НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: Сонголтоор

Хятад хүмүүс хийх ажил үгүй лазан залхуу хүнийг "Хөрөөгүй мужаан, анжисгүй тариачин" гэж ярьдаг. Энэ нь ажлын багажгүй бол хийх ажилгүй хүн болно гэсэн утгатай үг юм.

Гадаадад ажиллаж амьдарч байгаа Монголчууд маань "Ресторанд угаагч хийж байлаа" гэх нь элбэг байдаг. Маш нарийн дэс дараалалтай, хүнд ажил л даа.

Монголчууд бидний хувьд ядуу дорд хүмүүсийн ажил мэт санагдах авч, зоогийн газрын үйлчилгээний хувьд бол өндөр хариуцлагатай ажлын нэг юм.

Хятад улсад аялаж явж байхад бөгс эргэх зайгүй жижигхэн ажлын байраа бүрэн дүүрэн ашиглаж чадсан авъяаслаг хүмүүстэй их тааралддаг.

Нэг удаа Хятадын түншүүдтэйгээ оройн зоог барихаар томоохон зоогийн газар очлоо. Хурим найр дуусаад хүмүүсийн хөл хөдөлгөөн их байв. Зааланд байгаа ширээнүүд дээр бохир аяга тавагнууд нь овоорсон байгааг хараад хир удаан хүлээх бол хэмээн айдас төрж байлаа. Гэтэл 10 минутын дараа зочид хүлээн авах танхимын ширээн дээр цэвэр цэмцгэр аяга тавгаа өрж байв. Ердөө л ганц янжуур тавтайхан татах л хугацаа шүү дээ.

Миний сонирхол хөдөлж гал тогооны өрөө рүү нь шагайж харав. Туслах тогооч нэгэн төхөөрөмж рүү бохир аяга тавгаа хийж цэвэрлээд, хув хуурай аяга тавагнуудыг зөөгчид өгч байлаа. Дараа нь нөгөөх нөхөр маань нөгөө төхөөрөмж рүүгээ бас л маш олон төрлийн хүнсний ногоог хийгээд угааж эхлэв.

Би ихэд олзуурхаж, тэр төхөөрөмжийн зургийг гар утсандаа авч, заавал судлах төхөөрөмжүүдийнхээ жагсаалтанд оруулж, сайт руугаа шинэ мэдээлэл болгон нийтлэж байна.

Энэ төхөөрөмж бол хүний оролцоогүйгээр 1000 гаруй аяга тавагнуудыг аравхан минутын дотор угаагаад ариутгана. 12-15 хүний бүтэн өдөр хийх хүнд ажлыг 30 минутанд хийнэ.

Хамгийн гайхалтай нь гэвэл энэ төхөөрөмж химийн бордоогоор бордсон (Пестицид ихтэй шууд хэрэглэж болохгүй ногоо) жимс ногоо, их хэмжээний хүнд метал агуулсан далайн гаралтай бүтээгдэхүүн, үнэр орсон мах зэргийг угаагаад, ариутгаж чаддаг нь хачирхалтай. Тусгай ариутгал хийх озоны аппарат суулгасан юм байна билээ.

Энэ төхөөрөмжийг хараад ер нь жимс ногоо, махыг угааж ариутгадаг бизнес юм уу эсвэл жижиг зоогийн газруудын аяга тавагыг угааж өгдөг шинэ төрлийн бизнесийг хөгжүүлмээр юм байна даа гэсэн бодол төрсөн. Гэтэл Хятадад хүмүүс энэ үйлчилгээг аль хэдийн сэтгээд хийчихсэн байлаа.

Харин МОНГОЛ-д ямар байгаа билээ?..

