Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: Сонголтоор

Барилгын чанарт хамгийн их нөлөөлдөг зүйл бол төрөл бүрийн зуурмагууд байдаг. Тэдгээр зуурмагууд нь өөр өөрийн гэсэн орц найрлагатай байдаг боловч, хүмүүс төдийлөн тэрхүү стандартын горимыг нарийн баримталдаггүй.

Иймд зуурмагын материалуудыг урьдчилан жор найрлагын дагуу бэлтгэн, савлах үйлчилгээ ихээхэн ашигтай бизнес болоод байгаа юм. Энэ нь хөдөлмөр хэмнэх, засал чимэглэл, барилга угсралтын ажлын хурдацыг нэмэгдүүлэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг.

Иймээс нэгэн шинэлэг төрлийн үйлдвэрлэл явуулах иж бүрэн шугамыг танд танилцуулъя.

Барилгын нунтаг бүтээгдэхүүн холигч төхөөрөмж нь цемент, замаска, нунтаг цавуу, шохой, гипс гэх мэт төрөл бүрийн материалыг жор найрлагын дагуу жигд хольж, автоматаар жигнэж, савлана.

Туузан спирал хутгагч төхөөрөмж нь материалыг сайтар хольж, эцсийн бүтээгдэхүүнийг орц найрлагыг стандартын шаардлагад нийцүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Энэ серийн холигч, савлагч төхөөрөмж нь ажиллуулж сурахад хялбар, засвар үйлчилгээ хийхэд энгийн, орон зай бага эзлэх, тоосонцор бага, доргилт бага зэрэг хөдөлмөрийн эрүүл ахуйн үндсэн шаардлагад нийцсэн тул хэрэглэгчдийн таашаалыг ихээхэн хүртээд байгаа билээ.

Нунтаг холиг иж бүрэн шугам нь үндсэн таван төхөөрөмжөөс бүрдэнэ. Үүнд:

  1. Шрупэн голтой тогоот конвейор = нэг ширхэг
  2. Нунтаг холигч машин = нэг ширхэг
  3. Шрупэн голтой дамжуулах конвейор = нэг ширхэг
  4. Нунтаг савлагч машин = нэг ширхэг
  5. Компьютер төхөөрөмж = нэг ширхэг

  • Цавуулаг зуурмаг: Плитаны цавуу, цемент болон бусад дүүргэгч материалуудыг холих
  • Өнгөлгөөний зуурмаг: Гадна дотор засал чимэглэлийн өнгөлгөө хийхэд зориулсан төрөл бүрийн зуурмагын материалуудыг холих
  • Өрлөгийн зуурмаг: Чулуу, блок, тоосгон өрлөг хийх зориулалтын зуурмагын материалуудыг холих
  • Дулаалгатай зуурмаг: Цемент, дулаалгын EPS хөөсөн үрэл, цавуу зэрэг дулаалгын өнгөлгөө хийх материалуудыг холих
  • Шалны зуурмаг: Халаалтын систем суулгах шалны дулаан дамжуулах чадвар сайтай материалуудыг холих
  • Тусгай зориулалтын зуурмаг: замаск, гипс, шохой зэрэг засал чимэглэлд өргөн хэрэглэгдэх материалуудыг холих

1. Нунтаг бүтээгдэхүүн холигч, савлагч иж бүрэн шугам

Загвар Эргэлтийн
хурд
Бункерийн
Багтаамж
Материал
холих
хугацаа
(мин)
Хүчин
чадал
Цахилгаан
зарцуулалт
Жин Хэмжээ

Үйлдвэрээс
авах үнэ

300 кг 42 эрг/мин 0.3 тонн ≤5 мин 2-3 тн/цаг 2.2 квт 0.4 тонн 2460*750*1550мм

17000 юань

500 кг 42 эрг/мин 0.5 тонн ≤5 мин 2-3 тн/цаг 5.5 квт 0.4 тонн 2960*850*1750мм

21000 юань

1000 кг 42 эрг/мин 1 тонн ≤5 мин 4-5 тн/цаг 7.5 квт 0.8 тонн 3400*1150*2100мм

26000 юань

1500 кг 42 эрг/мин 1.5 тонн ≤5 мин 6-7 тн/цаг 11 квт 0.9 тонн 3700*1250*2150мм

31000 юань

2000 кг 42 эрг/мин 2 тонн ≤5 мин 8-9 тн/цаг 11 квт 1.2 тонн 3700*1270*2250мм

39000 юань

Туслах төхөөрөмжүүдийн үзүүлэлт

  1. Шрупэн голтой тогоот конвейор = Урт 3,9м, Диаметр 16,5см, шрупэн голын урт 3,5м
  2. Шрупэн голтой дамжуулах конвейор = Урт 4,2м, Диаметр 16,5см, шрупэн голын урт 4м
  3. Компьютер төхөөрөмж = 1,1м*1,1м*1м хэмжээтэй. 10-50кг жинтэй 6 уут нунтаг бүтээгдэхүүнийг нэг минутанд савлана.

Манай бизнес эрхлэгчид Хятадаас бэлэн бүтээгдэхүүнийг худалдан аваад, үнийг нь нугалж зарвал ашиг гарах юм шиг ойлгодог. Ийм болохоор жижиглэнгийн худалдан авагчидын хувьд маш их хохиролтой байдаг. Тухайлбал:

Хувийн байшин барьж хүн 00-ийн өрөөнд хана шалны плита наах хэрэг гарлаа гэж бодъё. Түүнд маш бага цемент, элс, цавуу хэрэг болно. Гэтэл нэг уут цемент, нэг шуудай элс, нэг уут цавуу авлаа гэхэд илүү их зардал гарна. Үлдсэн цемент, элс, цавууг дараа хэрэглэнэ гээд л хадгалах боловч нэг мэдэхэд хэрэглэх аргагүй болсон байдаг. Мөн ямар орц найрлагаар зуурах аргаа мэдэхгүй бол зуурмагын чанарын талаар яриад ч хэрэггүй.

Энэ бол хэрэглэгчидийн зовлон. Энэ асуудлыг нь шийдэж өгнө гэдэг буянтай бөгөөд ашиг орлоготой үйлчилгээ болно.

Элс, цемент, шохой, цавуу, хайргын худалдаачин хүн эдгээр бүтээгдэхүүнийг технологийн орц найрлагын дагуу холиод, арай өндөр үнээр худалдах юм бол илүү ашигтай. Тэгээд ч жижиглэнгийн борлуулалтын хэмжээ нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэл, худалдааг нэгтгэж чадсан хэрэглэгчдэд ойр үйлчилгээ болно гэсэн үг.

Зураг дээр: Төрөл бүрийн зуурмагыг шууд зуурч болох бэлдмэлийн дэлгүүрт. Үүнд: Плитаны зуурмаг, ханы өнгөлгөөний зуурмаг, гадна ханы дулаалгатай зуурмаг, тоосго чулуун өрлөгийн зуурмаг гэх мэт.

Хүн бүр л бэлэн юманд дуртай байдаг болохоор олон газар явж янз бүрийн материал хайхгүйгээр шууд амарчлаад нэг доороос өндөр үнээр авчихна шүү дээ.