлэг, зочид буудал, сургууль, цэцэрлэг зэрэг барилга байгууламжинд хэрэглэж болно.

Дулаан сайн тусгаарлагч тул өвлийн хүлэмж, газар доорхи барилга байгууламж, хүнсний ногоо махны зоорь хийхэд нэн тохиромжтой.

6. Юугаараа энэ бүтээгдэхүүн давуу талтай вэ?

Галд үл шатах цорын ганц дулаалгын материал бол Хөөсрүүлсэн цементэн хавтан юм. Мөн хамгийн урт настай дулаалгын материалуудын жагсаалтанд орно.

Өвөл зуны аль ч улиралд эрчим хүчний хэмнэлттэй. Энэ материалаар дулаалсан байшин өвөлдөө дулаан, зундаа сэрүүн. Хүний биед болон байгаль орчинд хоргүй.

Хөгцөрч муудахгүй бөгөөд мөөгөнцөртөхгүй. Илжирч муудахгүй. Хагарч ан цав үүсэхгүй бөгөөд нар салхи, ус бороонд тэсвэртэй. Цаг агаарын ямарч бүсэд хэрэглэж болно.

Барилгын өөрийн өртгийг бууруулахаас бөгөөд өрөө тусгаарлагч хана, гадна ханы дулаалга, гадна ханы дүүргэлт, шалны дулаалга, давхар хоорондын хучилтын хавтангийн дуу болон дулаан тусгаарлагч болгон ашиглана.

Шилэн хөвөн, чулуун хөвөн, EPS хөөсөнцөр, керамзит зэрэг бусад дулаалгын материалтай харьцуулбал 10-30% хэмнэлттэй.

7. Үйлдвэрлэл явуулахад ямар хэмжээтэй талбай болон байр хэрэгтэй вэ?

Том тусмаа сайн. Гэхдээ хамгийн багадаа өвлийн цагт бол 30м х 12м талбайтай сендвичэн байшин, юм уу эсвэл дулаан граж байхад болно. Хавар, зун, намрын цагт бол томоохон саравч байж болно.

8. Хичнээн ажилчин байх вэ? Ажилчидын хувьд мэрэгжлийн ямар ур чадвартай байвал зохих вэ?

Үйлдвэрт бол нэг тоног төхөөрөмжийн засварчин - оператор нэг, 4 туслах ажилчин байхад хангалттай. Заавал мэрэгжлийн ур чадвартай байх шаардлагаггүй. Үүнээс гадна захирал, ня-бо, борлуулалтын менежер зэрэг хүмүүс байх хэрэгтэй.


1. Тээврийн нөхцөл: Үйлдвэрээс Эрээн хүртэл тээврийн зардал 12000 юань.
2. Төлбөр: 30 хувийн урьдчилгаа төлмөгц, захиалга баталгаажин үйлдвэрлэлд орно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдах үед үлдсэн 70 хувийг төлнө.
3. Үйлдвэрийн ачааллаас шалтгаалж, нийлүүлэх хугацаа 15 хоног байна.
4. Савалгаа модон хайрцаганд хийх ба үнэлгээг жич тооцно.
5. Борлуулалтын дараах үйлчилгээ. Үйлдвэрийн инженер Монгол улсад очиж угсралт болон сургалт явуулна. Захиалагч тал замын зардал болон виз, буудал хоолны төлбөрийг хариуцна. Инженерийн цалин 80 доллор/өдөр.
6. Чанарын баталгаа нэг жил. Үйлдвэрлэгчийн буруугаас болж эвдэрсэн тохиолдолд үйлдвэр эвдэрсэн эд ангийг үнэ төлбөргүйгээр сольж өгнө.

Хэрхэн худалдаж авах вэ?

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.