Аяга таваг угаагч

Загвар 0,8 1,2 1,5 1,8
Дотор хэмжээ 60*60*30см 100*60*30см 130*60*30см 160*60*30см
Гадна хэмжээ 80*80*80см 120*80*80см 150*80*80см 180*80*80см
Материал Хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан SUS304 маркийн үл зэврэх ган
Халаалт Халаалтын шугаман хоолой
Цахилгаан зарцуулалт 3 квт/цаг 3 квт/цаг 3 квт/цаг 3 квт/цаг
Цахилгаан хэрэглээ 220 вольт 220 вольт 220 вольт 220 вольт
Хүчин чадал 1000-2000 ш/цаг 2000-3000 ш/цаг 3000-4000 ш/цаг 4000-5000 ш/цаг
Хүндийн жин 60 кг 78 кг 95 кг 120 кг
Чичирийлэлт 30 50 50 50
Баталгаа Нэг жил Нэг жил Нэг жил Нэг жил
Үнэ 5200 юань 5800 юань 6400 юань 7200 юань

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч тал хариуцна.

Аяга таваг угаагч

Аяга таваг угаагч

Аяга таваг угаагч

Аяга таваг угаагч

Нийтийн хоолны газрын аяга таваг, сав суулга угаах зардлыг хэмнэж үр ашгийг нэмэгдүүлнэ. Төхөөрөмжийг угааж цэвэрлэхэд 10 секунд хангалттай. Туршилтаас үзэхэд нэг удаагийн аяга таваг угаах зардал 10 юань хүрээгүй байсан тул мөнгө хэмнэх боломж байгааг баталж чадсан байна.

Аяга таваг угаагч

Аяга таваг угаагч

Аяга таваг угаагч

Аяга таваг угаагч

Озон үүсгэгч төхөөрөмж суурьлуулсан нь угаалга хийх усыг ариутгахаас гадна сав суулганд наалдсан нян вирусыг бүхэлд нь усгана. Мөн төхөөрөмжийн булан тохойд үүрлэж үржих нөхцлийг зогсоож байнгын ариутгал хийнэ. Крантаар урсан ирж байгаа усанд байгаа элдэв бохирдлыг ариутгаж, угаалгыг төгс хийх боломжыг бүрдүүлж өгнө.

Иймд энэхүү төхөөрөмжинд жимс ногоо, далайн гаралтай бүтээгдэхүүн, махыг угааж цэвэрлэж бас болно.

Аяга таваг угаагч

Аяга таваг угаагч

Аяга таваг угаагч

Аяга таваг угаагч

Аяга таваг угаагч

Аяга таваг угаагч

Аяга таваг угаагч

Аяга таваг угаагч

Аяга таваг угааж хатаасны дараа түүнийг хадгалах, нэмэлт ариутгал хийхэд дараах төхөөрөмжийг ашиглана.

Аяга таваг ариутгагч

Загвар RTP980-A RTP1500-A RTP2000-A
Хэрэглэх орчин Жижиг зоогийн газар Дунд ресторан Том ресторан
Багтаамж 980 литр 1500 литр 2000 литр
Цахилгаан хэрэглээ 220 вольт 220 вольт 220 вольт
Цахилгаан зарцуулалт 1800 ватт 2400 ватт 3600 ватт
Тавиур 5 давхар 5 давхар 5 давхар
Хэмжээ 116*48*168см 170*49*189см 223*50*189см
Халаах температур 1200С 1250С 1250С
Ариутгал Хэт ягаан туяа Хэт ягаан туяа Хэт ягаан туяа
Баталгаа Нэг жил Нэг жил Нэг жил
Үйлдвэрийн үнэ 3288 юань 7000 юань 8300 юань

Үйлдвэрээс Эрээн хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

Эрээн хотод ажиллаж амьдарч байхад гэнэтхэн нэг өдөр бүх зоогийн газрууд гялгар уутаар бүрсэн аяга таваг хэрэглэх болов. Учирыг нь асуухад хотын захиргаанаас хийсэн шалгалтын дүнгээр нийтийн хоолны газруудын эрүүл ахуйн шаардлага хангасан газар нэг ч байхгүй байсан гэнэ. Иймд хотын захиргаа аяга таваг угааж, ариутгал хийдэг газрыг бодлогооор байгуулж бүх гуанз ресторануудыг хамруулсан байна.

Энэ бол нэг талаар хүн амын эрүүл мэндийг хамгаалах сайн ажил болсон төдийгүй нийтийн хоолны газруудад ч орон тоо хэмнэх сайшаалтай ажил болсон гэдэг.

Манайд ч гэсэн энэ ажлыг хэрэгжүүлж болмоор санагддаг.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