Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Товч танилцуулга

"Mychina.biz Hong Kong Limited" компаний үүсгэн байгуулагч, Монгол улсын иргэн Таст овогт Цэдэндоржийн Энхтайван нь 1968-1978 онд нийслэлийн 20-р дунд сургууль, 1978-1983 онд Москва хотын Хэвлэлийн дээд сургуульд тоног төхөөрөмжийн инженер мэрэгжлээр суралцаж байлаа. 1983-1986 онд Хилийн цэргийн 0164-р ангид эр цэргийн алба хаасан. Бэлтгэл Түрүүч цолтой.

 

Таст овогт Цэдэндоржийн Энхтайван
Төрсөн өдөр: 1960-03-30 өдөр
Унасан газар: 2-р төрөх
Угаасан ус: Крантны ус
Өссөн дош: Улаанбаатар Төмөр зам
Үндсэн захиргаа: Нийслэл хот
Төгссөн сургууль: 1978 онд 20-р сургууль 
Хөөгдсөн сургууль: Москва Хэвлэлийн дээд 1983 он
Цэргийн алба: Хилийн Цэргийн 0164 анги 1983-1986
Албан тушаал: Захирал, Web Мастер
Mail: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Facebook: https://www.facebook.com/terbumtan01
Хэл: Монгол, Англи, Орос, Хятад

 

Миний тухай мянган асуултын хариу

Хобби: Хөгжим, компьютер, гадаад хэл.
Гавъяа шагнал: Улсаас ямарч гавъяа шагнал авч байгаагүй. Авахыг ч хүсдэггүй.
Хэлэх дуртай үг: "Хэрэглэгч Монгол биш, Үйлдвэрлэгч Монголын төлөө"
Дуртай хоол: Эхнэрийн гарын бүх хоол
Дуртай архи: Хөдөөний нэрмэл архи
Дуртай спорт: Зөвхөн Сумо
Дуртай дуучин, хамтлаг: The Beatles, Queen, ABBA, Baccara, Алла Пугачёва болон сонгодог хөгжим
Дуртай цаг: Японы Seiko брэндийн цаг
Дуртай машин: BMW-ийн бүх загварууд
Дуртай бэлэг: Нэг блок ESSE тамхи эсвэл сайн архи
Дуртай хувцас:
Костюм, зангиа, монгол дээл
Дуртай ажил:
Бичгийн ажил болон бизнес аялал
Имидж:
Харааны шилээ хамар дээрээ тохож, ESSE янжуур зуусан жентлемен
Дуртай өнгө: Цагаан
Тэвчээр алдалт: Компьютергүй нэг өдөр зүгээр суух
Хүндэлдэг хүн: Хакухо Даваажаргал
Хайртай хүн: Мэдээж! Ээж, эхнэр, хүүхэд
Хүсэл: Монгол хүн бүр бие биендээ "Чамд туслая" гэж хэлж чаддаг байгаасай.
Унших дуртай ном: Чонон сүлд, Монте Кристо гүн
Үзэл бодол: Намчирхахгүйгээр Монгол орноо хөгжүүлэх
Хэлж чаддаггүй үг: ҮГҮЙ
Гишүүнчлэл: Нам бус
Шүтлэг: Мөнх Тэнгэр, Исус Христ (Католик)
Мэрэгжил: Тоног төхөөрөмжийн мэдээллийн архаг хулгайч
Хийсэн ажил: Японы комиссын хувцасыг анх түрүүн Монголд оруулсан "Нүгэлтэн". Налайхад анхны Хувийн сургууль байгуулсан "Гавъяатан"
Дуулах дуртай дуу: Подмосковный вечер
Үзэн яддаг зүйл: Гэр бүлийн гадуур янаглал
Үзэн яддаг хүмүүс: Худал амлагчид
Мөрөөдөл:
 Сейфний бус, сэтгэлийн ТЭРБУМТАН болох
Амьдралын зорилго: Үзсэн харсан, мэдсэн бүхнээ залуу дүү нартаа харамгүй хэлж өгөх. Гэхдээ зөвхөн ажил хэрэгч залууст!!!
Амьдралын туршлага: Долоо бүдэрч, Найм сэхсэн хөгшин азарган чоно
Шудрага байдал: Чин сэтгэлээсээ эрхэмлэдэг. Гэвч төгс шудрага байж чаддаггүй.
Дургүй ажил: Хийж чаддаггүй бүх ажил
Хэлдэг хараал: Байхгүй
Хэлж чаддаггүй үг: Хүнд тушаах буюу хүн доромжлох гэхээр хэл эвлэдэггүй.